Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4445 4446 4447 4448 4449 4450 4451
  • Зарим амралтын газрыг хаажээ
    2017 оны 9 сарын 18
    Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрийн мөрдөх ёстой стандартын хэрэгжилтэд үзлэг хийх шалгалтыг энэ сарын нэгнээс эхлээд байгаа юм.

  • “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ
    2017 оны 9 сарын 18
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг маргааш зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-25-ны өдөр “Мишээл экспо” төвд зохион байгуулах юм. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм гэж нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
  • “Мааниа” уншуулсан Засгийн газар хуралдаж, шийдвэр гаргах нь зөв үү
    2017 оны 9 сарын 18
    Огцруулах тогтоол нь гарч, “мааниа” уншуулсан “Мэргэжлийн” Засгийн газар өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны өдөр хуралдаж нэлээд олон асуудал хэлэлцэн батлав. “Мэргэжлийн” Засгийн газар бүтэн жил гаруйн хугацаанд шийдвэрлэж дөнгөхгүй байсан Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг үүрэг гүйцэтгэгч Засгийн газар болсныхоо дараа ийнхүү яаравчлан гаргасан нь олны анхааралд өртөх гол үндсэн болсон бололтой.
  • Ур чадвар-Уран жолоодлогын тэмцээний байгууллагын аваргууд тодорлоо
    2017 оны 9 сарын 18
    Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар 3 баазын 763 жолооч нарын дунд “Ур чадвар -Уран жолоодлого”-ын тэмцээн зохион байгуулагдаж 2017 оны байгууллагын аваргуудаа тодрууллаа.
    Тэмцээн нь жолооч нарын хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартын мэдлэг, жолоодлогын ур чадварыг дээшлүүлэх, осол зөрчилгүй иргэдэд үйлчлэх үндсэн зорилготой.
    Шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, 10 хэсгээс эхний гурван байранд шалгарсан 30 жолооч нар байгууллагын аваргын төлөө жолоодлогын ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн тестийн шалгалт, техникийн гэмтэл тодорхойлох төрлүүдээр оролцож хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорьсон.
    Тэмцээний нэгдсэн дүнгээр 3 дугаар баазын жолооч Д.Батбилэг 1 дүгээр байранд, Б.Нямпүрэв 2 дугаар байранд, 1 дүгээр баазын жолооч Б.Уранбат 3 дугаар байранд, тусгай байранд С.Төмөрсанаа нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн гурван баазыг 6 үзүүлэлтээр дүгнэхэд 155 оноогоор 3 дугаар бааз шалгарч шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнуулав.
    Тэмцээний дундуур Зөрчлийн тухай хуулиар асуулт хариултын тэмцээн зохион байгуулахад 1 дүгээр баазын жолооч С.Төмөрсанаа, Э.Ууганзаяа, 2 дугаар баазын троллейбусны жолооч Л.Гансүх нар амжилттай оролцож хөгжөөн дэмжигчдийн шагнал хүртлээ гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.
  • ”Emmy Awards” 2017 улаан хивсний ёслолын зургууд
    2017 оны 9 сарын 18
    АНУ-ын телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 69 дэх удаагийн ”Emmy Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Ингээд улаан хивсний ёслолын арга хэмжээн дээрх алдартнуудын гоёмсог даашинзыг сонирхоё.
  • Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    2017 оны 9 сарын 18
    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

    Өнөө шөнө Булган аймгийн газар тариалан бүхий бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

    2017 оны 09 дүгээр сарын 17-ны 20 цагаас 09 дүгээр сарын 18-ны 20 цаг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан мэдээ:

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр багазэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсч 10-15 градус, нутгийн баруун хэсээр 14-19 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

    2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв:

    20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулсаар, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд баруун зүгийн нутгаар, 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсчАлтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.
  • УИХ-ын дарга ЗГ-ыг яаралтай эмхлэх шаардлагыг хүлээж авах уу эсвэл намынхаа ашгийг дээдлэх үү
    2017 оны 9 сарын 18
    Мэргэжлийн Засгийн газрыг огцруулаад 11 хоног болж байна. Гэсэн ч дараагийн Засгийн газрын чимээ сураг алга. Улс оронд шийдвэрлэх олон асуудал буй энэ үед шинэ Засгийн газрыг хурдан байгуулж, гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнийг сонгох шаарлага тулгараад байгааг хэлэх хүн олон байна. Өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчнийхэн УИХ-ын чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэдгийг өгүүлж, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн.
  • Монголын сагсчид дэлхийн оюутны лигийн аварга боллоо
    2017 оны 9 сарын 18
    БНХАУ-ын Сияминь хотноо энэ сарын 14-17-нд 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монголын шигшээ баг тэргүүн байр эзэлж Дэлхийн аваргын алтан медалийн эзэд болов.

    ​

    Тэрбээр манай сагсчид аваргын төлөөх тоглолтод Сербийн багийг 21:15-аар хожсон байна. Ийнхүү 2015 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаа ахиулж, түүхэн амжилтын эзэд боллоо.



    Монголын сагсан бөмбөгчид энэ жил Ази тивийн аварга болж, ДАШТ-д өрсөлдөх эрхээ өвөртөлсөн юм. Манай оюутны шигшээ баг ийнхүү дэлхийн аварга болсноор Их дуулга ангиллын тэмцээнд оролцох эрхтэй болов.

  • Бөхийн спорт ”Парис-2024” олимп хүртэл үлдэхээр боллоо
    2017 оны 9 сарын 18
    Олон улсын олимпийн хороо (IOC)-ны 131 дүгээр чуулган есдүгээр сарын 13-16-нд Перугийн нийслэл Лимад болж, 2024, 2028 оны зуны олимпийн наадмын зохион байгуулах хотыг зарласнаас гадна “Токио-2020”, “Парис-2024” олимпийн наадмын спортын 28 төрөлд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. 2013 онд Аргентиний Буэнос-Айрест болсон чуулганаар олимпийн төрлөөс хасагдах аюул нүүрлээд байсан бөхийн төрөл ямартаа ч сүүлийн хоёр олимпод үлдэхээр болоод байна. “Лос-Анжелес-2028” олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн төрөл хасагдах бус дахин үлдэх магадлал өндөр. Учир нь чөлөөт бөхийн эх орон Америкчууд зуны XXXIV олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулна. Гэхдээ үүнийг 2021 онд ОУОХ-ны чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.
  • Нээлтийн барилдаан шинэ харцага О.Хангай түрүүлэв
    2017 оны 9 сарын 18
    Монгол бөх Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдсэн өдөр, Безкон –Аудит ХХК үүсэн байгуулагдсаны түүхт 15 жилийн ойд зориулсан Намрын улирлын нээлтийн барилдаан сайхан боллоо. Барилдаанд у.ар Р.Пүрэвдагва, шинэ заан Н.Жаргалбаяр, у.х Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, шинэ харцага М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Хилчин СХ-ны бөх, улсын шинэ залуу харцага О.Хангай 8 даван түрүүлж, цолоо анхныхаа түрүүгээр мялаав. Дорнод аймгийн харьяат, улсын залуу начин Д.Анар үзүүрлэв. Их шөвөгт ирж яваа цагийнхны төлөөлөл а.з Э.Энх-Амгалан /Э.Энхбат начны дүү/ энэ жил Архангай аймгийн баяр наадамд шөвгөрч аймгийн харцага цол хүртсэн Б.Зоригтбаатар нар шалгарлаа. А.х Зоригтбаатар ноднин жил ц.н цолтойгоор мөн нээлтийн барилдаанд ийн бужигнуулж, их шөвөгт шалгарсан билээ. Магнай бөх Пүрэвдагва арслан зургаагийн даваанд у.н Д.Анарыг амалж өвдөг шороодсон бол шинэ заан Жаргалбаяр а.з Энх-Амгаланд унасан юм.

  • НӨАТ: 100 сая төгрөгийн нэг азтан тодорчээ
    2017 оны 9 сарын 18
    нөат
  • Монгол, Беларусийн ЗГ хоорондын комисс хуралдана
    2017 оны 9 сарын 18
    Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо энэ сарын 18-20-ны өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдаан болно.

    Хуралдаанаар талууд өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэх юм байна. Мөн цаашид худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцох аж.

    Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар зөвшөөрчээ.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 9 сарын 18
    10.00 цагт Хангарьд ордонд Баянгол дүүргийн зарим хороог ”Дахин барилгажуулах” талаар НИТХ-аас хэлэлцүүлэг зохион байгуулна.

    10.30 цагт Үндэсний хөгжлийн газарт “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал” төслийн хэлэлцүүлэг болно.

    11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т ”Хоггүй орчин-эрүүл амьдрал” аяны хаалтын ажиллагаа болно.

    12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жишиг халамж хамгааллын цогцолбор төв барих талаар мэдээлэл хийнэ.

    13.00 цагт Нийслэлийн 65 дугаар сургуульд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдийн инээмсэглэл” төслийн үзлэг, эмчилгээний эхний кабинетийн нээлт болно.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 9 сарын 18
    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 18-ны даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

    СҮХБААТАР ДҮҮРЭГ

    11:00-18:00 цагт: 18-р хороо Гүнжийн 43, 44, 46-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

    БАЯНГОЛ ДҮҮРЭГ

    10:30-18:00 цагт: 10, 11-р хороо Цаг уурын станц, Горький, Зүүн Нарангийн задгай, 10-р хорооны задгай Овоот, Хонхорын гудамж

    СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ

    10:30-18:00 цагт: 2, 3-р хороо БН-ын 13-р гудамж болон ойр орчмоор

    10:30-18:00 цагт: 14-р хороо Алтайн 6 Т-2 Иргэн Содномжамц болон ойр орчмоор

    10:30-18:00 цагт: 7, 11, 20-р хороо Зээлийн 4, 63-68, Мандалын 1-2, 13, ЗБУ-ын 5-6, Хөтөл, Овоо, Баянхошууны гудамжууд, Ар жанар орчмоор

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

    10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд

    НАЛАЙХ ДҮҮРЭГ

    09.00-18.00 цагт: Нарны орон, Морьтон шанкур, Иргэн Бадамханд, Александр, Жадамба, Иргэн Отгонбаяр, Илд Бамбай, Уян хайрхан, Бамбай секюрити ХХК-ууд, Шилийн булаг дэд станцууд болон эдгээрийн ойр орчмоор

    09.00-17.00 цагт: Тэрэлж, У булан хэсэг, УСУГ-ын худгууд

    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2017 оны 9 сарын 18
    Аргын тооллын 9 сарын 18, Сумъяа гараг. Билгийн тооллын 28, Их морь одтой, шар бич өдөр. Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт өдөртөө 14 хэмийн дулаан байна
    2017 оны 9 сарын 18
    Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, хүйтэн салхитай байна.

    2017 оны 09 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар сэрүүсч 11-16 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 12-14 хэм дулаан байна.

    2017 оны 09 дүгээр сарын 19-наас 09 дүгээр сарын 23-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулсаар, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд баруун зүгийн нутгаар, 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

    Нийтэлс
  • Гэртээ: Шарсан төмстэй үхрийн махтай хоол хийх арга
    2017 оны 9 сарын 17
    Гэртээ: Шарсан төмстэй үхрийн махтай хоол хийх арга
  • Монгол Улсын харилцан үнэлгээний тайланг авч хэлэлцэв
    2017 оны 9 сарын 17
    Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази-Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын 20 дахь удаагийн жилийн хурал Шри-Ланка улсын нийслэл Коломбо хотноо 2017 оны 7 дугаар сарын 17-21-ны хооронд болов. Тус хуралд 450 орчим зочид, төлөөлөгчид оролцсон байна.

    APG байгууллагыг анх 1997 онд 13 улсын санаачилгаар Тайланд улсын Бангкок хотноо үүсгэн байгуулжээ. APG нь өөрийн гишүүн орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх ФАТФ-ын 40 зөвлөмжийг хэрэгжүүлж буй байдалд хяналт тавидаг байна. APG нь Номхон далайн арлын улс орнуудаас авахуулаад АНУ, Хятад, Япон, Энэтхэг зэрэг дэлхийн хамгийн том эдийн засагтай улс орнуудыг эгнээндээ багтаадаг ажээ.
    Коломбо хотноо болсон жилийн хуралд гишүүн орнуудаас гадна ФАТФ, ОУВС, Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ), НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Азийн хөгжлийн банк (АХБ), Санхүүгийн тагнуулын албадыг нэгтгэдэг Эгмонт групп зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын төлөөлөл оролцжээ.
    ФАТФ-аас 2012 онд шинэчлэн баталсан 40 зөвлөмжийн хэрэгжилтийг шалгахдаа APG нь харилцан үнэлгээ гэх үйл явцаар дамжуулан тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой хугацааны давтамжтай, тогтмол үнэлж хянадаг байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй хөрөнгө орлогыг битүүмжлэх, хураах үйл ажиллагааг олон улсын түвшинд гүйцэтгэх, уялдуулах эцсийн зорилготой юм.
    APG нь харилцан үнэлгээг гүйцэтгэхээс гадна техник туслалцаа үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах замаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг хандлага, арга барилд гарч буй өөрчлөлтийг гишүүн орнуудад танилцуулахыг зорьдог. APG нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд шаардлагатай үндэсний зохицуулалтын механизмыг бий болгоход мөн дэмжлэг үзүүлдэг ажээ. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх хоёр дахь удаагийн харилцан үнэлгээ 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд үргэлжлэн хийгдлээ. Энэ удаагийн харилцан үнэлгээ нь ФАТФ-аас шинэчлэн баталсан 40 зөвлөмжийн дагуу, шинэчлэгдсэн аргачлалаар явагдсан буюу харилцан үнэлгээгээр ФАТФ-ын зөвлөмжийн техникийн хэрэгжилт (хууль, эрх зүй болон үйл ажиллагааны тогтолцоо)-эд төдийгүй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдалд үнэлгээ хийгдснээрээ онцлог байв.
    Коломбо хотноо зохиогдсон APG-н 20 дахь удаагийн жилийн хурлаар Монгол Улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцлээ. Хурлын үеэр Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо эрс сайжруулах шаардлагатай байгааг онцолж дараахь хэд хэдэн чиглэлээр зөвлөмж өгөв. Үүнд:
    Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлэх;
    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үндэсний зохицуулалтын механизмыг бий болгон хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай иж бүрэн, нарийвчилсан статистик мэдээллийн санг бий болгож баяжуулах;
    Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт эцсийн өмчлөгчийн талаар түргэн шуурхай, үнэн зөв мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэх зэрэг болно.
    Харилцан үнэлгээний тайланд Монгол Улс сайжруулах шаардлагатай зүйлс нэлээдгүй байгааг дурдсан байна. Ингээд харилцан үнэлгээний тайлангийн мөрөөр авсан арга хэмжээнүүдээ Монгол Улс 2018 оны 10 дугаар сард тайлагнахаар тогтсон байна.
    Монгол Улс харилцан үнэлгээний асуудалд өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайдын захирамжаар 15 яам, агентлагийн дэд сайд, дэд дарга нар бүхий Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийг 2017 оны 4 дүгээр сард байгуулан ажилуулж байгаа билээ.
  • Хайрын таван үе шат байдаг ч олон хүн гурав дахь дээр унадаг
    2017 оны 9 сарын 17
    Олон судлаачид хүн хүндээ татагдаж хайртай болоход 5 төрлийн үндсэн үе шаттай таардаг гэдгийг тогтоожээ. Гэвч ихэнхи хосууд 3 дахь үе шат дээрээ гацаж салах тохиолдол олон байдаг гэнэ. Та бүхэндээ 5 төрлийн үе шатыг танилцуулахад бид бэлэн. Харин та бэлэн үү?

    1. Дурлах

    Хэн нэгэн хүнийг харахаар аз жаргалын даавар илэрч амьдрах урам зориг тань ихсэж байвал та тэр хүнд дурласан байна гэсэн үг юм. Та тэр хүнтэй л хамт байвал бүх зүйлийг чадах мэт мэдрэмжийг өөр нэгэнд татагдах гэж ойлгож болно.

    2. Үерхэх

    Үерхэж эхлэх нь илүү дотно танилцаж хувь хүнийг дотоод ертөнцөөс нь харах боломжийг өгдөг. Таны асуудал, жаргал нөгөө хүнд , Түүний асуудал, жаргал танд нөлөөлж эхэлдэг. Үүнээс энэ хүнтэй цаашид хамт үерхэх нь надад хэр зэрэг тохирох вэ? гэсэн асуултын хариултыг ихэнх хүмүүс олж чаддаг юм.

    Насанд хүрсэн хосуудад: Урт удаан хугацаанд үерхсэн хосуудад нэг л зүйл дутагдаж, хоосон хөндий санагдаж эхэлдэг бөгөөд энэ нь тэдний хоорондох харилцааг илүү хариуцлагатай, дотно болгох бяцхан хүүхэд байдаг. Хэрэв та бие биедээ хайртай боловч өдөр ирэх тусам уйтгартай, нэгэн хувийн санагдаж байгаа бол хүүхэдтэй болох талаар ярилцаад үзээрэй.

    3. Итгэл алдрах

    Түүнтэй хамт байх итгэл найдвар тасрах мэт сэтгэл хөдлөл танд ойр ойрхон мэдрэгддэг болж эхэлнэ. Хэрэв энэ хүнтэй хамт байгаад байвал таны амьдрал ингээд л дуусчих юм шиг таагүй сэтгэгдэл байнга төрөх нь таныг сэтгэлд гутралд оруулдаг. Энэ үед ихэнх хосууд хамт байх, салах нь огт ялгаагүй мэт санагдсанаас болж салах нөхцөл байдал бий болж хосууд салдаг байна. Гэвч эргээд бие биенээ санан нийлж чадвал тухайн хосуудын харилцаа улам дотно, гүнзгий, утга учиртай болж чаддаг. Хэрвээ эргэн нийлэхгүйгээр салсан бол та хоёрын хайр дурлал сэтгэлийн бус энгийн нэгэн бие биенээ шохоорхох сэтгэл хөдлөл байсан гэдгийг ойлгоорой.

    4. Бодит, урт удаан хугацааны хайр үүсгэх

    Хэрэв та өмнөх 3 үе шатаа давж гарсан бол бие биендээ бүх цаг, зав, сэтгэлээ гарган бие биенийхээ алдааг хүлээн зөвшөөрөн бие биенээ сайжруулах тал дээр хамтран ажиллаарай.

    Одоо та хоёрт сүүлийн шатанд гарах боломж бүрдлээ.

    5. Нэг хүн болох

    Та хоёр нэгэнт бие биенээ хайрлахаар шийдсэн бол бие биенээ ойлгож, бие биенээ юу ч болсон уучлах ёстой гэдгийг үргэлж санаарай. Гэвч алдаа гэдэг тоотой байх хэрэгтэй гэдгийг өөрөө болон түүндээ анхааруулах хэрэгтэй. Таны хайртай хүнд муу зуршил байдаг бол сайн зуршил байдаг гэдгийг үргэлж санаж яваарай. Цаг хугацаа өнгөрөх тусам та хоёрын хүмүүжил, ааш араншин, зуршил хүртэл нэг болох болно. Ирээдүйд та хоёрыг нэгтгэсэн шинэ бие нь та хоёрын үр, удам бай билээ.
  • Монгол, Беларусийн ЗГ хоорондын комисс маргааш хуралдана
    2017 оны 9 сарын 17
    Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо энэ сарын 18-20-ны өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдаан болно.

    Хуралдаанаар талууд өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэх юм байна. Мөн цаашид худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцох аж.

    Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар зөвшөөрчээ.
4445 4446 4447 4448 4449 4450 4451
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    12 цаг 51 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    12 цаг 59 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    18 цаг 16 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    18 цаг 27 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    19 цаг 6 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК