
Төв аймгийн Сэргэлэн суманд өнгөрсөн сарын 17-нд "Шунхлай" шатахуун түгээх станцын шатахуун түгээгч эмэгтэйн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтэнг одоо хүртэл олоогүй байна. Харин хэд хэдэн хүнийг сэжигтнээр шалгаад байгаа аж. Хэргийн мөрөөр цагдаагийн байгууллагаас өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Гэвч хэргийн гэрч болох хүмүүсийг одоо болтол хайж байгаа гэнэ.
Д.Дуулим