
Сүүлийн үед нийгэмд айдас түгшүүр авчрах гэмт хэргүүд гарах нь ихэсч байгаа талаар эх сурвалжууд хэллээ. Тухайлбал, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлээд гарч явсан охидыг хүчиндсэн мөн нөхөртэйгээ муудалцаад гэрээсээ гараад явж байсан эмэгтэйг хүчиндсэн зэрэг ноцтой хэргүүд сонсогдож байгаа талаар иргэд ч хэлж байна. Улмаар энэ бүхнээс болж цагдаа нар шөнийн цэнгээний газруудад хяналт тавих нь өндөрсөж, шөнө оройн цагаар ажиллахгүй байхыг баар цэнгээний газруудын удирдлагуудад үүрэг болгоод байгааг ч холбогдох хүмүүс хэлж байна.
Тиймээс иргэддээ шөнө оройн цагаар явахдаа болгоомжтой байж, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)