Өнгөрсөн шөнө болсон тоглолтод Бразилийн баг 2:1 харьцаатайгаар Колумбыг хожиж, шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн байна. Бразилийн багийн гол тоглогч Неймар нуруундаа хүнд гэмтэл авч, тэмцээнийг харамсалтайгаар орхилоо. 22 настай тэрээр нуруугаа хугалсан учир дамнуурган дээр суулган, эмнэлэг рүү яаралтай авч явжээ. Дасгалжуулагч Луиз Фелипе Сколари “Неймар гурван тэмцээнд оролцох боломжгүй болсон” хэмээн ярьсан байна. Багийн эмч Родгиго Ласмар “Түүний хувьд дахин тоглохгүй болсон нь харамсалтай. Тийм ч ноцтой гэмтэл биш ч гэсэн хагалгаа хийх шаардлагатай. Эдгэрэх хүртэл хамаагүй хөдөлгөж болохгүй” хэмээн ярьжээ. Бразилийн багийн хамгийн ирээдүйтэй тоглогчдын нэг ийнхүү хасагдлаа.






Сэтгэгдэл (3)