Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4734 4735 4736 4737 4738 4739 4740
  • АТГ: 19 нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчил үүссэн
    2017 оны 4 сарын 20
    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2017 оны 1 дүгээр улиралд төрийн байгууллагуудаас ирүүлсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт дүн шинжилгээ хийв.

    2017 оны 1 дүгээр улиралд нийтдээ 3753 мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүлээн авсан байна. Эдгээрээс 824 нь өөр албан тушаалд шилжин томилогдох, 2164 нь албан тушаалын ангилал, зэрэг өөрчлөгдсөн, 112 нь эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөн, 591 нь нийтийн албанд шинээр томилогдох мэдүүлэг байв.

    Төрийн албаны томилгоо, шилжилт хөдөлгөөн Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт харьцангуй тогтвортой байна.

    АТГ хүлээн авч хянасан мэдүүлгийг байршлаар нь авч үзэхэд Нийслэл Улаанбаатар хотод томилогдох этгээдийн 2103, харин орон нутагт 1650 мэдүүлэг бүртгэгдсэн байна. Үүнээс 3162 нь өөр албан тушаалд шилжсэн, 591 нь нийтийн албанд шинээр томилогджээ.

    Харин Завхан, Хэнтий, Дорноговь, Ховд, Төв, Хөвсгөл аймаг бусдаас олон мэдүүлэг ирүүлсэн бол Говьсүмбэр, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийнх бага байх ба 2017 оны нэгдүгээр улиралд харьцангуй тогтвортой байна гэж ойлгож болохоор ажээ.

    19 нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж АТГ үзжээ

    Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх хуулийн зохицуулалттай.

    3753 мэдүүлгийн 2796-д ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу өгсөн бол 569-ыг нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болж болзошгүй байгааг анхааруулсан байна. Харин 19 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж хариу өгчээ.

    Төрийн захиргааны албан тушаалд хамгийн олон хүн томилогдсон байна.

    Төрийн захиргааны албанд 1307, төрийн улс төрийн албанд 968, төрийн тусгай албанд 625, төрийн үйлчилгээний албанд 376, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд 325, ажлын албанд 130 төрийн өндөр албанд 10, төрийн бус байгууллагад 9, энгийн албанд 3 хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар тус тус ирүүлсэн байна.
  • Өнөөдөр: “Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдаа болно
    2017 оны 4 сарын 20
    09.00 цагт “Технологи хөрөнгө оруулалт Монголд-2017” хурал Шангри-Ла зочид буудалд болно.

    09.00 цагт МҮХАҮТ-д “Залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулган” болно.

    09.00 цагт Хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээний нээлт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болно.

    11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдаа болно.

    12.00 цагт Монголын үндэсний музейд “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-ийн нээлт болно.

    13.00 цагт Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилго бүхий “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагааны нээлт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байранд болно. Утас: 9664-6863, 99767480

    14.00 цагт НҮБ-ын байранд ”Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн холбоосыг судлах нь” бага хурал болно.
  • Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдынхаа суудалд хэр удаан тэсэх вэ
    2017 оны 4 сарын 20
    МАН-ын Засгийн газраа огцруулах гээд завгүй, харин Ерөнхий сайд нь ОУВС-гийнхний өмнө амлалтаа биелүүлчих гээд тавгүй л суугаа бололтой. Учир нь эрх баригчид мэргэжлийн гэх тодотголтой Засгаа унагахаар мэргэшсэн аргаа хэрэглэж, хэдэн талаас нь хэмлэж, хэрэгтэй хэрэггүй шалтаг тооцсоор сууна.
  • Цагдаагийн ажилтан осгосон гурван хүүхдийн амийг аварчээ
    2017 оны 4 сарын 20
    Цагдаагийн ажилтан гурван хүүхдтийн амийг аварсан байна. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох нь энэ сарын
  • Дэлхийн хамгийн шударга шүүхийн яруу алдар улам бадартугай!
    2017 оны 4 сарын 20
    ...Оросын зохиолч Н.А.Некрасовын “Орост хэн жаргалтай вэ?” гэсэн нэг зохиол бий байх аа. Өнөөдөр тэгвэл “Монголд хэн жаргалтай вэ?” гээд та өөрөө өөрөөсөө, ба өрөөл бусдаас асуугаад үзээрэй. Би л лав эргэлзэх юмгүй, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хууль тогтоогчид, хуульчид гэнэ...
  • АН-ын бүлгийн санаачилсан “Хөрс хамгаалах” өдөртэй боллоо
    2017 оны 4 сарын 20
    Нийслэлчүүд жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг “Хөрс хамгаалах” өдөр болгон тэмдэглэхээр боллоо.
  • Шороон шуурга шуурахыг анхааруулж байна
    2017 оны 4 сарын 20
    Шороон шуурга шуурахыг анхааруулж байна
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
    2017 оны 4 сарын 20
    Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар:
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2017 оны 4 сарын 20
    Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    2017 оны 4 сарын 20
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Улаанбаатарт өдөртөө 11 хэмийн дулаан байна
    2017 оны 4 сарын 20
    Улаанбаатарт өдөртөө 11 хэмийн дулаан байна
  • Банкны салбарт 100 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлнэ
    2017 оны 4 сарын 19
    Зээлийн хэлэлцээрүүдийг дэмжив

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”, “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов.

    “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй үед эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм.

    Эхний хөтөлбөрийг 2015-2016 онд амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч эдийн засгийн өсөлт саарч, макро эдийн засгийн хүндрэл, хуримтлагдсан өр, төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн дарамтуудыг даван туулах шаардлагатай болсон. Энэ үүднээс Засгийн газар Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэгтэй хамтран ажиллаж байна.

    Энэ удаа Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлээр бодлогын 19 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.

    Банкны салбарт 100 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Банкны зээлийн эргэн төлөлт доголдож, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнээр зээлдэгчдийг санхүүжүүлсэн банкны төлбөрийн чадвар алдагдах, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаа доголдох бодит эрсдэл үүсдэг. Энэ бүхнээс үүдэн Засгийн газар банкны салбарт бүтцийн шинэчлэл хийж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

    Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нь.

    Хөтөлбөрийн хүрээнд чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах, банкнуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг бодлогын 12 арга хэмжээ авах юм.

    Банкны чанаргүй зээлийн үлдэгдэл өсч, 2016 оны байдлаар эргэн доголдолтой зээл нийт зээлийн 14.2 хувь буюу 1.7 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өнгөрсөн оны эцэст өнгөрсөн зургаан жилийн хугацааны хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

    Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулахыг дэмжив

    Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.

    Нэг тэрбум ам.доллар хүртэл хэмжээний зээлийг БНХАУ олгох бөгөөд энэ зээлээр дэд бүтэц болон бусад салбарт төсөл хэрэгжүүлнэ. Зээлдэгч талын хүсэлт гаргаснаар зээлээр төслийн гэрээ тус бүрийн үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлэх зорилгоор ашиглана. Хэрэв төслийн гэрээнд төлөвлөх, худалдан авах ажиллагаа болон барилгын ажил тусгагдсан бол үүнийг зээлдүүлэгчийн санхүүжүүлэх хэмжээнд оруулж тооцно гэсэн утга бүхий нэмэлт өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна.


    БНХАУ-аас 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь долоон жил, зээлийн санхүүжилт 85 хувь, Засгийн газрын санхүүжилт 15 хувь байх зээл авах тухай ерөнхий хэлэлцээрийг талууд 2015 оны 11 дүгээр сард байгуулж, мөн сард УИХ соёрхон баталсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэнэ
    2017 оны 4 сарын 19
    Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар хийж байгаа ажлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

    Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэж, дараа нь зээлийн одоо төлж байгаа хүү болох жилийн 21.11 хувийг 18 хувь болгон бууруулахаар болжээ. Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.
  • Улсын наадмын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр батлав
    2017 оны 4 сарын 19
    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

    Наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд даалгалаа.
  • Ирэх сарын 1-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгана
    2017 оны 4 сарын 19
    Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

    Үүнтэй холбогдуулан:

    - Илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийн, зөрчлөө давтан гаргахгүй байх, энэ онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах тайлангийн үнэлгээнд хангалттай буюу түүнээс дээш үнэлгээ авсан байх

    - Энэ онд бүх сонгон шалгаруулалтыг цахимаар зарлах

    - Урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгах, зургадугаар сарын 15-ны байдлаар шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлэх, энэ өдрөөс хойш гэрээ байгуулахгүй байх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.
  • Хилчид шуурганд уруудсан 2000 адууг тогтоожээ
    2017 оны 4 сарын 19
    Хилчид шуурганд уруудсан 2000 адууг тогтоожээ
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Мянга мянган хэргийг С.Зоригийн хэрэг шиг шийдэх нь ээ
    2017 оны 4 сарын 19
    Ш.Раднаасэд: Хууль, шүүхийн байгууллагуудын уялдаа, тогтолцооны алдааг хэрхэн засах вэ?
  • Өнөө шөнө дэлхийн хажуугаар 650 метр хэмжээтэй астероид өнгөрнө
    2017 оны 4 сарын 19
    Өнөө шөнө Дэлхийн хажуугаар 650 метр хэмжээтэй астероид өнгөрөх гэж байна. Энэ астероид харьцангүй томд тооцогдох сансрын биет бөгөөд дэлхийгээс 1.8 сая километр зайтай нисэн өнгөрөх гэж байна.
  • Албан тушаалтгуудад хариуцлага тооцох хугацаатай үүрэг өглөө
    2017 оны 4 сарын 19
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ даргалан явуулав.


  • Трамп Ким Жон Уныг дөнгөв үү
    2017 оны 4 сарын 19
    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын эрх баригчдыг хуурчээ.
4734 4735 4736 4737 4738 4739 4740
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    2 цаг 2 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    2 цаг 13 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    3 цаг 54 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    5 цаг 4 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    5 цаг 14 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    6 цаг 12 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    8 цаг 25 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    8 цаг 35 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    8 цаг 44 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    9 цаг 5 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Өчигдөр 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК