Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4439 4440 4441 4442 4443 4444 4445
  • МАН-ын дараагийн лидер хэн бэ
    2017 оны 9 сарын 21
    Намрын улстөрийн сцинарийг хэн сайн тохироо хийж чадна, тэр хүн л гол зохиолыг нь гаргаад байх шиг. Ямар нэг наадам, цэнгээнд найрааг нүдний гэм мэт үзэж, шударгаар барилдахыг шаарддаг бол улс төрчдийн тохиролцоог бараг л баярлах нь холгүй хүлээж авдаг болсон нь нэгийг нь бодогдуулам. Уг чанартаа бүгд л шударга ёсыг эрхэмлэх байтал хүч бяраараа олныг баясгагч бөхчүүдээ хуйвалдааны жинхэнэ эздээс ч дорд үзэх нь өнөөгийн нийгмийн шинж мэт.

  • З.Энхболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг гардуулав
    2017 оны 9 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг тус зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүдэд өнөөдөр гардуулан өгөв.

    Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр 30 дугаар зарлиг гаргаж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчилж баталлаа.

    Хуучин журамтай харьцуулахад нэлээд өөрчлөлт орсон. Түүний хувийг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, зөвлөлийн төлөөлөлд гардуулж байна. Журамд заасан зүйлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, олон нийтийн зүгээс тавих хяналтыг үр дүнтэй тавина гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэж байгаа” гэлээ. Энэ хяналт бол төрийн хяналт биш, иргэд, олон нийтийн хяналт байх ёстой гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцгойлон сануулж хэлсэн юм.

    Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Олон нийтийн хяналт бол хамгийн дээд хүч байдаг. Үүнийг харуулахын тулд чин сэтгэлээсээ хариуцлагаатай ажиллах зорилт тавьж байна” гэлээ.
  • Төмс, хүнсний ногооны үнэ буурчээ
    2017 оны 9 сарын 21
    Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
  • Г.Отгонжаргал цэргийн дэлхийн аварга боллоо
    2017 оны 9 сарын 21
    Бөхийн төрлүүдийн цэргийн ДАШТ өнөөдөр Литвын Клайпеда хотод эхэллээ. 32 дахь удаагийн тэмцээнд 26 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг-ын жингийн барилдаан болов. Манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож буйгаас эхний өдөр гурав нь зодоглож бүгдээрээ медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-ны жинд Испанийн Гранпригийн хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ болон насанд хүрэгчдийн улсын аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал алтан медаль хүртэж, Литвын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллаа эгшүүлэв. Тэрбээр манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчин болж юм.
    Түүнчлэн эрэгтэйчүүдийн 65 кг-д 2015 оны насанд хүрэгчдийн УАШТ, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий хүрэл медальт, спортын мастер Ганхуягийн Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Оршихын Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ. Маргааш эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 58, 60, 63 кг-ын жингийн барилдаан болно.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм
    2017 оны 9 сарын 21
    09.00 цагт “Туушин” зочид буудалд АШУҮИС-аас “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” олон улсын хурал зохион байгуулна.
  • ОБЕГ-ын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо
    2017 оны 9 сарын 21
    ​

    Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо.
  • Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно
    2017 оны 9 сарын 21
    Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
  • Улсын төсвийн 183 тэрбум төгрөгийн 126 төсөл хэрэгжиж байна
    2017 оны 9 сарын 21
    Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн танилцуулав.
  • Аялал жуулчлалын төслүүд хэрэгжүүлнэ
    2017 оны 9 сарын 21
    Өгийнуур, Ганга нуурын экосистемийг хамгаалан, нөхөн сэргээж тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Монголын эзэнт гүрэн музей” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролд, төслүүдийг гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид хамруулж санхүүжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд даалгалаа.
  • ”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
    2017 оны 9 сарын 21
    “Мэргэжлийн”Засгийн газраас баталсан ”Алт-2” үндэсний хөтөлбөрийн хор уршиг хэдийнэ орон нутгийн иргэдийн амьдралд гай тарьж, байгаль орчныг сүйтгээд эхэлжээ. ”Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Урт нэртэй хууль”-ийн журамд өөрчлөлт орж, тусгай зөвшөөрөл нь түр түтгэлзээд байсан хайгуул болоод олборлолтын компаниудын эрх сэргэсэн билээ. Тэгвэл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоод байсан компаниуд өдгөө ёстой л хонь руу дайрах чоно шиг байгаль дэлхий рүү улайран дайрах болжээ.
  • Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг илүү боловсронгуй болголоо
    2017 оны 9 сарын 21
    “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 222 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулав.
  • Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 9 сарын 21
    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 20-ны лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Үс засуулбал: Нас ахар болно
    2017 оны 9 сарын 21
    2017.9.21, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1

    НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
    НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.9.21, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 06.37-18.52
    Үс засуулбал: Нас ахар болно
    Барилдлага:
    Шүтэн барилдлага: Авахуй
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн.Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
  • Улаабаатарт 7 хэмийн дулаан байна
    2017 оны 9 сарын 21
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 12-17 градус, зүүн хэсгээр 18-23 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгэээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө хүйтэрч 6-8 градус дулаан байна.
  • Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
    2017 оны 9 сарын 20
    “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан санхүүжүүлж байхаар болов.

  • Хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөр баталлаа
    2017 оны 9 сарын 20
    “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

  • Цалинг ур чадвар, гүйцэтгэл, мэргэшлийн зэрэгтэй уялдуулна
    2017 оны 9 сарын 20
    Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

  • Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно
    2017 оны 9 сарын 20
    Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

  • Голын ай савд алт олборлохоор санаархагч “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүслээ
    2017 оны 9 сарын 20
    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх зорилгоор ”Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Баянхонгор аймгийн Байдрагийн голын сав дагуу нөхөн сэргээлт нэрийн дор алтны уурхай олноор орж байгаль орчин, ан амьтанд ноцтой хор хөнөөл учруулж, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд аюул нүүрлэж эхэлжээ. Тиймээс нутгийн иргэд хууль бусаар алт олборлолтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • Хилийн боомтууд дөрөв хоног амарна
    2017 оны 9 сарын 20
    Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 10 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд амарна.
4439 4440 4441 4442 4443 4444 4445
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    14 цаг 2 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    14 цаг 10 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    19 цаг 27 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    19 цаг 39 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    20 цаг 17 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК