АТГ-т ирдэг Ашиг сонирхлын зөрчилд хамаарах өргөдөл гомдлын 50 орчим хувь нь хөдөө орон нутгаас ирдэг байна. Тэдгээр өргөдөл гомдолын нэлээдгүй хувийг аймаг, сум, багын засаг дарга нарын хандив авсан гэх хэрэг байдаг аж. Тухайлбал Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс хандив авсан нь тогтоогджээ. Мөн Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг, 6-р багийн засаг дарга нар мөн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс хууль зөрчин хандив авсан хэрэг гарсан байна.
Дээрх хэргүүдэд албан тушаал бууруулах арга хэмжээ авахуулахаар албан бичиг явуулаад байна гэж АТГ-аас мэдээллээ.
24tsag.mn



















































