Бразилийн супер од Неймар шөвгийн наймд шалгарч үлдсэнд баярлаж буйгаа сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр “Тоглолт улам хэцүү болж байна. Төгсгөлийн шатанд хамаг байдгаараа хичээх болно. Бид эцсийн шатанд өрсөлдөж, ялагч болохын тулд энд байгаа” гэв. Неймар Чилийн эсрэг тоглохдоо өвдөг, гуяа цохисон бол одоо зүгээр гэнэ. Бразильчууд энэ сарын 5-нд Колумбтай тоглоно.
