зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4939 4940 4941 4942 4943 4944 4945
  • Арвайхээр чиглэлийн замын далан эвдэрч, зам нэг урсгалтай болжээ
    2016 оны 7 сарын 27
    Ойрын өдрүүдэд орсон аадар борооны улмаас орон нутгийн зам, замын далан ихээр эвдэрчээ.
  • Дэлхийн миссүүд “Кhuvsgul beach party”-д оролцохоор ирнэ
    2016 оны 7 сарын 27
    2014 оны “Дэлхийн мисс”-үүд Монголд хүрэлцэн ирж, Хөвсгөл далайн эрэг дээр “Кhuvsgul beach party”-д оролцох болжээ. Хөвсгөл далайн эрэг дээр “Ancient ocean resort” жуулчны баазад энэ сарын 30-наас 8 дугаар сарын 3-нд Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёл, ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой нэгэн онцгой арга хэмжээ болох гэж байна. ”Юнайтад Монголия”, ”Хаж гүрэм”, ”I Nomadic” компани хамтран зохион байгуулж байгаа уг шоунд “Дэлхийн мисс 2014”-ийн шилдэг 10-т багтсан Чили, Словени, Нидерланд, Лативын миссүүд хүрэлцэн ирж оролцох юм. Мөн таван өдөр 5 өөр өнгө аястай байх уг шоунд ”Алтан ураг”, ”Нисванис”, ”Rattabuzz”, ”Баярцэнгэл”, ”Lemons”, ”Colors”, ”Монголын жазз оркестр”, Циркийн үзүүлбэр, халуун галаар наадах үзүүлбэр, шилдэг DJ нар оролцох аж.


    Үүнээс гадна мастер тогооч нарын олон төрлийн онцгой хоол, усан гулгуур, хөөсөн бассейн, наран шарлага, усан завь, нисдэг онгоц, paintball, хүн чавх, элсний волейбол, морин аялал, цаа бугын аялал, цаатан ахуйтай танилцах, дугуй, мото аяллуудыг ч байгаа юм.


    24tsag.mn
  • 18 аймгийн Засаг даргыг шинээр томиллоо
    2016 оны 7 сарын 27
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар /2016 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар/ 18 аймгийн Засаг даргыг томилоод байна. Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдсан, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаанаа хийгээгүй байна.
  • Шинэ Засгийн газар өнөөдөр 15 цагт хуралдана
    2016 оны 7 сарын 27
    ​Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдахаар болсон. Тиймээс шинэ Засгийн газрын хуралдаан өнөөдөр 15 цагт товлогджээ. Одоогоор хэлэлцэх асуудлын жагсаалт задраагүй байна.



    Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар бямба гаригт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар даваа гаригт хуралддаг байсан юм.
  • Жэк Магийн лекц өнөөдөр “Скай резорт” амралтын баазад болно
    2016 оны 7 сарын 27
    Аlibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма манай улсад ирээд байгаа билээ. Тэрбээр долдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол улсад амарч, ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.


    Тэрбээр маргааш буюу долдугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагаас “Скай резорт” амралтын баазад хязгаарлагдмал тооны хүмүүст зориулж лекц уншихаар болсон байна.


    Энэхүү лекц англи хэл дээр явагдах бөгөөд зөвхөн урилгатай хүмүүс оролцох аж. Харин урилгагүй хүмүүс Жэк Магийн лекцийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар шууд үзэх боломжтой хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
  • Хотын Ерөнхий менежер харьяа газруудын ажилтай танилцлаа
    2016 оны 7 сарын 27
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа газрууд, нийслэлийн хэмжээнд хийгдсэн инженер хангамж, хот тохижилт, ногоон байгууламж, АСЕМ-ийн уулзалтын хүрээнд хийгдсэн тохижилтын ажилтай Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр танилцлаа.

    Нийт 23 байгууллагын үйл ажиллагаатай гурван өдрийн турш хуваарийн дагуу танилцах юм. Эхний хоёр өдөр Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Улаанбаатар хотын Замын Хөдөлгөөний Удирдлагын төв,Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар нэгтгэлийн Зүүн салбар, Улаанбаатар лифт, Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагаатай танилцаж хамтран ярилцсан.

    Энэ үеэр байгууллагууд 2012-2016 онд хийсэн ажлын товч тайлангаа тавьж, тулгарч буй бэрхшээл, цаашид анхаарах шаардлагатай асуудлууд, шийдвэрлэх шаардлагатай байгаа ажлуудын талаар саналаа хэлэв.

    “Улаанбаатар лифт” НӨҮГ нийслэлийн хэмжээнд 352 лифт шинэчлэгдсэн, 2016 оны 3,4 улиралд 82 лифт шинэчлэхээр төлөвлөөд байгааг хэлсэн. Хотын Ерөнхий менежер “Жил ирэх тусам лифт хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тооцон ажиллах хэрэгтэй. Санхүүгийн боломж бололцоог судалж үзэх хэрэгтэйг” санууллаа.

    Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн хувьд нийслэлийн төвийн гол гудамжуудын цэвэрлэгээ, зам засвар арчлалт, ногоон байгууламжийг хариуцан ажиллаж байгаа. Машин техникийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай, өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд хийгддэг давс бодис нөөцлөх ажил эхэлсэн. Гэхдээ нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал тавьсан. Мөн зэрлэг ургамал устгалд химийн бодис ашиглахгүй үндсээр нь устгах аргыг хэрэглэж байгаа. Цаашид нэмэлт аргуудыг судалж үзэх хэрэгтэйг байгааг хэллээ.

    Харин Ус сувгийн удирдах газар Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн нөөц хүчин чадал, ус хангамжийн өнөөгийн байдлаар танилцуулга хийж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамтарч ажиллахыг хүссэн. Мөн шугам хоолойг доторлох, шинээр байгууламж барих, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавилаа.
  • Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзав
    2016 оны 7 сарын 27
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд, цаашид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

    Элчин сайд Син Хаймин Гадаад харилцааны сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын шинэ Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн зүгээс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд ирүүлсэн баяр хүргэсэн захидлыг гардууллаа.
  • Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгааг танилцуулна
    2016 оны 7 сарын 27
    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс, Унгар, Турк зэрэг улсын томоохон хотуудаас төлөөлөгчид хүрэлцэн ирэхээс гадна Олон улсын байгууллагын төлөөлөгчид ирж хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүдийн талаар туршлага солилцох юм. Тодруулбал, Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч (GGGI) Жон Лайонс дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулах бол Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тус хотын орлогч Гоу Вэнхө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг” сэдвээр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP21” конвенцийн тухай БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын Ерөнхий захирал Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө” сэдвээр, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого зэрэг сэдвээр илтгэл тавих юм. Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • МАН-ын дөрвөн жилийн их зорилгын нүүр тахлах хүн
    2016 оны 7 сарын 27
    “Сод Монгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч, Монголын чадварлаг бизнесменүүдийн нэг Ц.Анандбазар улс төрд эргэлт буцалтгүй хөл тавьсан.
  • Монголын тамирчдын салхийг М.Уранцэцэг хагална
    2016 оны 7 сарын 27
    Бразил улсын Рио Де Жанеро хотод ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд ”Рио-16” зуны олимп болно. Манай улсаас “Рио-2016” олимпийн наадамд нийт 50 тамирчин оролцохоор эрхээ авсан билээ. Тодруулбал, Олимпийн наадамд 42 тамирчин, Паралимпийн наадамд нийт найман тамирчин өрсөлдөх юм.

    Наймдугаар сарын 6-нд буюу Олимпийн 31 дүгээр наадмын эхний өдөр уламжлал ёсоор жүдо бөхийн эрэгтэй 60, эмэгтэй 48 кг жингийн барилдаан болно. Тэгвэл монголын тамирчдын салхийг хагалж, МУГТ жүдо бөхийн 48 кг жингийн дэлхийн аварга М.Уранцэцэг барилдах юм байна.
  • Улаанбаатар хотод заавал үзэх хөшөө дурсгал
    2016 оны 7 сарын 27
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна. Улаанбаатар хотод зорьж үзэх хөшөө дурсгалуудад “Эмнэг сургагч” баримал багтдаг. Энэхүү баримлыг 1948 онд уран барималч Н.Жамбаа бүтээжээ. Бүтээгч нь энэ бүтээлээр монгол хүн, морь хоёроор төлөөлүүлэн Монгол ахуйн нэг онцлогийг харуулахыг зорьсон байна. Барималд морины тэнцвэрийн цэгийг урд хоёр хөл дээр нь олж, эмнэг морь, түүнийг сургаж байгаа залуу хоёрын хөдөлгөөн, харьцааг сонирхолтой байдлаар шийдэж харуулсан байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар энэ барималыг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ. Баримлын гипс эх загвар нь Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байдаг бөгөөд баримлыг 1958 онд түүний шавь Л.Дашдэлэг зэс хөөмөл болгон цутгажээ. Суурь, баримлын нийт өндөр: 2.7 метр, баримлын өндөр: 1.7 метр, 1.9 метр, өргөн: 0.65 метр. Энэхүү баримал нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд Централ таурын урд, Зүүн цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуурын дунд байдаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шинэхэн Улсын начин цол нэмлээ
    2016 оны 7 сарын 27
    Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цол хүртсэн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч, Онцгой байдлын дэслэгч Д.Анарыг өнөөдөр ахлах дэслэгч цолоор шагналаа. Цолыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал гардуулж өгсөн юм.

    DSC_5957

    Мөн энэ үеэр Рио-2016 олимпид эх орноо төлөөлөн оролцож буй Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар нарт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал амжилт хүсч, албаны зүгээс өгч буй урамшууллыг дасгалжуулагч багш Ц.Шийрэвт гардуулсан юм. Тэгэхдээ “Олимп эхлэх өдрөөс л бид хэд чинь та нарыгаа хараад суучихна шүү дээ. Ямар ч байсан медальтай ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
  • Даншиг наадмаар 256 бөх барилдана
    2016 оны 7 сарын 27
    “Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадам 2016 оны 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр сүсэгтэн олонд зориулан 500 лам ном айлдах, Монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болохоос гадна, их нас, жороо морьдын уралдаан, үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдаан болно. Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан, Арслан зэрэг цол олгоно. Наадмын түрүү бөхийн бай, шагнал нь Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адил байх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 24 баримт: Аймгуудын Засаг дарга нарын хэн нь хэн бэ
    2016 оны 7 сарын 27
    Аймгуудын Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжиллаа. Тодруулбал одоогийн байдлаар Архангай аймгийн засаг даргаар Ц.Мөнхнасан, Баян-Өлгий А.Гылымхан, Баянхонгор Г.Батжаргал, Булган З. Батзориг, Говь-Алтай В.Рэнцэндорж, Говьсүмбэр Г.Батсуурь, Дархан-Уул С.Насанбат, Дорноговь Т.Энхтүвшин, Дорнод М.Бадамсүрэн, Орхон Д.Батлут, Өвөрхангай Г.Ганболд, Өмнөгвь Н.Наранбаатар, Сүхбаатар З.Энхтөр, Сэлэнгэ Ш.Оргил, Төв Ж.Батжаргал, Увс Д.Батсайхан, Хөвсгөл Л.Ганболд, Хэнтий Н.Ганбямба нарыг Ерөнхий сайд батламжилаад байгаа юм. Харин Ховд, Завхан, Дундговь аймгуудын Засаг дарга нарыг хараахан батламжлаагүй байгаа аж. Тэгвэл аймгуудын Засаг дарга нарын хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
  • Ганц бие Ихрүүд хүнтэй танилцана
    2016 оны 7 сарын 27
    Хонь - (3/21-4/19)
    Өнөөдөр ажлын дарамт таны мэдрэлийг шалгах бололтой. Тиймээс өөрийн авьяас чадвараа дайчлах хэрэгтэй. Зарим талаар туршлага дутаж байсан ч өөртөө итгэ. Бизнес гэрээ хэлэлцээрээс болж сэтгэлээр унаж магадгүй. Бизнесийн хамтрагнтай санал зөрөлдөөн гарч болзошгүй. Энэ бүхнийг даван туулахыг оролд. Ажил хайж байгаа хүмүүс гэр бүлийн найз, хамаатнуудаас зөвлөгөө асуусан нь дээр.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 27
    Үхэр - (4/20-5/20)
    Энэ өдөрт тохирох төлөвлөгөө гарга. Үхрийн ордныхны сүсэг бишрэл хүчтэй байх нь. Танд тавих шаардлага нэмэгдсэнээр зарим Үхрийн ордныхон олонд хүндгүй болох бөгөөд ялангуяа хувийн хамтрагч тань сул зан чанарыг тань илэрхийлэх гол хүч болно.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 27
    Ихэр - (5/21-6/21)
    Танд яг л нүхэнд унаж хаашаа ч гарах гарцгүй болсон мэт санагдах бөгөөд бусад хүмүүс огт хамаагүй энэ бүхнээс өөрөө гарахыг хичээ. Хэрэв тусламж авахыг үнэхээр хүсч байгаа бол өөртөө тусалж чадах хамгийн боломжтой хүнээс л асуу. Ажлын дараа хамт олон тань хөгжилтэй үдэшлэг зохион байгуулах бөгөөд тэнд ирсэн олон хүнтэй сонирхолтой яриа өрнүүлж чадна. Ганц бие Ихрүүд хүнтэй танилцана. Та өөрийгөө урлагт хэр их дуртай гэдгээ олж мэднэ.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 27
    Мэлхий - (6/22-7/22)
    Өглөө юм уу орой ч байж болно, хэсэг хугацаанд эрүүл агаарт гарахыг хичээ. Өнөө орой гадагш гарахаар төлөвлөсөн өөр нэг хувилбар сонгох нь дээр. Үйл ажиллагаа хойшлуулагдах юм уу цуцлагдаж магад. Хэрэв оронд нь хийх ажил таны санаанд нийцэхгүй байвал өөрийн хүсч байгаа амрах хувилбар, үзвэрийг сонго.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 27
    Арслан - (7/23-8/22)
    Гэр бүлийн гишүүдээ баярлуулах юм уу өөрийн хүсэл эрмэлзэлдээ хүрэхийг хүсч байгаа бол танд тэсвэр тэвчээр хэрэгтэй. Хашгирахын оронд гүнзгий амьсгаа ав. Зардалдаа сэтгэл зовнихоо болих хэрэгтэй. Хүүхдээ сонсож чадвал хоёр талаас харилцан буулт хийж чадна. Хүүхэдтэйгээ эвээр харьцвал танд л эерэгээр нөлөөлнө. Сэтгэлийн хөөрөл хэрэггүй үедээ хамгийн том саад болж хувирдаг.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 27
    Охин - (8/23-9/22)
    Өнөөдөр урьдчилан тааварлаагүй олон үйл явдал тохиолдох магадлалтай. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудал гарч магадгүй. Тиймээс ойр зуурын ажлаа хөөцөлдөх, хүүхдүүдээ хичээл сургуулиас нь авах зэрэг ажилдаа эртнээс унаа тэргээ зохицуул. Охины ордныхон ямар ч ажил хийсэн өөрөөсөө болон бусдаас төгс байдлыг шаардаж байдаг. Гэхдээ энэ нь заримдаа нэлээд төвөгтэй асуудал үүсгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 27
    Жинлүүр - (9/23-10/22)
    Ажилдаа анхаарал хандуулж, ажлын газрын хов живнээс хол бай. Гадаадаас ирэх мэдээ тун тааламжтай байх нь. Цайны цагаараа дасгал хийж биеийн чилээгээ гарга. Өнөө оройг мартагдахааргүй зугаацаж өнгөрөө. Та өөрийн гадна төрхөө өөрчилнө. Хуучны сайн найзуудтайгаа таарна. Зарим хүмүүс аялалд гарна. Бүх ажилаа эртхэн дуусга, учир нь таны сэтгэл романтик хийсвэр байдал руу яарч байна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 27
    Хилэнц - (10/23-11/21)
    Өчигдрийн Шинэ сарны нөлөө хоёр долоо хоног үргэлжлэх юм. Энэ үед таны зөн совин, мэдрэмж сэргэж, онгод хөглөгдөнө. Таны сэтгэл татам байдал, онцгой увидас оргилдоо хүрчээ. Харин хайр дурлал, амрагийн харилцаа таны төсөөлсөн шиг баяр хөөртэй байхгүй бололтой. Тиймээс та мөнгө ба хайртынхаа асуудлыг хооронд нь ялгаж салгаж зохицуулах хэрэгтэй байна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 27
    Нум - (11/22-12/21)
    Хамтран ажиллагсад эсвэл даргатайгаа харилцах, байгууллагад хандаж хүсэлт гаргах зэрэгт ээлтэй. Таны идэвхи чармайлт, шаргуу занг хамт олон, удирдлагын тань анхаарлыг өөрийн эрхгүй татна. Тиймээс өнөөдөр та өөрийн эхлүүлсэн ажлаа амжилттай гүйцэтгэж чадах болно. Түүнчлэн албан тушаал ахих боломж байна. Санхүүгийн байдал ч тодорхой хэмжээгээр дээшлэх магадлал өндөр байна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 27
    Матар - (12/22-1/19)
    Матрынхны алдар нэр өндөр байна. Найз нөхөд болон хайртай хүмүүстэйгээ хамтдаа амрах нь таалагдана. Хэрэв энэ нь дарамттай болоод хайр дурлалын харилцаанд нөлөөлөөд байвал өөрийн оролцоогоо багасгаж, бусдад үүрэг хариуцлага хүлээх боломж олго. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд та юу хүсэж байгаагаа тодорхой боловсруулж ажилла. Өөрийн бие махбодын дохиог сонс. Бага зэргийн өвчин хуучийг үл хайхардаг ч эрүүл мэндийн байдалдаа санаа зовох хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 27
    Бумба - (1/20-2/18)
    Хэт олон цагаар ажилласан хүмүүс амралтаа авах хэрэгтэй. Амраптаа гэр бүлтэйгээ хамт өнгөрөөвөл зохино. Даргатайгаа цагийн хуваарийн талаар дахин ярилцахыг хичээ. Зарим Хумхыг албан томилолтоор өөр тийш явуулж магад. Хэрэв томоохон байгууллагад ажилладаг бол ажилдаа ойрхон шинэ байранд орох тухай бод. Ингэснээр цагаа жаахан хэмнэх болно.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 27
    Загас - (2/19-3/20)
    Өнөөдөр гэр болон өмч хөрөнгөтэй холбоотой асуудлууд гарах болно. Гэрийн ажлаа өнөөдөр хойш тавьсанаар зорилгоо биелүүлж амжилтанд хүрэхэд багагүй нөлөөлнө. Бизнесийн сөргөлдөөн, хувийн амлалт таныг хэцүү байдалд хүргэх болно. Хувийн байдлаасаа илүү бизнесээ сонгосон тань хайртай хүнд чинь тийм таатай байхгүй бөгөөд та үүнийг сайтар тайлбарлан ойлгуулах хэрэгтэй. Тэгэж хэмээн та хоёрын цаашдын замд чухал үүрэг гүйцэтгэнэ.
  • Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр болно
    2016 оны 7 сарын 27
    Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимд шүүх хурал болно.



    Тэднийг шүүх хурал дөрвөн удаа тодорхой шалтгааны улмаас хойшлоод байгаа юм. Шүүгдэгч нар өмгөөлөгч нэмж авсан бөгөөд шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах шаардлагатай гэж үзсэн учраас хойшлуулсан юм. Уг хэрэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 25 жилийн ял тус бүрт нь оноосон билээ. Гэхдээ 25 жилийн хорих ялаас хоёр жилийг өршөөж, тус бүр 22 жилийн хорих ял оноогоод байгаа.
  • Өнөөдөр Хан-Уул, Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 7 сарын 27
    Өнөөдөр буюу долдугаар сарын 27-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг

    10.30-17.00 цагт: 13-р хороо 13-р хорооллын 38, Эрэлийн 39В, 40, 41, Дамдинсүрэнгийн 45, 56, 58, 59, 63А, Б, 65, 66, 87, 92, 93, , 143,145, 147, 152А, 167,170Б, С, ХД 67, 91, 93, МД 60, Олзвойн 39А, Б, В, Г, 40, 78, Ургац өгөөжийн 145-р байр 111-р дунд сургууль, Эрэл эмнэлэг, Шинэ Монгол сургууль, Улаанбаатар дунд, их сургууль, Гангар инвест, Гангар орд, Намьянжүгийн соёлын төв, RHEMA төлөөлөгчийн газар, ESSO ХХК болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул дүүрэг

    10.30-18.00 цагт: 11, 3-р хороо Эрдэнийн төгөл хотхон, Сонор рекордс, Мэрэг ван, Зайсан, Анома ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

    Төв аймаг

    10.00-18.00 цагт: Баяндэлгэр сум Гарденсити, Шувуун саарал ХХК-ууд, Скайтел, Мобикомын станцууд, иргэн Бямбадорж, Пүрэвбазар, Цэцэрлэг болон ойр орчмоор

    09.00-18.00 цагт: Атар, Нөхөрлөл, Лүн сум Даргиатын ам, Авдрант, Батсүх үнээний ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал, Ногоон хэрэм-2 ХХК-ууд болон ойр орчмоор
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилогдсон Т.Гантөмөр гэж хэн бэ
    2016 оны 7 сарын 27
    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Б.Бадралыг нийслэлийн Засаг даргын 2016 оны 7-р сарын 22-ны өдрийн Б/136 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд Тогмидын Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

    Т.Гантөмөр нь 1959 оны 09.18-нд төрсөн. Удирдахуйн ухааны доктор (Ph.D), Хүний их эмч, Улс төр судлаач, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1999-2004 онд Удирдлагын академи, 1997-1999 онд ТЗУХ институт, 1991-1993 онд Улс төрийн их сургууль, 1977-1982 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд МУИС- ХЗСургуулийг тус тус төгссөн. 1982 онд Сүхбаатар аймгийн Хийлийн цэргийн 0146-р ангид Хүний их эмч, 1984-1985 онуудад Улсын клиникийн төв эмнэлэгт Хүний эх эмч, 1985-1987 онуудад Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалын газарт Эмчилгээ эрхлэсэн орлогч, 1987-1989 онд Ээрмэлийн үйлдвэрт Цехийн эмч, 1989-1992 онуудад Ардын армийн 022-р ангийн Эмнэлгийн албаны дарга, 1992-1995 онуудад Анагаах Ухааны дээд сургуулийн Эрүүл мэндийн ажилтан, 1995-2000 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороонд улс төрийн ажилтан, намын хорооны дэд дарга, 2000-2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2004-2008 онд Удирдлагын академын докторант, багш 2011-2012 онуудад Ерөнхий сайдын зөвлөх, 2008-2016 онд НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга зэрэг албан тушаал хашиж байжээ. Тэрээр “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ын одон, “Алтан гадас” одон, Нийслэлийн “Хангарьд” одон, Боловсрол, эрүүл мэнд, хууль зүй, байгаль орчин, эдийн засгийн тэргүүний ажилтан, Төрийн захиргааны шилдэг менежер зэрэг шагналуудаар шагнуулсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Даншигт уралдах морьдыг 8 дугаар сарын 6-нд бүртгэнэ
    2016 оны 7 сарын 27
    Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болно. Наадамд оролцох морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна. Их насны морьдын уралдаан 8 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 8 дугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон худагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ
    2016 оны 7 сарын 27
    11:00 цагт: БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монголын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн 850 хүний мотобуудлагын батальон явахад бэлэн боллоо. 850 цэргийн алба хаагчид Монгол цэргийн оройн дээд сүлд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлнэ.

    11:00 цагт: Дэлхийн хепатитын өдрийг угтан Оном сангаас зохион байгуулж буй ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ нээлттэй өдөрлөгийн талаар МонголНьюс дээр хэвлэлийн хуралтай.

    12:00 цагт: Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

4939 4940 4941 4942 4943 4944 4945
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    13 цаг 31 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    13 цаг 47 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    14 цаг 9 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    14 цаг 37 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    15 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    15 цаг 6 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    15 цаг 20 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    15 цаг 24 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    15 цаг 38 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    15 цаг 39 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    15 цаг 45 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    15 цаг 47 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    15 цаг 51 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    16 цаг 36 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    16 цаг 38 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    17 цаг 0 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    17 цаг 14 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    17 цаг 43 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    18 цаг 18 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 33 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК