Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5065 5066 5067 5068 5069 5070 5071
  • Түүнтэй секс харилцаанд орох гэж байгаа бол үүнийг унш
    2016 оны 11 сарын 04
    Шинэхэн хайртайгаа учирч, романтик болзоо тогтоохыг хүссэн үү? Залуудаа секс бэлэг барихдаа ноцтой алдаа гаргахвий дээ. Анхны сексийн сэтгэгдэл цаашдын харилцааны суурь нь болно гэдгийг санаж яваарай.

    new_banner

    Элдэв хувцаслалт, жүжигчилсэн “тоглолт”-оос татгалзаарай. Анхны сексийн үед угаалгын өрөө рүү яваад гарч ирээд, түүнийг өдөхөөр шийдэхдээ Мадонна эсвэл Леди Гага шиг хувцаслах хэрэггүй. Тэр чамайг төдийлөн сайн таньж мэдээгүй байгаа тул энэхүү аргыг амьдрал дээрээ олон удаа туршиж үзсэн мэт сэтгэгдэл төрөх болно.

    Даруухан байгаарай. Түүний дэргэд секс тоглоом болон бусад хэрэгслүүдийг хадгалдаг хайрцаг саваа харуулах хэрэггүй. Тиймэрхүү зүйлийг харсан эр хүн өөртөө итгэлгүй болж мэднэ. Дашрамд сануулахад, эрчүүд бүсгүйгээ хиймэл эрхтэнд хүртэл харддаг юм шүү.

    Сексийн санаачлагыг залуудаа өгөөрэй. Харилцааны эхэн үед өөрийнхөө сексийн ур чадвараа харуулах гэж яарах хэрэггүй. Бүсгүй хүн ур чадвартай байх тусам олон эрчүүдтэй холбогдож байсан гэсэн бодлыг төрүүлнэ.

    Хувцсаа яаран тайлах хэрэггүй. Юу юугүй ор луугаа яарах нь дэмий. Тайчих үзүүлбэрээ ч бас дараа дараагийн болзоонд л үзүүлээрэй. Шунал тачаалдаа автан, байж ядаж байсан ч тэвчээртэй байгаарай. Чамайг яаралгүй аажмаар тайчих боломжийг түүнд олгоорой.

    Бэлгэвчийг тэр өөрөө углах ёстой шүү. Чи бэлгэвч хэмээх зүйлийг анх удаа харж байгаа мэт байгаарай. Бэлгэвчийг сурамгай нь аргагүй хэрэглэх юм бол, чи түүнд “мэргэжилтэн” шиг харагдах болно.

    Хэрвээ залуу чинь бэлгэвч авахаа мартсан бол өөрийнхөө “нөөц”-өөс гаргаж өгөх хэрэггүй. Аль хэдийн задалчихсан баглаатай бэлгэвчээ харуулах нь бүр ч дэмий. Эс тэгвээс түүний толгойд чиний тухай таагүй бодлууд орж ирнэ. “Миний экс хамгаалалт хэрэглэдэг байсан” гэж хэлж болохгүй гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Зүгээр л хамгаалалт хийх хэрэгтэй шүү гэдгийг түүнд анхааруулаарай.

    Эрчүүдэд зөөлөн, хөнгөн үнэр таалагддаг. Үнэртэй усаа сонгохдоо болгоомжтой байгаарай. Хэтэрхий хүнд, нялуун үнэртэнгүүдээс зайлсхийгээрэй.

    Түүний бахархалыг гомдоовоо. Ямар ч эр хүний хувьд эрхтний хэмжээ нь бахархах эсвэл санаа зовох шалтгаан нь болдог. Ямар ч тохиолдолд түүнийг нь магтаж, биширсэн нь дээр шүү.

    Жаахан охин мэт жүжиглэх хэрэггүй. Жаахан хүүхэд шиг дуу гаргаж, илүү дутуу асуулт тавьж, хайр сэтгэлийн тухай ярьж болохгүй. Харин хийж байгаа үйлдэл чинь зөв эсэх, түүнд таалагдаж байгаа эсэхийг сонирхож болох юм.

    Гэртээ эр хүний хэрэглэдэг хэрэгслүүдийг бүү хадгалаарай. Хэрвээ залуу танайд хонохоор болсон бол түүнд эрчүүдийн ком хэрэгсэл буюу сойз, татуурга, дотуур өмд зэргийг санал болгох хэрэггүй. Тэр эдгээрийг экс залуугийн чинь үлдээсэн зүйлүүд гэж ойлгох болно.

    Ор хөнжил бол болзол тавих газар биш. Түүний чихэнд “чи миний заяаны хань”, “урьд өмнө ийм их таашаалыг авч үзсэнгүй ээ”, “чи бид хоёр үүрд хамт байх болно” гэх мэт үгсийг шивнэж болохгүй. Чи түүнийг уураглаж байна гэдгийг тэр ойлгох ёсгүй. Эр хүн бол анчин, харин бүсгүй хүн бол туяхан согоо гэдгийн үргэлж санаж байгаарай. Эрчүүд давшилж, бүсгүйчүүд буулт хийдэг. Энэ байдал харилцааны эхэн үед заавал баримтлагдаж байх ёстой.

    Буруу кино үзээд хэрэггүй. Иймэрхүү кинонд эрчүүдэд өглөөний ундыг эсвэл кофе оронд нь авчирч өгдөг. Чи өглөөний ундыг бэлдэж, харин залуу кофены сүүнд дэлгүүр лүү гүйг л дээ.

    Юу ч болоогүй мэт байгаарай. Сексийн дараа чамайг түүнээс ямар нэгэн алхам хийнэ, сэтгэлээ нээнэ гэдгийг хүлээж байгаа гэдгийг эр хүн мэднэ. Одоо ингээд “үерхэнэ”, “үргэлж хамт байна” гэж бодож байвал андуурч байна шүү. Чамайг их зүйлийг хүлээж байгаа гэдгийг тэр ойлгомогц зайгаа барьж эхлэнэ. Түүнд анхны сексийн дараа сэтгэлээ илчлэх хэрэггүй, гэхдээ бүр хайхрамжгүй ч байж болохгүй. Сексийн өмнө ямар байсан яг л тэр хэвээрээ байгаарай.

    Урьдчилан тааварлашгүй байгаарай. Түүнийг залгах тоолонд нь утсаа шүүрэн авах хэрэггүй. Болзох урилгын зөвшөөрсөн хариуг хамгийн сүүлийн мөчид ч өгч болохгүй. Тэгж байж л үйл явдал түүний бодсончлон өрнөхгүй гэдгийг тэр ойлгох тул анчны зөн совин нь ажиллаж, чамайг эзэмдэх хүсэлдээ автах болно.
  • Фото: Австрали улсыг дээрээс тольдохуй
    2016 оны 11 сарын 04
    Фото: Австрали улсыг дээрээс тольдохуй
  • Шоронд орохгүйн тулд өөрийгөө нас барсан болгож, цогцос шатаажээ
    2016 оны 11 сарын 04
    Өнгөрсөн сарын 25-нд танигдах аргагүй болтлоо шатсан эрэгтэй хүний цогцос, бичиг баримтыг дулааны шугамын орчмоос олдсон талаар мэдээлж байсан билээ. Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь хоёрдугаар бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон бөгөөд Д гэх иргэн байсан байна.

  • УИХ-ыг гишүүн Д.Ганхуягийг ”Алтан мөнгөн” одонгоор шагнана
    2016 оны 11 сарын 04


    УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийг Япон улсын Засгийн газраас ”Мандах нар” одонгийн ”Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоор шагнах болжээ.

    Д.Ганхуяг Монгол, Японы Парламентын бүлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд хоёр улсын парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэмээн үнэлжээ.

    Одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Япон улсын Эзэн Хааны ордонд болох юм байна.

    Д.Ганхуяг нь Монгол-Японы Парламентын бүлгийн даргын албыг 2004-2010, 2014-2016 онуудад удаа дараа хашиж байжээ. Энэ хугацаандаа хоёр орны харилцааг нягтруулан хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ирсэн.

    Мөн тэрбээр Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийг үүсгэн байгуулахад гар бие оролцож, 2004 оноос уг нийгэмлэгийн тэргүүний хувьд Японд сургууль төгсөгчид, суралцагсдын харилцааг нэмэгдүүлэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.
  • Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн талаар санал солилцлоо
    2016 оны 11 сарын 04
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа.

  • Ж.Батзандан: Баярлалаа. Монголоос минь битгий хөөчихөөрэй
    2016 оны 11 сарын 04
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-аас гаргах асуудал яригдаж эхэлжээ. Энэ талаар ”АН, МАН-ын олигархиуд Батзанданг намаас хөөх асуудлыг хөндөж байна. Бүр дүүргийн намын хороо нь хуралдаж, намаас хөөх шийдвэр гаргаж эхэлж. Баярлалаа. Монголоос минь битгий хөөчихөөрэй. Монголын төлөө би явна. АН-ын авлигач, хулгайч нарын төлөө бол явахгүй” хэмээн чамгүй том дуугараад авчээ.



    Энэ асуудлыг батлах нэгэн үйл явдал өнөөдөр болов. Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг тойрсон асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан, Д.Ганболд, Ж.Батзандан нарын зургаан хүн багтсан юм. Тодруулбал, ажлын хэсэг УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Батзандан орсон. Харин түүний энэ шийдвэрийг АН-ын бүлэг эрс үгүйсгэж, хувь хүний шийдвэр гэсэн албан ёсны мэдэгдлийг гаргажээ. Өөрөөр хэлбэл ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын бүлгийг төлөөлөхгүй гэдгийг бүлгийн дарга С.Эрдэнэ албан ёсоор мэдэгдсэн байна.
  • Н.Номтойбаяр ”Насны хишиг” хөтөлбөрийг улс төржүүлж байна гэв
    2016 оны 11 сарын 04
    Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр 65-69 настай ахмадууд жил тус бүр хоёр удаа 50 мянга, 70-79 настнууд жилд хоёр удаа 80 мянга, 80-89 настай ахмадууд жилд хоёр удаа 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад жилд хоёр удаа 250 мянган төгрөг насны хишиг болгох өгөхөөр болоод байгаа. Энэ хүрээнд 121,905 ахмад настан хамрагдаж, 20 тэрбум орчим төгрөг төсөвлөгдсөн байна. Энэ талаар салбарын сайд Н.Номтойбаяр “Тэтгэврийн зээлийн хүүг шатлалтай бууруулъя гэж байгаа. 15,12, 9 хувьд хүргээд улмаар 50 хүртэл хувиар бууруулах ажлыг эхлүүлэхээр Ерөнхий сайдтай санал солилцсон. Тэтгэвэр авагч болон халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэд сонголтгүйгээр Хаан банк, Төрийн банкаар үйлчлүүлдэг. Энэ нь нийслэлд ажиллаж, амьдарч байгаа иргэдэд хүндрэл учруулдаг. Тухайн банк руугаа явах гэж зам зуур байгаа олон банкийг алгасч, цаг хугацаа, зардал мөнгө гаргадаг. Энэ байдлыг өөрчилж тэтгэвэр, халамжийн үйлчилгээ авч байгаа иргэд өөрсдөө банкаа сонгож үйлчлүүлдэг зарчмыг баримтлая гэж байгаа. Энэ хүрээнд яамны зүгээс холбогдох хүмүүст чиглэл өгч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдлээ танилцуулна. Ингэснээр арилжааны банкуудын дунд өрсөлдөөн бий болж, хүү буурах, үйлчилгээ сайжрах зэрэг давуу талууд бий болно. ХНХЯ-ны зүгээс Хүүхэд харах үйлчилгээнд шалгалт оруулсан. Энэ шалгалтын дүн өнөөдөр эцэслэгдэж байна. Шалгалтын дүнг арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанд танилцуулна.Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мөн шалгалт хийсэн. Энэ долоо хоногт дуусч байгаа. Холбогдох мэдээллийг байнгын хороо, шаардлагатай бол УИХ-ын чуулганд танилцуулна.


    Гадны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамрагдаж байсан, хамрагдахаар төлөвлөж байсан. Сургуулиуд амьдралд дээрээ байдаггүй. Тэгсэн хэр нь оюутны хувьсах зардал болох 560 мянган төгрөгийг авч байсан ноцтой зөрчлүүд гарсан.
  • Үндсэн хууль зөрчсөн үйл явцыг шалгах хэрэгтэй
    2016 оны 11 сарын 04
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.04/ хуралдаан 10 цаг 17 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.


  • Монгол Улсын санаачилсан Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол батлагдав
    2016 оны 11 сарын 04
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны энэ сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан оруулсан Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол нийтийн зөвшилцлөөр санал хураалтгүй батлагдлаа.
  • ”Эрдэнэт”-ийн асуудлыг судална
    2016 оны 11 сарын 04
    Ийнхүү Ажлын хэсэг байгуулах шалтгаан нь Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын ”Ростех” корпорацийн ”Эрдэнэт үйлдвэр” ХХК болон ”Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг дотоодын аж ахуйн нэгж худалдан авсантай холбоогүй, хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй хэд хэдэн хуулийг зөрчсөн үйл явцыг нь шалгах нь чухал гэдгийг гишүүд онцлон тэмдэглэж байв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан нар Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдах Ажлын хэсгийн үйл ажиллагааны цар хүрээг тогтооход анхаарах нь чухал гэдгийг дурдаад, тодорхой саналуудыг хэлсэн юм.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэмцээн болж байна
    2016 оны 11 сарын 04
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Нийслэлийн 377 жилийн ой, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрөөх нэг сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж нийт тэмцээнд орж байгаа оролцогчдод амжилт хүсч, баяр хүргэлээ. Спортын нөхөрсөг тэмцээний арга хэмжээнд хараа, сонсгол, тулах, хөдлөх эрхтэний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба нийт 14 багийн 140 гаруй иргэд спортын зургаан төрлөөр өрсөлдөж аврагуудаа тодруулах юм. Засаг даргын орлогч Д.Энхтөр “Цаашдаа нийслэлийн ойн өдрийн хүрээнд энэхүү арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж байх шийдвэр гарсан байгаа. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өчигдөрхөн байгуулагдаад анхныхаа хурлаа хийгээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигийн төлөө хамтран ажиллах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцаж зарим зүйлүүдийг шийдвэрлэсэн байгаа. Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь тэдний олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний ач тусыг суртчилан түгээн дэлгэрүүлэх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгон амьдралын эрүүл хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Москва-2018” ДАШТ-ний бэлэг тэмдгээр чонын дүрстэй лого шалгарчээ
    2016 оны 11 сарын 04
    “Москва-2018” хөл бөмбөгийн ДАШТ-ний бэлэг тэмдгээр чонын дүрстэй лого шалгарчээ
  • УИХ-ын даргын мартсан дэгийг санууллаа
    2016 оны 11 сарын 04
    УИХ-д З.Энхболд шиг дэг журам тогтоохыг сануулав
    Түгээх
    2016-11-04 13:50:51 - Улс төр

    Өчигдөр болсон УИХ-ын ээлжит хуралдаанаар 2017 оны төсөв хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй сэдвээсээ хазайж. асуудалд огт хамаарахгүй олон зүйлийг ярьсан юм.

    Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдыг чуулганы хуралдааныг дэгийн дагуу явуулахыг шаардсан нь УИХ-ын дарга асан З.Энхболдын мөрдүүлдэг байсан чуулганы дэгийг санагалзахад хүргэжээ.
  • Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Австрийн 40 сая зээл зөвшөөрөгдсөн
    2016 оны 11 сарын 04
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн тухай хэлэлцэж байна. Нийт 40 сая еврогийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2016 оны зургадугаар сарын 10-нд хоёр улсын Засгийн газар байгуулсан байна. Энэхүү зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамаарах бөгөөд 18 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах аж.
    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хотын дүрэм хийнэ гэхэд 900 сая гаруй төгрөг зарцуулсан. Гайхаад байгаа юм.

    “ Энэ төслийг дэмжиж байна. Хүүгүй зээлийг дэмжиж байга. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэг шиг. Алсдаа энэ бол өр нь өр. Зайлшгүй авах ёстой зээл. Чдавхийг дээшлүүлэх зүйл. Явж явж Төрийн нэг эрдэнэ түшмэл байдаг. Төсөл болгон дотор чадавхи дээшлүүлнэ гэсэн үг явдаг.

    Үүнд төслийн зардлыг оруулна. Өнгөрсөн хугацаанд энэ чадавхийг сайжруулсан боловсон хүчнүүд солигдоод халагдаад явдаг. Өнөөдөр Яамдын чадавхи ямар байна вэ. Олон дахин солигдсоноор орон гаран ой санамжтай болж байна. Төсөл хөтөлбөр байдаг юмуу. Хотын дүрэм хийнэ гэхэд 900 сая гаруй төгрөг зарцуулсан. Гайхаад байгаа юм. Иймэрхүү байдлаар төсөл хөтөлбөрүүд яваад байдаг. Үүн дээрээ анхаараач Чойжилсүрэн сайдаа. Чадавхижуулсан юм бол тогтвортой болгоо.
    УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд :Энэ жил 774 тэрбум төгрөгийн төсөв хэрэгжинэ.

    “ Энэ гадаадын зээлтэй бүх яамд байгаа. Энэ жил 774 тэрбум төгрөгийн төсөв хэрэгжинэ. Уялдаа нь хэр байна вэ. Маш олон төслүүд байдаг. Австрийн зээлийн тухайд сэргээгдэх эрчим хүчний тухай яримаар байна. 2012 онд хэрэгжсэн шиг бодож үзээрэй. Сангийн Яаманд хэлхэд энэ төслөө орон нутаг аймгуудад хүргүүл. Төслөөс санхүүжилт авах боломж байгаа шүү. Аймаг суманд мэдээлэл очихгүй байна. Яамыг дагасан хүмүүс л зээлд хамрагдаад байдаг .Экспортыг дэмжье гэж байгаа бол боомтод анхаарлаа хандуул. Боомтынхоо хөгжилд анхаарлаа хандулахгүй бол болохгүй шүү 774 орчим зээлийн төслийн тухай ангилж үзээд юу юунд хэрэгтэй гэдгийг нь ангилж үзмээр байна. Тэгэхгүй бол зарим орон нутаг гээгддэг. Төслийн хөрөнгө оруулалттай холбоотой зардлаа хэн хаана явуулдаг юм бэ”
    УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Өөр бусад зээлүүдийн хувь заяа юу болж байна вэ

    “Ирэх онуудад гадаадын зээлийг нмэгдүүлэх талаар ярьж байна. Малын индексжүүлсэн даатгалдаа анхаарлаа хандуулмаар байна. Бодит эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн тооцоолж байна вэ. Австрийн зээлийг дэмжиж байна. Зээлийн хүрээнд Эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах хэрэгтэй. Өөр бусад зээлүүдийн хувь заяа юу болж байна вэ, Тухайлбал, Польшийн 60 сая зээл яригдаж байна. 2014 онд Си Зинь Пин Манай улсад айлчлахдаа 1 тэрбум төгрөгийн зээл яригдсан. Бас Энэтхэг улсаас 1 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ярьсан. Эдгээр зээл ямар хугацаанд яригдаж байна вэ”

    УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Австрийн 40 сая зээл зөвшөөрөгдсөн

    ”Хөнгөллөлтэй зээлийн үр өгөөжийг тооцох тал дээр яригдаад явж байна. Өмнөх зээлүүд ихэнх нь харилцаа холбоо эрчим хүч гэх зэрэг дэд бүтэц, нийгмийг хамарсан. Цаашдаа эдийн засагт шууд үр өгөөжөө өгөх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Манай улс бага буурай орноос дундаж руу орж байгаа учраас хөнгөлөлттэй зээл багасаж байна. Өрийн удирдлагын тухай хуульд маш сайн хуульчилж үзсэн. Энэтхэгийн зээлийн тухай хуульд удахгүй УИХ-аар яригдна. Хятадын зээл яригдна. Польшийн зээл яригдаж байгаа тус улстай хэлэлцээр хийгээд явж байна. Австри улсаас авах 40 сая зээлийг тус улс зөвшөөрсөн”

  • Салхитын амны 1.9 км авто замыг хүлээлгэн өгнө
    2016 оны 11 сарын 04
    Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэгчээр ”Экспресс зам” ХХК шалгарсан билээ.


  • Д.Эрдэнэбат: Шинээр оруулж ирж буй хуулиуд дотор чинь гол хуулиуд байхгүй байна
    2016 оны 11 сарын 04
    Д.Эрдэнэбат: Шинээр оруулж ирж буй хуулиуд дотор чинь гол хуулиуд байхгүй байна
  • Фото: Хятадад агаарын шоу ингэж боллоо
    2016 оны 11 сарын 04
    Фото: Хятадад агаарын шоу ингэж боллоо
  • УИХ-аар экспортын зээлийг дэмжих төслийг дэмжлээ
    2016 оны 11 сарын 04
    Чиг үүргийн хувьд засгийн газрын сангийн яам хариуцдаг. Экспортыг дэмжих төслийн хувьпд 20 сая доллараас 1.5 сая доллар зарцуулагдна
  • “Монгол шуудан” ХК-ийг 20 тэрбумаар хувьчилахаар боллоо
    2016 оны 11 сарын 04
    2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон нэг ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор ирэх оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90.758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болов.
  • Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өглөө
    2016 оны 11 сарын 04
    УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааны мэдээллийг сонсон, ойрын үед хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцэв.

    Удирдлагын зөвлөлийн хурлаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар холбогдох хэлтэс, албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө. Энэ үүрэг даалгаврын хүрээнд Шилэн дансны тухай хуульд зааснаар орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрээр нь оруулж байх, хуулийн 6.4.5, 6.4.8 дахь заалтын дагуу 2016 онд шилэн дансны цахим системд оруулсан мэдээллүүдийг хууль, журамд нийцүүлэн нягтлахыг даалгав.

    Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын хүрээнд хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитор Я.Баттогтоход үүрэг болголоо.
5065 5066 5067 5068 5069 5070 5071
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
    6 цаг 24 мин
  • Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
    6 цаг 48 мин
  • ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    10 цаг 38 мин
  • ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
    10 цаг 40 мин
  • Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
    13 цаг 21 мин
  • Т.Мөнхсайхан: ЖИЛ БҮР НАСАНД ХҮРЭЭГҮЙ 2600 ОХИН ЖИРЭМСЭЛЖ БАЙНА, ЭНЭ БАГА ТОО БИШ
    13 цаг 24 мин
  • Өмнөговь аймаг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    13 цаг 26 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
    13 цаг 52 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард иргэд хүртдэг байх, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ашиглахад онцгой анхаарах шаардлагатай
    14 цаг 4 мин
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
    14 цаг 7 мин
  • "Алдарт эхийн одон"-гийн тухай бидний мэдвэл зохих БҮХ зүйл
    14 цаг 15 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    15 цаг 39 мин
  • Н.Учрал: Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийе
    15 цаг 40 мин
  • О.Зундуйдорж: Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн гарын үсэг 50 сая төгрөгийн үнэд хүрсэн
    15 цаг 48 мин
  • Н.Алтанхуяг: МАН-ын бодлогоор манай улс хөгждөг бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө
    16 цаг 15 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
    16 цаг 38 мин
  • Замын-Үүд боомтоор 36 мянган өндгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
    16 цаг 46 мин
  • МУГЖ Г.Ариунбаатар Вердийн “Набукко” дуурийн гол дүрд тоглож байна
    17 цаг 0 мин
  • Өмнөд Солонгосын кино салбар AI технологийг ашиглаж эхэлснээр жүжигчид, уран бүтээлчид ажилгүй болох эрсдэл нүүрлэв
    17 цаг 26 мин
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
    17 цаг 36 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК