Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4391 4392 4393 4394 4395 4396 4397
  • Инфографик: Монгол Улсын ядуурлын түвшин 29.6 хувь болж өсчээ
    2017 оны 10 сарын 17
    Өнөөдөр олон улсын ядуурлыг бууруулах өдөр.
    Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран ”Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүнг хүргэж байгаа билээ.
    2016 онд Монгол Улсын ядуурлын түвшин 29.6 хувь болжээ.
  • Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
    2017 оны 10 сарын 17
    Өчигдөр 18.00 цагий орчимд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзварт замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мөргөж, унагаасан осол гарчээ.
  • Шилэн гүүрэн гарцын нээлт өнөөдөр болно
    2017 оны 10 сарын 17
    Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж буюу олны хэлж заншсанаар Сансарын шатахуун түгээх станцын автобусны буудалд баригдсан явган хүний гүүрэн гарцын нээлт өнөөдөр 10.30 цагт болно. Гүүрэн гарцны нээлтийн ёслолд нийслэлийн удирдлагууд оролцох юм байна.
  • “Монгол бахархлын өдөр” ирэх сарын 19-нд тохионо
    2017 оны 10 сарын 17
    Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-ийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ.

  • Монгол бол цаазаар авах ял хэрэглэх маш их үндэслэлтэй орон
    2017 оны 10 сарын 17
    хилэгнэсэн монголчууд цаазаар авах ялыг сэргээхийг шаардах, төр нь хүчгүй, хууль цааз хэрэгжүүлэгч нь худалдагдасныг засуулах, төв азийн энэ үндэстэн тохирсон засаглалын тэнцвэр бий болгохыг шаардаж, стандарт бус сонгууль хийж, цунами дэгдээлээ
  • ЦЕГ-аас зарим хэргийн талаар тодруулга гаргажээ
    2017 оны 10 сарын 17
    Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зарим хэргийн талаар зөрүүтэй мэдээлэл гарч байгаа тул энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуунаас тодрууллаа.
    “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудлын 304 тоотод 13 настай “М” нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсныг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь амь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2017.09.20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэн шалгаж байна.
    Мөн 2017.10.14 буюу өнгөрөгч бямба гаргийн 20 цаг 48 минутад иргэн М-ээс “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч, 28 настай, “В” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийн 6 настай охиныг хүчирхийлсэн” гэх гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай шалган эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна. Одоогоор насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа. Цагдаагийн байгууллага нь хохирогч Х-г Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэдэх хариу үйлчилгээний төвд 2017.10.15-ны өдрийн 13 цаг 50 минутад хүлээлгэн өгч Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулан, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Хан-Уул дүүргийн 14-р хорооны хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээг хийн холбон зуучлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
  • Иргэд хуулийн талаарх хүссэн мэдээллээ авлаа
    2017 оны 10 сарын 17
    ‘’Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил’’-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн тасгаас иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөгийг шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа билээ.



    Тэгвэл өнөөдөр нийслэлийн төв талбайд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Монголын нотариатчдын холбоо хамтран төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх, шийдвэр гаргах түвшин дэх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө.



    Мөн энэ үеэр иргэдэд нотариатын хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж, шинээр хэрэгжиж буй хуулийн талаар болон иргэний эрхзүйтэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай хүргэсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • “Монгол Алт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
    2017 оны 10 сарын 17
    Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Монгол Алт” аян Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үргэлжилж байна.

    Аяны хүрээнд Монголбанк, Замын-Үүд Сумын Засаг Даргын Тамгын Газар, улсын болон аймаг орон нутгийн хууль хяналтын байгууллагууд хамтран “Монгол Алт” өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус суманд зохион байгууллаа.

    Өдөрлөгийн үеэр алтыг хил, гаалиар хууль бусаар нэвтрүүлэх явдалтай тэмцэх, улмаар таслан зогсоох зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль эрх зүйн орчин, тулгарч буй бэрхшээл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.
    Хэдийгээр “Монгол алт” аян гурван сарын хугацаанд хэрэгжиж байгаа ч цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ үргэлжилсээр байх болно. Тийм ч учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, мэдлэг мэдээлэл, арга туршлагаа харилцан солилцоход энэ удаагийн хэлэлцүүлэг бодит үр дүнгээ өгсөн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж талууд дүгнэв.
  • 24 баримт: Хүчирхийллийн 60 хувь нь хохирогчийн гэрт нь үйлдэгддэг
    2017 оны 10 сарын 17
    Хэдэн жилийн өмнө хүүхдийн төлөө “За” гэж хэлье хэмээх уриалга гарч, хүүхдийн эрхийг бүхий л талаараа зөрчихгүй байхыг бие биенээсээ хүсцгээсэн. Гэвч монголчууд өнөөдрийг хүртэл үр хүүхдүүддээ “За” гэж хэлэхгүй байна. Хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн 60 хувь нь хүүхдүүд байна. Хамгийн ноцтой нь энэ динамек үзүүлэлт 18 жилийн турш хадгалагдаж иржээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 10 сарын 17
    Өнөөдөр болох зарим үйл явдлууд
  • НӨАТ-ын азтан ирэх ням гарагт тодорно
    2017 оны 10 сарын 17
    НӨАТ-ын урамшууллын 2017 оны аравдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 22-нд буюу ирэх ням гарагт болно. Азтан шалгаруулах үйл явцыг “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулах юм.

    Иргэн та есдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 21-ний өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой.
  • Дараах гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
    2017 оны 10 сарын 17
    Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьт ажил үргэлжилж байна. Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана. Хэрэглэгчид та бүхэн засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    Сүхбаатар дүүрэг



    11:00-18:00 15-р хороо, Дамбадаржаагийн 8-11-р гудамж


    Баянгол дүүрэг



    11:00-18:00 10, 11-р хороо Цаг уурын станц, Горькийн гудамж, Зүүн Нарангийн задгай, 10-р хорооны задгай Овоот, Хонхорын гудамж, эдгээрийн ойр орчмоор

    Сонгинохайрхан дүүрэг



    11:30-18:00 24, 7, 10-р хороо Зээлийн 24-27, 33-34-р гудамж
  • УИХ-ын таван байнгын хороо хуралдана
    2017 оны 10 сарын 17
    1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Бусад.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Ажлын хэсгүүд байгуулах тухай;
    Бусад.

    3.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

    Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэл.

    4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Ажлын хэсгүүд байгуулах тухай;
    Бусад.

    5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Бусад.
  • Есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр
    2017 оны 10 сарын 17
    2017.10.17, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

    НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

    Аргын тооллын: 2017.10.17, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 07.13-18.00
    Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Сансар
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.2017.10.17, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

    НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

    Аргын тооллын: 2017.10.17, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 07.13-18.00
    Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Сансар
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт өдөртөө 11 хэмийн дулаан байна
    2017 оны 10 сарын 17
    2017 оны 10 дугаар сарын 16-ны 20 цагаас 10 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэнтийн уулсаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
  • PC тоглохын тулд хулгай хийдэг байсан этгээдүүдийг баривчилжээ
    2017 оны 10 сарын 16
    Бусдын үнэ цэнэтэй эд зүйлийг хулгайлан зарж борлуулаад олсон мөнгөөрөө компьютер тоглоом тоглодог бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг этгээдүүдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлсан мөнгөн аяганы бүрмэл мөнгийг нь салгаж, ченжид худалдахаар завдаж байхад нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. 19-22 настай, эрэгтэй Т, Т, А нар уг хэргийг үйлдсэн байна. Тэд “Зурагт, нөүтбүүк, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлдаг. Хулгайлсан эд зүйлээ зараад мөнгөөр нь компьютер тоглоомын газар хонон, өнжин тоглож, хоол унд авч идээд л дуусгачихдаг” гэж ярив.

    Тус этгээдүүд нь Сонгинохайрхан дүүрэгт 14, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 6 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эдгээр дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм.
  • Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ
    2017 оны 10 сарын 16
    H-2 ангиллын визний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй зарим нэг ташаа мэдээ, нийтлэлүүд дээр АНУ-ын ЭСЯ-наас залруулга хийж байна.

    Монгол Улсын иргэдийг АНУ-ын түр ажилчны Н-2 визэнд хамруулах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас тавьсан бөгөөд АНУ-ын ЭСЯ уг хүсэлтийг дэмжиж Төрийн Департаментад хүргүүлсэн болно.

    Монгол Улсын зүгээс тавьсан энэхүү хүсэлтийг одоогийн байдлаар Вашингтон хотноо хэлэлцэж байгаа бөгөөд хараахан тодорхой шийдвэр гараагүй байгааг мэдэгдэж байна.

    Монгол дахь АНУ-ын ЭСЯ

  • Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа
    2017 оны 10 сарын 16
    ХӨСҮТ “Сүрьеэгийн тулгамдсан асуудал, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалтыг өнөөдөр сургалтын танхимд зохион байгууллаа.
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    Өнөөдрийн сургалтыг ОХУ-ын клиник лабораторийн оношлогооны тэнхимийн профессор, анагаах ухааны доктор Гизингэр Оксана Анатольевна, Новонордиск компанийн эмч төлөөлөгч, анагаах ухааны магистр Д.Ангар нар оролцож, “Сүрьеэ өвчний үеийн дархлаа дэмжих эмчилгээний орчин үеийн чиг хандлага”, “Чихрийн шижин өвчний орчин үеийн эмчилгээ, ялгаа”-ны талаар сонирхолтой лекц уншлаа.
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    Энэхүү сургалтыг нээж ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг хэлсэн үгэндээ “Өнөөдрийн сургалтанд маань хүрэлцэн ирж, лекц уншиж байгаа Санкт Петербург хотын эрдэмтэн , эмч мэргэжилтнүүдэд баярласанаа илэрхийлье. Энэхүү сургалт маань сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдэд маш үнэтэй лекц болно гэж бодож байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэе .” хэмээлээ.
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    Тус сургалтанд ХӨСҮТ болон дүүргүүдийн сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд зэрэг нийт 60 гаруй эмч нар оролцлоо.
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
    ХӨСҮТ: Сүрьеэгийн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа Arslan.mn
  • Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
    2017 оны 10 сарын 16
    Аймгийн Онцгой байдлын газраас “Хөвсгөл нууранд дунд шатны аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага, сургууль”-ийг хээрийн нөхцөлд гурав хоногийн хугацаанд зохион байгууллаа.
  • “Цагаан Уул-2017” наадамд яруу найрагч Э.Гантулга тэргүүллээ
    2017 оны 10 сарын 16
    Хайрын шүлгийн “Цагаан Уул-2017” наадамд яруу найрагч Э.Гантулга тэргүүллээ
    Хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмыг Монголын Залуучуудын Холбоо 19 дэх жилдээ 2017 оны 10-р сарын 14-ны өдөр зохион байгууллаа. Энэ жилийн наадмыг МҮОНТ, Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран зохион байгуулсан юм. Тус наадмын эхний шатны шалгаруулалтад 100 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд 30 оролцогч шүүгчдийн шүүлтээр шалгарсан. Уг наадмын онцлог нь МЗХ-ны 21 аймгийн Залуучуудын Холбоо аймагтаа зохион байгуулж, шилдэг оролцогч шууд хоёрдугаар шатанд шалгаран ордог билээ. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгаас Л.Эрдэнэтуул, Өмнөговь аймгийн оролцогч Т.Батхүрэл, Дархан-Уул аймгаас оролцогч С.Бумцэнд нар аймгаа төлөөлөн оролцсон юм. Эдгээр 30 оролцогчид МҮОНТ-ийн “Студи-600”-д өөрсдийн уран бүтээлээ үзэгч олондоо толилууллаа.
    Энэ жилийн наадмын шилдгийн шилдгээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга шалгарсан бол дэд байрын шагналыг яруу найрагч Г.Лхагвадорж, гутгаар байранд Б.Жамбалдорж, дөрөвдүгээр байранд Х.Доржпалам, тавдугаар байранд Р.Отгонбаяр нар шалгарсан юм.
    Наадмын тэргүүн байрны шагналт яруу найрагч Э.Гантулга хэлэхдээ “Уг наадамд дөрөв дэх жилдээ оролцож байна. Өнгөрсөн хоёр жил тусгай байранд шалгарсан. Энэ жил тэргүүлсэндээ баяртай байна. Залуу уран бүтээлч биднийг дэмжин энэхүү наадмыг тасралтгүй зохион байгуулдаг МЗХ-ны хамт олонд талархалтай байна” хэмээсэн.
    “Цагаан Уул-2017” наадмын ерөнхий шүүгчээр СУИС-ийн Урлаг судлал, Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор профессор, МЗЭ-ийн судлал шүүмжийн үндэсний төвийн тэргүүн, МЗЭ-ийн болон “Алтан Өд” шагналт зохиолч П.Батхуяг, шүүгчдээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир, МЗЭ-ийн яруу найрагч Д.Энхболдбаатар, 1996 оны “Цагаан уул” наадмын тэргүүн байрын шагналт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч Д.Оюундэлгэр, МЗХ-ны ерөнхийлөгчийн сургалт хариуцсан зөвлөх, Буган сүлд ТББ-ын ерөнхийлөгч Г.Энх-Амгалан нар ажиллав.
    Энэ жилийн наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Номин Холдинг” компани ажилласан бол дэмжигч байгууллагаар “Forever Living Product Mongolia” компаниуд залуу уран бүтээлчдээ дэмжин ажилласан юм.
    Сонирхуулахад, “Цагаан-Уул” наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол дараа нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул яруу найргийн сорууд энэхүү наадмаас төрөн гарсан бол 2013 оноос Э.Бүжинлхам, 2014 онд Э.Энхболд, 2015 онд Б.Сосорбарам, 2016 онд Н.Минжинсайхан залуу яруу найрагчид тэргүүлсэн юм.
    Хайрын шүлгийн “Цагаан Уул-2017” наадмын нэвтрүүлгийг 2017 оны 10-р сарын 21-ний өдөр 17:20 цагаас МҮОНТ-ээр хүлээн авч үзнэ үү.

4391 4392 4393 4394 4395 4396 4397
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 22 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 30 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 47 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 58 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК