-
2018 оны 3 сарын 24
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
-
2018 оны 3 сарын 24
Хойд Солонгосын тал ирэх долоо хоногт БНСУ-тай хоёр улсын Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалт зохион явуулах саналыг хүлээж авсан тухай тус улсын албаны хүмүүс мэдээлжээ.
-
2018 оны 3 сарын 24
Авлигын хэрэгт шалгагдаж байгаа Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Ли Мюн Бак Пүрэв гарагийн шөнө баривчлагдаж, Сөүлийн зүүн дүүргийн саатуулах төвд хүргэгдсэн юм.
Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 11 тэрбум воны ($10.2 сая) авлига авсан гэдгийг эхний ээлжинд илрүүлээд байгаа. Хэрвээ тулгасан хэргүүд нь бүгд батлагдвал 76 настай Ли Мюн Бак 45 хүртэл жилийн хорих ял эдлэх юм.
-
2018 оны 3 сарын 24
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өчигдрөөс /2018.03.23/ эхэллээ. Тодруулбал, нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт өчигдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 1-ийг дуустал үргэлжилнэ.
-
2018 оны 3 сарын 24
Баасан гарагийн өглөө Францын өмнөд хэсгийн Каркассон хотод Мороко гаралтай этгээд цагдаагийн дөрвөн ажилтан руу гал нээсэн байна.
Дараа нь тэр машин хулгайлж зугтахдаа жолоочийг нь буудаж хөнөөжээ. Улмаар зүүн зүгт 8 км зайтай орших Требес хотын супермаркетыг эзлэн олон хүнийг барьцаалсан юм.
-
2018 оны 3 сарын 24
Хятадын Google гэгддэг интернэт хайлтын Байду компани Бээжин хотод жолоочгүй автомашин турших зөвшөөрлийг өчигдөр авсан тухай Ройтерс мэдээллээ.
Хэдийгээр саяхан АНУ-д жолоочгүй машин явган хүний аминд хүрсэн анхны хэрэг гарсан ч Хятадын эрх баригчид энэ шинэ салбарт хүчтэй өрсөлдөх хүсэлтэй байгаа нь харагдаж байна.
-
2018 оны 3 сарын 24
Иргэд газрын харилцааны талаар мэдлэг, мэдээлэл муу, тэр бүр дүүргүүдийн Газрын албанд ирж мэдээлэл авч чаддаггүй. Энэ байдлаасаа болж хохирох явдал ч цөөнгүй гардаг. Тэгвэл энэ байдлыг арилгах үүднээс Дүүргийн газрын албад улирал тутамд “Газрын харилцаа” сэдэвт хэлэлцүүлгийг тухайн дүүрэг дээрээ хийж байхаар болжээ.
-
2018 оны 3 сарын 24
Европын 20 орчим улс ОХУ-ын дипломатуудыг эх онроосоо албадан гаргахаар бэлтгэж эхэлжээ. Тэд “Москвагийн тагнуулын сүлжээ”-нээс сэргийлэх нэрийн дор ийнхүү нэгдэж байгаа аж. Их Британи улс тагнуулч асан С.Скррипалийг хордуулсан хэрэгт ОХУ-ыг буруутгаж, дипломатуудыг гаргахаа зарласан.
-
2018 оны 3 сарын 23
Өнгөрсөн нэгдүгээр сард "Газрын харилцаа" хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан. Тус хэлэлцүүлгээс нийт 560 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд шийдвэрлэлтийн байдлын талаар өнөөдөр нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэлтэс, дүүргүүдийн Газрын албаны нийт албан хаагчиддаа танилцууллаа.
-
2018 оны 3 сарын 23
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн талаарх мэдээлэл сонсох, “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ,
-
2018 оны 3 сарын 23
Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэгийн үүсгэгчийг нээснээс хойш 130 гаруй жил өнгөрсөн байна. Гэсэн ч уг өвчин эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
-
2018 оны 3 сарын 23
Энэ жил Энэтхэгт баригдах нэгэн хөшөө хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр хөшөө болох юм. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, үндэсний баатар Валлабхаи Пательд зориулсан энэ хөшөө 182 метр өндөр байх бөгөөд суурьтайгаа нийлээд 240 метр болно
-
2018 оны 3 сарын 23
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Дундговь, Төв аймгийн Онцгой байдлын газруудын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл
-
2018 оны 3 сарын 23
Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2018.03.23) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ахлан ажиллаж байна.
-
2018 оны 3 сарын 23
Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр (2018.03.23) хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн, УИХ-ын даргын Захирамж гаргахаар шийдвэрлэлээ.
-
2018 оны 3 сарын 23
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.03.23) Захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
-
2018 оны 3 сарын 23
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэгт ажиллаж байгаа ХХААХҮ-ийн сайд өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. Увс аймаг нь засаг захиргааны хувьд 19 сум, 92 багтай, нийт 17173 малчинтай, 8950 малчин өрхтэй. 2018 онд 1.3 сая эх мал төллөхөөс 118.6 мянган эх мал төллөж, 114.3 мянган төл бойжиж байна. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,129.9 мянган малтай.
-
2018 оны 3 сарын 23
Өмнөд Солонгосын нийслэл хотын захиргаа оффисын ажилтнуудыг илүү цагаар ажиллуулахгүйн тулд долоо хоногийн Баасан гарагт бүрт компьютеруудыг хүчээр унтрааж байх санаачилга гаргажээ.
-
2018 оны 3 сарын 23
Европын холбоо, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр АНУ-ын ҮЭ-ийн холбооны дэргэдэх “Эв санааны нэгдэл” төвийн Хуулийн бодлогын газрын дарга Жефри Скот Вокт МҮЭ-ийн холбооны урилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ойрын өдрүүдэд зөвлөгөө өгч байгаа билээ.
-
2018 оны 3 сарын 23
Өнгөрсөн оны зургаадугаар сарын 11-нд хүчингийн хэрэг хийсэн гэх УИХ-ын гишүүн Д.Гантулгыг тун удахгүй цагдан хорихоор болоод байгааг саяхан мэдээлэв.