Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4945 4946 4947 4948 4949 4950 4951
  • Адель хурималжээ
    2017 оны 1 сарын 01
    Британийн нэрт дуучин Адель нууцаар хуримласан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Дуучин бүсгүй 2009 оноос бизнесмэн Симон Конеки гэгчтэй үерхэх болсон юм.

    Хос 2013 онд Ангело гэх хүүтэй болсон билээ. 2013 онд хосыг сүй тавьсан хэмээн хэвлэлийнхэн мэдээлсэн ч уг мэдээллийг хоёр тал батлаагүй юм.

    Тэгвэл хос нууцаар сүй тавьжээ. Учир нь Адель хүүгийнхээ хамтаар Лос Анжелес хотноо зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж. Тэр үед дуучин хуримын бөгж зүүсэн байжээ.

    Гэхдээ хос хэзээ, хаана гэрлэсэн нь нууц хэвээр байна.
  • Өдөр бүр телевиз үзвэл 0.1 сараар нас богиносно
    2017 оны 1 сарын 01
    Кембрижийн биологийн статистикч ашигтай болон хортой тодорхой зуршил бүхий хүмүүсийн сайн тал, эрсдэлийг тооцоолжээ. Тэр нийтлэгдсэн олон тооны судалгааг цуглуулаад, хүн өөрийн насыг хичнээн жилээр уртасгах юмуу богиносгож болохыг тодруулсан байна.

    Энэ тооцоо түгээмэл шинжтэй биш гэдгийг судлаач Дэвид Спингель хальтер урьдаас сануулж байна. Хүн бүр өөрийн гэсэн тодорхой онцлогтой бөгөөд энэ нь эрүүл мэндэд нөлөөлдөг бөгөөд харин эрдэмтдийн судалгаа, статистикийн тоо баримт нь бүх нарийн ширийн зүйлийг тэр бүр хамарч чаддаггүй. Өөр хоорондоо холбоотой үзүүлэлтүүд бие биедээ заавал шууд нөлөөлөх албагүй аж.

    Гэсэн ч өдөрт нэг хайрцаг янжуур татах нь яалт ч үгүй хамгийн хортой. Ингэснээр насаа 7,5 жилээс богиносгох магадлалтай. Тун бага буюу 10 грамм хэмжээний согтууруулах ундаа ашигтай нь сонин юм. Харин үүнээс хэтэрвэл хор хүргэдэг байна.

    Янжуур болон согтууруулах ундаанаас учирдаг хорыг биеийн дасгал болон фитнесийн тусламжтайгаар багасгахгүй. Гэхдээ биеийн идэвхитэй байдал нь илүүдэл жинг багасгаж, харин энэ нь мөн наслалттай холбоотой бөгөөд тодруулбал өндөртэй харьцуулж гаргадаг хэвийн хэмжээнээс жин 5 килограмм илүү байвал насыг нэг жилээр богиносгодог байна.

    Өдөр бүр телевизор үзэх нь чөлөөт цаг болон амьдралын тодорхой хэсгийг хумслана. Жишээ нь өдөрт 2 цаг телевизор үзэх нь насыг 0,1 сараар богиносгодог гэнэ.

    Кофег хэр тааруу уух нь бие махбодид тустай. Гэвч жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь кофеноос дөрөв дахин сайн нөлөөлдөг байна. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо ахиу хэрэглэх нь хүний насыг 4 жилээр уртасгадаг аж.

    Гэхдээ хүмүүс урт насладаг болж байгаа үед төрсөн бол та азтай хүн. 1910 онтой харьцуулбал одоо дэлхийд дундаж нас барагцаалбал 14 жилээр илүү байна. 1980 оноос энэ үзүүлэлт 6,4 жилээр нэмэгджээ. Эмэгтэйчүүдийн наслалт 100 жилд олон жилээр нэмэгдэж, харин сүүлийн гучин жилд эрчүүдийн биеийн байдал овоо дээрдсэн байна.
  • Дугуй унах нь эрүүл мэндэнд тусгүй
    2017 оны 1 сарын 01
    Унадаг дугуйгаар явах нь спортын хамгийн аюулгүй бөгөөд ашиг тустай төрлийн нэг гэж саяхан болтол үзэж ирсэн билээ. Гэвч саяхан Бельгийн эрдэмтэд унадаг дугуйгаар явахын ашиг тусын талаар хэд хэдэн судалгаа хийгээд, таагүй дүгнэлтэд хүрсэн байна.

    Хотын нөхцөлд унадаг дугуйгаар явах нь ашиггүй төдийгүй, тэр ч бүү хэл хортой гэдэг нь илэрчээ. Хотын хортой агаар бүхий гудамжаар унадаг дугуйгаар явахад эрүүл мэндэд ихээхэн эрсдэлтэй байдаг байна.

    Эрдэмтэдтуршилтад оролцсон хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар явдаг хүмүүсийн амьсгалын давтамжийг судлажээ. Амьсгал хурдасахад дугуйчны цусанд аюултай бодисууд их хэмжээгээр орж, хор нь биеийн идэвхитэй байдлын ашиг тусаас давдагийг нотлосон байна. Түүгээр ч барахгүй, ийм нөхцөлд унадаг дугуйгаар явахад ядаргаанд ордог аж. Харин ядарч, суларсан бие махбодь олон өвчин, тухайлбал вирусийн өвчинд өртөмхий болдог байна.

    Хотод унадаг дугуйгаар явахаас, ялангуяа ажилдаа унадаг дугуйгаар явахаас татгалзахыг эрдэмтэд зөвлөжээ. Юу гэвэл явдаг чиглэл нь гол төлөв хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамж байдаг байна. Харин ой мод, паркийн бүсэд л унадаг дугуйгаар зугаалах хэрэгтэй гэж шинжээчид хэлж байна
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 боллоо
    2017 оны 1 сарын 01
    Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрийн дагуу өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 болж, хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс эхэлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээрх шатлалаас буулгахгүй болох дүрэм мөрдөгдөж эхэлж буй юм.

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгон нэмэгдүүлж байсан бөгөөд төгрөгийн уналттай холбоотойгоор өсгөх шаардлагатайг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос тууштай шаардсаар ирсэн юм.
  • Боомтууд маргаашнаас хэвийн ажиллана
    2017 оны 1 сарын 01
    Бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй, амарч байна. Хилийн боомт, түүний дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу бүх нийтийн амралтын өдрүүдэд хилийн боомтууд амрахаар заасан байдаг юм.

    Маргааш өдрөөс хилийн боомт тогтсон хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
  • Утаан хөшигөө ярж чадсан Лондонгийн түүх
    2017 оны 1 сарын 01
    Лондон хотод ”Агаарын хяналтын бүс”-үүд бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулж, аажмаар арилгаж чаджээ.
  • Үс засуулбал эд малтай баялаг төгс болно
    2017 оны 1 сарын 01
    Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын нэгэн. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 3. Адъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй, булаагч одтой, шар хулгана өдөр.

    Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу.

    Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
  • Улаанбаатарт өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
    2017 оны 1 сарын 01
    өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
  • Шинэ оны анхны нар 06.30 цагт мандлаа
    2017 оны 1 сарын 01
    Монголчууд шинэ оны анхны нарыг харах нь ажил үйлс бүтэж амьдрал ахуй нь өөдлөхийн бэлэгдэл хэмээн үздэг. Иймд энэ жилийн анхны нар 06.30 цагт мандлаа.
  • Ирэх сарын 2-ны хүртэл эмнэлгийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана
    2016 оны 12 сарын 31
    Ирэх сарын 2-ны хүртэл эмнэлгийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана
  • Баярын өдрүүдэд ажиллах хүүхдийн түргэн тусламжийн утасны жагсаалт
    2016 оны 12 сарын 31
    Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон хүүхдийн түргэн тусламжийн утасны жагсаалтыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас та бүхэнд хүргэж байна. Энэ сарын 29-нөөс ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.

    Хүүхдийн түргэний тусламж үйлчилгээг доорхи утсанд хандан зөвлөгөө, тусламж, үйлчилгээ авах боломжтой.

    №




    Байгууллагын нэр


    Утасны дугаар


    1.
    Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

    362539


    2.
    Баянзүрх эрүүл мэндийн төв

    103


    3.
    Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

    70210846


    4.
    Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

    70491003


    5.
    Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

    70233464


    6.
    Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

    103


    7.
    Сүхбаатар Эрүүл мэндийн төв

    350793


    8.
    Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

    103


    9.
    Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

    70110716
  • Шинэ оны анхны нарыг харах иргэдийн анхааралд
    2016 оны 12 сарын 31
    Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг зорьдог.

    Энэ үеэр замын цагдаагийн алба хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурай, аюулгүй зорчуулахаар ажиллах юм байна.

    Иймд иргэд замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа хальтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас зөвлөж байна.
  • Өнөөдөр 18.00 цагаас талбайн баруун, зүүн талын замыг хаана
    2016 оны 12 сарын 31
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.


    Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх болсон тухай Замын цагдаагийн Албанаас мэдээллээ.



    Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Соёлын төв өргөө, Улаанбаатар зочид буудал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж баярын арга хэмжээнд оролцохыг зөвлөж байна.
  • “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний хөтөлбөр
    2016 оны 12 сарын 31
    Арванхоёрдугаар сарын 31-ний үдэш буюу маргааш төв талбайд 18:00-01:00 цагийн хооронд “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно.



    Тус цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ц.Чулуунбат, ”Камертон” хамтлаг, Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцох аж. Харин тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулж байгаа юм байна.



    20:00-20:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн эхний хэсэг тоглоно
    20:30-21:00 Орчин үеийн бүжгийн хамтлагуудын үзүүлбэрүүд
    21:00-21:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн хоёр дахь хэсэг тоглоно
    21:30-22:00 Талбайд цугласан иргэдийн дунд тэмцээн зохионо
    22:00-23:40 Хамтлаг дуучдын шоу тоглолт. Дуучин П.Баярцэнгэл, Г.Тэнүүн, С.Зоригт, А.Хишигдалай, МУГЖ Ц.Чулуунбат, ”Камертон” хамтлаг оролцоно.
    23:40-23:45 Өвлийн өвгөн, цасан охидын хамт Сүхбаатарын талбайд тусгайлан бэлтгэсэн автомашинаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ.
    23:45-23:51 Дуучин МУГЖ Б.Сарантуяа ”Шинэ жилийн дуу” дуулна
    23:51-23:59 НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлнэ.
    00:00-00:10 Ёслолын буудлага
  • 2016 онд хүүхэдтэй болсон одууд
    2016 оны 12 сарын 31
    2016 онд хүүхэдтэй болсон одууд
  • “Оргил” худалдааны төвөөс “Эвсэг” дэлгүүр хүртлэх нэг чиглэлд зорчино
    2016 оны 12 сарын 31
    “Оргил” худалдааны төвөөс “Эвсэг” дэлгүүр хүртлэх нэг чиглэлд зорчино
  • Ардчилсан намын дарга З.Энхболд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв
    2016 оны 12 сарын 31
    шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ
  • УИХ-ын дарга М.Энхболд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв
    2016 оны 12 сарын 31
    УИХ-ын дарга М.Энхболд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв
  • 67-тойдоо зээ охиноо тээж төрүүлэв
    2016 оны 12 сарын 31
    67-тойдоо зээ охиноо тээж төрүүлэв
  • Түүхэн цагийн онц сонирхолтой 24 фото
    2016 оны 12 сарын 31
    Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Тэгвэл, ертөнцийн түүх болон үлдэж, өнөө цагийн хүмүүсийг гайхшруулж буй 24 шилдэг фотог танилцуулъя.
4945 4946 4947 4948 4949 4950 4951
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
    2 цаг 44 мин
  • ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
    2 цаг 51 мин
  • УИХ дахь Монгол Ардын Нам-ын бүлэг: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    3 цаг 20 мин
  • Д.Цогтбаатар: Австралид төгссөн залуучуудыгаа дэмжинэ
    3 цаг 38 мин
  • Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ
    4 цаг 34 мин
  • П.Сайнзориг: Х.Нямбаатар дарга ажлыг их амархан харагдуулж чадсан
    4 цаг 44 мин
  • Х.Нямбаатар: Ах нь дахиж мах яримааргүй байна
    4 цаг 46 мин
  • ХХБ “Хязгааргүй Мөрөөдөл” төслөөрөө дамжуулан, Монгол Улсын Консерваторын номын санг тохижуулж өглөө
    4 цаг 54 мин
  • Имарт 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагийн мод тарилтаа амжилттай зохион байгууллаа
    6 цаг 38 мин
  • М.Бадамсүрэн: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсрууллаа
    6 цаг 42 мин
  • Дархан хотыг эрч хүч, урам зоригоор дүүргэх "Дархан марафон 2026" гарааны шугамандаа ойртсоор бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ
    7 цаг 9 мин
  • Ж.Бат-Эрдэнэ: Холимог тогтолцоотой парламент байгуулахыг анхнаас нь дэмжсэн
    7 цаг 19 мин
  • Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал сайн ургажээ
    7 цаг 49 мин
  • Цагаан ордны орчимд буудалцаан болсны улмаас нэг хүн нас барж, нэг хүн шархаджээ
    8 цаг 0 мин
  • Сэрэмжлүүлэг
    8 цаг 16 мин
  • ФОТО: "Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаасан ээжүүд
    8 цаг 26 мин
  • Украинчууд Оросын оюутны дотуур байрыг бөмбөгдсөний улмаас 18 хүн амь үрэгдлээ
    8 цаг 39 мин
  • Эболагийн халдварын тархалт хүрээгээ тэлж аюулын хэмжээнд хүрлээ
    8 цаг 49 мин
  • Х.Мөнгөнцэцэг: "Ээж ээ" гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй
    9 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 20 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК