-
2016 оны 10 сарын 25
Гадаадын иргэн харьяатын газар 2016 оны эхний арван сарын байдлаар 853 сая 120 мянган төгрөгийн торгуулийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Тодруулбал, гадаадын 67 орны 1298 гадаадын иргэнд 296 сая 704 мянган төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд гаргасан зөрчлийг бүтцийн хувьд авч үзвэл
49.7 хувь буюу 646 нь визийн хугацаа хэтрүүлсэн,
17.3 хувь буюу 225 нь бүртгэлийн журам зөрчсөн,
7.5 хувь буюу 98 нь паспорт, паспортыг орлох баримт бичиг, Монгол Улсад оршин суух үнэмлэхээ биедээ авч яваагүй,
7 хувь буюу 92 нь оршин суух хаягийн бүртгэл хийлгэх талаар тогтоосон журам зөрчсөн,
18.2 хувь буюу 237 нь бусад зөрчлүүд эзэлж байна.
Зөрчил гаргасан гадаадын иргэдийг улсаар авч үзвэл 41.2 хувь нь БНХАУ, 11.1 хувь нь АНУ, 8.2 хувь нь БНАСАУ, 39.3 хувь нь бусад орны иргэд эзэлж байна.
Харин гадаадын иргэнийг урьсан аж ахуйн нэгж, байгууллага нь урьсан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэнийг нуун далдалсан, орон сууц, ажлын байраар хангасан, хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад бүртгүүлээгүй, визийн хугацаа, журмын талаар хүлээсэн үүргээ зөрчсөн 508 уригч /2259 гадаадын иргэнд хамаарах/-д 556 сая 416 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
-
2016 оны 10 сарын 25
Хонь - (3/21-4/19)
Ирээдүйдээ итгэлгүй байвал ажлаа хийж эхэл, аяндаа энэ бодол тань замхарна. Үр бүтээл, өгөөжийн талаар бодох цаг. Өөртөө итгэлтэй, эрч хүч дүүрэн байвал ихийг бүтээж чадна. Зарим Хонины хүч тамир барагдаж магадгүй тул сайн амрах нь чухал. Өнөөдөр үр дүнтэй судалгаа хийхэд тохиромжтой. Өөртөө анхаарал хандуулж биеэ бод.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 10 сарын 25
Үхэр - (4/20-5/20)
Найз нөхдөө зөв сонго. Хэтэрхий их ичимхий байх хэрэггүй бөгөөд дараагийн алхмаа тодорхойлох хэрэгтэй. Группын гишүүд эсвэл байгууллагын гишүүдээ өөрийн биеэр таниж мэдсэнээр шинэ найзуудтай болно. Бүтээмж болон бизнесийн шийдвэр гаргахад тэд танд тусална. Өнөө орой хайртай найзууд болон гэр бүлийн гишүүдтэйгээ хамт хооллож мөн итгэл найдвар болон хүслээ хуваалцахад тааламжтай байна.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 10 сарын 25
Ихэр - (5/21-6/21)
Амжилтанд хүрэхийн тулд шаргуу ажиллахын хажуугаар хайр дурлалын харилцаандаа анхаарал тавьж, сэтгэл хангалуун байж чадвал эрүүл мэндийн асуудалд орохгүй байж чадна. Хэдийгээр та гэртээ эмчлүүлж байгаа бол жижиг сажиг дуусгаагүй ажлууд таны санааг зовоосоор байх болно. Аль болох тайван байж сайн амар. Хэрвээ санаа зовохоо больвол амжилт таны хажууд тун ойрхон байна.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 10 сарын 25
Мэлхий - (6/22-7/22)
Бие махбодын энерги доод түвшиндээ очих тул цаг хугацаа шаардсан, хэцүү даалгавруудыг хойшлуулаарай. Энэ нь ухаалаг шийдвэр болно. Гэхдээ Мэлхийн зохион байгуулах чадвар яг одоо оргилдоо хүрч байгаа тул эмх замбараагүй байдлаас гарахад тохиромжтой цаг. Ажилладаг газраа, гэртээ ажлын өрөөгөө, агуулах саваа цэвэрлэх нь таныг илүү үр бүтээлтэй, үр дүнтэй ба бүтээмж өндөртэй байхад туслана. Худалдаа, арилжаанд холбоотой арга хэмжээнүүд амжилттай болно.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 10 сарын 25
Арслан - (7/23-8/22)
Та үүрэг хариуцлагадаа бүх анхаарлаа төвлөрүүлнэ. Үүний дараа эрх чөлөөг та ханатлаа мэдрэх болно. Хүрээлэн байгаа хүмүүсээ дүгнэх гэж байгаа бол хязгаарлагдмал байдлаас хол байхыг сануулъя. Ажилдаа хэт их улайран зүтгэснээс та ганцаардалд орох вий. Үр бүтээл их байх тусам та сэтгэл ханамж ихтэй байх болно. Та таарч тохирохгүй хэн нэгэнд татагдаж өөрийгөө ангал руу түлхэхээс болгоомжил. Оюун санаагаа цэгцлэх нь хамгийн чухал.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 10 сарын 25
Охин - (8/23-9/22)
Та худалдаа болон бизнесийн ажлаар хилийн чанад руу томилогдсон бол хичээл зүтгэлийн үр дүнд бүх ажил амжилттай бүтэх болно. Хамаатан садны хүмүүсээс болж гэр бүлд нэлээд асуудал үүснэ. Гэрээсээ хол сурч, амьдардаг хүүхдүүд тань гэртээ эргэн ирж магадгүй. Өнөөдөр ямар нэг зохиол шинээр эхлэх, шинээр гадаад хэл сурах, машинаа солих зэрэгт таатай. Үдэшлэг цэнгүүн зохион байгуулж байгаа бол ямар ч саадгүй бүтэх болно.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 10 сарын 25
Жинлүүр - (9/23-10/22)
Өнөөдөр та өөрөө өөртөө бүрэн таалагдах нь гарцаагүй. Гэр орны ажлаа хүчилж хийх хэрэггүй. Гадаад төрхөндөө хамаг анхаарлаа хандуул. Үдийн дараа таны дэг журамтай байдал эргэн ирж, аливааг бодосноосоо ч илүү хийж чадна. Жинлүүрийнхэнд олон сонирхолтой, хөгжилтэй үйл явдал тохиолдож магадгүй. Хэрэв та хэн нэгнийг хуурах юм бол урам зориг мохож, дарамт мэдрэх болно. Зарим нэг үүрэг амлалтынхаа талаар эргэцүүлж, үнэхээр хийхийг хүссэн зүйлдээ эрч хүчээ шавхахад бэлэн бай.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 10 сарын 25
Хилэнц - (10/23-11/21)
Эерэг, сайхан өдөр. Өөрийн уран сэтгэмж, авьяас чадвараа ашиглаж бодит үр дүнд хүрэх боломж байна. Холимог бизнес, хувиараа ажил эрхэлдэг Хилэнцүүд ашиг орлогоо өсгөж чадна. Романтик гэрлэх саналыг хайрт тань хүлээн авч эерэг хариулт өгөх байх. Хайр дурлалаа илчилснээр аз жаргалтай амьдралаа зохиож чадна. Харин хүүхдэд зориулсан арга хэмжээ, ажил бүтэлгүйтэж мэднэ.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 10 сарын 25
Нум - (11/22-12/21)
Ойр дотны хүмүүстэйгээ зөрчилдөх эсвэл удирдлагын зүгээс шүүмжлэл хүлээн авах магадлалтай байна. Таны сэтгэл татам байдал, нийтэч зан үүссэн хэрүүл маргаан, хов живийг намдаахад туслах бололтой. Үдээс хойш бие тавгүйтэж болзошгүй. Аалзны шүлсийг чичрүүлж, сэтгэл хөдөлгөм ямар нэгэн зүйл хий. Гэр бүлийхэнтэйгээ цагийг өнгрөөснөөр танд сэтгэлийн дарамтнаасаа чөлөөлөгдөхөд тань туслах болно.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 10 сарын 25
Матар - (12/22-1/19)
Оддын хандлага холимог байна. Зарим нь эсрэг агуулгатай байх ч гэгээлэг сайн мэдээнүүд танд ирнэ. Өнөөдөр хэцүү ажлаа бусдад шилжүүлэхэд нуруун даарх ачаа чинь хөнгөрөх болно. Бизнесийн үйл явц удаан боловч тогтвортой байна. Ажлын ачаалал, ядарснаас болж зарим нь уцаартай байна. Ажлаасаа хэдэн цагийн өмнө тарж, стрессээ бууруулан богино хугацаанд өөрийгөө сэргээ. Таны сонгосон тодорхой зүйл, худалдаж авах гэж байгаа юмс, хэрэгжүүлэх гэж байгаа санаанууд хамтрагчид тань таалагдахгүй санал зөрөлдөнө.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 10 сарын 25
Бумба - (1/20-2/18)
Дур зоргоороо авирлах нь сайхан боловч үдээс хойш байдал өөрчлөгдөнө. Хумхууд санхүүгийнхээ бодит байдалд хяналт тавь. Өнөөдөр гүйлгээ ухаан тань гайхалтай ажиллах тул амжилт дагуулах бизнестээ ашиглаад ав. Олон нийтийн дунд нөхөрсөг, нийтэч бай. Харилцааныхаа утга учрыг эргэцүүлэн бодох нь та хоёрт илүү ухаалаг байхад туслах болно. Мөн хайрын мөн чанарыг ойлгоход дэм өгөх болно.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 10 сарын 25
Загас - (2/19-3/20)
Таны найзуудыгаа ялдаг, хүмүүст нөлөөлдөг байдал тань ойр тойрныхондоо алдартай болгоно. Хэрвээ гуйлт, тусламж дэмжпэг хэрэгтэй бол одоо л хүмүүсээс асуух цаг. Ихэнх загаснууд хүмүүст туслах дуртай, тиймээс та ямар нэгэн зүйлийг юу ч нэхэлгүйгээр дуртайяа хийдэг. Хийж буй хүмүүнлэгийн үйлс таныг урамшуулж, өөртөө итгэх байдлыг тань дээшлүүлэх болно. Удаан хүлээсэн захидал ирэх бөгөөд хайртай хүн тань урьдчилан очихоо мэдэгдэнэ.
-
2016 оны 10 сарын 25
эрүүл мэндийн байгууллага дахь авлигын эрсдлийг судалгааны үндсэн дээр тодорхойлохын зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийх зэрэг чиглэлээр голлон ажиллах юм байна.
-
2016 оны 10 сарын 25
Хэрэгтэн хэмээн чичлүүлж, зургаан сар өргөст торны ард суусны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болгосон Б.Мөнгөнтуяад Хүний эрхийн Үндэсний комисс туслахаас татгалзжээ.
-
2016 оны 10 сарын 25
“Банкууд байнгын армиас ч аюултай”. Энэ үгийг Америкийн анхны Ерөнхийлөгч Томас Жефферсон энэхүү мөнгө хадгалдаг газрын тухай хэлсэн байдаг юм. Банк аа гэж. Нэг тийм асар чимээгүй газар бий. Гаднаа ч тэр, дотроо ч тэр. Чив чимээгүй амьдрал. Ер нь мөнгө зөвхөн чив чимээгүй орчин хүсдэг эд яах аргагүй мөн л дөө.
-
2016 оны 10 сарын 25
09:30 цагт: Яамд, агентлагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
09:45 цагт: БЛЮ СКАЙ тауэрийн Кристалл танхимд ”Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын холбооны эрх зүйн орчин” сэдэвт хурал болно. Хүнсний бус бүтээгдэхүүнд тавих шаардлага, хяналт шалгалтын талаар танилцуулна.
11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “2016-2020 онуудад хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яамны байранд болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд:
11:00 цагт: НЭМХ-ээс олон улсын харвалтын эсрэг өдрийн талаар мэдээлнэ.
11:30 цагт: Тогтвортой амьжиргаа 3 төслийн ажилчдыг хууль бусаар халсан талаар хүний эрхийн өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Дэлхийн монгол ногоон нэгдэл ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
”Маамуу нааш ир” дууны 60 жилийн ойн хүрээнд:
11:00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулна.
12:00 цагт: Монголын хүүхдийн ордны өмнө байрлах “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөнө.
13:00 цагт: МХО-д хүндэтгэлийн тоглолт болно.
-
2016 оны 10 сарын 25
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн ажлын хүрээнд маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны 11:00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулах юм байна. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт болох бол тус ойд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” 13:00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно
-
2016 оны 10 сарын 25
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 24-ний Даваа гарагт:
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Туул голын бохирдол, Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
Монгол Улсын 2017 оны төсвийн төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.
Жич: Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын асуудлууд, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын уялдааг хангах асуудлаар Засгийн газрын түвшинд зөвлөлдөх уулзалт 10.00 цагаас “В” танхимд;
10 дугаар сарын 25-ны Мягмар гарагт:
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаархи Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “В” танхимд;
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд “Ажлын байрны бэлгийн дарамтыг устгах, эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт видео хэлэлцүүлэг 09.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
10 дугаар сарын 26-ны Лхагва гарагт:
“Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
10 дугаар сарын 25-ны Мягмар гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүүхдийн мөнгө олгох талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлт /Засгийн газар 2016.10.18-ны өдөр ирүүлсэн/;
Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай;
Улсын Их Хурлын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарийг шинэчлэн батлах тухай;
Бусад: Ажлын хэсэг байгуулах тухай.
5.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хаалттай.
-
2016 оны 10 сарын 25
2016.10.25, Мягмар гараг / Билгийн тооллын: 25
Намрын адаг шар нохой сар
Зургаан цагаан мэнгэтэй Цагаан луу өдөр
Аргын тооллын: 2016.10.25, Мягмар гараг
Наран ургах шингэх: 07.26-17.46
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахайболой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2016 оны 10 сарын 25
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар , өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
-
2016 оны 10 сарын 24
Бразилын Рио де Жанейро хотноо XV удаагийн паралимпын наадам зохион байгуулагдаж Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар хүрэл медаль хүртсэн билээ.
Тэрбээр Б.Ууганхүүд нутгийн зөвлөл, бизнесменүүд, төр засгаас урамшуулж, байртай болгосон. Харин эх орноо төлөөлөн паралимпт амжилттай оролцсон Э.Содномпилжээд байр бэлэглээгүй байна. Тиймээс Э.Содномпилжээд байр авч өгөх “Ард Түмний бэлэг” аяныг Г.Дамбадаржаа тэргүүтэй хэсэг хүмүүс санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.
-
2016 оны 10 сарын 24
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнөөдөр /2016.10.24/ “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, Нидерланд Улсын Хил хязгааргүй чөлөөт хэвлэл байгууллагын мэргэжилтэн Марсел Ооменс нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эх сурвалж буюу шүгэлдэгчийн болон сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой зохицуулалтыг тусгах, асуудлаар санал солилцлоо.
Мөн цаашид тэдний эрх ашгийг хамгаалсан цогц хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэтгүүлчдийг мэргэшүүлэх, энэ чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээллийн ил тод байдал, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн асуудлыг төрийн бодлогод үе шаттайгаар тусгах нь зүйтэй гэдэгтээ санал нэг байгаагаа илэрхийлээд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 10 сарын 24
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 100 ХОНОГИЙН АЖЛАА ТАЙЛАГНАВ
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага дуусчээ. Харин хөдөө орон нутагт цэрэг татлага үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 28-нийг хүртэл үргэлжлэх аж.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
-
2016 оны 10 сарын 24
Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдортой ярилцлаа. Бидний яриа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Эрдэнэт” үйлдвэртэй энэ оны наймдугаар сарын 25-нд ямар гэрээ хийсэн талаарх асуултаас эхэлсэн юм.
-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 2016 оны аравдугаар сарын 17-нд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хоёр гэрээ танилцуулсан. Үүний нэг нь танай компанитай 2017-2021 он хүртэл таван жил шохой нийлүүлэх тухай гэрээ. Асуудлын гол нь уг гэрээнд зааснаар 15 тэрбум 258 сая төгрөгийг урьдчилж төлөх, жил бүрийн эхний сард төлнө гэсэн байгааг үзүүлсэн. Энэ гэрээнд таны гарын үсэг бий. Яагаад ийм гэрээ байгуулах болсон юм бэ?
-Манай үйлдвэр 2017-2021 он хүртэл Эрдэнэт УБҮ-тэй технологийн шохой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ чинь тохиолдлын чанартай биш шүү дээ, анх удаа ч биш. Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэр Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор 34 дэх жилдээ, барилгын байгууллагуудыг барилгын шохойгоор тасралтгүй ханган ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ баяжмалаа ангижруулах процесст сайн чанарын шохой чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь шохойн чанарын үзүүлэлт баяжмалын зардалд шууд нөлөөлдөг юм шүү дээ. Цементийн үйлдвэрлэл улирлын чанартай явагддагаараа онцлогтой. Эрдэнэт УБҮ-г шохойгоор хангахад шаардлагатай уулын ажил, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх, дулааны станцын үйл ажиллагааг найдвартай ханган явуулахад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн жилд нийлүүлэх шохойны 40 хувийн урьдчилгаатай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан.
Энэхүү урьдчилгаатай шохой нийлүүлэх гэрээ нь шохойн үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, үнийг тогтвортой нэг үнээр мөрдөх, чанаргүй стандарт бус шохойн нийлүүлэлтээс хамгаалсан, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг тэнцүү хангасан гэрээ юм.
Өнгөрсөн жилд 36000 тн шохойг 20 хувийн урьдчилгаа төлбөр авахаар гэрээ байгуулаад ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ-г технологийн шохойгоор хангах хэмжээний шохойн үйлдвэр Монгол Улсад баригдаагүй байгаа нөхцөлд Хятадаас импортоор шохой зайлшгүй авна. Манай үйлдвэр Эрдэнэтийг 100 хувь шохойгоор, Монгол Улсын цементийн дотоодын хэрэгцээг хангахаар зорин ажиллаж байна. Монгол Улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж ажилладаг Эрдэнэтийн УБҮ-ийг олон жилийн турш технологийн шохойгоор ханган ажиллаж байгаадаа хамт олон маань баяртай, Эрдэнэтийнхэн ч бидэнд талархаж явдаг.
-Үүнийг та ердийн гэрээ гэж үзэж байна уу. Хууль зөрчсөн зүйл заалт бий юу?
-Тийм ээ. Энэ гэрээ нь хоёр компанийн хоорондын харилцаа зохицуулж байгаа ердийн нэг гэрээ. Бүх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж явдаг. Гэрээ бол аж ахуйн нэгжүүдийн хуулийн өмнө барих хамгийн том бичиг баримт юм. Харин гэрээ байгуулаагүй бол жинхэнэ сэжигтэй хэрэг биш гэж үү.
-УИХ-ын дэд даргын үзэж байгаагаар үүнийг “шахаа” гэж нэрлэдэг хуулиас ангид нийлүүлэлт биш гэж үү?
-Байгалийн баялагаа ашиглан дотооддоо үйлдвэрлэж чаддаг, нэмүү өртөг бий болгодог бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авч өндөр үнээр нийлүүлэхийг “Шахаа” гэдэг байх. Бид олон жил шохой үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа шахааны бизнес хийж байна гэж бодохгүй байна. Шохойн үйлдвэр ажиллахад дотоодын нүүрсний уурхай, эрчим хүч гээд олон компани ажиллаж улсад мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л явдаг. Хятадаас импортын шохой Эрдэнэт УБҮ-т өндөр үнээр нийлүүлдэг цаг саяхан л байсан. Үүнийг бид зогсоож чадсан.
-Энэ гэрээг байгуулахын өмнө уг урьдчилгаа төлбөрийг авах шалтгааны талаар Эрдэнэт үйлдвэрээс ч юм уу, Засгийн газраас төлөөлөл тантай уулзаж байсан уу?
-Үгүй. Эрдэнэт УБҮ Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн хооронд жил бүр байгуулдаг л гэрээ. Аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтад Засгийн газар оролцдоггүй.
-Тэгээд энэ гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт оруулдаг татварын хэмжээнд нөлөөлсөн болж таарч байна вэ?
-Энэ гэрээ 2017 оноос хэрэгжих гэрээ. Улсын төсөвт нөлөөлөх хэмжээний ямар ч урьдчилгаа аваагүй, харин өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр манайд өглөгтэй явж байна.
-Ц.Нямдорж дарга хэлэхдээ “Энэ гэрээг хийснээс хойш 40-өөд хоног болж байна. Хөтөл, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хоёулаа Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очлоо. Энэ хоёр Эрдэнэтийн мөнгийг хөөж гаргах ажлыг зохион байгуулсан” гэж хэлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Захиалагч бүтээгдэхүүнээ авахын тулд, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд урьдчилгаа төлбөртэй гэрээ хэлцэл хийгддэг. Энэ нь аль алиныхаа үйлдвэрлэлийг дэмжих, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийгддэг гэрээний салшгүй нэг хэсэг. Манайх Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор найдвартай хангахын тулд хөрс хуулалт, шохойн чулууны олборлолт, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийхэд зориулсан урьдчилгаа авдаг.
-Танай компани Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсон юм уу. ХХБ-ны Гүйцэтгэх захирал мэдээлэхдээ манай банкинд тэдний нэг ч хувьцаа байхгүй гэх юм?
-Худалдаа хөгжлийн банкинд манай үйлдвэрийн хувьцаа байхгүй. Харин зээл бол бий.
-Энэ бүхэн танай үйлдвэрлэлийн хувьд монополь болохоор өрнөөд байгаа бизнесийн өрсөлдөөн үү, эсвэл хоёр улстөрчийн хоорондын зөрчилд хавчуулагдаад байгаа хэрэг үү гэдгийг тайлж өгөөч?
-Оюу толгой, Бороо гоулд , хөнгөн бетон, төмөрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүд бий болсноор технологийн шохойн хэрэгцээ эрс нэмэгдэж өсөх хандлагатай байна. Манайхаас технологийн шохой авах сонирхолтой боловч тээвэр ложистикийн асуудал шийдэгдээгүй учраас Оюу толгой импортоор шохой авч байна. Бусад боловсруулах үйлдвэрүүд технологийн шохойгоо манай үйлдвэрээс авч байна. Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээг хэвлэл мэдээллээр цацаж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэх шаардлага баймааргүй юм даа. Тэр тусмаа УИХ-ын дэд дарга нь энэ гэрээг олж авч дэлгэж байгааг гайхаж байна. Хэрэв манай үйлдвэрлэж байгаа шохой Эрдэнэт УБҮ-ийн техник технологийн шаардлагыг хангахгүй байгаа бол шинээр шохойн үйлдвэр барьж байгуулах, импортоор шохой худалдан авах асуудал нээлттэй байгаа.
-Сүүлийн асуулт. Өнгөрсөн дөрвөн жилд таныг АТГ шалгаж байсан. Харин одоо та шалгагдаж байгаа юу, шалгуулаад дуусчихсан уу?
-Би энэ үйлдвэрт 30 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хувийн ч бай хувьсгалын ч бай Баялаг бүтээгчид болон үндэсний компаниудынхаа бизнесийн нэр төрд халдан дайрч доромжлох, идээчин, уугаачин мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийгэмд ойлгуулдаг үзэгдэл газар авч байгаад харамсаж явдаг.
Тэгэхээр энэ улсад хэн юм үйлдвэрлэж бүтээх вэ? Аль эсвэл бүгд улстөрч, дуучин, бөхчин болох уу? Уг нь аж үйлдвэр хөгжиж байж л улс орон ажилгүйдэл, ядуурлыг даван туулсан олон жишээг ярьдаг биз дээ.
Намайг Улсын үйлдвэрт ажиллаж байхад нэргүй мэдээллээр 38 тэрбум төгрөг идлээ, уулаа, мөнгө угаасан гээд хоёр жил гаруй хугацаанд шалгасан.
Миний ойр дотны хүмүүс, гэр бүл, ах дүү, найз нөхөд, хамт олон гээд шалгагдаагүй хүн үлдээгүй дээ. Харин эцэст нь шүүхээр гэм буруугүй нь тогтоогдож цагаадсан. Миний хийж чаддаг ажил учраас би буцаад үйлдвэртээ ажиллаж байна. Дарамт шахалтгүй, хардлага сэрдлэггүй, хувийн үйлдвэрт ажиллах сайхан байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-
2016 оны 10 сарын 24
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ”Шинь Шинь” холимог металлын ордын ойролцоох тогтоол уснаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар дээж авч биологийн төв лабораторид шинжлүүлэхээр өгчээ. Тогтоол ус буюу жижиг нуур нь уурхайн хаягдлын далангаас нэг км орчмын зайд байдаг гэх ба уг уснаас эвгүй үнэр, амт амтагдаж байгаа нь хятадын уурхайн хаягдлын далан сэтэрч ус руу орсон байж болзошгүй гэх дуудлага цагпаагийн байгууллагад иржээ. Улмаар иргэний мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж уурхайн шингэн хаягдал нуур луу ороогүйг тогтоосон хэдий ч дээжийг шинжлүүлэхээр ийнхүү лабораторид хүргүүлжээ. Хиймэл нуур тогтсон энэхүү орд нь хуучнаар Мардай хэмээн нэрлэгддэг байсан Оросууд уран олборлодог байсан ажээ.
-
2016 оны 10 сарын 24
Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
Тухайлбал, өнгөрсөн баасан гараг болон амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хоёр хүүхэд, Дархан-Уул аймагт нэг иргэн гал түймрийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна.
Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь дулааны улирлаас хүйтний улиралд шилжих энэ үед пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.
Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхих, цоожилж үлдээсээр байгаа нь хүүхэд гал түймрийн аюулд өртөх эрсдэлийг бүрдүүлж байна.
2016 оны эхний 10 сард буюу өнөөдрийн байдлаар объектын гал түймэр улсын хэмжээнд 2985 удаа гарч 30 хүн түлэгдэж гэмтэн, 31 хүн амь насаа алдсан байна.
Иймд иргэд та бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангуулан пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулахыг зөвлөж байна.
Пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй.
Мөн орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөж байна.
Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, орхих тохиолдолд заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна .
-
2016 оны 10 сарын 24
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2016.10.24/ БНСУ-ын “КАЛ” компанийн захирал Чи Чан Хүн-ийг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр манай “гуравдагч хөрш” бөгөөд бүс нутаг дахь хамгийн ойрын түнш, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, иргэд, хүмүүнлэгийн салбарын хамгийн өргөн харилцаатай орон болох БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд, хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж соёл, боловсролын хамтын ажиллагаа, иргэдийн солилцоо нэмэгдэж, улс төрийн өндөр, дээд түвшний харилцааны давтамж байнга өндөр байгааг онцлов.
УИХ-ын дарга М.Энхболд “КАЛ” компани хоёр орны харилцааны эхэн үеэс Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг Монголын ард түмэн сайн мэддэг гээд тус компанийн толгой групп болох “Ханжин” групп Монголын боловсролын салбарт оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж, монгол оюутнуудыг БНСУ-д суралцахад дэмжлэг үзүүлсээр байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.
“КАЛ” компанийн захирал Чи Чан Хүн “Ханжин” групп, Монгол Улс олон жилийн сайхан харилцаатай бөгөөд энэ онд “КАЛ” компани Монгол Улсад нислэг үйлдэж эхэлсний 25 жилийн ой тохиож байна гэв. “КАЛ” болон МИАТ компанийн хооронд хамтарсан нислэг үйлдэх, Монголын иргэний агаарын тээврийн инженер техникийн болон үйлчилгээний ажилтнуудын дунд сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр олон жил, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг ноён Чи Чан Хүн онцлов.
Тэрбээр “Нислэгийн компанийн хөгжил дэвшилд нисэх буудал онцгой чухал үүрэгтэй. Танай улс олон улсын шинэ нисэх буудал байгуулж, ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаад талархалтай байна. Би Монгол Улсын Зам, тээврийн сайдтай уулзсан. Энэ үеэр хуучин нисэх буудлаа нисэгчдийг бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах бааз болгох зорилготой байгааг сонссон. Энэ бол маш зөв алхам юм” хэмээн тэмдэглэлээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд нэгэнт тогтсон уламжлалт харилцаагаа цаашид илүү үр ашигтай өргөжүүлэхийг хүсэн ерөөгөөд, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ анхаарал тавьж, дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.
-
2016 оны 10 сарын 24
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар холбогдох байгууллагын саналыг үндэслэн гадаадын 15 орны 142 иргэний Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай 94 удаагийн шийдвэрийг гаргасан байна.