-
2016 оны 11 сарын 25
Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталсны 92 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, ШУА хамтран Төрийн ордонд зохион байгууллаа.
-
2016 оны 11 сарын 25
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатарыг Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа. Саяхан АНУ-ын Лас Вегас хотод болсон олон улсын оюун ухааны 40 дэх удаагийн олимпод тэрээр эх орноо төлөөлөн баг тамирчидтайгаа оролцож, 15 медаль хүртэн, багаараа тэргүүн байр эзэлсэн юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй “1991 оноос хойш эх орондоо оюун ухааны спортыг дэлгэрүүлж, хөгжүүлэх үйлсэд 25 жил хүчин зүтгэж, дэлхийд тэргүүлж байгаа Х.Хатанбаатар төлөөлөгчийн хичээл зүтгэлийг үнэлж, нийслэлийн дээд шагнал “Хангарьд” олонгоор шагнахаар шийдвэрлэсэн” гэлээ.
-
2016 оны 11 сарын 25
УИХ-ын нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 1, 2-ны Пүрэв, Баасан гарагийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтын УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна. Үүнд:
-
2016 оны 11 сарын 25
УИХ-аас энэ сарын 17-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Уг хуулинд нэмэлт, өөрчлөлт орсноор жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг байхаар болсон билээ. Энэ жилийн тухайд энэ өдөр бямба гаригт тохиож буй тул урагшлуулан, баасан гаригт амрах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, бүх нийтээр амрах шийдвэр гаргасны дагуу өнөөдөр бүх нийтээр амарч байна.
Бид уншигчиддаа зориулан томоохон зах, худалдааны төв болон банкуудын ажиллах хуваарийг хүргэж байна. Өнөөдөр Нарантуул, Хархорин, Да хүрээ зах амарна. Харин “Бөмбөгөр” худалдааны төв, “Sunday” плаза, Барс зах, 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд, Хүчит шонхор зах хуваарийн дагуу ажиллах юм байна.
-
2016 оны 11 сарын 25
Цас цэвэрлэх ажиллагаанд бүх нийтээрээ оролцож байгаа. Монголын Оюутны Холбооны санаачлагаар МУИС, МУБИС, СУИС, ШУТИС, АШУИС-ийн оюутнууд цас цэвэрлэж байгаа.
Өчигдөр ХААИС-ийн 600 гаруй оюутан “Оргил” худалдааны төвөөс Удирдлагын академи, Их Монголын гудамж, Хоме плазагаас Баянмонгол, Дүнжингаравын уулзвар хүртэлх замын нуух, явган хүний замын цас цэвэрлэжээ. Өнөөдөр ШУТИС-ийн 500 оюутан цас цэвэрлэх юм байна.
-
2016 оны 11 сарын 25
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ны баасан гарагт автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдрийг 11 дүгээр сарын 26-наас өнөөдөрт шилжүүлэн бүх нийтээр амарт байгаа. Тиймээс өнөөдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй тул 0, 5-р төгссөн бол замын хөдөлгөөнд хэвийн оролцох юм.
-
2016 оны 11 сарын 25
1911 оны хувьсгал АН-ынх, 1921 оны оны хувьсгал МАН-ынх гэж хэн ч нотлоогүй байхад түүх болон түүхэн зүтгэлтнүүдээр дайсагнах явдал манай сэхээтний гол өвчин болоод байна. Тэд үүнээс улам хэтэрч Хувилай Аригбөх, Занабазар, Галданбошигт, Бодоо, Данзангийн асуудлаар заамдалцах хэмжээнд хүртлээ тэнэг эргүү болсон байна. Хэн Та нарыг түүхийн шүүгч болгосийм ?!...
-
2016 оны 11 сарын 25
М.Энхсайхан гэдэг хүн чинь 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуульд АН-ыг дэмжинэ гээд тэр намын удирдлагуудын “шарилжийг нь зулгааж, шаахайгий нь зүлгэж” явсан хүн мөн биз дээ. Тэгтэл өнөөдөр яахлаараа ялсан намаас томилолт аваад гадаадын хамгийн сайхан газар Элчин сайд болоод явж байдаг билээ?!...
-
2016 оны 11 сарын 25
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссийн хуралдааныг Хятадын тал тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Энэ талаар ГХЯ-наас албан ёсоор айлчлалыг хойшлуулсан мэдэгдэл ирээгүй хэмээн мэдээлж байгаа ч айлчлал хойшлоод байгаа нь нэгэнт олон нийтэд ил болсон.
-
2016 оны 11 сарын 25
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
-
2016 оны 11 сарын 25
Улаанбаатарт өдөртөө 14 хэмийн хүйтэн байна
-
2016 оны 11 сарын 24
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Н.Амарзаяа, М.Билэгт нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лообби бүлгийг байгуулсан тухай албан бичгээ өнөөдөр /2016.11.24/ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байна.
Энэхүү лобби бүлэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалт, тогтолцоог орчин үеийн шинэ шатанд гаргах, асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгө санхүүг УИХ-аар батлуулах зорилготой ажээ.
УИХ-ын нэр бүхий гишүүд лобби бүлэг байгуулснаар өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагын түвшинд авч үзэж, тогтолцоог боловсронгуй болгох, нийгмээрээ уг хууль бус үйл ажиллагааг таслах зогсооход хувь нэмэр оруулах шаардлагатай хэмээн үзжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 24
БНХАУ-ын Шиамень хотноо болж буй Дэлхийн Оюутны 3х3 аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх эхний тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Тэрээр Монголын баг Ливан /Lebanon/-ий багийг 21:18 харьцаатайгаар хожиж мөнгөн медалийн болзлыг хангалаа. Ийнхүү манай сагсчид дэлхийн аваргын төлөө шалгарч үлдлээ.
Яг одоо Франц-БНХАУ-ын багуудийн тоглолт болж буй бөгөөд хожсон багтай нь манай залуус дэлхийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Тамирчиддаа амжилт хүсэе.
-
2016 оны 11 сарын 24
онгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дээд боловсролын салбарт үндсэн 9 зорилт баталсаны нэг үндсэн зорилт нь судалгааны их сургуулийг хөгжүүлэх явдал юм.
Их, дээд сургуулийн багш, судлаачид, оюутнуудын эрдэм шинжилгээ судалгааны чадварыг тасралтгүй сайжруулах, өндөр технологи, инноваци, үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэн их, дээд сургуулиудыг санхүүжилтийн нэмэлт эх үүсвэртэй болгох талаар анхаарсан бодлого баримталж байна. Энэ зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээрБоловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төсөл ихээхэн хувь нэмэр оруулж байна. Төслийн зорилго нь Монгол улсын их, дээд сургуулийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудыг болон үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, дээд боловсрол эзэмшиж байгаа төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болоход нь ахиц гаргахад оршино.
Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд 2015 оны 09 сард Дээд боловсролын сургалтын байгууллагын судлаачдад байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгийг зарласан. Судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 12 их, дээд сургуулийн 60 төсөл (байгалийн ухааны чиглэлээр 24, инженер технологийн чиглэлээр 25, хөдөө аж ахуйн чиглэлээр 11) төсөл шалгарч нийт нэг тэрбум, зургаан зуун жаран нэгэн сая, найман зуун наян мянга гурван зуун (1’661’880’300) төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийг 2015 оны 12 сараас эхлэн олгож эхэлсэн бөгөөд төслүүд амжилттай хэрэгжиж байна.
Их, дээд сургуулийн багш, судлаач, магистрант, докторант оюутнуудад өгөгдөлд дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, статистик боловсруулалт хийх чадвараа хөгжүүлэх нь нэн чухал байна. БСШУСЯ-наас Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Их Британы Умард Ирландын Вант Улсын Баттын их сургууль, Монгол Улсын их сургууль, Багшийн Хөгжлийн Хүрээлэнтэй хамтран 2016 оны 11 сарын 22 -24-ны хооронд нийт 120 гаруй их, дээд сургуулийн багш, судлаачид, магистрант, докторантуудад зориулан 3 өдрийн гүнзгийрүүлсэн сургалтыг өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд орчин үеийн аргыг ашиглах, боловсруулсан мэдээллийг эрдэм шинжилгээний ажилд үр дүнтэй хэрэглэж, эрдэм шинжилгээний өгүүлэлдээ ашиглах зорилгоор зохион байгуулж байна.
ИБУИВУ-ын Баттын их сургуулийн чадварлаг, арвин туршлагатай багш нар сургалтыг онол, практикийн хосолсон хэлбэрээр зааж, судлаачдад R программ ашиглах, өгөгдлийг дүрслэх, шинжлэх, таамаглал дэвшүүлэх, шалгах, шугаман регресс байгуулах, шугаман бус загвар гаргах зэрэг чадварыг эзэмшүүлнэ.
ЭХ СУРВАЛЖ: БСШУСЯ
-
2016 оны 11 сарын 24
Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан УОК-ын “Шуурхай бүлэг 1” 2016 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Түргэн, Наранбулаг, Цагаанхайрхан сум болон Улаангом хотод ажиллав.
Увс аймгийн 19 сумаас 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Баруунтуруун, Малчин, Хяргас 3 сумдын ихэнх нутаг “цагаан зуд”-тай, Давст, Түргэн, Тэс, Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховд, Зүүнхангай, Зүүнговь, Наранбулаг, Сагил, Тариалан, Улаангом 12 сум “цагаанаар зудархуу”, бусад суманд өвөлжилт хэвийн байна. Уулархаг нутгаар буюу Сагил, Баруунтуруун, Малчин, Түргэн, Хяргас суманд 20-38 см, гуу жалга, хунгарласан газартаа 40-80 см цасан бүрхүүл тогтож, ойрын өдрүүдэд нийт нутгаар агаарт -15-27 хэм, хөрсөн дээр -17-29 хэм хүйтэн хонож байна.
Энэ жил аймгийн хэмжээнд 92 багийн 10047 өрхөд хонин толгойд шилжүүлснээр нийт 3,9 сая мал өвөлжиж байна. Харин улсын тусгай хамгаалалтай бүс нутагт 546 өрхийн 204.2 мянган толгой мал, хилийн зурвас газарт 1136 өрхийн 356,0 мянган толгой мал өвөлжихөөр зохион байгуулалт хийгджээ.
DSC01067Өвс, тэжээлийн тухайд 2016 онд малчид болон мал бүхий иргэд 47657 тонн өвс, 1310 тонн гар тэжээл, 5787 тонн хужир шүү бэлтгэсэн. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөнд 366,2 тонн өвс, сумдын аюулгүйн нөөцөнд 486,0 тонн өвс, 134,8 тонн тэжээл бэлтгэсэн нь өвсний бэлтгэлт 59.9 хувь, тэжээл 21.5 хувийн биелэлттэй байна.
Энэ өвөл аймгийн хэмжээнд нийт 44 трактор, 23 чиргүүл, 11 хүнд даацын автомашин, 5 ковш, 1 бульдозер, 7 далпууг зам, давааг байнгын нээлттэй байлгах ажлын хүрээнд бэлэн байдалд ажиллуулж байна.
Аймгийн хэмжээнд “Увс-Дулааны станц” 25 хоногийн, “Увс-Дулааны станц-2” 70 хоногийн тус тус нүүрсний нөөцтэй.
Өвөлжилт хүндэрч эхэлсэн Баруунтуруун, Малчин, Хяргас сумдын зам, давааг байнгын нээлттэй байлгах ажлыг аймгийн Онцгой комисс анхааралдаа аваад байна.
Мөн цас ихтэй газруудад өвөлжиж буй 5191 өрхөд амьдарч буй 400 жирэмсэн эх, 3145 бага насны хүүхэд, 914 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 450 нэн ядуу өрхийн судалгааг шинэчлэн гаргажээ.
DSC01103
Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын хурлыг 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21.00 цагт Увс аймгийн Улаангом хотод хуралдуулж, холбогдох үүрэг даалгаврыг өгчээ. Тухайлбал, аймгийн хэмжээнд тохиолдсон гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох зардлуудыг эхний ээлжинд аймгийн Засаг даргын нөөц сан, Онцгой комиссын хүрээнд шийдвэрлэх, нөөц хөрөнгө дууссан тохиолдолд холбогдох санхүүгийн баримтуудыг дүрэм, журамд заасны дагуу сайтар бүрдүүлж хэвших, цасанд хаагддаг зам, давааг нээх зориулалттай ковш, бусад техник хэрэгслийн шатахууны нөөцийг бэлтгэх, аймгийн Эрүүл мэндийн газар ажлын хариуцлагаа дээшлүүлж, эм, эм тарианы нөөц бүрдүүлэх, бусад тулгамдсан асуудлуудыг аймгийн Онцгой комиссын хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо гэж Улсын онцгой комиссын Шуурхай бүлгээс мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 24
Т.Галсан: Номыг торгоор баринтагладаг, Монгол түмний минь заншил гайхамшиг
-
2016 оны 11 сарын 24
Интернэт болон мэдээлэл технологийн бусад хэрэгслийг ашиглаж буй хэрэглэгчдийн тоогоор Өмнөд Солонгос дэлхийд нэгдүгээрт орж байна гэж НҮБ-ын агентлаг мэдэгдлээ. Тус улс энэ үзүүлэлтээр хоёр жил дараалан тэргүүллээ.
Харилцаа холбооны салбарын олон улсын холбоо /The International Telecommunication Union/ дэлхийн 175 улсыг хамруулсан жил тутмын “ICT development index-2016” буюу мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн итгэлцүүрийг мягмар гарагт гаргажээ. Уг тайланд гар утас, интернэт болон өндөр хурдны, өндөр хүчин чадлын мэдээлэл харилцаа холбооны хэрэгслийг ашиглаж буй байдлаар нь улс орнуудыг жагсаажээ.
Исланд уг индексийн хоёрдугаарт орсон бол Дани, Швейцарь болон Их Британи гурав, дөрөв ба тавдугаар байрт оржээ.
Япон улс 10, АНУ 15, ОХУ 43 дугаарт жагссан бол БНХАУ 81 дүгээрт жагссан байна. Харин Монгол Улс 175 улс орноос 90 дүгээрт жагсчээ.
Тус байгууллагын тайланд дурдсанаар, одоогоор дэлхийн нийт хүн амын тал хувь буюу 3.5 тэрбум орчим хүн интернэт ашиглаж байна. Энэ нь 2010 оныхоос /2 тэрбум орчим хүн/ эрс өссөн үзүүлэлт юм. Аж үйлдвэр өндөр хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудад гар утас, интернэт хэрэглэгчдийн тооны ялгаа улам нэмэгдсээр байна. Хөгжиж буй улсуудынхтай харьцуулахад хөгжингүй улсуудад эдгээр технологийг ашиглаж хэрэглэдэг хүмүүсийн тоо бараг хоёр дахин олон байна. Энэ нь боловсрол болон орлогын ялгаатай холботой ажээ
-
2016 оны 11 сарын 24
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан юм.
-
2016 оны 11 сарын 24
Өнөөдрийн секси зургууд
-
2016 оны 11 сарын 24
Замын нөхцөл байдал нь автомашины ашиглалтад төдийгүй, жолоочийн бие, сэтгэл зүйд асар их нөлөөлдөг. Эвдрэл, тэгш биш байдал, дэржигнүүр, өгсүүр, уруу, хальтиргаа зэрэг янз бүрийн хүндрэлтэй нөхцлүүд нь замын хөдөлгөөнийг үнэлж дүгнэхэд хүндрэл учруулаад зогсохгүй жолоочийн сэтгэл зүйд ихээхэн сөрөг нөлөөтэй. Замын нөхцөл хүндрэлтэй байх нь жолоочийг амархан ядрааж, бухимдуулж улмаар аюулд хүргэж болдогийг Герман улсын эрдэмтэн Дитер Клебельсберг нотолсон байна. Нэг жилд гарч байгаа зам тээврийн ослын 20 орчим хувь нь замын эвдрэлээс, 49.6 хувь нь нойтон болон хальтиргаатай нөхцлөөс үүдэлтэй гэж олон улсын судлаачид үзжээ. Хальтиргаатай нөхцөлд автомашины тоормосны зам 3-4 дахин ихэсч, мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Тухайлбал 50 км/ цагийн хурдтай явж байсан автомашины тоормосны зам тэгш хуурай асфальт замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр, мөстсөн бол 120 метр болж тус тус өсдөг ажээ. Өөрөөр хэлбэл жолоочийн өлмий тоормосны дөрөөн дээр хүрснээс хойш 120 метр зам туулаад автомашин зогсоно гэсэн үг юм. Зам дугуй хоёрын барьцалт нь тээврийн хэрэгслийн хурд, дугуйн эдлэгдсэн хугацаа, хээний чанар, зорчих хэсгийн гадаргуугийн байдал зэргээс ихээхэн хамааралтай.
Замын хальтиргаатай хэсэгт авцуулах холбоо салгаж огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болно. Автомашины шарвах хөдөлгөөн гэнэт болдог. Бүр өчүүхэн төдий огцом хөдөлгөөн нь алдаа болж бусдыг эсрэг урсгал руу шахаж оруулах юмуу замаас гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. Автомашины шарвах үйлдлийг жолооны хүрдээр залруулдаг. Шарвах үед сандрах хэрэггүй, жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлээрэй. Шарвалтыг засахад тоормос хэрэггүй гэж хэлэхэд болно. Тоормос гишгэсэн үед жолооны хүрдийг яаж ч эргүүлээд нэмэргүй, автомашин чигээ өөрчлөхгүй гулсана. Үүнийг тайлбарлах маш энгийн жишээ бол мөсөн дээр гулгах. Хөлийн тавхайн байрлалаас хамаарч гулсах чиг өөрчлөгддөггүй. Тоормос гишгэсэн үед автомашины гулсах хөдөлгөөн яг үүнтэй адил юм. Харин тоормос гишгэхээ болих үед дугуй эргэх хөдөлгөөнд орох тул жолооны хүрдний байрлалаас хамаарч автомашины чиг өөрчлөгдөнө.
Халтиргаатай замд хөдөлгөөн эхлэх нь бас нэг бэрхшээл юм. Энэ бэрхшээлийг давахын тулд бага зэрэг “Онолдох” шаардлага гарч байна. Автомашиныг хөдөлгөхөд зүтгэх хүчний хэмжээ нь дугуйн дороос тулах хүч, барьцалтын коэффициент хоёрын үржвэрээс их байх, зогсох үед зүтгэх хүч нь барьцалтын хүчнээс бага байх шаардлагатай. Энэ харьцаа алдагдвал автомашин шарвах буюу дороо хий эргэдэг. Хальтиргаатай замд хөдөлгөөн эхлэхэд хамгийн гол нь “Хөдөлгүүр-авцуулах холбоо-дугуй-зам” гэсэн системд хий эргэх нөхцөл бүрдүүлэхгүй байх явдал. Ингэхийн тулд авцуулах холбоог яг залгагдах агшинд /үрэлтийн момент нь эсэргүүцлийн моменттой тэнцэх үе/ түүний дөрөөг аажмаар авах буюу холимогийн дөрөөг үл ялих буцаах шаардлагатай. Мөн араа хүндрэх тусам дугуйн эргэлтийн момент их байх тул туршлагатай жолооч аль болох хөнгөн араагаар хөдлөхийг хичээдэг. Дээрх, онолын болон практик аргуудыг эзэмшвэл хир баргийн хальтиргаатай замд тевөггүйхэн хөдлөх боломжтой.
Аюулгүй байдал нь олон хүчин зүйлээс хамааралтай байдаг учир цоо шинэ дугуйнд ч 100 хувь найдах хэрэггүй. Халтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Замд гарахын өмнө дугуйн хээ, чанар, хийн даралтын хэмжээг шалгаж үзэхэд ер илүүдэхгүй. Чанар муутай, хээ нь элэгдсэн дугуйн барьцалдах чадвар сул байдаг тул аюулд хүргэж болно.
Зам дээр тогтсон усан дээгүүр гарах үед зам дугуй хоёрын хооронд усан давхрага бий болох тул барьцалтыг ихээхэн хэмжээгээр бууруулна. Энэ үед зам дугуй хоёр шууд харьцахгүй учир гулгасан мөр үүсдэггүй. Энэ нөхцөлд тээврийн хэрэгслийн жин бараг нөлөөгүй. Харин усны гүний хэмжээ нь дугуйны хээний гүнээс бага бол дээрх хүндрэл багасдаг.
Зөвхөн урд дугуйнд акваплан үүсэх үед автомашин шулуун чигээ төдийлөн алдаад байдаггүй. Харин хойд дугуйнд акваплан үүсэх тохиолдолд шарвах нөхцөл бий болдог. Энэ нь урд дугуйн хээ хойд дугуйныхаас гүн байх тохиолдолд бий болдог үзэгдэл юм. Иймд дугуйн хээний хэлбэр, хэмжээ бүх дугуйнд ижил байхаас гадна хийн даралт тогтоосон хэмжээнд байх ёстой.
Тоормос бүх дугуйндаа жигд барьж байна уу, автомашин шулуун чигээ хадгалж байна уу, тодорхой зайд зогсож байна уу гэдгийг замд гарахын өмнө зайлшгүй шалгах шаардлагатай. Гэхдээ шалгах орчинд аюулгүй байдал хангагдсан байх ёстой гэдгийг сайтар санаарай. Зарим тохиолдолд замын гадаргуу нь хэвийн мэт харагдах боловч чийг, цан цохьсон юмуу бусад шалтгаанаар зорчих хэсэг хальтиргаатай болсон байж болно. Учир нь зам зөвхөн цас, мөсөөр хучигдсанаар хальтиргаатай болчихдоггүй. Зам дээр навч унах, шингэн асгарах зэрэг нь хальтиргаа үүсэх нөхцөл болохоос гадна замын температур ч зам дугуй хоёрын барьцалтанд нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Зам хальтиргаатай байгаа эсэхийг шалгахын тулд заавал автомашинаас буух шаардлагагүй, холимогийн хаалтны дөрөөн дээр огцом гишгээд үз, эсвэл жолооны хүрдийг огцом эргүүлэнгээ тоормос гишгээрэй. Эдгээр үйлдлийг хийхэд автомашин “дуулгавартай” байвал замын нөхцөл хэвийн байна. Харин автомашины дугуй хий эргэх буюу шарваж байвал зам хальтиргаатай байгааг анхааруулж байгаа нь тэр. Энэ “туршилтыг” хийхэд орчны аюулгүй байдал туйлын чухал гэдгийг хэлүүлэх юун. Сүүлийн үед жолооч нар хадаастай дугуйг хэрэглэх болсон нь сайшаалтай. Гэвч аюулгүй байдал үүгээр бүрэн хангагдчихдаггүй нь харамсалтай. Хадаастай дугуйг 1960 онд анх туршиж үзэхэд асфальт, бетон замын гадаргууг ихээхэн гэмтээж, ийм дугуйтай машины араас өөр тээврийн хэрэгсэл мөргөх тохиолдол багагүй гарч байжээ. Мөн ийм дугуйтай автомашины тоормосны зам мөсөн дээр 20-25 хувь, цасан дээр 5-10 хувиар буурдаг болохыг эрдэмтэд тогтоогоод хадаастай дугуйг зам мөстсөн буюу цастай үед хэрэглэх нь зохимжтой гэж үзжээ.
Зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүдийн эхэнд “Хурд”-ыг онцолж болно. Хальтиргаатай замд өндөр хурд их аюул дагуулна. Учир нь тэгш хуурай асфальтзамын барьцалтын коэффициент 0.6-0.8 байдаг бол цастайд 0.2, мөстэйд 0.1 байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасан. Гэтэл хальтиргаатай замд өндөр хурдтай явснаар тээврийн хэрэгслийг зогсооход цаг хугацааны болон орон зайн боломжгүй болж, замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Хурд хэт бага байх нь орчин үеийн замын хөдөлгөөний шаардлагад төдийлөн нийцээд байдаггүй ч Монгол Улсын нөхцөлд, тэр тусам хальтиргаатай замд нэг их муу зүйл биш биз ээ. Ромын зохиолч, улстөрч Плинийн “Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж байгаа хүн унадаггүй” гэсэн үг бий.