
Дархан аварга Г.Өсөхбаярын цолны мялаалга Архангай аймгийн Цэцэрлэг хотод болж өнгөрлөө. Тэрбээр энэ жилийн байр наадмын өмнө шинэ цолоо авсан билээ. Цолны мялаалга наадмын үеэр хүчит 512 бөх барилдсан бөгөөд нутгийн хүү, Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Улсын начин Э.Энхбат үзүүрлэжээ. Харин шөвгийн дөрөвт Улсын арслын До.Ганхуяг, Х.Мөнхбаатар нар үлдсэн байна. Дархан аваргын цолны мялаалгаар мөн гурван насны морьд уралджээ.