Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 нуур

2013-6-02
0
ЖИРГЭХ
    Хүнд хамгийн ихээр тайвшрал өгдөг зүйл бол байгалийн гоо үзэсгэлэн байдаг. “Toptens” сайт дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арван нуурыг жагсаажээ.
    Хүнд хамгийн ихээр тайвшрал өгдөг зүйл бол байгалийн гоо үзэсгэлэн байдаг. “Toptens” сайт дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арван нуурыг жагсаажээ.

a
1. Плитвисийн нуур / Хорват
ЮНЕСКО-гийн Дэлхийн үнэт өвд бүртгэгдсэн “Плитвисийн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” нь 73.350 акр талбайг хамран орших зүйл бүрийн үзэсгэлэнг цогцлоосон Хорватын хамгийн том, хамгийн эртний нууруудын цогцолбор газар юм. Жил бүр 1 сая 200 мянган жуулчид эндэхийн байгалийн хосгүй үзэсгэлэнг ирж сонирхдог бөгөөд саарал, ногоон, хөх зэрэг хэд хэдэн өнгөөр солонгорох 16 нуурыг эндээс харж болно.
Нууруудаас гадна зүйл бүрийн ан амьтан, ургамал цэцэгс алаглахын зэрэгцээ дэлхийд шагшигддаг хүрхрээнүүд хүртэл энд бий. Аялал жуулчлалын улирлаасаа хамаарч тус хүрээлэнгийн орох үнийн тариф харилцан адилгүй байх ба ид жуулчлалын үедээ $18 доллар байдаг юм байна.

a
2. Байгал нуур / ОХУ
Дэлхийн хамгийн гүн, хамгийн эртний гэгддэг Байгал нуур нь одоогоос 25 сая гаруй жилийн тэртээ тогтсон 744.4 м гүн нуур юм. Түүнчлэн хамгийн цэнгэг устай нуурт тооцогддог үзэсгэлэнт нуурын хөвөөгөөр 1700 төрөл зүйлийн ан амьтан, ургамал цэцэгс алаглахын зэрэгцээ үүний 2/3 нь Байгал нуураас өөр хаана ч байдаггүй нэн ховор амьтад ажээ.

a
3. Питөү нуур / Канад
Англид төрсөн ч Канад улсад амьдралынхаа ихэнхи хугацааг өнгөрүүлсэн аялалын хөтөч Билл Питөү-гийн нэрээр нэрийдсэн эл нуур далайн түвшнээс дээш 1860 м өндөрт орших Вапутик уулсын хөндийд байдаг бөгөөд мөнх цаст уулсын мөсөн голоос ундаргатай юм байна. Канадын энэхүү үзэсгэлэнт нуур нь олон улсын шуудангийн маркийг чимэхийн зэрэгцээ мөсөн голоос үүдэлтэй өвөрмөц цэнхэр өнгөөрөө олон орны жуулчдын харааг булаадаг ажээ. Энэ нь нарны гэрэлд үнэхээр гайхалтай харагддаг юм байна.
a
4. Атитлан нуур / Гуатемала
Төв Америкийн гүн нууруудын нэгт ордог 340 м гүн Атитлан нуур нь Атитлан, Толиман ба Сан Педро гэсэн дэлхийд хосгүй гурван галт уулаар хүрээлэгддэг байна. Нутгийн уугуул иргэд болох Маяачуудын хэлээр “Атитлан” нь борооны дараах солонгын өнгөө засч туяарах гайхалтай мөчийг томруун тусгадаг үзэсгэлэнт газар бөгөөд эндэхийн байгалийн сайхныг бахдаад барамгүй ажээ.
Уулын бэлээр нь Энэтхэг тосгодын иргэд загас барьж аж төрөх агаад нуурын төв хэсэг орчимд зүйл зүйлийн амтат хоолтой ресторан байх жишээтэй гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн үед нуур өнгөө хувиргаж хар хөх өнгөтэй байснаа хөх ногоон туяатай болоод байгаа бөгөөд үүнийг жил ирэх тусам тархаж байгаа их хэмжээний “замаг”-тай холбоотой гэжээ.

a
5. Крэйтер нуур / АНУ
“Галт уулын тогоонд үүссэн байгалийн үзэсгэлэнт нуурууд” мэдээллээр хүргэж байсан нууруудаас дэлхийд хамгийн ихээр танигдсан галт уулын гаралтай нуур бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй дараах нуураар Крейтэр нуур нэрлэгдэж байна. Гүн хөх өнгө хийгээд усны тунгалаг, цэвэр байдлаараа нилээд алдартай нуур эл нуур 7700 жилийн тэртээд Мазама галт уулын дэлбэрэлтээс үүссэн ба 1853 онд Америкийн шинжээч, аялагч Жон Уэсли Хиллман гэгч анх тус нуурыг олж нээжээ.

a
6. Лох Лоүмэнд нуур / Шотланд
Шотландын нэрт зохиолч Уолтер Скоттын олон сайхан романыг туурвих их онгодыг хайрласан гэгддэг тус улсын цэнгэг нууруудын нэг Лох Лоүмэнд нуур нь 39 км урт, 1.21 км - 8 км өргөнтэй ба хамгийн гүн хэсэг нь 190 м ажээ. Нуурын дэлхийд танигдсан гол онцлог нь эрэг хөвөө болон төв хэсэгт байх олон тооны арлууд бөгөөд эдгээр арлууд дээр олон гайхалтай зочид буудлууд сүндэрлэсэн байдаг явдал юм. Ил харагддаг олон арлаас гадна нуурын гүнд хэд хэдэн арал бий ажээ.

a
7. Аннеси нуур / Франц
Европын хамгийн цэнгэг устай нуур болох Аннеси нуур нь Франц улсынхаа хоёр дахь томоохон нуур ажээ. Альпийн нурууны бэлд орших тус нуурыг “Альпийн зүрх” ч гэж нэрийддэг агаад хуримлаж байгаа шинэхэн хосуудын №1 сонголт болохоос эхлээд усан сэлэлт болон дарвуулт завины спортоор хичээллэгч, тамирчдын зорих дуртай газар юм байна. Дундад зууны үеийн цөөнгүй шилтгээн, хэрэм цайзаар хүрээлэгдсэн нуурын эрэгт олон кафе, ресторан бий.

a
8. Гарда нуур / Итали
Италийн Милан болон Венец хотын хооронд орших Гарда нуур нь Италийн хамгийн том нууруудын нэг ажээ. Мөстлөгийн үед үүссэн эл нуур нь тус улсын амралт зугаалгын гол газруудын нэгд зүй ёсоор орохын зэрэгцээ нуурын хөвөөгөөр сүндэрлэсэн дэлхийд алдартай зочид буудлууд болон наран шарлагын газруудаараа цуутай юм.

a
9. Накуру нуур / Кени
Кенийн хамгийн үзэсгэлэнтэй нуурт ордог эл нуурын замаг нь олон тооны “фламинго” шувуудыг ихээр татдаг нь онгон байгалийн үзэмж төгс орчныг улам чимж өгдөг ажээ. Накуру нуур орчмын газар нутгийг 1961 онд үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгож хамгаалалтад авсан бөгөөд тэр цагаас хойш нуурын гол ижимийг бүрдүүлдэг фламинго шувуудаас гадна усны үхэр, анааш зэрэг олон амьтдыг нутагшуулжээ.

a
10. Мейтсон нуур / Шинэ Зеланд
Шинэ Зеландын хамгийн өндөр оргилууд болох Тасман ба Күүк уулсын нуурын толионд буусан зураглал нь нуурыг үзэсгэлэн төгс харагдуулдаг бөгөөд үүнээс улбаалан нуурыг “Толин нуур” ч гэж нэрлэх нь бий. Нуур одоогоос 14.000 жилийн өмнө үүссэн бөгөөд могой загасаар элбэг гэнэ. Могой загас нь Маоричуудын хоол тэжээлийн гол ундарга болдог юм байна.
Д.Идэр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Халз барилдаанд жүдоч Д.Төмөрхүлэг ялжээ
Фото: Дэлхий дээрх хамгийн нууцлаг 7 гүүр
Амрах агшин: Ертөнцийн сонин хачин гэрэл зургийн цуглуулга
Интернэт дэх хамгийн олон үзэгчтэй зургууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Эрдэнэтуяа (103.229.122.135)
    Сайхан газар байна шүү
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • Nomin (202.9.40.240)
    Goy medeelel ogsond byrlala ta nariin achaar hicheele amjilttai hiile
    2017 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.233.174)
    Байгаль нуур манайх ш дээ даанч..........
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • өсөхөө (202.55.191.35)
    үнэхээр гоё юмаа таалагдаж байна
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • оюундарь (202.55.191.35)
    энэ үзэсгэлэнтэй нуур надад маш их таалагдаж байна.Ээж аниа хоёртойгоо хамт аялана
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • ankhbayar (139.141.107.205)
    yahaaraa Khovsgol nuur baidaggui bilee. manai Khovsgol nuur deerh nuuruudaas iluu garna uu l gehees dutna gej baihgui
    2013 оны 06 сарын 02 | Хариулах
  • zochin (202.179.11.202)
    wooow ymar goe yum be
    2013 оны 06 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн М.Мандхай Сүхбаатар аймагт ажиллаж байна
    10 цаг 30 мин
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
    13 цаг 9 мин
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
    14 цаг 57 мин
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
    19 цаг 23 мин
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
    19 цаг 35 мин
  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    19 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ баг Босни ба Герцеговины шигшээтэй 1:1-ээр тэнцэж фенүүдээ гонсойлгов
    20 цаг 5 мин
  • FIFA WORLD CUP: АНУ-ын шигшээ баг талбайдаа Парагвайн шигшээ 4:1 харьцаатай илт илүүрхлээ
    20 цаг 17 мин
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт Орхон аймагт ажиллалаа
    20 цаг 28 мин
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
    Уржигдар 22 цаг 28 мин
  • Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
    Уржигдар 17 цаг 29 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
    Уржигдар 16 цаг 22 мин
  • Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
    Уржигдар 16 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    Уржигдар 15 цаг 37 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    Уржигдар 15 цаг 31 мин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
    Уржигдар 14 цаг 35 мин
  • Өмнөд Солонгосын шүүх экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлдоо 30 жилийн хорих ял оноолоо
    Уржигдар 14 цаг 21 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
  • “Их говийн манаач” баримтат кино Болгарын “Golden Femi” фестивалиас АЛТАН ЦОМ ӨРГӨЛӨӨ
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Өнгөрсөн ДАШТ-ий аварга Аргентины шигшээ багийн энэ удаагийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Имарт × U.S. Embassy 3x3 U14 Basketball Tournament
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Франц Монгол хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааны боломжууд өргөжиж байна
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК