зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5133 5134 5135 5136 5137 5138 5139
  • Улаанбурхан өвчний эсрэг вакцин маргааш ирнэ
    2016 оны 5 сарын 04
    Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 иргэн хандсанаас улаанбурхан өвчний оноштойгоор 315 нь хэвтэн эмчлүүлж байна. Дээрх өвчнийг эмчлэх, оношлоход шаардлагатай бүхий л эм тариа, техник хэрэгсэл бүрэн хангагдсан бөгөөд үүнд нийт 400 гаруй сая төгрөг гаргасан байна.

    Тэгвэл улаанбурхан өвчний эсрэг вакцин маргааш буюу энэ сарын 5-нд ирэхээр болжээ.

    Улаанбурхан өвчний дэгдэлт Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод тархалт өндөртэй байгаа юм байна.
  • НББСШУ-ны байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
    2016 оны 5 сарын 04
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:
  • АН, МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар боллоо
    2016 оны 5 сарын 04
    УИХ дахь АН болон МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш 16 цагаас хуралдахаар тов зарлалаа.


    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар цэцийн энэ оны 05 дугаар дүгнэлтийг хүлээж авахаар болсон. Өөрөөр хэлбэл цэц сонгуулийг намын жагсаалтаар явуулах нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийг парламент хүлээн авснаар нэр дэвшигчид намын жагсаалтаар сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа юм.

    Мөн үдэд Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох нам, эвслүүдэд сонгуулийн батламжийг нь гардуулсан. Сонгуультай холбоотой үйл явц ийн эрчимжсэнтэй холбоотой дээрх хоёр нам байр сууриа нэгтгэхээр хуралдааны тов зарласан байна.
  • ИЗНН: СЕХ-г Захиргааны хэргийн шүүхэд өгнө
    2016 оны 5 сарын 04
    ​Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл уг асуудлаар тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид мэдээлэл хийлээ. ИЗНН-ын намын дарга Ц.Ганхуяг энэ үеэр “Манай намыг сонгуульд оролцуулахгүй болсонтой холбогдуулан бид Сонгуулийн Ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдэж байна. Бидэнд алдаагаа засах ямар нэгэн боломж олголгүйгээр сонгуульд оролцох эрхийг маань шууд хаасан нь улс төрийн захиалгат үйлдэл гэж хардахад хүргэж байна” гэлээ.



    Тус мэдэгдэлд, Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус, тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 2-ны өдөр гаргасан атлаа манай намд албан ёсоор тавдугаар сарын 4-ны өдрийн 08 цаг 45 минутад уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн нь СЕХ-ны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна. Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж, СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтлоо гэж ИЗНН-аас мэдэгдэж байна” гэжээ.
  • 20 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ
    2016 оны 5 сарын 04
    Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллага Манай улсад сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, зүрхний катетер эмчилгээг 536 хүүхдэд хийсэн байна.
  • Ховдод саатсан МИАТ-ын онгоцыг түрээсэлдэг байжээ
    2016 оны 5 сарын 04
    Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөгт гэмтэл гарсан талаар МИАТ компаниас өнөөдөр тайлбар хийлээ.
  • ”Ньюсвийтфүүдс” ХХК-ийн ажилчдаас гэдэсний өвчин үүсгэгч нян илэрчээ
    2016 оны 5 сарын 04
    “Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор одоогийн байдлаар нийт 145 хүн өвдөөд байгаа билээ.
  • Ч.Содномцэрэн: ХҮН, ИЗНН нар бичиг баримтаа дутуу ирүүлсэн учир бүртгээгүй
    2016 оны 5 сарын 04
    2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, өнөөдөр батламж гардууллаа. Сонгуулийн ерөнхий хороо хоёр нам буюу ХҮН, ИЗН-ыг бүртгэхээс татгалзсан юм. СЕХ-ноос сонгуульд оролцохоор бүртгэсэн нам: Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Консерватив нам, Бүгд Найрамдах нам, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Монгол Ардын хувьсгалт нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний нам Харин эвсэж оролцохоор бүртгүүлсэн намууд: Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал намын “ХААН сонголт” эвслүүд тус тус батламжаа гардан авлаа. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
    -Сонгуулийн ерөнхий хороо хоёр намыг бүртгэхээс татгалзсан байна. Ямар шалтгаанаар энэ хоёр намыг бүртгээгүй вэ?
    -Нам эвслүүд сонгууль болохоос 60 хоногийн өмнө сонгуульд оролцох хүсэлтээ 60 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлэх ёстой. Энэ хугацаанд 13 нам, гурван эвсэл материлаа өгсөн. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооноос томилогдсон ажлын хэсэг намуудын баримт бичгийг шалгаад хорооны хурлаар оруулсан. Хурлаар 11 нам, гурван эвслийг бүртгэх шийдвэр гарсан. ХҮН, ИЗНН хоёр намыг бүртгэхээс татгалзсан. Сонгуулийн тухай хуульд сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН-ын хувьд ирүүлэх ёстой бичиг баримтаас дутуу ирүүлсэн. Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэж шийдсэн. ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан байна. зурсан дарга нь дээд шүүхээс албан ёсоор баталгаажаагүй байсан. Энэ мэт бичиг баримтын зөрчилтэй байсан учраас энэ хоёр намыг бүртгэхээс татгалзсан.
    -МҮАН, ИЗНН сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн. МҮАН-ын гишүүн АН-ын нэр дээр нэр дэвших боломжтой юу?
    -Хуулиар ямар нэгэн намын гишүүн өөр намын нэр дээр сонгуульд оролцох боломжгүй.
    -Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүслээ. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн бэлтгэл ажилд ямар өөрчлөлтүүд орох вэ?
    -Сонгуулийн хууль гарсанаас хойш Сонгуулийн ерөнхий хороо цаг хугацааны хувиар гаргасан. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авч, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь ойлгомжтой боллоо. Цэцийн дүгнэлтээс гадна өөр ямар ч заалтад өөрчлөлт ороогүй. Тиймээс цаг хугацааны графикийн дагуу ажлаа хийгээд явж байгаа. Энэ сарын 5-наас нэр дэвших ажиллагаа эхлэх ёстой. Хуульд өөрчлөлт орохгүй бол энэ ажил хугацаандаа эхлэнэ. Сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоох байгууллагын хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй учраас гарсан хуулийг хэрэгжүүлж ажиллана. Одоогоор хуульд заасан хугацаандаа амжаагаад хийгээд явж байгаа.
    -Саналын хуудсаа хэвэлсэн үү?
    -Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлээгүй байхад саналын хуудас хэвлэхгүй. Хуулирааа нэр дэввшүүлэх ажиллагаа дуусаад, нийтэд мэдээлэлсний дараа саналын хуудсыг хэвэлнэ. Тодруулбал, зургаадугаар сарын эхээр саналын хуудсаа хэвэлнэ.
  • “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    2016 оны 5 сарын 04
    “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлэхийг “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо
  • Хүний амь үнэ цэнээ алдах цөвүүн цаг
    2016 оны 5 сарын 04
    Сүүлийн жилүүдэд улаанбурханы өвчлөл газар авч, нялхсын алтан амийг авч одсоор байгаа билээ. Гамшгийн хэмжээнд хүрээд буй энэхүү өвчинтэй тэмцэж, эмчилгээнд шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авах хандавын аяныг иргэд, олон нийт хэдийнэ эхлүүлсэн. Тэгвэл зарим иргэний сайн үйлсийн аян хил гаалийн ажилчдын хүнд суртлын улмаас хүрэх газраа хүрч чадахгүй гацсан байна.
  • Г.Уянга: Жастин Капла Монголын төрийг дээрэлхэж байна
    2016 оны 5 сарын 04
    Г.Уянгад Л.Цог зөвлөнө
    УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр огцруулах хүсэлт гаргажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Канадын иргэн Каплаг өршөөсөн нь хууль зөрчсөн гэж тэрбээр үзсэн байна. Мөн Тусгаар тогтнол-эв нэгдлийн намын даргын хувьд УИХ-ын гишүүн Л.Цогийг улстөрийн бодлогын зөвлөхөөр авч ажиллуулж байгаа аж. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Цог МАХН-аасаа гарах бололтой.
  • Ахмад хуульчид УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлжээ
    2016 оны 5 сарын 04
    Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн найруулж, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах тухай хуулийн төслүүдийг УИХ ирцгүйгээр хэлэлцэн батлахаар улайрч байгааг олон нийт гайхан шүүмжилсээр байна.
  • Д.Тэрбишдагва: Хэлэх үг, хийх ажлаа заалгаад байх улстөрчид бид биш
    2016 оны 5 сарын 04
    УИХ-ын Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарч МАН-д элсэхээр болсноо албан ёсоор дуулгасан. Тэд намаасаа гарах болсон шалтгаанаа ингэж тайлбарлалаа.
  • ИЗНН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа
    2016 оны 5 сарын 04
    ИЗНН-ыг АН-д элссэн, ХҮН-ыг дотоододоо асуудалтай, даргын асуудлаа эцэслэн шийдвэрлээгүй гэсэн шалтгаанаар СЕХ-ноос сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан байгаа юм.
  • Чингэлтэйн замыг маргааш хаана
    2016 оны 5 сарын 04
    олоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд маргааш буюу энэ сарын 5-ны 23.00 цагаас энэ сарын 11-ны 06.00 цаг хүртэл Чингэлтэйн эцсийн буудлаас ”Camel” дэлгүүр хүртэлх 1.5 км замын хөдөлгөөнийг бүрэн хаана.
  • Шуурхай: Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-д элсэх болсноо мэдэгдлээ
    2016 оны 5 сарын 04
    Энэхүү өргөдлөө МАХН-ын дарга Н.Энхбаярт өнөөдөр өгөх юм байна. Мөн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна гэдгээ ч хэлсэн юм. .

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өнгөрсөн жилүүдэд МАХН-ыг МАН-тай хамтарч ажиллахыг удаа дараа хэлж байсан. Энэ удаагийн сонгуульд МАН,МАХН эвсэж оролцох ёстой байсан юм. Гэсэн ч дангаараа оролцох нь нэгэнт тодорхой боллоо. Иймээс улстөрчийн хувиар МАХН-аас гарч МАН-тай хамтран ажиллаж сонгуульд нэр дэвшихээр шийдсэн” гэлээ.

    Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
  • СЕХ 11 нам, гурван эвсэлд батламж гардуулж байна
    2016 оны 5 сарын 04
    Төрийн ордонд яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос ирэх сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламжийг нь гардуулж байна.
  • АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилуулахаар санал болгов
    2016 оны 5 сарын 04
    Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулахаар санал болгов
  • Т.Сумъяа: Бүтээлээ Гиннест бүртгүүлэх сэн гэж бодож байна
    2016 оны 5 сарын 04
    Үндэсний бичиг соёлын өдрийн хүрээнд Монголын хүүхдийн төв номын санд нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгдээд байна. Энэ бол даавуун дээр зүү ороох болон хонин холбоо оёдлоор урлан шаглаж бүтээсэн 180 метр урт “Монголын нууц товчоо” юм. Уг бүтээлийг урласан Т.Сумъяатай цөөн хором ярилцлаа.

  • Жагсаалтыг халах асуудлаар хэн, юу хэлэв?
    2016 оны 5 сарын 04
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд 80.4 хувийн саналаар дэмжлээ. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг өнгөрсөн сарын 22-ны өдөр гаргасан билээ. Ингэснээр 2016 оны сонгууль мажоритараар системээр явагдахаар болж, жагсаалтаар УИХ-д сонгогддог байдал байхгүй болж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр одоогийн УИХ чадамжтай, энэ асуудал дээр Цэц, УИХ нэг хоёр ойлголттой байгаа гэдгийг тодотголоо. Зургадугаар сарын 29-нд сонгууль явдагаараа явна, харин нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй болж байна гэдгийг онцоллоо.


    УИХ-аар одоо сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах уу том 26 аар явуулах уу гэдгийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай болж байна.
5133 5134 5135 5136 5137 5138 5139
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    12 цаг 11 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    13 цаг 0 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    14 цаг 31 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    15 цаг 28 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    16 цаг 54 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    17 цаг 12 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    17 цаг 28 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    17 цаг 31 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    18 цаг 21 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    18 цаг 54 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    19 цаг 21 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    21 цаг 0 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    21 цаг 8 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    21 цаг 39 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    Уржигдар 23 цаг 11 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    Уржигдар 21 цаг 08 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    Уржигдар 19 цаг 29 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    Уржигдар 18 цаг 18 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    Уржигдар 18 цаг 11 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    Уржигдар 17 цаг 31 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК