-
2016 оны 5 сарын 18
эрэгтэй нумууд хайртай хүндээ өгөөмөр, энэрэнгүй сэтгэл гарга
-
2016 оны 5 сарын 18
10.00 цагт: Нийслэлийн захирагчийн ажлын алба, ХУД-ийн хог тээвэрлэгч ”Эко-Орчин ”ХХК хамтран хог тээвэрлэгч компаниудын хамтарсан туршлага солилцох уулзалтыг тус компанийн байранд зохион байгуулна.
10.30 цагт: Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн хурал МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд болно.
11.00 цагт: Дэлхийн музейн өдөрт зориулсан “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болно.
11.30 цагт: Төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй ”Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн нээлт Авто тээврийн үндэсний төвд болно.
12.00 цагт: ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болон Барин ламын 4 дүгээр дүрд Бат-Оршил өргөх тухай хэвлэлийн бага хурал болно.
12.30 цагт: МҮЭ-ийн холбооноос төсвийн тодотгол хийж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг Засгийн газраас дахин шаардсан талаарх хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны төв байранд болно.
-
2016 оны 5 сарын 18
Түнш зочид буудлуудад бэлэг дурсгалын цэг байгуулна
-
2016 оны 5 сарын 18
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймагт ажиллахдаа иргэдтэй уулзалт хийж, энэ үеэр ажлын тайлангаа тавьсан. Хэдийгээр түүний уулзалтад Дархан-Уул аймгийн иргэд оролцсон ч тэднээр төлөөлүүлэн Монгол Улсын иргэдэд ажлаа тайлагнаж буйгаа тэрбээр онцолсон юм. Энэ үеэр иргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос оффшор дансны асуудлаар ямар байр, суурьтай байгааг нь тодруулж тус бүсэд компанитай хүмүүст хэрхэн хариуцлага тооцохыг асуусан байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийн энэхүү асуултад хариулахдаа санаанд оромгүй хариултыг өгсөн нь өнөөдөр улс төрийн хүрээний сонирхол татсан сэдэв болоод байна. Тэрбээр ”Оффшор гэдэг бол эргийн гадна гэсэн үг. Татварын чөлөөт бүс. Телевиз, нийгмийн сүлжээгээр яригдаж байгаа сэдэв. Бид хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. хүмүүстэйгээ хариуцлага тооцох чиглэлд алхам хийх ёстой гэж бодож байгаа. Хамгийн эхний ээлжинд төрийн албан хаагчид оффшор гэдэг эргийн гаднах үйлчилгээ авдаг байдлыг хориглох ёстой. Үүнийг хуулиар хориглож, шийтгэдэг болох ёстой гэдэг дээр санал нэг байгаа. Цаашдаа монгол энэ чиглэлд Монгол Улс хатуу хуультай болох ёстой. Миний зүгээс С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа. ”Чи сонгуульд нэр дэвших ээ болио. Чи хариуцлага хүлээх ёстой. Чиний өнөөдөр их хурлын гишүүн, сайд хийгээд явж байгаа чинь монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээсээ монголын төр салж чаддаг байх ёстой” гэж хэлж байгаа шүү. Энэ бол миний байр суурь. Энэ хүний тухайд нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрсөн бол дахиж их хуралд нэр дэвших хэрэггүй гэж харж байгаа” гэжээ. Түүний уг ярианаас учир битүүлэг байсан хэд, хэдэн зүйл тодорхой боллоо. Тодруулбал, тэрбээр намын нөхөр С.Баярцогтыг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхийн эсрэг байр, суурьтай байгаа юм байна. Гэхдээ Ерөнхийлөгч өөрөө гишүүдийг нэр дэвшүүлэх эсэхийг нь шийддэг түүнийг нь сануулдаг албан тушаалтан мөн үү. Хуульд хориг тавихаас бусад үед ерөнхийлөгч УИХ-ын тэр дундаа гишүүдэд заавар чиглэл өгөх эрх байхгүй. Энэ үүднээс ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлж АН-ын дарга шиг загнажээ. Бүх зүйлд оролцож ерөнхийлөгч бус хуулийнханы шийдэх зүйл.
Үүнээс үзвэл
Хоёрдугаарт, сүүлийн хэдэн өдөр АН-ынхан дотроо томоохон зодооныг үүсгэж сонгуульд хэнийг хаана, нэр дэвшүүлэх цаашлаад сонгуулийн кампанит ажлыг хэн удирдах зэргээр нилээн том тэмцлийг нам дотроо эхлүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус намд Ерөнхийлөгчөөс чиглэл ирж С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг шахах ажиллагаа явагдаж байгаа гэнэ. Мөн Н.Алтанхуяг нам доторх алдсан эрх мэдлээ буцааж авч буй сурагтай. Харин З.Энхболд бүх талаар шахагдаж байгаа гэнэ.
Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын үйл ажиллагаанд албан бусаар оролцож эхэлсэн нь түүний дарханд хэлсэн үгийг бататгаж байна.
Үүнд манай улсын улс төр, нийгмийн зүтгэлтэн, өдгөө төр түшилцэж яваа 49 эрхмийн нэр бичигдсэн нь олон хүний анхаарлыг татаад байсан. Энэ мэдээлэл гарсан даруйд хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст оффшор данстай этгээдүүдийн мөнгөний эх үүсвэрийг шалгах хүсэлт гаргасан. Тэгвэл хуульч, өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан дээрх хүсэлтийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оффшор бүсэд данстай нь илэрсэн 49 эрхмийг өнөөдрөөс шалгаж эхэлжээ.
Оффшорын ”загалмайлсан эцэг”, төрөөс төрсөн тэрбумтнуудын сонгодог жишээ С.Баярцогт төрд, АН-д гай болж байгаа нь үнэн билээ. Хийсэн хэргүүд нь баримт нотолгоотойгоо илэрчихээд байхад албан тушаал, авлигалд шунасаар байна хэмээн түүнийг шүүмжлэгчид олон. Нөгөө талаас албан тушаал, эрх мэдэлгүй болчихвол харин ч баларч мэдэх тул ийнхүү ус балгасан мэт гүрийхээс өөр аргагүй байдаг бололтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж, хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, иргэдийн асуултад хариулах үеэрээ иргэдээс түүнд тавьсан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт болон бусад оффшор данстай хүмүүст хэрхэн хариуцлага тооцох тухай асуултад ”Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвшихгүй шалгуул гэж хэлсэн” гэж хариулжээ. С.Баярцогтын хувьдоффшор данстай болох нь нэлээд хэдэн жилийн өмнө мэдэгдсэн ч ямар ч хариуцлага тооцолгүй өдийг хүргэсэн юм.
Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЗГХЭГ-ын даргаар Ч.Сайханбилэгийг тавьж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болохдоо хуучин албан тушаалдаа С.Баярцогтыг томилсон юм. Гэхдээ түүнийг энэ сонгуулиар хоосон хоцорвол АНУ уруу сурахаар явж магадгүй гэх шуум төрийн ордноор эргэлдэх болоод удаж байгаа юм. Ер нь, манайд энэ мэт албан тушаалгүй хоцорч, хийсэн хэргүүд нь шалгагдах болоход гадагшаа зугтаж, 4 жил ”ичиж” байгаад сонгуулийн үеэр дахин гарч ирдэг моод бий болчихоод байгаа. Үүний бодит жишээ нь, Оюутолгойн гэрээнээс овоо хэдэн тэрбумыг цохьсон гэдэг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт юм.
Өнгөрсөн дөрвөн жилийг Европын орнуудаар хэсч, дугуй унасан шигээ зугаалахад зарцуулсан тэрбээр өнгөрөгч шинэ жилийн өмнөхөн гэнэт ичээнээсээ гарч ирж, чингэлтэйчүүдийг 300-аад сая төгрөгөөр Чингис зочид буудалд ”шинэ жилдүүлсэн”. Тэгээд ч энэ мэт илэрхий басхүү оффшор данстай нь тогтоогдсон улстөрчдөд гаднынхан хатуу хандаж, хүнд гэмт хэрэгт тооцон шалгаж байхад манайд толгойг илээд өнгөрөөдөг нь гэм биш зан болчихоод байгаа. Ер нь, манайд улстөрчид улайм цайм худал хэлж, олон нийтийг тархийг угаадаг тогтолцоог бий болгочихсон. Худлаа хэлж, хулгай хийсэн хүн буруугаа хүлээдэг, түүнд хариуцлага тооцдог механизм, улстөрийн соёл гэж алга. Тиймдээ ч оффшор данстай нь тогтоогдсон нэр бүхий хүмүүс ”Тиймээ. Би нээсэн. 1,2 биш 4,5-аар нь нээсэн. Дотор нь мөнгө төгрөг байхгүй” тэгээд яах юм гэх нь холгүй, хол явахгүй худал ярьж байна. Харин гаднын орнуудад оффшор дансанд нь мөнгө байгаа эсэхийг шалгаж, байвал эх сурвалж нь юу болохыг тогтоож байна. Ерөнхийдөө, оффшор дансыг гадаадад хууль бус, авлигын мөнгө хадгалдаг газар хэмээн үздэг. Тийм ч учраас манайхан оффшор дансаа өөрсдийнхөө нэр дээр бус гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр нээсэн биз.
-
2016 оны 5 сарын 18
шороон болон цасан шуурга шуурч
-
2016 оны 5 сарын 18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ
-
2016 оны 5 сарын 18
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө сэрүүсч 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 сметр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 17
Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
-
2016 оны 5 сарын 17
Хан уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлаас Энхтайваны гүүрний урд хэсэг хүртэл автозамын борооны ус зайлуулах шугамын угсралтын ажил хийж байна.
-
2016 оны 5 сарын 17
Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшуулалын долоо дахь удаагийн сугалааны тохирол болж 400 саяын нэг азтанг тодруулсан билээ. Гэвч азтан сугалааны баримтаа бүртгүүлээгүй нэг сар гаруй болсон билээ. Удалгүй А.Цэенпил, Алтанзул гэх хоёр эмэгтэй өөрсдийгөө 400 саяын азтан хэмээн мэдээлж эхэлсэн. Гэсэн ч дээрх хоёр эмэгтэйн хэн нь жинхэнэ азтан болох нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан. Харин Гааль, Татварын Ерөнхий газраас “400 саяын жинхэнэ азтан тодроогүй байгаа” гэх тайлбарыг хийсээр байгаа билээ.
Өөрийгөө азтан гэж буй А.Цэенпилийн хувьд Нийтийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандаад байсан юм. Тэгвэл өнөөдөр А.Цэенпилийг Эрүүгийн цагдаагийн газраас хуурамч бичиг баримт үйлдсэн сэжигтнээр татан байцааж эхэлсэн байна. Түүний өнөөдөр өглөө Гааль, Татварын Ерөнхий газраас өргөдлийнхөө асуудлаар ирж уулзах шаардлагатай хэмээн дууджээ. Энэ талаар А.Цэенпилийн эгч А.Баяржаргал ярихдаа “Гааль, Татварын Ерөнхий газарт ирэхэд нэг давхарт хүлээж бай. Тэнд уулзалт хийнэ гэж хэлсэн. Тэнд сууж байхад Эрүүгийн цагдаагийн ахлах дэслэгч залуу орж ирээд “Сугалааны хонжворын мөнгөө авч чадаагүй юм байна” энэ талаар чинь ярих гээд оффис руу гаа аваад явсан. Эрүүгийн цагдаагийн газарт ирээд дүүгээ цагдаагийн өрөө рүү оруулчихаад би нилээн хүлээсэн. Ингээд үүдээр нь шагайгаар харсан чинь манай дүү уйлаад байх шиг байсан. Өмгөөлөгч рүү нь залгаад дуудсан” гэв.
Харин А.Цэенпилийн өмгөөлөгч Г.Атармаа “А.Цэенпилийн хувьд бол Оргил худалдааны төвөөр үйлчлүүлээд 19000 төгрөгөөр худалдан авалт хийгээд азтан болсон. Баримтаа зохих журмынх нь дагуу аваачиж өгсөн. Өнөөдрийн хувьд баримт бичиг хуурамч байна гэсэн шалтгаанаар тайлбар авч байгаа юм байна. А.Цэенпилийн хувьд би хуурамчаар үйлдээгүй гэж байгаа. Гааль, татварын газар сугалаат хонжвор зарлачихаад иргэнээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгохоор улайрч байна уу гэж харж байна” гэлээ.
Гааль, татварын Ерөнхий газраас А.Цэенпилийг хуурамчаар бичиг, баримт үйлдсэн байж болзошгүй. Шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг ЦЕГ-т гаргажээ.
-
2016 оны 5 сарын 17
Сонгуулийн хуулиар УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах хугацааг хойшлуулсан бол орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тодрох хугацааг хуучин хэвээр нь үлдээсэн.
-
2016 оны 5 сарын 17
Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11.5 сая нууц материал олон нийтэд дэлгэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг энэ зүг рүү хандуулсан.
-
2016 оны 5 сарын 17
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр үйлчлэх тээврийн хэрэгслийн жолооч нарын бүрдүүлэх материалыг Автотээврийн үндэсний төвд авч эхэлжээ. Материалыг маргааш 12.00 цагаас өмнө хүлээж авах юм байна.
Ингэхдээ жолооч нар дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу.
Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10–аас дээш жил, Д ангиллаар 5-аас дээш жил ажилласан тус ангиллаар мэргэшсэн жолооч байх
2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй зөрчлийн оноо бүрэн байх
Гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй байх
Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх
Байгууллагын тодорхойлолт
Бүрдүүлэх материалын тухайд:
Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %
Иргэний үнэмлэх хуулбар
Жолоочийн үнэмлэхийн хуулбар
Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар
Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх /Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/
Дашрамд дурдахад, Дээрх шаардлагыг хангасан жолооч нар Сүхбаатар дүүрэг Хоёрдугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, хоёр давхар 202 тоотод материалаа өгөх юм байна.
-
2016 оны 5 сарын 17
”Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдаагийн байгууллагаас хорьсон гэх мэдээлэл байна. Одоогоор ямар шалтгаанаар хорьсон эсэх нь тодорхойгүй байна.
-
2016 оны 5 сарын 17
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Гал түймэр унтраах, аврах III зэрэглэлийн 44 дүгээр ангийг байгуулахаар болсон.
-
2016 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улаанбаатарт зохион байгуулагдсан Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форумд уригдан оролцсон ОХУ-ын телевиз, радиогийн улсын компанийн орон нутгийн салбарын 17 сэтгүүлчтэй уулзаж, Монгол орон, Монгол, Оросын харилцааны уламжлал, хүндрэл бэрхшээл, нөөц боломж, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөлийн үнэ цэнэ зэрэг сэдвүүдээр ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулав.
-
2016 оны 5 сарын 17
Өнөөдөр 09.00 цагт эхлүүлэхээр товлоод байсан УИХ-ын чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс үдээс хойш 14.00 цаг хүртэл хойшилсон билээ. Тэгвэл үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
-
2016 оны 5 сарын 17
“МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг 3 дахь жилдээ зарлалаа
-
2016 оны 5 сарын 17
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тариалалтын бэлтгэл хангагдсаныг мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 17
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.