
БНХАУ-ын коммунист нам 2020 он гэхэд чинээлэг дундаж давхарга зонхилсон нийгмийн байгуулах Хятад мөрөөдлөө тунхаглаад байгаа. Энэхүү бодлого амжилттай хэрэгживэл тус улсын ард иргэдийн хүнсний хэрэглээний чанар сайжирна. Тэгвэл үүнтэй уялдаатайгаар Хятад улс сайн чанарын хүнсний гол худалдан авагч орон болно гэдгийг зарим эх сурвалж онцлох боллоо. Австралийн “ANZ bank” БНХАУ-д уул уурхайн салбараас ч илүү ашиг олох боломжтой шинэ салбарыг нэрлэлээ. Энэ бол үхрийн мах юм. 2013 онд БНХАУ 5.9 тн үхрийн мах хэрэглэснээс 81 хувийг нь дотоодоос худалдан авчээ. Харин энэ хэмжээ 2030 он гэхэд 60 хүртэл хувь болон буурах магадлалтай гэсэн тооцоог тус банкнаас гаргасан байна. 2003 онд үхрийн галзуу өвчин гарснаас шалтгаалж АНУ-аас импортлох үхрийн маханд БНХАУ хориг тавьсан. Энэ нь Австралийн компаниудад давуу тал олгож байна гэж шинжээчид дүгнэж байна. Тиймээс тус улсын томоохон хөрөнгө оруулагчид үхрийн махны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийх болсон байна. Харин манай орны хувьд энэхүү боломжийг ашиглах чадвар бага байна. Учир нь манай нүүдлийн аж ахуй нь их хэмжээний махыг боловсруулан импортлоход тохиромжгүй байдаг аж.
Сэтгэгдэл (3)