-
2016 оны 11 сарын 02
2016.11.01 / БИЛГИЙН ТООЛЛЫН 2
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
-
2016 оны 11 сарын 02
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
-
2016 оны 11 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс кирилл бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилсан журамласан толийн талаар нийтлэг нэг ойлголт, үзэл бодолтой болгоход чиглэсэн “кирилл үсгийн дүрэм”-ийг баталгаажуулахаар болжээ.
-
2016 оны 11 сарын 01
юань
-
2016 оны 11 сарын 01
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2016.11.01/ Төрийн ордноо зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа удирдан явуулсан бөгөөд Сангийн яам, Монголбанкны удирдлагууд болон эрдэмтэн судлаач, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Статистик судалгааны газрын захирал Д.Ган-Очир Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Танилцуулгатай холбогдуулан оролцогчид мөнгөний бодлогын баримт бичигт валютын нөөц, ханшийн тогтвортой байдлыг хэрхэн хангах, эдийн засгийн өсөлтийн сааралтын төлөв байдал, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд бусад бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдуулсан талаар тодруулж, саналаа илэрхийлсэн юм.
Эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болж саарч, ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 2.6 нэгж хувиар нэмэгдэн 10.4 хувь болж сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт уул уурхайн бус салбарт эерэг нөлөө үзүүлснээр эдийн засгийн өсөлт 2016 онд 0-1 хувь, 2017 онд 2-3 хувь байх төлөвтэй байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан (ОУВС) 2016 онд харгалзан 0.7 хувь, 0.4 хувь байхаар таамагласан бол 2017 оны хувьд 2.7 хувь, 2.5 хувь байхаар төсөөлөөд байгаа талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв. Мөн тэрбээр ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан уян хатан бодлого баримтлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 01
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 17:00 цагт хуралдах тов гарчээ. Зөвлөлийн хурлаар Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг эцэслэн тогтоох аж.
-
2016 оны 11 сарын 01
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг шинэчилж, өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх судалгааг дахин явуулах болжээ.
-
2016 оны 11 сарын 01
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 4-ний өдөр мэдээлэл хийнэ. Тэрээр ”Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийх аж.
-
2016 оны 11 сарын 01
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам ирэх сарын 16-нд болохоор товлогджээ.
-
2016 оны 11 сарын 01
Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор УИХ-аас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү шагналыг дор дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсвэл нэг судлаачдын багт жил бүр олгодог.
-
2016 оны 11 сарын 01
БНХАУ-д зохиогдсон Олон улсын “Гүүр” хятад хэлний тэмцээнд оролцсон монгол сурагчид багаараа Ази тивийн аварга, Сарангэрэлийн Эрдэнэ-Очир хувийн амжилтаараа Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртжээ.
-
2016 оны 11 сарын 01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй хийдэг уулзалтаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон” салбарт хийлээ. Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөл болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газар, төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд уулзалтад оролцсон юм.
Хотын даргатай уулзсан иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, ашиглалт, зөвшөөрөлгүй барилгын асуудал, нийслэлийн төрийн үйлчилгээний ажилд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, дулаан цахилгаан, өвөлжилтийн бэлтгэл, СӨХ-ны зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. Тухайлбал, БГД-ийн 11-р хорооны иргэн Р.Бямбадулам “Би Баянгол дүүргийн 11-р хороонд амьдардаг. “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн анхны орон сууцны оршин суугч. Бид 2013 онд уг байранд орсон. Тухайн үедээ халуун хүйтэн ус, дэд бүтэц шийдэгдэнэ гэж байсан. Санаачлагч нь тухайн үеийн Засгийн газар. Гэтэл одоог хүртэл халуун усгүй, төвийн дулаанд холбогдоогүй, дэд бүтэцгүй, лифтгүй, зутруухан амьдарч байна. 2008 оноос хойш одоог хүртэл энэ асуудлыг шийдээгүй. Тиймээс хотын даргатай уулзаж, энэ асуудлаа тавьж байна” гэсэн юм.
Мөн “ТЭСО” корпорацийн дэд захирал Б.Алтангэрэл хотын даргатай уулзах үеэрээ “2 дугаар цахилгаан станцаас урагш 36 аж ахуйн нэгж байрладаг. Тухайн хэсгийн зам эвдрэл гэмтэл ихтэй. Зам засагдахыг хүлээвэл хугацаа их шаардахаар байгаа учраас компаниуд өөрсдөө нийлээд тавих хүсэлтэй байна. Харин үүнийг татварын хөнгөлөлтөөр, эсвэл ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэх боломж бий эсэхийг мэдэхээр хотын даргатай уулзаж байна” гэлээ.
Энэ мэтчилэн иргэд хотын даргад өөрсдийн тулгамдсан асуудлаа танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Иргэдийн тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, шийдвэрлэж өгөхийг холбогдох газар, албадад үүрэг болголоо. Тухайлбал, телевиз орчмын орон сууцны айл өрхүүд дахин төлөвлөлтөөс үүдээд одоо хүртэл дулаанаа авч чадалгүй хохирч байгаа асуудалтай танилцаж, ажлын хэсэг байгуулж, шийдвэрлэхээр болов. Мөн СӨХ-ны асуудлыг шалгаж, шийдвэрлэхийн тулд ажиллах болно гэсэн юм.
Хотын дарга иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, тулгамдсан асуудлыг шийдэж, шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байна. Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ хотын даргад ирүүлэхийг холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 01
аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
-
2016 оны 11 сарын 01
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
-
2016 оны 11 сарын 01
Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн гал түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар буурсан байна. Нийслэлийн хэмжээнд 2016 оны эхний 10 сард тохиолдсон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын талаарх статистик мэдээллийг хүргэж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 01
Засгийн газрын 100 хоногийн хүрээнд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр 47 зорилт тусгагдсан аж. Харин Засгийн газрын 100 хоногийн хугацаанд 13 зорилтыг хэрэгжүүлэхээр санаачилга ажиллажээ.
Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар банкуудтай харилцан тохиоролцож эхэлжээ. Улмаар санамж бичиг байгуулах ажлыг Төрийн банкнаас хэрэгжүүлэхээр болсон байна.
Монгол банкнаас гаргадаг “Иргэд, ЖДҮ эрлэгч ААН-д олгосон зээлийн улирлын тайлан”-гаар 2016 оны 2 дугаар улирлын байдлаар 263.3 мянган иргэн буюу нийт ажиллагчдын 23.3 хувь нь1.4 их наяд төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Арилжааны банкуудаас олгосон цалингийн зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 20.5 хувь /сараар тооцвол 1.7/, олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 30.9 сар байна.
Банкуудаас цалингийн зээлийг сард 1.2-3.0 хувийн хүүтэйгээр олгохдоо зээлийн шимтгэлийг нэг удаа нийт зээлийн дүнгийн 0.5-1.5 хувьтай тэнцүү дүнгээр тооцож, зээлдэгчээс төлүүлж ирсэн. Энэ нь иргэдэд санхүүгийн ихээхэн дарамт болж байгааг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт ХНХЯ-нд маш их ирсэн ажээ. Тиймээс банкуудтай харилцан тохиролцох ажлыг эхлүүлж, Төрийн банкнаас эхлэн үр дүнд хүрээд байгаа юм байна.
Банкнаас олгох цалингийн зээлийн сарын хүүг 0.2-0.3 хувиар бууруулахад 33.5-50.2 тэрбум төгрөгөөр, зээлийн шимтгэлийг зогсооход 14.0 тэрбум төгрөгөөр зээлэгдэгчдийн зардал багасч, ажиллагчдын орлого нэмэгдэх тооцоотой байгаа ажээ.
-
2016 оны 11 сарын 01
Испанийн Барселон хотод Festival internacional de musica and dance ”TALENT INTERNATIONAL” олон улсын тэмцээн 2016.10.28-11.02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Урлагийн 11 төрлөөр таван насны ангилалд явагддаг энэ уралдааны гол онцлог нь орон орны урлаг соёлыг сурталчлах түгээхэд оршдог байна.
Энэ уралдаанд Монгол улсыг төлөөлөн СТА, хөөмийч Н.Наранбадрах оролцож эх орныхоо нэрийг гаргажээ. Тодруулбал уралдааны I Байр - Алтан цом, зохион байгуулах комисс болон шүүгчдийн Нэрэмжит шагнал, Барселон хотын даргын нэрэмжит батламж тус тус авсан байна.
Хөөмийч СТА Н.Наранбадрахын хувьд эх орныхоо нэрийг олон улсад гаргаж байсан юм. Тухайлбал,
ОУ-ын хөөмийчдийн 1,2-р уралдаанд Гран-при /ОХУ-ын Буриад/
Монгол улсын хөөмийчдийн анхдугаар уралдаанд хошой алтан медаль
Монгол улсын төрийн шагнал Алтан гадас Улаанбаатар хот
ОУ-ын хөөмийчдийн 5-р наадамд Гран-при /ОХУ-ын Буриад/ болж эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байсан юм.
-
2016 оны 11 сарын 01
Яг одоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр иргэн н.Мөнхжаргал цагдаагийн дөрвөн нэр бүхий хурандааг гүтгэсэн гэх хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж байна. Хурандаа нар ”Иргэн н.Мөнхжаргал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн, нэр төрд халдсан” хэмээн шүүхэд ханджээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа 100 гаруй цагдаа хамгаалалтад гарсан байгаа аж.
-
2016 оны 11 сарын 01
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Сөүл хотын боловсролын газрын дарга Ли Мүсү болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар Сөүл хотуудын боловсролын газрууд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм
-
2016 оны 11 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг оюутанд олгох тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг оюутанд олгох тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай билээ.