Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бүсийн айл өрхүүдийн цахилгаанаар халаах боломжийг нэмэгдүүлэх, цахилгаан хангамжийг нэмэгдүүлэхээр боллоо.Эрчим хүчний яам, УБЦТС ХК-аас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түгээх сүлжээний өвөлжилтийн бэлтгэл ажлыг танилцууллаа. Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүргүүдийн гэр хорооллын зарим фидерүүдийн хэт ачаалагдсан болон хэт ачаалагдах төлөвтэй дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамуудын ачааллыг хөнгөлөх, шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, компани 11 сардаа багтаан хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр айл өрхүүд цахилгаанаар халаалтаа шийдэх боломж нэмэгдэх юм.

























































