
Бразилийн цагдаа нар дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарыг хууль бусаар зарж буй олон улсын бүлэглэлийн үйлдлийг таслан зогсоож, 11 хүнийг баривчилсан байна. Тэд хууль бус тасалбараар зарсанаар тэмцээн тус бүрээс 90 сая долларын ашиг олсон байх магадлалтай гэж цагдаа нар үзжээ. Тасалбаруудыг гадаадын жуулчид, хандивлагчдад зарсан гэнэ. Мөн хөлбөмбөг үзэх гэсэн гэнэ итгэмгий хүмүүсийг хуурсан ажээ. Дэлхийн аваргын тэмцээний финалын тоглолтууд явагдаж байгаа энэ үед тасалбар эрэлт ихтэй байна.