-
2016 оны 8 сарын 11
Олимпд оролцож буй хамгийн дур булаам бүсгүйчүүд /Фото/
-
2016 оны 8 сарын 11
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 352 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна.Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1, Зам тээврийн осолд 0 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 0 , сургуулийн насны 0 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө, 6-н буудлын Жүрж маркетын зүүн замд H.CR-V маркийн авто машины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 67 настай эмэгтэй У-г мөргөж гэмтээсэн.
Хөдөө орон нутаг : Төв аймгийн Бор нуур сумын нутаг Тайгын хөтөл гэх газрын асфальтан замд Т.Prius маркийн авто машин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Д-ийн амь нас хохирсон байна.
-
2016 оны 8 сарын 11
Ордуудын өнөөдрийн зурхай
-
2016 оны 8 сарын 11
Олимпын наадмын зургаадахь өдөр Наймдугаар сарын 11
Өнөөдөр манай улсаас дөрвөн тамирчин эхний тэмцээндээ оролцоно. Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр нар Риогийн татамид өрсөлдөх юм. П.Лхамдэгд эхний тойрогт Унгарын бөхтэй барилдах бол Н.Түвшинбаяр Кубын бөхтэй учраа таарчээ.
Манай ширэн бээлийтэнүүдээс Бямбын Түвшинбат 00:45 минутаас Ирландын Стивен Жерард Доннеллитой тулалдана. Түүнийг ялах аваас хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно. Мөн урт бууны дасгалд Г.Нандинзаяа өрсөлдөх юм.
Баг тамирчиддаа Амжилт хүсье. Өнөөдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Алтан соёмбот далбаа мандах болтугай.
-
2016 оны 8 сарын 11
Ардчилсан намаас өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Засгийн газрын хуралдаанаар өчигдөр “Сайн малчин”, “Сайн оюутан” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нар мэдээлэл хийхээр болжээ.
Өмнөх Засгийн газрын үед “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жилийн 30 хувийн хүүтэй байсан малчны зээлийг 18-10 хувь болгон бууруулсан юм.
Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн даваа гаригт эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ “Сайн малчин”, Сайн оюутан” зэрэг хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэхдээ УИХ-аар хэлэлцүүлээгүй гэдгийг онцолсон.
Мөн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бололцоогүй болохыг эдийн засагчид онцолж буй. Учир нь арилжааны банкуудын хадгаламжийн хүү өнөөдөр Монголд өндөр байгаа. Зээлийн хүү түүнээс буурах учиргүй. Өөрөөр хэлбэл, дээрх зээлийн хөтөлбөрүүд хэрэгжсэнээр хүүгийн зөрүүг нөхөх шаардлага үүсч тэр хэрээр ачааллыг үүрүүлж байгаа тул “Сайн” хөтөлбөрийг зогсоохоос аргагүй гэдгийг мэдэгдэж эхэлсэн.
Харин Ардчилсан намын зүгээс эл асуудалтай холбогдуулж, мэдээлэл хийх боллоо.
-
2016 оны 8 сарын 11
Амьд Барби болохын тулд олон арван доллар зарцуулж буй бүсгүй
-
2016 оны 8 сарын 11
Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
-
2016 оны 8 сарын 11
Л.Отгонбаатар
-
2016 оны 8 сарын 11
ӨРНИЙН ЗУРХАЙ
-
2016 оны 8 сарын 11
“Этюд-2016” Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ
-
2016 оны 8 сарын 11
УЛААНБААТАР ХОТОД ЗОРЬЖ ҮЗЭХ ЁСТОЙ БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЦОГЦОЛБОРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
-
2016 оны 8 сарын 11
Өчигдөрхөн дэд сайдуудыг томилж дууссан МАН-ын Засгийн газар удахгүй яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох гэж байна. Төрийн нарийнуудыг албан ёсоор томилоогүй ч аль хэдийн тодруулчихсан гэнэ. Ингэснээр гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох нь.
-
2016 оны 8 сарын 11
Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна
-
2016 оны 8 сарын 11
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой
-
2016 оны 8 сарын 11
2016 оны 08 дугаар сарын 10-ны 21 цагаас 08 дугаар сарын 11-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 17-22 градус, өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 10
Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай. Үүний үр дүнд Монголын тамирчдын амжилт эрс дээшилсэн бөгөөд үүний нэг илрэл нь одоо болж байгаа зуны олимпийн наадамд спортын 9 төрлөөр 43 тамирчин оролцож байна.
-
2016 оны 8 сарын 10
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхаан уулын бэлд Сэлэнгэ мөрөн орчмын Ивэн хөндийд орших Амарбаясгалант хийдэд жил бүр уламжлал болгон зохиодог бумбаны их тахилга маргааш эхэлнэ.
-
2016 оны 8 сарын 10
Засгийн газрын хуралдаанаар гурван яамны дэд сайдыг томилсон
байна. Үүнд:
ХХААХҮ-ийн дэд сайдаар Ж.Сауле /МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга/
Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг /“Мөнхийн үсэг” компанийн захирал/
Барилга хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн /ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч/ тус томилжээ.
Өмнөх хуралдаанаар Засаг 10 дэд сайдаа томилсон билээ. Өнөөдөр үлдсэн гурван ”дэдийг” томилсноор Засгийн газрын 13 дэд сайд бүрдлээ.
-
2016 оны 8 сарын 10
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн малчид эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа.
-
2016 оны 8 сарын 10
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Мальта улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Хорват улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.