Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“River stone”-ийг төлөөлж талийгаачийн гэрт очсон хүмүүс “манай дүүгийн компани сүйрчихлээ” гэж уйлж байгаад явжээ

2014-9-09
0
ЖИРГЭХ
“River stone”-ны захирлын төрөл садан очиж уулзсан аж. Гэвч тэд эмгэнэл илэрхийлж нөхөн төлбөрийн талаар ярихын оронд “Манай дүүгийн компани сүйрчихлээ
    Нарны гүүрний баруун урд талд баригдаж байгаа “River stone” орон сууцны хороолол дээр ажиллаж байсан гурван иргэн  энэ сарын 7-ны өглөө найман давхараас  унаж, нас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
10668161_534798026654196_565295739_n
Уг орон сууцны хорооллыг "S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" гүйцэтгэж байсан юм.

Ослын гол шалтгаан яалтачгүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гэдгийг албаны болоод бусад эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, уг барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгааллын наад захын багаж хэрэгслээр хангагдаагүй, тэдэнд зааварчилгаа өгөх хөдөлмөр хамгааллын инженер ч байгаагүй байсан юм.

Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн дүүжин шатаар явж байсан бөгөөд  дүүжин шатны бэхэлгээ тасарч талийгаачид найман давхараас доош унажээ.
10668161_534798026654196_565295739_n
Улмаар Чингэлтэй дүүргийн 12-р хороонд оршин суух туслах ажилтан 22 настай эрэгтэй А, Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд ошин суух туслах ажилтан, 18 настай, эрэгтэй О нар унаж газар дээрээ амиа алдсан бол Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд оршин суух, 23 настай О нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан юм.

Ийм харамсалтай хэрэг гарсаны дараахан талийгаач  23 настай О-гийн ар гэртийнхэнтэй   “River stone”-ны захирлын төрөл садан очиж уулзсан аж. Гэвч тэд эмгэнэл илэрхийлж нөхөн төлбөрийн талаар ярихын оронд “Манай дүүгийн компани сүйрчихлээ. Ингээд л дампуурчихлаа шүү дээ. Дүү маань баларчихлаа” гэх мэтээр уйлж хашгичсан гэнэ. Бараг танай хүүхэд үхсэнээс болж манай дүүгийн компани сүйрэх дээрээ тулаад байна хэмээн үг чулуудаж эхэлжээ. Талийгаачийн ар гэрийнхэн энэ бүхнийг сонсоод “Та бүхэн хаанаас  явж байгаа, юун хүмүүс вэ? гэж асуухад манай дүүгийн компани чинь ямар нэртэй билээ” гэх мэтээр учир нь ойлгогдохгүй зүйл ярьсан гэнэ. Улмаар та нарын хэн нэгэн утсаа өгвөл өгчих хэмээн утасных нь дугаарыг аваад яваад өгсөн талаар эх сурвалж хэллээ.
10660510_534798006654198_484913766_n
23 настай О гэгч талийгаачийн хувьд  Их засаг их сургуулийн 4-р курсын оюутан юм байна. Тэрбээр хичээл нь хожуу эхлэх байсан тул сургалтынхаа төлбөрт нэмэр болох санаатай хэдэн төгрөг олохоор уг барилга дээр ажиллаж байжээ. 

Талийгаачийн ар гэрийнхний хувьд тухайн компанид гомдолтой байгаад зогсохгүй эмнэлгийн ажилчдыг буруутгаад байгаа юм. Учир нь гурван залууг өндрөөс унаад цаг хиртэй болсоны дараа түргэн тусламжийнхан ирсэн аж. Энэ үед талийгаач залуу амьд байсан бөгөөд “энэ утас манай ахын дугаар” гээд утасны дугаар хүртэл өгчээ. Улмаар тэрбээр эмнэлэгт очоод 10 минут болоод амьсгал хураасан гэдгийг ар гэрийнхэн нь ярьж байна.

Харин захиалагч болоод захиалгаар орон сууц барьж байсан компанийн хувьд уг мэдээллийг хав дарж ажилчиддаа ч хэлээгүй байсан бөгөөд ажилчид нь хэрэг гардаг өдрийн маргааш ажлаа хийхээр компани дээрээ цугларч энэ явдлын талаар мэдсэн байна.

Харин хэргийн талаар Мэргэжлийн хяналтын газраас  мэдээлэхдээ “Энэ барилгыг үйл ажиллагааг  зогсоочихсон байсан. Зогсоочихсон байхад өөрсдөө дур мэдэн ажиллаж байсан” гэх зүйлийг ярьсан.  Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага ямар нэг хэрэг гарсаны дараа л энэ байгууллага зөрчилтэй байсан, үйл ажиллагааг нь зогсоосон байсан мэтээр ярих юм. Тэд үнэхээр зөрчилтэй байсан юм бол зөрчлийг нь арилгуулах хүртэл, үйл ажиллагааг нь зогсоосон бол өөрсдөө дур мэдэн ажиллаж чадахгүй болтол нь анхаарч, хариуцлага тооцох ёстой бус уу. Гэтэл хүн алтан амиа алдчихаад байхад ийм зүйл ярьж суудаг. Цаашлаад ийм хариуцлагагүй мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах хэрэгтэй гэх шүүмжлэл ч хүчтэй явагдаж байна гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ.


Ер нь барилга барих гэж хүнээр тахил өргөдөг байдал хэрээс хэтэрч байна. Барилгын компаниуд хатуу хариуцлага, дүрэм журмын дор үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байгааг хянадаг, удирддаг, хариуцлага тооцдог байгууллагууд анхаарах хэрэгтэй байна.  Хэдхэн сарын өмнөхөн гэхэд л   Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй “Хурд” грүппийн “Хүннү” хорооллын барилгаас 25 настай иргэн  унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Тухайн үед нийгэмд яг л ийм шуугиан болж байгаад нэг хүн хохироод л чимээгүй болсон.

Ингэж барилгын компаниудын хариуцлагагүй үйлдлээс болж хийж хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуучууд маань амиа алдсаар байх уу?.

Бид дээрх хэргийн талаар дараагийн сурвалжлагаа удахгүй хүргэнэ.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • зочин (202.170.69.69)
    манай дүүгийн компани чинь ямар нэртэй билээ.
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • bat (103.229.122.249)
    ugaasaa yl abah ni todorhoi hund hahuuli ogch iim um hiisen bj taaraa sain shalgah ni zob
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • baatar (103.229.122.249)
    yahaaraa zobshoorolgui barilga barij bdagdurakuud be ta nar shorond oroh bh shuu
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Монгол хүн (150.129.142.12)
    МОНГОЛД МОНГОЛ ХҮН БАЙНА УУ? МОНГОЛД МОНГОЛ ХҮН БАЙНА УУ? МОНГОЛД МОНГОЛ ХҮН БАЙНА УУ? МОНГОЛД МОНГОЛ ХҮН БАЙНА УУ? МОНГОЛД МОНГОЛ ХҮН БАЙНА УУ? МОНГОЛД МОНГОЛ ХҮН БАЙНА УУ?
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • harams***** (27.123.214.120)
    Бид нар энд ингээд тэд нарын хувьд Жингийн цуваа явж л байдаг, замын нохой хуцжил байдагтай адил зүйл байх дөөө. Хэн нь ч гараал үхэх эрсдэл дцнд амьдарч байна доо. Хэндээ ч гомдхов дээ. Ямар монголд төрсөндөө гомдолтой нь биш.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • jjj (182.160.7.143)
    za arai ugui bailgui de.buyanii ajild oroltsoj baigaa mongol hun hezee ch tiim yum heleed suuj baihgui.huniig bas ingej gutgej bolohgui l de
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • bi (103.26.193.1)
    yag hereg deeree nomooroo ajillaj baigaa barilgiin kompani hovor doo .Odoo barigdaj baigaa barilguudiig shalgaval ih no garna daa
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • zocin (83.11.226.59)
    ziliin zild ih deed syrgyylin tylber nehdeg,yadyy ardaa dandaa szanalgaad,ed nar erni ter ih oiutnii munguur ui hiideg szunaltnyyd be,manai ohiniig bas tylberee tylehgyi bol hiceeldee byy syy gesen,ed nar tatwar tyldeggyi oiutnii syrgalt nereer olon terbum tygregeer ui hiideg be,ulsiin hubiin ih deed syrgyylig szalgaad tatwaraa nemj away,zil byr amandaa orson toogoo nemdeg,luibarczid
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • zocin (83.11.226.59)
    hairan zaluus,tyrgen gejdee byten1cag bolood irdeg,byr gaihmaar byh salbarni iim hariuclagagyi baih gejdee,mergejiliin hyanaltiig tatan buulgaa,ted azilaa hiiz czaddaggyi uls,calin awaad syyh hereggyi,
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (106.188.111.105)
    ene olon hujaa ajilchdaas ingeed uheed baidaggui um bhdaa
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • eeeeeeeeee (188.64.247.13)
    Shudarga vneneer yviii gesen ni hohirch. Muu muuhaigiin vvr amar argaar amidragsad hulgaich deeremchid. Ynhnuud hvrtel jargah yumdaaa
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.242.74)
    Өө АРU-ийн компани юм уу тэгвэл МХГ-ынхан үйл ажиллагааг нь зогсооно гэж юу байх вэ. Тэднээс авдаг юмаа өвч амаа таг жимийсэн, нөгөөдүүл нь ч өгдөг юмаа өгөөд үйл ажиллагаагаа айх юмгүй явуулж байсан байгаал даа.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • сүнс (202.21.106.104)
    мэргэжлийн хяналтынхан эрхгүй барилгыг хүчээр зогсоож л чаддаггүй юм бол дараа нь шалчиганаад байж байх ямар шаардлага байсан юм бэ? ямар хов зөөж байдаг газар биш. арьсаа хамгаалж цагдаад өгчихөөд өөрсдөө бултдаг газар. ямар ч хэрэггүй байгууллага байна шүү дээ
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    батхүүгийн шуналын бирд гэр бүл хүн алж ханахгүй юм уу? тэнгисийн дэргэд бас алсан
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.70.43.138)
    яалтчгүй төр эзэгнэсэн ***** хүүхдүүд буруутай.монгол хүмүүс биднийг малнаас дорд үзэж байна.Бид ямар зуданд нэрвэгдэж мал биш дээ.ядуу дорой байлгаж,эрхшээлдээ оруулах ***** нарын бодлого хэдэн 100 жил болох юм бол доо.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • chono (202.126.89.179)
    setgegdel orohgui bna
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • uneg (202.126.89.179)
    apu giin kompani sh de
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (103.26.193.32)
    yooooy,zailaasai,dald oroosoi ene baliar yumnuud.hunii saihan alag ursiig alchihaad...hariutslaga gej baina uu?jil jiliin namar l barilgatai holbootoi osloor saihan zaluus maani ugui bolsoor baih uu???
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • tsaaz (203.194.114.201)
    одоо энэ компанид хүний амь санаатай хөнөөсөн хэргээр ял тооцох хэрэгтэй захиралыг нь орлогч нартай нь хорих хэрэгтэй хүний амиар мөнгө бизнес хийдэг компани шүүх цагдаа хүртэл одоо болимоор юм
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • kkkk (150.129.142.46)
    Сургалтын төлбөрөөс болж эдгээр сайхан залуус амиа алдлаа ш дээ. Нөгөө талд хариуцлага хүлээх газар нь их дээд сургуулийн заваарсан удирдах зөвлөл гэгч нэр төдий хэдэн нөхдийн үндэслэлгүй нэмсэн сургалтын төлбөрөөс болж байна. Жилийн төлбөрийг бөөнөөр нь өг гэж шаарддаг. Их хэмжээний төлбөр аваад ядаж сургуулийн таатай цэвэр орчинг бүрдүүлж чадахгүй байгаа шүү дээ
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.15.194)
    ХУЦЛАА Л БАЙНАШТ,ХҮНИЙ АМИНААС ҮНЭТЭЙ ЯАСАН ДАВАРСАН КОМПАНИ ВЭ?ҮҮНИЙГ ДАМПУУРУУЛАХЫГ БУРХНААС ХИЧЭЭНГҮЙЛЭН ГУЙЖ БАЙНА,ХҮН АЛДАГ БАРИЛГЫН ЭЗЭД ӨӨРСДӨӨ ӨНДРӨӨС ХАРАЙГААД ҮХЭЭД ДАЛД ОРООД ӨГӨӨЧ,МХГАЗАР ИЧЭЭЧЭЭ,ХАРИУЦЛАГА ГЭЖ БАЙНА УУ? АЛГА БАЙНА,НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРААД Л БАРИЛГЫН САЙДАА ЧИ ХҮНИЙ ҮХЭЛД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ?ОДОО ХЭД ҮЛДСЭН БЭ? ХӨӨРХИЙ ХҮМҮҮС ХАЙРАН БИШ ҮҮ?ЯАРАЛТАЙ ХУРАЛДАЖ АРГА ХЭМЖЭЭ АВААД АРД ТҮМЭНД ЭРГЭЖ МЭДЭГДЭЭЧ,
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Сайнаа (125.113.147.192)
    Хариуцлага хариуцлага Монголд бхгуй болцон хариуцлага тооцдог газар !!!!! Хайран сайхан залуучууд минь !
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Нараа (125.113.147.192)
    Хуний аминаас унэтэй компани байнаа !! Дэндуу даварцан мэргэжилийн хяналтынхан хэдэн халтар тегрег аваад таг ш дээ !!! Хариуцлага тооц бугдэнд нь !!!!
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (66.87.79.220)
    Yun neg muu barilgiin kompani dampuurah yu ch bish.zaluusiin ami nas hairan baina.said n ogtsorvol taarna.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.20)
    Hoirgo emneleg, mergejliin hynalt hoyort arga hemjee avah heregtei
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (218.147.177.26)
    barilgiin shuud nuraagaachee
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.195.132)
    ажлын байрны хөдөлмөр хамгаалалын талаар эргэлт хийх шаардлагатай байна. Энэ талаар сайн ажилладпаг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниас үлгэр жишээ авах, түгээх юм алга уу? Нөгөө Эрдэнэ хулгайчийн яам юу хийж байнааа.....
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.195.132)
    Мэргэжлийн хяналтынхан ажлаа хийхгүй байгаа шүү дээ. Үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан бол өөрсдөө бараг хажууд нь манаж баймаар юм даа. Өнгөрсөн хойно өөрсдийгээ хамгаалаад ажлыг нь зогсоосон бахйсан гэх юм. Тэнгис театрын дэргэж барьж байгаа барилгыг бараг 10 давхар дээш нь цутгалт хийгээд байхад ажлыг нь зогсоосон, барьж байгааг нь мэдээгүй гэсэн үг хэлээд байх юм. Мэдрэл муутай хүмүүс байдаг юм болов уу?
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • hairan (124.158.109.78)
    hairan hynii YRS.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.11.186)
    мэргэжлийн хяналтын байцааагч нь май энэ зогсоох бичиг энийг аваад ажлаа хийж бай гэснээс гарцаагүй,зогсоосон барилга дээр оюутан хүүхэд өөрөө очоод нууцаар ажил хийж өгч байсан болохнээ хуцна биз
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • a***** (112.72.13.33)
    sdevol geedl baikhiin batkhuu er ni yagaad khunii amiar togllod bna daa oirdio
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • a***** (112.72.13.33)
    tsaad ezen ni batkhuu batsaikhan sh dee nokhdoo
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.6)
    ingej baishin barj luivar khiigeed yakhav dee. Khun ukhuulj barsan baishind ni khen amdrakh ve dee zailuul. um ma ni badmikhum
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Irgen (202.179.23.133)
    Meregjliin hynaltiig yter tyrgen tatan buulgaya.Hynaj shalgaj ajlaa hiij chadahgyi,tosovt daraa bolson,avliga avdag baitsaagchtai iim gazar Mongol ulsad ogt hereggyi.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.180.216.211)
    Барилгын компануудын үйлдэл хэрээс хэтэрч байна хэдэн хүний амиар барилга барих юм бэ адистачилал явуулах хэрэгтэй
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.30)
    Мэргэжлийн хяналтын малууд зогсоосон бол баригдаад байх байсан уу зогсоосон гэдэг гэдэг бичиг өгөөд авлига аваад нүдээ аниад явуулаад байснаас гарцаагүй ийм тэнэг байгууллага байснаас татан буулгасан нь дээр
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Dorj (202.170.68.131)
    Mergejiliin hinaltiin darga nar ogtsoroh heregtei ch dee
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • arai denduu yum (202.131.235.2)
    Харин үүнийг сонссон иргэд мах их бухимдалтай байна.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • FIFA WORLD CUP: АНУ-ын шигшээ баг талбайдаа Парагвайн шигшээ 4:1 харьцаатай илт илүүрхлээ
    10 мин
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт Орхон аймагт ажиллалаа
    21 мин
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
    14 цаг 16 мин
  • Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
    19 цаг 14 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 28 мин
  • Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
    20 цаг 14 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
    20 цаг 22 мин
  • Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    20 цаг 23 мин
  • ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
    20 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    21 цаг 7 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    21 цаг 13 мин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
    22 цаг 9 мин
  • Өмнөд Солонгосын шүүх экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлдоо 30 жилийн хорих ял оноолоо
    22 цаг 23 мин
  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо
    22 цаг 29 мин
  • Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана
    22 цаг 44 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    23 цаг 17 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад гурван өдрийн айлчлал хийнэ
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • FIFA WORLD CUP 2026: Өмнөд Солонгосын шигшээ баг Чехийн хүчирхэг багийг 2:1 харьцаатай буулган авлаа
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • “Их говийн манаач” баримтат кино Болгарын “Golden Femi” фестивалиас АЛТАН ЦОМ ӨРГӨЛӨӨ
  • Хотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • FIFA WORLD CUP 2026: Өнгөрсөн ДАШТ-ий аварга Аргентины шигшээ багийн энэ удаагийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Имарт × U.S. Embassy 3x3 U14 Basketball Tournament
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Франц Монгол хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааны боломжууд өргөжиж байна
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК