
Харин "Ачлал" трейд ХХК, "Отбар" ХХК, "Өгөөмөр Монгол" ХХК, "Эн Эм Си Жи" ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд тус газраас гаргасан Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт, торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрөлгүй хуулийн хугацаандаа тус газарт давж заалдах гомдол гаргаад байна.
Түүнчлэн, "Тайгам-Алтай" ХХК, "Тектоник" ХХК, "Сүрэг Агт" ХХК, "МД ТОФ" ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд тус газраас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган шүүхийн байгууллагаар асуудал нь хэлэлцэгдэж байгаа аж.
"Тост-Өргөө" ХХК, "Монь ивээл" ХХК, "Нутгийн Зам" ХХК, "Эн Ар Си" ХХК, иргэн 3.Ууганцэцэг, Коконар ХХК, Богда холдинг ХХК, Фужиан лянхө ХХК гэсэн аж ахуйн нэгж, хувь иргэдийн нэр дээр гомдол гаргаад хяналт шалгалтын ажил хийгдэж байна.
Улмаар "Өндөр Буянт" ХХК, "Камдер" ХХК, "Хурд" групп ХХК, "Зүмбэр орд" ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд хохирол барагдуулах арга хэмжээ авахгүй байгаа аж. Мөн "Коконар" ХХК, "Өргөө майнинг" ХХК, "Фужиан Лянхө" ХХК-ууд нь холбогдох хаяг байршил эзэн холбогдогч нар нь тодорхойгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/