Шөвгийн наймд шалгарч үлдсэн Бразил, Колумбын багийн тоглолт 2:1 харьцаатайгаар өндөрлөв. Бразил өрсөлдөгчөө нэг гоолын илүүгээр хожсон бол Колумбчууд тэмцээнээс хасагдлаа. Тоглолтын хоёрдугаар хагаст 5 минут нэмж сунгасан бөгөөд 86 дахь минут хүртэл Бразил 2 гоолоор хожиж байв. 88 дахь минутад Бразилийн тоглогч Неймар хүнд гэмтэл авч, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Бразилчууд ирэх мягмар гаригт Германы багтай тоглоно.



