
Зуны дунд цагаан морь сар
Бага морь одтой, хөх нохой өдөр
Аргын тооллын: 2014.7.2, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.07-20.53
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, тэрсүүд давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.