Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүчирхийллийг хүчирхийллээр сэдрээх Ц.Элбэгдоржийн хувилбарын ард юу байна вэ?

2012-4-01
0
ЖИРГЭХ
Долдугаар сарын 1 бол нийтлэг утгаараа хүчирхийллийн өдөр байсан. Хүчирхийллийг хүчирхийллээр дарах гэсэн оролдлогын улмаас таван хүн амь насаа алдсан. Харин одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүчирхийллийг хүчирхийллээр сэдрээхийг оролдож байна. Энэ нь юунд хүргэж болох вэ?
Хувилбар 1
   Ноён ногоон нэг үеэ бодоход үнэ цэнээ алдаж, Америкийн эдийн засаг 2008 оны уналтаасаа гарч чадахгүй гацаанд орчихоод байна. Шуудхан хэлэхэд дэлхийн жандармын үүргийг 19 дүгээр зууны дунд үеэс эхлэн сайн дураараа гүйцэтгэсээр ирсэн АНУ дайнаар “бизнес” хийж, гэнэн орнуудаар гэдсээ тэжээдэг байж болзошгүй гэсэн таамаглалыг олон улсын эдийн засгийн шинжээчид дэвшүүлэх болсон. Вьетнам, Лаос, Ливи, Кувейтэд болсон дайнуудад хүний эрхийг хамгаалах, ардчиллыг дэмжих нэрээр зэвсэг барин орсон америк цэргүүд хамгийн сүүлд л гэхэд  Иракаас цөмийн зэвсэг олоогүйг дэлхий мэднэ.
   Харин одоо Иран, БНАСАУ-ын асуудал яригдаж, магадгүй үүнийг өдөөж буйгаараа АНУ ноён ногооны ноёрхлыг авч үлдэх оролдлогоо баталгаажуулж ч болзошгүй нөхцөл байдал бүрдчихлээ. Саяхан Б.Обама хоёр Солонгосын хилийн заагт орших цэрэггүй бүсэд айлчлах үедээ Умард Солонгосын нутгийг дурандсан тухай CBS мэдээлсэн. Бусдын газар нутагт хүний эрх, эрх чөлөө, ардчилал, цөмийн аюулгүй байдал гэсэн багаар халхавч хийн, зэвсэг агсан нэвтэрч ордог АНУ-ын стратегийн нууц эдүгээ нэгэнт дэлхий дахинд нээлттэй болсон тухай өгүүлдэг кино ч байдаг. Ямартай ч энэ улсын өр одоо 15,3 их наяд доллараар хэмжигдэж, эдийн засгийн ноёрхол нь нурж эхлэв.

Хувилбар 2
   АНУ-ын гол өрсөлдөгч ойрын 10 жилдээ БНХАУ байх болно. Эдийн засгийн нөхцөл байдал нь хэдийнэ бүрдсэнийг өнөөгийн “тоон ухаан, бизнесийн урсгал” харуулж байна. ОХУ хэдийнээс АНУ-ын нөлөөнд автаагүй нь  дэлхийн жандармын хувьд мөн л томоохон тотгор. Ажиглаад байхад АНУ-ын зүгээс санаачилгыг гартаа авч,  дайн өдөөсөн, буу дуугаргасан орнууд газрын тос, эрдэс баялгийн асар их нөөцтэй хэдий ч хөгжиж чадаагүй улсууд байдаг.
  Харин одоо Монгол Улс аль ч утгаараа АНУ-ын анхаарлыг хамгийн ихээр татаж буй орнуудын тоонд багтах болов. Эдийн засгийн бодлогоороо тэргүүлэх эгнээнд яваа БНХАУ, нэр нөлөөгөө хадгалан барьсаар буй ОХУ-д сарвайгаад хүрч чадах газарзүйн түшиц газар нь Монгол Улс. Нөгөө талаар эрдэс баялаг, уран, газрын тосны танигдсан болон бүрэн судлагдаагүй арвин нөөцтэй орон бол мөн л Монгол улс. Магадгүй, энэ бүх нөхцөл байдал НАТО буюу Умард Атлантын цэргийн эвслээс Монгол Улсыг Ази тив дэх түнш орноороо онцлон нэрлэхэд хүргэсэн байж болох талтай.
  НАТО хийгээд Монгол Улсын хооронд удаан хугацааны, хамтын, харилцан үр ашигтай ажиллах хөтөлбөрийг боловсруулан гуравдугаар сарын 19-нд баталлаа. Энэ тухай мэдээллийг НАТО-гийн төв штабаас хэвлэлийнхэнд цацжээ. Уг хөтөлбөр нь өнөөх л аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөний хамаг шалтгаан, халхлах бамбай болдог олон улсын аюулгүй байдал, хүний эрх, ардчилал, энх тайвныг хангах үндсэн зорилгод тулгуурласан аж. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг терроризм хийгээд кибер халдлагаас хамгаалах тал дээр НАТО онцгой үүрэг хүлээх болж байна.

Хувилбар 3
  Монгол Улсыг тойрсон гадаад сонирхол, нөхцөл байдал ийнхүү эдийн засаг болон эрх мэдэл, эрдэс баялаг, нөгөөтэйгүүр дэлхийд жанжлах сонирхолтой том гүрнүүдийн өрсөлдөөн талаасаа анхаарал татаж байгаа үед улс орны маань дотоод амьдрал хаашаа явж байна вэ?
  УИХ-ын болон Орон нутгийн сонгуулиа хамт явуулна, явуулахгүй хэмээн МАН, АН хоёр талцаад суучихлаа. Энэ нь сонгуулийн хямралд хүргэж, долдугаар сарын 1-ний үймээнийг дахин давтаж, төрийг хямраана гэдгийг хоёр талын аль аль нь гадарлаж байгаа.  Хөгжиж буй орнуудын сонгуулийг ил, далд аргаар хямрааж, төрийн зохицуулалтад  нь хөндлөнгөөс оролцон, үүнийгээ ардчиллыг хамгаалж буй хэрэг хэмээн нэрлэдэг олон жишээг бид мэднэ. Ялангуяа сүүлийн үед Монголд ардчилал байна уу, үгүй юу гэсэн асуулга хэвлэлээр өрнөж, АН-ын голдуу гишүүд идэвхтэй оролцох болсон. Ийнхүү сонгуулийн хямрал хаяанд ирчихээд, хаалга тогшиж буй энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоотойгоор монгол хүн бүрийн сэтгэлд шарх үлдээсэн долдугаар сарын 1-ний үймээнийг шүүх прокурорын төвшинд дахин сэдрээж, нийгмийн анхаарлын төвд авчирч чадлаа. Долдугаар сарын 1 бол нийтлэг утгаараа хүчирхийллийн өдөр байсан. Хүчирхийллийг хүчирхийллээр дарах гэсэн оролдлогын улмаас таван хүн амь насаа алдсан. Харин одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүчирхийллийг хүчирхийллээр сэдрээхийг оролдож байна. Энэ нь юунд хүргэж болох вэ?

Хувилбар 4
  Уг нь манай Ерөнхийлөгч сайн хүн. Архины оронд сүү өргөе гэж хэлж чадсанаараа Далай ламын дараа орно. Цаазын ялгүй Монгол Улсыг тунхагласнаараа хүнлэг энэрэнгүй үйлстэн. Хүчирхийллийг хүчирхийллээр зогсоох боломжгүй гэдгийг Ц.Элбэгдорж энэ алхмаараа нотлохыг хүссэн. Ингээд бодохоор манай Ерөнхийлөгч сайн хүн. Гэхдээ тэр бас муу хүн. Туршлагатай улс төрчийн хувьд Монгол Улсын гадаад болон дотоод нөхцөл байдлыг тооцоолон үзэж, зөв нүүдэл хийсэн бол тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнөх энэ хариуцлагатай өдрүүдэд ард түмнээ долдугаар сарын 1-ний гэх үйл явдлыг ашиглан хагалан бутаргаж, иргэд болон цагдаа нарын хооронд хагарлын хар чулуу шидэхгүйгээ мэдэх учиртай байсан.
  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Үндсэн хуульд “...Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг сахин хамгаалагч байна” гэж заасан. Энэ эрхэм үүргийн улмаас Ерөнхийлөгч  намын харьяаллаас татгалзан, төр, түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх учиртай. Эл үүргээ хээгүй П.Очирбат, хийгүй Н.Багабанди, муу хэлүүлж модоор цохиулаад ч болов Н.Энхбаяр нар биелүүлж ирсэн. Тэдэнд баруун гараа зүүн гараараа барих улс төрийн ухаан байсан хэрэг. Харин одоо барьцгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гавьяагаар “хүн буудуулсан” гэх цагдаагийн экс дарга нар маргаантай, хуучирсан, хүчингүй болсон гэх хуулийн зүйл заалтуудаар шүүхийн өмнө зогсож байна. Зогсож л байна биз. Авах ялаа авна уу, завшина уу, хэлмэгдэнэ үү, хамаагүй. Тэр тухай ярих гэсэнгүй.

Хувилбар 5
  Өршөөлийн хуульд хамрагдсан гэх цагдаагийн дарга нарын асуудлыг урьд нь сөхөж байхгүй яасан юм бол гэсэн асуулт гарч ирнэ. Сонгууль хаяанд ирчихээд байгаа үед Ерөнхийлөгчийн зүгээс идэвхтэй оролцож буй энэ алхам нь ард түмэн болоод хүчний байгууллагуудын хооронд асар том ан цав гаргаж, тэр ангалд нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ч ойчиж магадгүй болоод байгааг онцлохыг хүсч байна. Таван хүний амь үрэгдсэн нь үнэн. Одоо дөрвөн цагдаа ял авна л биз, яадаг юм. Тэднийг өмгөөлөх гэсэнгүй. Хамгийн гол нь энэхүү сэдвийг цаг үеэ зориуд олон хөндөж, хүчирхийллийг хүчирхийллээр сэдрээх улс төрийн арга замыг сонгосонд иргэн Ц.Элбэгдоржид харамсал илэрхийлэх эрх хувь хүний хувьд надад ч бас бий.
  Аливаа юм хяналтаас гарна, хяналтаа алдана гэж юу байдгийг уг нь ноён Ц.Элбэгдорж мэдэхийн сайнаар мэднэ. Долдугаар сарын нэгний өдөр Сүхбаатарын талбайд жагсаж, О.Магнай, Ж.Батзандан нарын ард ч билүү, урд нь ч билүү дарцаглаж явахдаа ухаарахын сайнаар ухаарсан байх учиртай. Тэр үед гудамжинд турхиран үймсэн олны дунд хашгирч явсан, улмаар хяналтаа алдсан Ц.Элбэгдорж одоо Ерөнхийлөгч болсон хойноо бүгдийг хянаж чадна гэвэл худлаа.
Иргэн Элбэгээгийн алдсан алдааны улмаас нэг байтугай байшин шатаж болох юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан алдааны улмаас бүхэл бүтэн улс орны нэгдмэл байдал хэлмэгдэж таарахгүй.
Р.Эмүжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.9.41.17)
    монгол улсыг дотроос нь хаглан бутархах гэсэн гадаад улсын санааг ерөнхийлөгч элбэгдорж гардан гүйцэтгэж байна,
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Ха ха энэ ямар тэнэг хүүхэн бэ Юм бичдэг хүн юм уу, шүлэг фантаазалдаг юм уу Хальж өгчээ
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.194.115.200)
    Эмүжин хэзээ ч нийгэмийг зөв дүгнэх чадвар байхгүй угаасаа хөлсны янхан сэтгүүлч Хүн болгонд олдохгүй ховор авьяас болох зөв дүгнэх чадварыг эзэмшиж төрнө гэдэг бол дээдийн заяа юм шүү дээ Эзэмшиж төрөөгүй юмнууд хөлсөөр хүн гүтгэхээс өөр арга олдохгүй ээ
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (95.188.198.47)
    Элбэгдорж Батуул 2 Зоригийн гол сэжигтэн моноос мон Элбэгдорж тэр ч байтугуй саяхан Зоригийн хэргийг хаах гэж оролдож байсан Элбэгдорж суудлаасаа буух юм бол Зоригийн хэрэг илэрх гээд байгаа учир суудлаасаа зуугжэж наана нь янз янзийн юм сэтгэж цагдааг ард тумэнтэй нь муудалцуулж оорооо цэвэр ял завжих гэж бужигнуулж байгаа ЯААНА даа ЭЛБЭГДОРЖООС яааж саланда ард тумэн минь энэ хун дээшээ дахин гархын тулд бас нэг юм сэтгээд дунд нь дахиад ард тумэн ортох вий болгоомжтой сэрэмтэй байгаарай ард тумэн минь
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • МОНГОЛ (203.91.118.58)
    Дэлхийд танигдсан ардчилалын нүүр царай бол Санжаасүрэнгийн Зориг гэдгийг тухайн үеийнхэн бүгд мэдэж байгаа.Элбэгдорж ч ард нь уухайлж явсан нь үнэн,гэхдээ бид ийм ардчилалыг хүсээгүй юм,энэ оронд шударга ёс тогтооно гэж гарч ирчихээд нэг хэсгийг нь яллах гэж улайраад нөгөө хэсгийг нь өршөөдөг хачин шударга ёс шүү,нээлттэй болгоод бүгдийг эхнээс нь эхлээд шалгуулаг л даа,цагдаагийн дарга нар үнэхээр буруу зүйл хийсэн бол зохих ялаа ч авах ёстой,гэтэл яагаад зөвхөн эдгээр хүмүүсийг таслаад тусад нь яллах гээд байгаа юм бэ,Сонгуулийн луйвар хийсэн, жагсаалыг зохион байгуулаад эмх цэгцтэй байлгаж чадаагүй тэр хүмүүс, галдан шатаагч дээрэмчид яагаад хуулийн гадна өршөөгдөж үлдэх ёстой гэж....
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
    • Элбэг дорж Зоригийн хэрэгийн гол сэжигтэн байсан,
      Элбэг дорж Зоригийн хэрэгийн гол сэжигтэн байсан, байсаар ч байгаа!! Одоо Элбэгээд бүх боломж байна, тиймээс Зоригийн хэрэгийг илрүүлэн нэр төрөө цэвэрлэж авна гэж найдаж байна!!
      2012 оны 04 сарын 01
  • Зочин (202.131.233.59)
    АРДЧИЛАЛЫН НҮҮР ЦАРАЙ БОЛ ЭНЭ ДЭЛХИЙД ТАНИГДСАН Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭДГИЙГ БҮҮ МАРТ. 7 САРЫН 1 БОЛ ЗАЙЛШГҮЙ ШИЙДЭХ ЁСТОЙ АСУУДАЛ МӨН. ҮҮНИЙГ ШИЙДЭХГҮЙ БОЛ ЛУЙВАРЧИН МАН АХИН ЛУЙВАРДАЖ МАГАДГҮЙ. ТАЙВАН, ИТГЭЛТЭЙ, МОНГОЛДОО АЖИЛЛАЖ АМЬДАРИААР БАЙНА, ЭНЭ МАН-аас ЗАЛХАЖ БАЙНА . ХЭЗЭЭ БАС БУЗАР БУЛАЙГ ХИЙХ БОЛ ГЭЖ СЭТГЭЛ ЗОВОЛГҮЙ МОНГОЛДОО БАЙМААР БАЙНА Ш ДЭЭ МАН-ынхаан
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.131.233.59)
    АРДЧИЛАЛЫН НҮҮР ЦАРАЙ БОЛ ЭНЭ ДЭЛХИЙД ТАНИГДСАН Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭДГИЙГ БҮҮ МАРТ. 7 САРЫН 1 БОЛ ЗАЙЛШГҮЙ ШИЙДЭХ ЁСТОЙ АСУУДАЛ МӨН. ҮҮНИЙГ ШИЙДЭХГҮЙ БОЛ ЛУЙВАРЧИН МАН АХИН ЛУЙВАРДАЖ МАГАДГҮЙ. ТАЙВАН, ИТГЭЛТЭЙ, МОНГОЛДОО АЖИЛЛАЖ АМЬДАРИААР БАЙНА, ЭНЭ МАН-аас ЗАЛХАЖ БАЙНА . ХЭЗЭЭ БАС БУЗАР БУЛАЙГ ХИЙХ БОЛ ГЭЖ СЭТГЭЛ ЗОВОЛГҮЙ МОНГОЛДОО БАЙМААР БАЙНА Ш ДЭЭ МАН-ынхаан
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Монгол (202.179.18.194)
    ЭНЭ ЧИНЬ 1 ТЭНЭГ ШҮЛЭГ ЗОХИОГООД ЯВДАГ ХҮҮХЭН БИЛ ҮҮ. САМБАРЫН ЭНХБАЯР ЦОЛМОН 2-ТАЙГАА 1 ГЭРТ ОРЖ БАЙХДАА ТААРСАН МАЛ ЮМ АА. ЯДАЖ ШҮҮХИЙН ЭХНИЙ ДҮН НЬ ГАРСАНЫ ДАРАА БИЧИЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХДАА ЧААВААС. ЖААХАН МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН ЮМ БАЙХДАА МАН-с ЧААВААС АМЬТАН
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • зОЧИН (203.91.118.58)
    ЭМҮЖИН ЯГ ЗӨВ ӨНЦГӨӨС НЬ ХАРЖ БИЧЖЭЭ,ҮНЭХЭЭР Л 7.01-НИЙ ХЭРГИЙГ ҮНЭН ЗӨВӨӨР ШИЙДВЭРЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ СОНГУУЛЬ БУЛХАЙТАЙ БОЛГОСОН СОнгуулийн ерөнхий хорооны тухайн үеийн удирдлагыг шалга,мөн жагсаал цуглаан зохион байгуулаад эмх журамгүй байдалд оруулсан Магнай,Батзандан,Жаргалсайхан,Элбэгдорж нарыг гэм буруутай эсэхийг тогтоо,өршөөлд харагдсан эсэх нь хамаагүй,цагдаагийн дарга нарын хэрэг ч өршөөлд хамрагдсан байсан,мөн галдан шатаасан,тонуул дээрэм хийсэн тэр балмад этгээдүүдэд ч хариуцлага тооц,тэдпнийг мөн адил шүүхийн танхимд хэрэгтэний ширээнд суулгах ёстой,түүнээс биш энэ хэдэн цагдаагийн дарга нарт ял өгөөд хэргийг хаана гэвэл шударга ёсонд үл нийцнэ,бүгдийг эхнэс нь эхлэх хэрэгтэй,тэгж байж хэн буруутай эцэслэн шийэгдэнэ.Тэгээд ч цагдааг буудсан гэдгийг хэн нотлоод байгаа юм бэ,тэр амиа алдсан 4 залууг цагдаагийн буунд буудагдсан гэдгийг энэ сэтгэгдэл бичээд байгаа малнууд нотлдох юм уу,бүх юм нотолгоотой баймаар байна
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.20.206)
    cham shig ge elbegdorjid uhaan zaadaggui yum muu pi mini.
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.20.206)
    elbegdorj nariin ehluulsen ardchilaliin buyanaar sonind garchig bichih erhtei bolchihood yu hutsaad baigaa yum be. Chi mongold daranguilal togroj baina gej uzej baigaa bol Hoit solongost ochij amidar . 3 ueeree daranguilj, 3 ueeree tsaazluulj baigaa ter gazar chamd taarna.
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.91.198)
    эмүүжин гэгч энэ хүүхэн одоо МАН-ын захиалгаар бичдэг болжээ, овоо юм шиг байсан одоо мөнгөнд бүхнээ алдаж дээ, хөөрхий, хүн буудсан хүнийг шүүж буруутныг тогтоох одоо тэгээд хүчирхийлэл болж байна уу, чамайг араас чинь хөөгөөд буудчихсан бол танай энэ р овогт чинь зүгээр, хүчирхийлж болохгүй үхсэний хохь гээд сууж байх уу, аан тэнэг хүүхээн, цаашаа зайлаарай, бузартай юм, түй,түй...энэ хэргийг сарын өмнө сэргээгээгүй, харин ч луйварчид шүүх хурлаа 3-4 сараар сунжруулаад бхйгххг харахгүй байна уу...санаа сохорвол ухаан сохорноо гэж энэ дээ...чамаас бусад нь тэнэг биш шүү мэдээрээ, мөрөөрөө жаажигнаа...
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.20.206)
    Elbegdotjiin yavuulj baigaa bodlogo bol -OLIGARH, NAM DAMJSAN MAFI ,AVILGAAR BAYAJSAN humuust bol huchirhiilel shig sanagdaj baigaa. harin jiriin humuust bol shudraga esiig togtoohoorv temtsej baigaa asuudal, tiim uchraas OLON TUMNII DEMJLEGE avch baigaa yumaaaaaa.
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн М.Мандхай Сүхбаатар аймагт ажиллаж байна
    10 цаг 13 мин
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
    12 цаг 52 мин
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
    14 цаг 40 мин
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
    19 цаг 6 мин
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
    19 цаг 18 мин
  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    19 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ баг Босни ба Герцеговины шигшээтэй 1:1-ээр тэнцэж фенүүдээ гонсойлгов
    19 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: АНУ-ын шигшээ баг талбайдаа Парагвайн шигшээ 4:1 харьцаатай илт илүүрхлээ
    20 цаг 0 мин
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт Орхон аймагт ажиллалаа
    20 цаг 11 мин
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
    Уржигдар 22 цаг 28 мин
  • Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
    Уржигдар 17 цаг 29 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
    Уржигдар 16 цаг 22 мин
  • Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
    Уржигдар 16 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    Уржигдар 15 цаг 37 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    Уржигдар 15 цаг 31 мин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
    Уржигдар 14 цаг 35 мин
  • Өмнөд Солонгосын шүүх экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлдоо 30 жилийн хорих ял оноолоо
    Уржигдар 14 цаг 21 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
  • “Их говийн манаач” баримтат кино Болгарын “Golden Femi” фестивалиас АЛТАН ЦОМ ӨРГӨЛӨӨ
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Өнгөрсөн ДАШТ-ий аварга Аргентины шигшээ багийн энэ удаагийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Имарт × U.S. Embassy 3x3 U14 Basketball Tournament
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Франц Монгол хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааны боломжууд өргөжиж байна
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК