Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4656 4657 4658 4659 4660 4661 4662
  • П.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ
    2017 оны 5 сарын 25
    Литви улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ энэ сарын 22-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний мастер-1 ангиллын +120 кг-ын жинд П.Болдбаатар 305 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ.

    Энэ амжилт тус тэмцээнээс хүртсэн Монголын багийн анхны медаль юм. Түүнээс гадна энэ тэмцээнд өсвөр үеийнхний 66 кг-ын жинд С.Сүхбат, насанд хүрэгчдийн 74 кг-д Б.Баярбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Д.Түмэнжаргал, -120 кг-д Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл нар оролцож байгаа бол мастер-1 ангилалд П.Болдбаатар хүч үзэж байна.


    Тэмцээн энэ сарын 27-нд өндөрлөнө.
  • Газрын наймаачдад төр төмөр нүүрээ харуулж эхэллээ
    2017 оны 5 сарын 25
    Монгол төрийн бодлого шийдвэрийг үл тоодог, хууль зөрчин газар эзэмшдэг, эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашигладаггүй даварсан баячуудын үнэн төрхийг илчилсэн хоёр ч үйл явдал өчигдөр БОАЖЯ-нд болов.
    Тодруулбал, төрийн бодлого шийдвэрийг үл тоож өөрийн эрх ашгаа хамгаалуулахын тулд удирддаг сургуулийнхаа оюутнуудыг жагсаан эсэргүүцэл илэрхийлсэн “Энигма” компанийн бусармаг үйлдэл, цаашлаад Дархан цаазат газар аялалын зориулалтаар газар авсан атлаа газар ухан барилга барихаар санаархаж байсан “Аялж уул” компанийн асуудал өчигдрийн дуулиан тарьсан сэдэв байсан юм. Эдгээр нь хоёулаа газрын маргаантай холбоотой.
    Тэр тусмаа Дархан цаазат газарт газар эзэмшчихээд хууль бусаар өөр үйл ажиллагаа эрхэлж буй олон олон аж ахуйн нэгж, танил талтай иргэдийн тод томруун дүр төрхийг энэ хоёр асуудал илчилж өглөө.
    Оюутнууд жагсаасан “Энигма” компанийн зорилго юу байв
    Байгаль орчин аялал жуулчлалын яам өчигдөр Соёмбот ууланд газар эзэмшиж, ухаж эхэлсэн иргэний талаар мэдээлэл хийхээр сэтгүүлчдийг цуглуулах үед гадна нь МҮИС-ийн оюутнууд уриа лоозон болсоор угтсан юм. Ямар шалтгаанаар тэд цугласныг тодруулахад нэг ч оюутан жагсч буй шалтгаанаа хэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, сургуулийн захиргаа жагс гэсэн учраас энд ирсэн хэмээн ярьж байлаа. Тэгвэл эдгээр оюутнуудын эсэргүүцэл өөрсдийнх нь эрх ашгийн төлөө биш сургуулийн захирлынх нь компанитай холбоотой юмсанж. Тэр тусмаа Богд хан уулын Зайсангийн аманд 500 автомашины зогсоол барих шийдвэр гаргасан Засгийн газрын болон салбар яамны сайдын шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийжээ.
    Үйл явдлыг эргэн сануулвал, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нийслэлийн иргэдийн хамгийн их амарч зугаалдаг, Богд уулын аманд нийтийн бие засах газар, амарч суух сандал, кофе шоп бүхий 500 автомашины зогсоол барих шийдвэрийг гаргасан. Жилийн дөрвөн улиралд дунджаар 10 гаруй мянган иргэд аялах зорилгоор Богд уулыг зорьдог учраас тэдгээр иргэдийн эрх ашгийн төлөө гаргасан шийдвэр нь олны талархлыг хүлээгээд байлаа.
    Нийтийн бие засах газаргүйгээс хаа таарсан газраа бие засч, хогоо хаяж байгаагаас Богд уул орчмын дархан цаазат газрын ой мод бохирддог, мөн автомашинаа зам дагуу тавьж уул өөдөө алхдаг учраас Зайсан орчмын машины түгжрэл иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан юм. Тиймдээ ч төрийн шийдвэр гарч, аялал жуулчлалын бүсийг тохижуулах шийдвэрт хүрсэн нь эдгээр оюутнуудыг эсэргүүцэл зарлах шалтгаан болжээ. Нэгдсэн зогсоол барихын тулд тус бүсэд 42 га газар эзэмшдэг “Энигма” компанийн эзэмшлийн газраас гурван га газрыг төрийн эзэмшилд авах шийдвэрийг Д.Оюунхорол сайд гаргажээ.
    Гэтэл “Энигма”-ийн удирдлага яаран сандран тус газраа сургуулийн барилга барьж, мод суулгаж эхэлжээ. Улмаар шийдвэр гарсны дараа энэ бүхнийг эхлүүлчихсэн атлаа бидний сургууль барих газрыг Д.Оюунхорол сайд хүчээр булааж авлаа хэмээн шоудаж, учраа ойлгохгүй оюутнуудыг улс төрийн зорилгоор ашиглаж эхэлсэн нь энэ юм байна. Энэхүү тэмцлээс үүдэн “Энигма” гэж ямар компани болох, энд оюутнууд ямар хамаатайг ухаж үзэв. Тэгвэл “Энигма” гэх компани нь Солонгосын хөрөнгө оруулалттай бөгөөд аялал жуулчлал, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.
    Монгол талын захирлаар Л.Мөнхбат гэгч ажилладаг бөгөөд дээрх дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулж буй “Чингисийн хүрээ” жуулчны бааз, МҮИС түүний эзэмшлийнх юм байна. Тиймээс өөрийнх нь жуулчны баазын эрх ашиг хөндөгдсөн учраас сургуульд нь төлбөр төлөн суралцаж буй түмний үрсийг хүчээр шахуу жагсаан төрийн шийдвэрийн эсрэг том толгой гаргасан нь тэр аж.
    “Энигма” үнэхээр энэ газарт сургууль барих гээгүй нь өнгөрсөн хугацаанд “Чингисийн хүрээ” гэх амралтын газар ажиллуулж байснаас харагдаж буй юм. Бие засах газар байхгүй, хэдхэн шавар гэр барьчихсан энэ газраа сургууль барихаар хадгалж байсан хэмээн улайрч буйн инээдэмтэй. Төрийн шийдвэрийг үл тоож, хоёр гэрлийн шонгийн мод хатгасны төлөө жагсаал цуглаан хийж буй энэхүү компанийн үйл ажиллагаанд БОАЖ-ын яамнаас шалгалт хийхэд маш олон зөрчил илэрсэн нь нотлогдсон юм.
    Тодруулбал, сүүлийн хоёр жил газар ашигласны төлбөрөө төлөөгүй байсан аж. Хуулиараа улсын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий этгээд нэг жилд 1 га газарт 13.2 сая төгрөгийн төлбөр төлөх ёстой аж. Ингэж тооцвол “Энигма” ХХК-ийнхан тэрбум гаруй төгрөгийн өр төлбөртэй гэсэн үг. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Ч.Галын хэлж буйгаар барилгын зураг төсөв юу ч батлуулаагүй атлаа гадны хөрөнгө оруулалтаар сургууль барина хэмээн барилгын шав тавьсан, мөн газар ашигласны төлбөрөө төлөөгүй зэрэг ноцтой асуудал гаргажээ.
    Нийслэлийн удирдлагууд энэ ажлыг наадмаас өмнө дуусгахаар төлөвлөж, төсөв мөнгийг нь хүртэл шийдчихээд байсан аж. Гэтэл хоёр шонгийн мод хатгах газрыг төр эзэмшилдээ авснаас үүдэн энэ ажил зогсоход хүрээд байгаа юм. Гэхдээ нийтийн эрх ашгийн төлөө хийж буй энэ ажлаа үргэлжлүүлээсэй гэсэн нийгмийн хүлээлт талаар өнгөрөхгүй гэж найдъя. Төр төмөр нүүрээ харуулж, 42 га газрынх нь асуудлыг хөндөхөд ч буруудах юун.
    Н.Батцэрэгт хариуцлага тооцъё
    Хоёрдугаар дуулиан дагуулсан асуудал бол БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэгтэй холбоотой. Тодруулбал, бидний нэрлэж заншсан “Умаа хум” толгой буюу өдгөө монгол төрийн Соёмбыг тэргүүнд нь залсан тусгай хамгаалалттай уулыг мягмар гарагаас эхлэн ухаж эхэлсэн зураг сошиал ертөнцөд тарж эхэлсэн билээ. Энэхүү газрыг эзэмшиж буй иргэн газар эзэмших зөвшөөрөлтэй хэмээн мэдэгдэж, төрийн тавьсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байсан нь олон нийтэд ил болсон.

    Тэгвэл энэхүү газрыг эзэмших зөвшөөрлийг иргэн И.Төгсжаргал Н.Батцэрэгийг сайд байх үед авчээ. Аялал жуулчлалын зориулалтаар авсан уг газраа “Аялж уул” гэх компанид шилжүүлсэн нь тогтоогдсон юм. Тэгвэл энэ асуудлыг өчигдөр эцэслэн шийдэж чадав.
    Н.Батцэрэг гэгч сайд байхдаа Соёмбот уулыг тойруулан таван иргэнд аялал жуулчлалын зориултаар газар олгосон байсныг Д.Оюунхорол сайд цуцалсан юм. Газар ухаж эхэлсэн иргэд ч буруугаа хүлээж, нөхөн сэргээлтийг даруй хийхээ мэдэгджээ. Төр ингэж л ажиллах учиртай. Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар 2000 аж ахуйн нэгж иргэн газар эзэмшиж буйгаас хэчнээн нь энэ мэтээр зориулалтын бусаар ашиглаж буйг хэлэх аргагүй.
    Салбарын сайд энэ талаар анхаарал хандуулж, бодит үнэнийг баримттай дэлгэж байгаа нь сайн хэрэг юм. Зайсан уулаа ухаж барилга барьчихсан бид төрт ёсны түүхэн өв соёлыг тээсэн Соёмботой уулаа л ухах дутаж гэнэ. Эрх мэдлээ хэтрүүлэн уул ухах зөвшөөрөл олгосон Н.Батцэрэг гэгчийг олж хариуцлага тооцоход ч гэмгүй биз. Газрын дуулиантай асуудал цаашдаа ч олон гарах нь тодорхой.
    Тэр болгонд төрийн нүд чих ийм соргог ажиллаасай хэмээн хүсэх байна. Хүүхдийн парк байгуулна гэсэн газраа зочид буудал барьчихдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих газраа өөрийн эзэмшлийн оффис барьчихдаг, аялал жуулчлалын зориулалтаар авсан газарт 10 давхар барилга сүндэрлэдэг жишиг эртнээс амь бөхтэй оршсоор буй. Барилга баригдаад эхэлсэн хойно, эсвэл барьсан хойно нь бид дуугарч эхэлдэг ч нэгэнт оройтсон байх нь олонтай. Нэгэнт барилга баригдсан учраас торгууль төлүүлээд өнгөрдөг нь газрын наймаачдыг өөгшүүлсэн үйлдэл болж байсныг нуух юун. Тиймээс газрын наймааны эсрэг тууштай тэмцэж, иргэдийн тавьсан шаардлагыг газар дээр нь шийдвэрлэж чадаж буй Д.Оюунхорол сайдад талархахаас өөр яалтай.
    Б.Тулга








  • Манай волейболчид медалийн төлөө 13:00 цагаас тоглоно
    2017 оны 5 сарын 25
    хүрэл медалийн төлөө
  • УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ
    2017 оны 5 сарын 25
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
  • Элчин сайдын суудал Ц.Элбэгдоржийн “шагналын” албан тушаал болсон уу
    2017 оны 5 сарын 25
    Элчин сайдын суудал “шагнал” уу гэх асуултыг бид олон жилийн өмнөөс тавьж эхэлсэн. Уг нь энэ албан тушаал шалгуур өндөртэй байх ёстой. Бүхэл бүтэн нэг улсыг төлөөлж сууж байгаагийн хувьд боловсрол, мэдлэгийн хувьд гологдохооргүй байж, хамгийн гол нь тухайн улс хоорондын харилцааг улс төрийн өнгө аяст автахгүйгээр тогтвортой байлгах үүргийг хүлээдэг.
  • Испанийн дээд шүүх Лионель Мессигийн ялыг хэвээр үлдээлээ
    2017 оны 5 сарын 25
    Испанийн дээд шүүхДэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессид оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ.
  • 24 баримт: Монгол Улс ОУВС-ын хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын зээл авахаар боллоо
    2017 оны 5 сарын 25
    ОУВС-ийн захирлуудын зөвлөл монголын цагаар өчигдөр шөнө хуралдаж, Монгол Улсыг тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэр гаргажээ. ОУВС-д Монгол Улс хамрагдсанаар 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Уг хөтөлбөрт БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр тэрбум ам.долларын өртөгтэй свап хэлэлцээр багтаж байгаа аж. Харин үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар төлөвлөжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх ”Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр” нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Тэгвэл олон улсын валютын сантай хэрэгжүүлэх Өргөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж юу болоод энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дагаварыг 24 баримтаар хүргэж байна.

  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 5 сарын 25
    11.00 цагт: Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хангарди ордны 1 давхарт хэвлэлийн бага хурал хийнэ.

    11.40 цагт: Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс иргэд, аж ахуйн нэгж байгууллага, жуулчид ихээр үйлчлүүлдэг, дамжин өнгөрдөг Сүхбаатарын талбай, Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дугуйт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэж, Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 6 ширхэг унадаг дугуйг дагалдах хэрэгслийн хамт гардуулж өгөх үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болно.

    13.00 цагт: Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцүүлэг Хүрээ дээд сургуулийн зааланд хийх гэж байна.

    13:00 цагт: Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос энэ сарын 19-20-ны өдрүүдэд болсон азийн аваргын тэмцээний талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Медаль авсан тамирчид оролцоно.

    MN мэдээллийн төвд:

    11.00 цагт: Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

    12.00 цагт: Монголын өмгөөлөгчдийн холбооны НЗДТГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

    12.30 цагт: Эх орноосоо урвах гэмт хэргийг эрүүгийн хуулиас хассан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн болон сонгуулийн хар машины асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэрэг, тусгай албаны алба хаагчдын төлөөлөл хамтран мэдээлэл хийнэ.

    13.00 цагт: Эко автомашин импортлогчид, Автомашин экспортлогчдын нэгдсэн холбоо, Тээвэр зохицуулалтын нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

    Зураач О.Золбоотөгөлдөрийн “Зөн совингийн бэлгэдэл” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Best art gallery буюу Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын дэргэд нээлтээ хийнэ. Энэ удаагийн үзэсгэлэн түүний бие даасан гурав дахь үзэсгэлэн бөгөөд бэлгэдэлт хөргүүд түлхүү тавигдах юм.
  • Сүхбаатар аймаг 2012-2016 онд 8 тэрбум гаруй төгрөгийн зөрчил, дутагдал гаргажээ
    2017 оны 5 сарын 25
    Сүхбаатар аймаг 2012-2016 онд 8 тэрбум гаруй төгрөгийн зөрчил, дутагдал гаргажээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг шалгасан байна.

    2012-2016 онд Сүхбаатар аймагт төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 98 тэрбум төгрөг олгож, орон нутгийн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөг, нийт 113 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна.

    Хөрөнгийн зарцуулалтыг шалгахад аймгийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгийг захирамж гарган шууд худалдан авсан, ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашигггүй зарцуулсан, орон нутгийн өмчийн бүртгэлийг журмын дагуу хийгээгүй зэргээр найман тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал гаргасан нь илэрчээ.

    Тухайлбал газар чөлөөлөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 6.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулж, 416 сая төгрөгийг иргэдэд төсвийн дэмжлэг нэрээр давхардуулан олгосон бол 30 сая төгрөгийг иргэдээс аваагүй байна.

    Засаг дарга нь 2013-2016 онд захирамж гарган төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус” компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн” компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авчээ. Мөн Засаг даргын захирамжаар 762 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөшөө дурсгалын ажлыг Засаг даргатай хамаарал бүхий этгээдийн компаниар гүйцэтгүүлсэн байна.

    Гэтэл тус аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд Сангийн яам, орон нутгийн санхүүгийн хяналт, шалгалтын албанаас 2012-2016 онд хийсэн санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаар дээрх зөрчил, дутагдал илрээгүй байна.

    Харин Хэнтий аймагт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт тогтмолжсон дүнтэй гарчээ. Гэхдээ сумдад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд тавих хяналт сул, Орон нутгийн хөгжлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Орон сууцны сангаас иргэд, аж ахуйн нэгжид олгосон 424 сая төгрөгийн зээлийн авлага хуримтлагджээ. Энэ зээлийн эргэн төлөгдөх хугацаа хэдийнэ дууссанаас гадна заримынх нь эзэн тодорхойгүй байгаа нь шалгалтаар илэрсэн байна.

    Үүнтэй холбогдуулан:

    - Байгууллагын өдөр тутмын ажилд хийх дотоод хяналт шалгалтаа төлөвлөж тогтмолжуулах, илэрсэн зөрчлүүдийг арилгах чиглэлээр холбогдох албан тушаалтанд хугацаатай үүрэг өгч биелэлтийг тооцох, шаардлагатай бол хариуцлага хүлээлгэх санал хүргүүлэх

    - Бүртгэлгүй эд хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэж, төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулах

    - Аймгийн Засаг дарга, бусад холбогдох албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлж, төсвийн хөрөнгийг хууль бусаар, үр ашиггүй зарцуулсан үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг сайд С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт даалгалаа.

    Цөмийн шинжлэх ухаан, технологитой холбоотой хэлэлцээрийг баталлаа

    “Цөмийн шинжлэх ухаан болон технологийн сургалт, судалгаа, хөгжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай 2017 оны хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Хэлэлцээр нь бүс нутгийн хэмжээнд технологи дамжуулах, солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх, цөмийн технологийн хэрэгцээг тодорхойлох, нэвтрүүлэх, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, хамтарсан судалгаа хийх эрхэм зорилготой юм.

    Ази, Номхон далайн бүсийн орнууд цөмийн шинжлэх ухаан, судалгаа болон эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, туршлага солилцохоор 1972 онд Хэлэлцээрийн байгууллага байгуулсан байна.

    Ямар хөтөлбөр хэрэгжүүлэхээ гишүүн 22 орон хамтран шийдвэрлэдэг бөгөөд Олон улсын атомын энергийн агентлаг, донор улс, олон улсын байгууллагын сан санхүүжилтийг нь гаргадаг.

    Хэлэлцээрийн төслийн хүрээнд манай улс цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, цөмийн аюулгүй байдлын талаар гадны туршлагыг судлахаас гадна боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шинэ технологи нэвтрүүлэх, эмчилгээ оношилгооны арга зүйг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зэргээр цөмийн энергийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжих, салбарын эрх зүйн орчинг бэхжүүлэх чиглэлээр томоохон дэмжлэг авчээ.
  • Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилна
    2017 оны 5 сарын 25
    Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилна

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ирэх сард АНУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсонтой хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Мянганы сорилтын корпораци, Энх тайвны корпусын удирдлага болон Конгрессийн гишүүдтэй уулзахаар төлөвлөсөн байна.

    Мөн Монгол-Америкийн IV бизнес уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, АНУ-д амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзах юм.

    Манай улс гуравдагч хөрш АНУ-тай Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн харилцааг бэхжүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэргүүлэх салбаруудыг нэмэгдүүлэх, томоохон төсөл, арга хэмжээг баталгаажуулахыг энэ айлчлалын үеэр эрмэлзэх юм байна.
  • Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлээд байна
    2017 оны 5 сарын 25
    Засгийн газрын хуралдаанаар “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм.

    Манай иргэдийн гадаадад ажиллаж, сурах, амьдралаа дээшлүүлэх хүсэл, шаардлага, хэрэгцээг гэмт этгээдүүд ашиглан жуулчлах, виз гаргаж өгөх, ажилд оруулах, гадаадын иргэдтэй гэр бүл болоход нь туслах нэрийн дор ялангуяа эмэгтэйчүүдийг худалдаж, ашиг олох гэсэн оролдлого өсөх хандлагатай байна.

    Сүүлийн зургаан жилийн статистик мэдээнээс үзвэл хүн худалдаалах 54 гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 122 гэмт хэргийг шалгажээ. Эдгээрээс хүн худалдаалах найман хэрэгт 15 хүн, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан 36 хэргээр 54 хүн ял шийтгүүлсэн байна.

    Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас үндэстэн дамнасан, зохион байгуулалттай үйлддэг хар тамхи, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог. Иймээс Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалж нийгэмшүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг баталлаа.
  • Дарханы дулааны цахилгаан станцын шинэчлэлд нэмэлт хөрөнгө шаардлагатай
    2017 оны 5 сарын 25
    “Эрчим хүчний үр ашиг” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Нэмэлт зээл болон гэрээний төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Дэмжсэн тохиолдолд гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргах юм.

    “Эрчим хүчний үр ашиг-1” төслийн хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц” компанид турбины шинэчлэл хийх төслийг 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10,5 сая, Засгийн газрын 2.85 сая, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн.

    Энэ онд төслийг хэрэгжүүлж дуусах бөгөөд одоогоор 11 сая еврогийн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоог Сангийн яам гаргасан байна. Төсөл хэрэгжих Техник, эдийн засгийн үндэслэлийг анх тооцоолохдоо нийт төсөвт өртгийг бодит байдлаас хэтэрхий багаар тооцож гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч компанийн буруугаас болж хэрэгжилт 2.5 жилээр удаашралтай, гэрээ байгуулснаас хойш эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материалын үнийн өсөлт, валютын ханшийн өөрчлөлт зэргээс үүдэн нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ.

    Нэмэлт хөрөнгөөр тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, туршиж тохируулах, барилга угсралтын ажлуудыг дуусгах, шинээр эргэлтийн усны шугам хоолой татах, цахилгаан хуваарилах байгууламжийг өргөтгөх, цахилгаан болон механик тоног төхөөрөмж худалдан авах юм.

    Дарханы дулааны цахилгаан станц нь 52 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолууд нь ашиглах ёстой нөөцөө 2.5 дахин хэтрүүлэн ажиллаж байна. Цаашид энэ хэвээр байвал станц доголдож, эрчим хүчний найдвартай байдал алдагдан, эдийн засагт их хэмжээний хүндрэл учруулах эрсдэл үүсчээ.

    Нэмэлт санхүүжилт гарган төслийг хэрэгжүүлж дуусвал цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээг ирэх 20 жил тасралтгүй, найдвартай хангах боломж бүрдэх юм. Төсөл 12 жилийн дараа зардлаа нөхнө гэсэн тооцоог Сангийн яам хийсэн байна.
  • Бага ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлнэ
    2017 оны 5 сарын 25
    Нийслэл болон орон нутгийн сургуулийн бага ангийн сурагчид буюу 1-2 дугаар ангийнхан өнөөдрөөс буюу тавдугаар сарын 25-наас амарна.


  • Сангийн яам ОУВС-гийн шийдвэрийг өнөөдөр танилцуулна
    2017 оны 5 сарын 25
    ОУВС-гийн захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж, Монгол Улсыг ОУВС-гийн хөтөлбөрт хамруулах эсэхийг шийдвэрлэсэн.

  • Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 5 сарын 25
    Өнөөдөр буюу тавдугаар сарын 25-ны пүрэв гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал,


  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
    2017 оны 5 сарын 25
    2017.5.25, Пүрэв гараг / Билгийн тооллын: 30
    Хаврын адаг Хөх луу сар, Нэг цагаан мэнгэтэй Хар хулгана өдөр

  • Улаанбаатарт өдөртөө 32 хэмийн дулаан байна
    2017 оны 5 сарын 25
    Улаанбаатарт өдөртөө 32 хэмийн дулаан байна
  • Танилц: Гадаадад эх орноо төлөөлөн суух Элчин сайдууд тодорлоо
    2017 оны 5 сарын 24
    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцжээ.
  • Нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна
    2017 оны 5 сарын 24
    Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэж буй байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайд тавигдсан сандал, хогийн савыг угааж цэвэрлэх, засаж будах ажлыг тогтмол хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Хур хог хаягдлыг цэвэрлэлээ
    2017 оны 5 сарын 24
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон жил цэвэрлэгдээгүй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх хог хаягдал
4656 4657 4658 4659 4660 4661 4662
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 36 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    8 цаг 48 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    10 цаг 6 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    11 цаг 6 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    11 цаг 24 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    12 цаг 50 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    13 цаг 36 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    13 цаг 39 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    13 цаг 42 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    13 цаг 58 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    14 цаг 41 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 44 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    14 цаг 49 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    14 цаг 57 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Уржигдар 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Уржигдар 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК