Ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаагаас голын усны үерийн аюултай түвшинд хүрээд буй. Энэ их борооны улмаас хүний амь нас хохирсон гурван тохиолдол гарсан байна. Тодруулбал, өчигдөр Баянхонгор аймагт нэг хүн, мөн Өвөрхангай аймагт хоёр хүн үерлэсэн голын усанд нас алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд амралт зугаалгаар явах гэж байгаа иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.
24tsag.mn



















































