Баянхонгор аймгийн тевийг Өверхангай аймгийн төв Арвайхээртэй холбох хатуу хучилттай замын зарим хэсгийг ашиглалтад орууллаа. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км, Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км замын хатуу хучилтыг бүрэн дуусгаж, тэмдэг, тэмдэглэгээг хийж гүйцэтгэжээ. Улсын төсвийн хөрөнгөөр барьж дуусгасан зам нээгдсэнээр Баянхонгор аймаг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдоход 107 км зай үлдээд байна. Үлдсэн замын ажлыг ирэх онд багтааж дуусгахаар ажиллаж байна. Ажлын явц ямар байгаатай салбарын сайд нь танилцсан байна. Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км хатуу хучилттай авто замыг ЗТБХБЯ-ны захиалгаар "Улаанбаатар АЗЗА" ТӨХК, "Чайлган" ХХК тавьжээ. Уг зам нийтдээ 9.5 тэрбум төгрөгөөр бүтсэн аж. Харин Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км хатуу хучилттай авто замын ажлыг "Төв АЗЗА" ТӨХК, "Ялгуусан" ХХК хамтран гүйцэтгэжээ. Нийтдээ 5.2 тэрбум төгрөгөөр тавьсан байна.
Т.Хулан