-
2016 оны 8 сарын 04
Гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Скай ресорт”-ын “MT Богд уул” гольфийн талбайд эхэллээ.
-
2016 оны 8 сарын 04
Өнгөрсөн шөнө ”Босоо Хөх Монгол” ТББ-ын УЗ-ийн гишүүн Д.Чойпүрэвийг ганцаар байхад зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал түүнийг хятад улсын иргэн Лю Дуншинь, Өвөр Монгол иргэн Чинба гэгч нар 10 орчим Монгол залуусыг хөлслөн зодуулж, хөлийг нь 2 удаа, мөн 3 хавиргыг нь хугалж, тархийг нь гэмтээж улмаар намагт живүүлэн тамалсан байна.
-
2016 оны 8 сарын 04
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо.
-
2016 оны 8 сарын 04
Богд Очирваань хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол долоодугаар сарын 21, 22 өдрүүдэд болсон. Харин тахилгын өмнөх өдрүүдэд бороотой байсны улмаас голуудын түвшин нэмэгдэж үерийн хэмжээнд хүрсэн байна. Түүнчлэн тахилга хүртлэх зарим зам, гуу жалганд шавар үүсэж, олон автомашин техник шавар, намаг, гол усанд суух тохиолдол гарчээ.
Энэ үеэр Завхан аймгийн Онцгой байдлын албаны 21 албан хаагч, дөрвөн автомашинтай үүрэг гүйцэтгэж, 342 автомашиныг гол уснаас татан гаргаж, 20000 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган голоор зөөвөрлөн гаргасан байна.
Мөн сураггүй болсон 3 иргэнийг эрлийн ажиллагаа зохион байгуулан олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Богд Очирваань хайрхан уулын тэнгэрийг тайх еслолд ойролцоогоор нийт 6000 гаруй автомашин, тээврийн хэрэгсэл 40000-50000 хүн оролцсон байна.
-
2016 оны 8 сарын 04
Энэ сарын 3-ны өдөр нэгэн иргэн автомашины тэвшнээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2016 оны 8 сарын 04
Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонслоо. Түүнчлэн Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өгсөн.
Хүүхдийн мөнгөний тухай:
-2016 оны улсын төсвөөр баталсан Хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч, одоогоор олголт нь зогсоод байгаа. Иймд Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох санхүүжилтийн эх үүсвэрийг судлах, 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд суулгах, энэ талаар тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад даалгалаа.
Ипотекийн зээлийг иргэдэд хүртээмжтэйгээр үргэлжлүүлэх:
-Орон сууцны ипотекийн зээл тойрсон ойлгомжгүй байдлыг цэгцэлж, иргэдэд илүү хүртээмжтэй байдлаар үргэлжлүүлэх хувилбарыг судалж, танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгалаа.
Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн тухай:
-Татварын хяналт шалгалтаар акт тогтоогдсон аж ахуйн нэгжүүдийн төлбөрөө төлөх хугацааг сунгах, хувааж төлөх, төлбөрөө төлөх тодорхой хугацаа олгох, хэрвээ данс нь хаагдсан бол дансыг нь нээж үйл ажиллагаагаа явуулж торгууль төлбөрөө барагдуулах бололцоо олгохыг судалж шийдэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.
Монгол Улсаас гарч байгаа мөнгөний урсгалыг хянах, эх үүсвэрийг шалгах:
-Мөн Монгол Улсаас гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалд тавихыг хяналтыг сайжруулах, гарсан мөнгөний эх үүсвэрийг судлах, шалгах, хэрвээ хууль үйлдэл бус байвал гаргасан мөнгийг улсад буцааж оруулж ирэх, эзэнд нь хуулийн хүрээнд хариуцлага тооцохыг Хуульзүй дотоод хэргийн сайдад үүрэг болгов.
Зээл бус хөрөнгө оруулалтыг татах:
-Мөн бүх сайд нарт хандаж, салбар бүртээ зээл тусламж гэхээсээ илүүтэй гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж ажиллахыг тэргүүлэх чиглэлээ болох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн бүх худалдан авалт, үйлчилгээг зөвхөн монгол төгрөгөөр хийх, энэ чиглэлийг хууль тогтоомжийг биелэлтэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 04
Дэлхийн нүүдэлчдийн их наадам ирэх есдүгээр сарын 3-8-нд Киргиз улсад болно.
-
2016 оны 8 сарын 04
Ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд үерийн аюултай бүсэд буусан айл өрх, болон гол дагуу зугаалж байгаа иргэдэд үерийн аюулаас сэргийлэх санамж, материал тараан, сэрэмжлүүлэг, заавар өгсөн аж. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийх судалгааг гарган холбогдох албаныханд хүргүүлжээ. Түүнчлэн долдугаар сарын 28-нд нийслэл хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 1, 2, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 18, 19, 22, 27 дугаар хороо, Монелын гудамж, Дунд дарь эхийн гудамж, Алтан өлгий, Шар хадны гудамж, Дүүргийн гудамж, Сэлбийн гудамж, Эрдэнэ толгойн гудамж, Цэргийн хотхон, Голден вилл хотхон, Зүүн хүрээ хотхон, 57 дугаар байр, 93/А байр, 38/А байр, Татварын хэлтэс, Цэцэрлэгжилт ХХК, Консулын гудамж үерт автсан зэрэг 61 дуудлага хүлээн авчээ. Энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 хүний бүрэлдэхүүнтэй, 4 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвөлгөө өгч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
-
2016 оны 8 сарын 04
“Рио-2016” олимпод оролцох чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид өнөөдөр Бразил улсыг зорилоо.
-
2016 оны 8 сарын 04
УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан дараахь албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас чөлөөллөө.
-
2016 оны 8 сарын 04
АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус комисс өнгөрсөн долдугаар сарын сүүлээр байгуулагдсан.
-
2016 оны 8 сарын 04
АН-ын ҮЗХ энэ сарын 25-нд хуралдахаар болсон тухай өнөөдөр АН-ынхан мэдэгдлээ. Уг хуралдаанаар өмнөх хуралдаанаар хэлэлцээгүй асуудлаа хэлэлцэх юм байна.
-
2016 оны 8 сарын 04
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын гурав дахь удаагийн форумыг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Зуны дэлгэр сайхан энэ өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж, “ Хотуудын ногоон өсөлт, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд чуулахаар хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхнийг манай хотод тавтай зочлохыг хүсье.
Сар хүрэхгүй хугцааны өмнө Улаанбаатар хотноо дэлхийн 53 орны төр засгийн түвшиний өндөр дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан. Ази Европын дээд хэмжээний 11 дэхь удаагийн чуулга уулзалтын дараа энэ удаагийн форум болж байгаагаараа өмнөх хуралдаануудаас онцлог гэдгийг тодотгоё.
Энэ өдрүүдэд бид дэлхий нийт, бүс нутгийн хувьд тулгамдсан асуудал болоод байгаа “Эрчим хүчний ногоон шийдлүүд” ийн талаар хөндөн ярилцаж, Зүүн хойд Азийн хотуудын хөгжилд дэвшил авчрах хэлэлцүүлгийг өрнүүлж, уриалга гаргана гэдэгт Улаанбаатар хотын дарга би итгэлтэй байна.
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум нь 3 дахь жилдээ чуулж байна. Өмнөх 2 жилийн форумд хотын дарга нар олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн тав тухтай амьдралыг хангах орчин үеийн шийдлүүдийг авч хэлэлцэн, уриалга гаргасан билээ. Бид зөвхөн Зүүн хойд Азийн хотуудын асуудлыг биш даяаршиж байгаа дэлхий ертөнцийн бүхий л хотод тулгамдаж байгаа сэдвийг хөндөж ярилцдагаараа энэ форумын онцлог, үр дүн оршиж байна.
Өнгөрсөн оны форумаас гарсан уриалгыг Улаанбаатар хот 2015 оны 12 дугаар сард Парис хотод болсон “Нэгдсэн Үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 21 дүгээр талуудын бага хурал”-д өргөн барьж танилцуулсаныг та бүхэнд өнөөдөр энэ индэр дээрээс дуулгахад таатай байна.
Хот болгонд өөрийн онцлогоос хамаарсан шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд байгаа хэдий ч эрчим хүчний эх үүсвэр, үйлвэрлэл, хангамж нь нийтлэг асуудал бөгөөд ойрын хугацаанд нөөцийн хэмнэлттэй, ногоон шийдлээ хүлээж байна. Бүс нутгийн хотууд энэхүү асуудлыг шийдэж чадсанаар Нэгдсэн үндэстний байгууллагаас дэвшүүлж Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Тиймээс бид бүс нутгийн хотуудад тулгамдаж буй асуудлуудыг нэгдэн хэлэлцэж, туршлага солилцон, оновчтой шийдвэрлэх арга замаа хамтран эрэлхийлж, хамтран хэрэгжүүлж ажилласнаар бүс нутгийн болон дэлхийн ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах юм.
Улаанбаатар хотын оршин суугчдад тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадварыг бий болгох, аюулгүй ногоон хотыг цогцлоох үүднээс бид “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлага” болон үндэсний Ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан “Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ногоон хөгжлийн стратеги, үйл ажиллагаа”-г тодорхойлж, батлан, хэрэгжүүлж эхлээд байна.
Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотууд бид энэхүү хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, яриа хэлэлцүүлгээс урган гарсан санал, шийдлүүдийг нэгтгэн хөгжлийн хамтарсан уриалгыг боловсруулж, хэрэгжүүлсэнээр дор бүрнээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломж бүрдэх юм.
Улаанбаатар хот “ Хотын ногоон өсөлт” ийг ямагт дэмжиж, манлайлан оролцоно гэдгээ илэрхийлье. Ногоон хөгжлийг хангасан Ногоон хот болох зорилтыг бид тавьж байна.
Эцэст нь хэлхэд “ Хотын ногоон хөгжил” ийн асуудлаар тогтмол уулзалтыг зохион байгуулж, хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, хөгжлийн бодлого чиг хандлагаа нэгтгэхэд энэ форумын бас нэг ач холбогдол оршиж байна.
Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэхэд Зүүн хойд Азийн хотууд манлайлагч байж, өөрсдийн өмнө тулгамдсан болон нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудлаар хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож, хамтын шийдлийг гаргаж, олон улсын тавцанд тэргүүлэгч байхыг уриалж байна.
Энэ хуралд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчид өчигдөр манай хотод ирэхэд 37 хэмийн халуун байсныг анзаарсан байхаа. Өнөө өглөө 30 хэмийн дулаан байна. Жилээс жилд монгол улсын нийслэл улаанбаатар хотод цаг уурын өөрчлөлт илт мэдрэгдэх болсон. Манай зочид энэ өдрүүдэд анзаарна.
Ийм цаг үед нарлаг Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн хотууд, бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудлыг хэлэлцэхээр ирсэн зочид , төлөөлөгчид та бүхэндээ Улаанбаатар хотын иргэдийн өмнөөс болон хувиасаа тавтай морилно уу гэж урья.
Зүүн хойд Азийн хотын дарга нарын 3 дахь удаагийн форум нээгдсэнийг мэдэгдье.
-
2016 оны 8 сарын 04
Төсөвт тодотгол хийх Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарчээ
-
2016 оны 8 сарын 04
Өчигдөр золгүй байдлаар дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
-
2016 оны 8 сарын 04
Засгийн газар ээлжит хуралдаанаа өчигдөр хийж, 10 дэд сайдыг томилсон. Уг нь МАН-ын Удирдах зөвлөлөөс дэд сайдад 13 хүний нэрийг дэвшүүлсэн ч гурав нь хаалганы гадна үлдэв.
-
2016 оны 8 сарын 04
Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голын гүүр эвдэрч, зорчигчид гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Нөхцөл байдалтай уялдуулан манай Зэвсэгт хүчний дайчид Тэрхийн голын гүүрэнд түр гүүр байрлуулж, зорчигчдод туслах болсон. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 6-наас эхлэн өнөөдрийг хүртэл цэргийн алба хаагчид тээвэрчин, зорчигчдын аюулгүй зорчиход тусалсаар байна. Зэвсэгт хүчний байрлуулсан түр гүүрээр одоогийн байдлаар 20 мянга гаруй зорчигч нэвтрэхэд туслалцаа үзүүлсэн байна. Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан зорчигчид их байгаа бөгөөд долоо хоногт дунджаар 3000 гаруй хүн гүүрээр нэвтэрдэг байна. Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн дайчид түр гүүрэн дээр ажиллаж байгаа юм. Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голын гүүр эвдэрч, зорчигчид гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Нөхцөл байдалтай уялдуулан манай Зэвсэгт хүчний дайчид Тэрхийн голын гүүрэнд түр гүүр байрлуулж, зорчигчдод туслах болсон. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 6-наас эхлэн өнөөдрийг хүртэл цэргийн алба хаагчид тээвэрчин, зорчигчдын аюулгүй зорчиход тусалсаар байна. Зэвсэгт хүчний байрлуулсан түр гүүрээр одоогийн байдлаар 20 мянга гаруй зорчигч нэвтрэхэд туслалцаа үзүүлсэн байна. Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан зорчигчид их байгаа бөгөөд долоо хоногт дунджаар 3000 гаруй хүн гүүрээр нэвтэрдэг байна. Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн дайчид түр гүүрэн дээр ажиллаж байгаа юм.
-
2016 оны 8 сарын 04
Монгол улсад 2016 оны эхний хагас жилд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцлөөс харахад Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 19.8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 63.0 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 17.2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан нь хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй, энэ зөрчилд хяналт суларсантай холбоотой учир хамгаалах бүсний хяналтыг чангатгах хэрэгтэй байна. Хамгаалах бүсний хэрэглээ нь сүүлийн жилд багассан нь осолд орсон хүмүүсийн хамгаалах бүс хэрэглэсэн үзүүлэлтээс харагдаж байна. Хамгаалах бүсийг хэрэглэсэнээр жолооч болон тээврийн хэрэгсэлээр зорчигчид осолд өртөх тохиолдолд автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг.
Орон нутгийн замд 17 хүүхэд ослын улмаас амь насаа алдсан нь хамгаалах бүс, хамгаалалтын суудал манай улсад хэрэглэж хэвшээгүйтэй холбоотой, хүүхдийн зориулалтын суудал хэрэглэж хэвшсэнээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар бууруулах магадлалтай байдаг.
Иймээс Замын цагдаагийн газраас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд улсын хэмжээнд ”ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ” нэгдсэн арга хэмжээг ”ХАМГААЛАХ БҮС ХАМГААЛАГДСАН АМЬДРАЛ” уриан дор зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хариуцлага тооцон ажиллахаар төлөвлөөд байна.
-
2016 оны 8 сарын 04
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 263 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 184 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн хойд уулзварт T.Prius маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 15 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн.
СХД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө 2-р байрны урд замд Samsung SM5 маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 27 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.
2017 оны эхний 7 сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг 1027 бүртгэгдэж ослын улмаас 198 хүний амь нас хохирч , 708 хүн гэмтсэн байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гарсан гэмт хэрэг -17,8%, нас баралт -22,4 хувь, гэмтсэн хүн -11,8 хувиар буурсан . Нийт нас барсан хүнд хүүхдийн эзлэх хувь нь 14.1 буюу 28 хүүхдийн амь нас хохирсон нийт гэмтсэн хүний 19.1 хувь буюу 135 хүүхэд хүнд гэмтсэн байна.
-
2016 оны 8 сарын 04
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд Их эзэн Чингис хааны нэрэжмит талбайд “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг НИТХ-ын дарга Ц.Сандуй нээж үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна