
БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван, Хан Рун Пин нарын хөрөнгө оруулалттай "Хун Лиан" компани өмнөд хөршөөс мотоцикль болон дагалдах хэрэгсэл оруулж ирэхдээ их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдон анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод байгаа. Тэгвэл уг хэрэг эцэслэн шийдэгдээгүй байтал Вэй Хун Ванд холбогдох дахин нэг эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэд татвараас зайлхийсэн бололтой.
Д.Дуулим