-
2017 оны 2 сарын 26
Монголчууд эрт дээр үеэс төрт ёсоо эрхэмлэн дээжлэх ёс жудаг, өв уламжлалаа нандигнан үеэс үед дамжуулсаар иржээ. Үүний нэгэн жишээ нь Монголын цагаан сар юм. Энэ баярын гол хэсэг нь баярын идээ, битүүлэг байдаг.
-
2017 оны 2 сарын 26
Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.
-
2017 оны 2 сарын 26
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд нь Бурханы шашны төдийгүй Монголын биет болон биет бус өв соёл, ёс заншил, уламжлалыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж буй оюун санааны төв юм. Бидний амьдарч буй мэдээллийн эрин зуунд аливаа үйлчилгээ түргэн шуурхай, хүртээмжтэй, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хялбар байх нь гол шалгуур болжээ.
-
2017 оны 2 сарын 26
Орон сууцны конторууд 24 цагаар ажиллаж байна
-
2017 оны 2 сарын 26
Монголчууд эртнээс Цагаан сарын баярыг шинэ бүхний эхлэл хэмээн билэгшээж зарим үйлийг цээрлэдэг байжээ. Үүнд:
-
2017 оны 2 сарын 26
Маргааш мандал өргөх ёслол болно
-
2017 оны 2 сарын 26
Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг хүргэж байна.
-
2017 оны 2 сарын 26
”Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн зүг, мөр гаргах зурхай
-
2017 оны 2 сарын 26
Төрийн их золголт маргааш 08 цагаас эхэлнэ
-
2017 оны 2 сарын 26
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллаж байна.
-
2017 оны 2 сарын 26
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
-
2017 оны 2 сарын 26
Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэллээ.
-
2017 оны 2 сарын 26
17 Жараны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр Дорнод аймгаас “Улсын аварга малчин”-3, “Улсын тэргүүний тариалнч”-1 төрөн гарч, нутгийн зон олноо баярлууллаа.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ”Улсын аварга малчин”-аар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин Дамдинсүрэнгийн Бямба, Чулуунхороот сумын малчин Дамдины Энхцогт, Матад сумын малчин Санжаа-Осорын Баярсайхан, “Улсын тэргүүний тариаланч”-аар Баяндун сумын тариаланч Гарамсадын Баттөмөр нар шалгарсан юм.
Монгол Улсын “Аварга малчин”, “Тэргүүний тариаланч” цол хүртсэн Дорнод аймгийн малчин, тариаланчдад УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Н.Номтойбаяр албаны хүмүүсийн хамтаар малчны хотонд очиж, цол, шагналыг нь гардуулан өглөө.
/”Улсын аварга малчин” Чулуунхороот сумын Дамдины Энхцогт/
Чулуунхороот сумаас 1989 оноос хойш 28 жилийн дараа сумын 9 дэх Улсын аварга малчин төрж байгаа бөгөөд улсын аварга малчнаар шалгарсан Чулуунхороот сумын Дамдины Энхцогт 25 жил мал маллаж байгаа юм. Тэднийх Чулуунхороот сумын Цагаан чулуут буюу 3-р багийн Хөх нуур гэдэг газарт өвөлжиж байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 1714 толгой мал тоолуулсан, 3 малчин өрхийг 650 гаруй малаар малжуулжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Н.Номтойбаяр ”Сумандаа 28 жил тасарсан “Аварга малчин”-ы алдрыг эргүүлэн авчирсанд баяр хүргэж, туршлага, мэдлэг, мал маллах арга ухаанаа улам олон залууст өвлүүлэн үлдээгээрээ” хэмээн хүсэв.
Дараа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Н.Номтойбаяр Баяндун сумын иргэн “Аварга тариаланч” цол хүртсэн Гарамсадын Баттөмөрийн хотонд зочлон, шагналыг нь гардуулан өглөө.
/Монгол Улсын аварга тариаланчаар шалгарсан Баяндун сумын тариаланч Гарамсад овогтой Баттөмөр/
Монгол Улсын Аварга тариаланчаар шалгарсан Баяндун сумын тариаланч Гарамсад овогтой Баттөмөр 1992 оноос эхлэн төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг 24 жил тасралтгүй эрхлэн явуулж байгаа бөгөөд 2014-2015 онд нийт 14,5 га-д төмс, хүнсний ногоо тариалан 108-109,6 цн ургаж хураан авч аймгийн дунджаас 16,4 цн-ээр илүү ургаж хураан авчээ. Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг талаараа дуулгаж байлаа.
Дараа нь Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг “Мааньт” хэмээх газар өвөлжиж буй малчин Дамдинсүрэнгийн Бямба аваргынд зочиллоо. Эднийх цолыг дагалдан ирж буй улаан халзтай өргөөндөө сайд, албаны хүмүүсийг угтан авав.
/Цагаан-Овоо сумын малчин Дамдинсүрэнгийн Бямба/
IMG_0234
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин Дамдинсүрэнгийн Бямба энэхүү хүндтэй алдрыг хүртсэн нь удамдаа 4 дэх “Улсын аварга малчин” цолыг авчирч буй аж. Тэрбээр удам дамжсан малчин. Малчин Бямбаагийн аав нь Улсын сайн малчин Дамдинсүрэн гэж хүн байсныг дурдаад энэ гэр бүлээс 4 дэхь улсын аварга малчин тодорч төр засгаасаа 4 дэхь гэрээ шагналд авч байгаад ихэд бэлэгшээж буйгаа Н.Номтойбаяр сайд дурдаж байлаа.
Бямба гуайнх тус сумын зүрх буюу 3 дугаар багийн нутагт Мааньт хэмээх газар нутагладаг. 24 жил мал маллаж байгаа бөгөөд 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 1746 толгой мал тоолуулж, 4 малчин өрхийг 134 толгой малаар малжуулжээ. Малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр анхааран ажиллаж ханын хэцийн хүрэн, Симменталь, Барга, Буриад өмгийн үүлдрийн малыг үндсэн сайжруулагчаар ашигладаг гэж байлаа.
“Улсын аварга малчин”-аар шалгарсан Матад сумын малчин Санжаа-Осорын Баярсайханы цол, шагналыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сар шинийн битүүний өдөр гардуулж хүндэтгэл үзүүлэх юм
-
2017 оны 2 сарын 26
Богд хааны ордон музей жил бүр өвлийн сард соёлын биет бус өвийг хамгаалах, баримтжуулах, сурталчлан таниулах ажлын хүрээнд Хаан туульсын өргөөнөө тууль хайлуулдаг уламжлалтай.
-
2017 оны 2 сарын 26
Битүүний өдөр нохой зодохыг цээрлэдэг
-
2017 оны 2 сарын 26
Цагаан сарын түүх
Чингис хаан:
”Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой
Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа, тиймээс энгийн даруу болго” гэж айлдсан баримт байдаг.
XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай Марко Пологийн зохиолд тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.
XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.
-
2017 оны 2 сарын 26
Монголын хамгийн баян хүнээр тодроод байгаа Монголын зэс корпорацийн эзэн Ц.Пүрэвтүвшин гэгч анх удаагаа цэнхэр дэлгэцээр “морилов”. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан процессынхоо талаар дэлгэрэнгүй ярьжээ. Хууль тогтоох байгууллагын дэд дарга нь хүртэл хайгаад олоогүй түүний ил гарсан шалтгаан нь ОХУ-аас авчирсан 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасантай холбоотой аж. Энэ талаар Ц.Пүрэвтүвшин чухам юу ярьсныг дараах бичлэгээс үзэж болно.
-
2017 оны 2 сарын 26
Ер нь хөөрөг хаана үүссэн, хэдийд үүссэн гэх асуултууд нь тодорхойгvй хоцорч байгаа ба зарим нэгэн хэвлэлд монголчууд 11-12-р зуунаас хэрэглэж иржээ гэх мэтчилэн бичсэн нь ихэд эргэлзээг төрүүлж буй юм.
-
2017 оны 2 сарын 26
Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг хөхөө сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй өдөр идээ ундаагаа засч, дээл хувцасаа бэлддэг. Тэгвэл энэ өдөр юуг цээрлэж, юуг анхаарах вэ?. Битүүлэх ёсны тухай 24 баримтыг дэлгэж байна.
-
2017 оны 2 сарын 26
Өвлийн адаг цагаагчин үхэр сар
Найман цагаан мэнгэтэй Хөх бич өдөр