зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4964 4965 4966 4967 4968 4969 4970
  • Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзлаа
    2016 оны 7 сарын 14
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзлаа

  • Усны ослоос 3 хүний амь насыг аварчээ
    2016 оны 7 сарын 14
    Усны ослоос урдчилан сэргийлэх, завьт эргүүл 3 хүний амь насыг аварчээ
  • Хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна
    2016 оны 7 сарын 14
    Хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна
  • Шуурхай ажлын хэсэг Өлгий суманд ажиллаж байна
    2016 оны 7 сарын 14
    Шуурхай ажлын хэсэг Өлгий суманд ажиллаж байна
  • Ц.Элбэгдорж: Монгол бизнесийн хувьд зах зээлийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлсэн харилцааг бий болгохын төлөө ажилладаг
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын хувь нээлттэй болдого явуулж, бизнесийн хувьд зах зээлийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлсэн харилцааг бий болгохын төлөө ажилладаг.
  • Мальта Улстай хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллана
    2016 оны 7 сарын 14
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхий сайдтай уулзлаа
  • Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
    2016 оны 7 сарын 14
    Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
  • Японы Ерөнхий сайд Монголд ирлээ
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийх гурав дахь удаагийн айлчлал болох бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Шинзо Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзахаар төлөвлөж байна.



    Энэхүү айлчлал нь Монгол, Японы уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх дээд хэмжээний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалахад ач холбогдолтой юм.



    Талууд хоёр орны эдийн засаг, мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно.



    Төрийн ёслолын журамд заасны дагуу Эзэн Хаант, Парламентын засаглалтай улсын Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн хүндэт зочноор хүлээн авдаг болно.

  • Үерт нэрвэгдсэн 104 өрхөд газар олгохоор шийдвэрлэв
    2016 оны 7 сарын 14
    Баян-Өлгий аймгийн Өлгийн суманд хүчтэй аадар бороо орсны улмаас 770 гаруй иргэн орон гэргүй болсонтой холбогдуулан өнөөдөр тус аймгийн Онцгой комиссын хуралдаанаар 104 өрхөд шинээр газар олгохоор болжээ.

    Онцгой комиссоос үерт нэрвэгдэгсдэд шинээр газар олгох, орон байргүй үлдсэн иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч буй аж.

    Байгалийн гамшгийн үеэр 18 байшин нурж, нэг хүн нурсан байшинд дарагдаж, 110 орон байр, эд хөрөнгө усанд автаж, голын усанд нэг хүн боогджээ.

    Онцгой байдлын газрын албан хаагчид байшинд дарагдсан гурван хүнийг аварч эмнэлэгт хүргэсэн байна. Мөн усанд боогдсон 154 хүнийг аварч, голын усанд боогдсон нэг өрхийн таван хүнийг завиар аюулгүй газарт хүргэжээ. Хүчтэй аадар борооны үеэр Өлгий сумын 9-р багийн иргэн Д-ийн гурван настай хүүхэд устай нүхэнд унаж амь эрсэдсэнийг Цагдаагийн газар шалгаж байгаа аж.

    Аврах ажиллагаанд Онцгой байдлын газраас 35 албан хаагч, 4 автомашин, Цагдаагийн газраас 100 албан хаагч, 6 автомашин, Цахилгаан шугам сүлжээний газраас 6 хүн, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангиас 20 албан хаагч, зам засварын “Жол” ХК-иас 10 ажилчин, Камаз маркийн 1, ковш 1, цэвэр, бохир усны “Суат” компаны 8 ажилчин, авто кран 1, квош 1, хувь хүний 1 кран техник хэрэгслийг дайчлан ажиллуулж байгааг албаныхан хэллээ.
  • УИХ-ын даргад Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн бараалхав
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.14/ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

    Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн, Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалахсан болохыг дуулгав. Тэрээр, Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай буйгаа илэрхийлэхийн сацуу энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар яриа хэлэлцээр амжилттай болно гэдэгт итгэж байна гэв.

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлэхдээ, “Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд тантай анх удаа уулзаж, танилцаж буйд баяртай байна. Таны Монгол Улсад хийж буй айлчлал мөн АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцож буй энэхүү арга хэмжээ бол Монгол, Сингапур хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Сингапур Улс бол АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй байр суурь эзэлдэг улс орон юм. Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улстай харилцан ашигтай, хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Энэ хүрээнд эрдэс баялаг, эрчим хүч, уул уурхайтай холбоотой дэд бүтэц, боловсрол, мэдээллийн технологи, банк санхүү зэрэг үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах нөөц, боломж их байна. Монгол Улсад улс төрийн сонгууль болж, Монгол Ардын Нам олонхийн суудал авсан энэ үед засгийн эрх нэг намаас нөгөө намд шилжиж байгаа хэдий ч бид гадаад харилцааны бодлогын залгамж чанар мөн хоёр орны найрсаг харилцааг цаашид бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай анхаарч ажиллах болно” гэлээ.

    Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн, “Баяралалаа, Эрхэм Улсын Их Хурлын дарга аа. Таны хэлсэнчилэн манай хоёр улсын харилцаанд хөгжүүлэх олон салбарт боломж бий гэдэгт найдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэр эрчим хүчний салбарт хамтарч ажиллах мөн Сингапур Улсын иргэд Монгол Улсад 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих талаар ярилцлаа. Ойрын хугацаанд шийдэгдэх байх найдаж байна. Түүнчлэн манай бүрэлдэхүүнд бизнесийн төлөөлөгчид багтсан байгаа, цаашид бизнесийн хүрээнд ямар боломж бий хэрхэн хамтран ажиллах талаар судлах юм” гэв.

    Улсын Их Хулын дарга М.Энхболд, Монгол Улс Сингапур Улстай уул уурхай салбарт хамтран ажиллахад бэлэн байгаа төдийгүй аялал жуулчлал, боловсрол зэрэг бусад салбарт хамтран ажиллах боломж байгаа гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Банкууд хэзээнээс хэвийн ажиллаж эхлэх вэ?
    2016 оны 7 сарын 14
    Банкуудын ажиллах цагийн хуваарь
  • Сингапур улс руу 30 хоног визгүй зорчих нөхцөл бүрдлээ
    2016 оны 7 сарын 14
    Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн айлчилж байна
  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” баригдана
    2016 оны 7 сарын 14
    БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” баригдана
  • Увсад аянга буусны улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтэв
    2016 оны 7 сарын 14
    Увс аймгийн ”Ховд сумын Халиунбулаг багийн нутагт 07-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө дуу цахилгаантай бороо орсон байна. Улмаар тус багт суух малчин Б хотонд аянга бууж 18 настай эмэгтэй С нь аянганд цохиулж нас барсан бөгөөд хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, 4 тооны үхэр, 80 тооны бог мал үрэгдсэн байна. Уг мэдээллийг 07-р сарын 13-нд цагдаагийн байгууллагад өгч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

    Дуу цахилгаантай бороо орж, үер буух төлөвтэй байгаа тул иргэн та анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй байна.
  • Ерөнхийлөгчид Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн бараалхав
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгчид Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн бараалхав
  • БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийг өгнө
    2016 оны 7 сарын 14
    Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол боллоо
  • Монгол, Хятадын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    2016 оны 7 сарын 14
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ли Көцян бараалхалаа
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.14/ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ли Көцян тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.

    Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ли Көцян тантай Улаанбаатар хотноо уулзаж байгаад баяртай. Өмнө нь тантай Төрийн Зөвлөлийн Шадар сайдаар ажиллаж байх үед Зүүн Хойд Азийн экспо арга хэмжээнд уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан хэмээн дурдав.

    Мөн тэрээр, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны энэ удаагийн айлчлал, Ази-Европын дээд хэмжээний уулзалтад оролцож буй явдал манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, бодит хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалт амжилттай болсонд баяртай байна. Улсын Их Хурлын зүгээс энэхүү уулзалт хэлэлцээрийг ажил хэрэг болгоход бүхий л талаараа дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

    Өнгөрөгч 6 дугаар сарын сүүлээр Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж, Монгол Ардын нам олонхийн суудал авч, Засгийн газраа байгуулахаар болсон. Монгол Улс нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү уламжлалт бодлогоо үргэлжлүүлж, Улсын Их Хурлын зүгээс дотоодын эрх зүйгээ баталгаажуулах, гадаад бодлогын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад анхаарч ажиллах болно гэв.

    БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой дахин уулзаж байгаад баяртай буйгаа илэрхийлээд БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нарын халуун мэндчилгээг уламжлав.

    Тэрээр, Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн яриа хэлэлцээрийг үр дүнтэй болгоход парламентын зүгээс анхаарна гэдэгт итгэж байна. Хоёр талын улс төрийн харилцааг хөгжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх талаар ярилцсаны зэрэгцээ хоёр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр түлхүү ярилцлаа. Үүнд, нэгдүгээрт, Мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон. Манай улсад үхэр, хонины махны хэрэглээ өндөр байдаг. Монгол Улсаас түүхий эд, мах импортлох сонирхолтой байна. Гэхдээ хорио цээрийн дэглэмийн асуудал байдаг учраас Монгол Улсад үйлдвэр байгуулах, эрчимжсэн мал аж ахуйн ферм байгуулвал уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Ингэснээр Монгол Улс ажлын байрыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой болно. Үйлдвэр байгуулахад техник, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Хоёрдугаарт, барилгын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, гэр хорооллыг барилгажуулах асуудалд бүхий л талын дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ хоёр салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

    Улсын Их Хулын дарга М.Энхболд мал аж ахуй, барилгын салбарын хамтын ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад БНХАУ-ын туршлагыг судлаж, хамтран ажиллах сонирхолтой буйгаа тэмдэглэв. Мөн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь иж бүрэн түншлэлийн харилцааны гол тулгуур. 2020 онд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хангахын төлөө ажиллана. Монгол Улс далайд гарцгүй. Иймд Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, далайд гарахад хөнгөлөлт үзүүлэх, хөдөө аж ахуй, уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулат, дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлын талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Д.Эрдэнэбат: Монгол улс бүтээгч эдийн засаг руу шилжиж байна
    2016 оны 7 сарын 14
    Д.Эрдэнэбат: Монгол Улс шиг хөгжиж буй орнуудын дуу хоолой болж, бүтээгч эдийн засаг руу шилжиж байна

  • Сэрэмжлүүлэг: Усархаг бороо орох тул үер усны аюулаас болгоомжил
    2016 оны 7 сарын 14
    Малчид, ард иргэдийн анхааралд


    Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, 14,15-нд ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


    2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


    14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, 14,15-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
4964 4965 4966 4967 4968 4969 4970
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
    14 цаг 34 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо
    14 цаг 53 мин
  • NBA-ын 2024-25 оны улирлын шилдэг 5 тоглогч
    14 цаг 58 мин
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
    16 цаг 19 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    19 цаг 27 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 9 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    20 цаг 31 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    Уржигдар 15 цаг 49 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    2025-06-27
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    2025-06-27
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    2025-06-27
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    2025-06-27
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    2025-06-27
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    2025-06-27
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    2025-06-27
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    2025-06-27
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    2025-06-27
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    2025-06-27
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК