Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5342 5343 5344 5345 5346 5347 5348
  • Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орнууд ингэж тэмдэглэжээ
    2016 оны 6 сарын 02
    Өчигдөр Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр тохиосон. 1950 оноос эхлэн тэмдэглэж ирсэн энэхүү олон улсын өдрийг дэлхийн 50 орчим улс оронд тэмдэглэдэг уламжлал тогтоод даруй 60 гаруй жил өнгөрч байна. Ялангуяа хуучин социалист лагерийн гэгддэг улс орнуудад уг баярыг өргөн хэмжээнд тэмдэглэдэг бөгөөд үзэгч та бүхэндээ энэ жил манай 2 хөршид хүүхдийн баярыг угтаж ямар ямар арга хэмжээнүүд явагдсан талаарх мэдээллийг бэлтгээд байна.

    БНХАУ - Бээжин

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин Олон улсын хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан Зүүн Хятадын Тэнгисийн арлууд дээр ажиллаж байгаа албан хаагчдын хүүхэд, багачуудад баярын захидлыг даваа гаригт илгээсэн байна. Тэрээр мэндчилгээндээ ”10 жилийн өмнө Дачений арлуудад зочилж, арлын ахмадуудтай буюу хүүхэд багачууд та бүхний өвөө, эмээ нартай уулзаж байсан бөгөөд тэд үнэхээр сайхан хүмүүс байсан” хэмээн бичсэн байна. Захидлын хариуд арлын хүүхдүүд өвөө эмээгийнхээ нэр алдрыг мөнхлөхийн төлөө сайн суралцаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах болно хэмээн хэлсэн байна. Дачений арлууд нь Зежиань мужийн Тайжоу эргийн дагуу байрладаг бөгөөд 1956 онд 467 сайн дурын албан хаагчид тус арал дээр очиж суурьшсан түүхтэй юм байна.

    БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо мягмар гаригт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан олон арга хэмжээнүүд зохиогдсон байна. Эдгээрийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын замын хөдөлгөөний дүрмийн үзүүлэх тоглолт байлаа. Энэ өдөр мөн Хятадын баруун өмнөд хэсгийн Чонгкин хотын хүүхэд багачуудын дунд хүрээлэн буй орчныг хайрлаж, хамгаалах сэдвээр зургийн уралдаан явагдсан байна. Хүүхдүүд байгальд хоргүй хөвөн даавуун уутан дээр хүрээлэн буй орчныг хамгаалах сэдвийн дагуу зураг зурж, уралдсан байна. Энэ үеэр сурагчид замын цагдаагийн зохицуулалт, дохио зангааг үзүүлж сонирхуулсан байна. Харин тус улсын Ганьсу мужийн Ланжоу хотын хүүхэд, багачууд мягмар гаригт зохион байгуулагдсан Вейчи буюу го даамны тэмцээнд оролцсон байна.

    ОХУ - Москва

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотод өчигдөр хүүхэд багачуудад зориулсан маш олон арга хэмжээнүүд явагдсан байна. Хөтөлбөрийн дагуу Сокольники цэцэрлэгт хүрээлэнд зайрмагны баяр, Красная Пресня цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн хөгжмийн наадам, Бауманы нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Москва хотын урлагийн сургуулиудын нэгдсэн тоглолт, Эрмитажийн цэцэрлэгт хүрээлэнд балетийн тоглолт явагдана гэсэн бол мөн хотын амьтны хүрээлэнд хүүхдийн баярт зориулсан томоохон хэмжээний тоглолт зохион байгуулагдана гэсэн байна. Өчигдөр мөн Москва хотын метронд бүтэн өдрийн турш хүүхдийн дуунуудыг эгшиглүүлж байгаа бөгөөд буудал, зогсоол бүрт хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

    Швед - Стокгольм

    Америкийн зохиолч Мег Рософф энэ долоо хоногт Шведийн хүүхдийн зохиолч Астрид Лингдрений нэрэмжит шагналыг хүртлээ. Мег Рософф анхныхаа бүтээлийг 2004 онд гаргаж байсан бөгөөд тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл нилээд хэдэн ном, зохиол бичиж гаргасны дотор хүүхэд багачуудад зориулсан 6 зохиол, зурагт номуудыг гаргасан байна. Мег Рософф Стокгольм хотноо шагналыг гардан авах үеэрээ Швед улсын дотоод бүтэц, зохион байгуулалтыг магтсанаас гадна мөн Их Британий засгийн газрыг шүүмжилсэн байна. Тэрээр Швед улсыг хүүхдийн ном, зохиол болон хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөлд онцгой анхаарал хандуулдаг явдлыг сайшаан магтсан бол эсрэгээрээ чөлөөт цаг олгодоггүй, зөвхөн хичээл, шалгалтыг хүүхдүүдэд чухалчилж, ойлгуулдаг Их Британий бодлогыг буруушаасан байна. Астрид Лингдрений нэрэмжит шагналыг Шведын засгийн газрын санаачилгаар 2002 оноос эхлэн олгож хэлсэн юм. Дэлхийн хүүхдийн зохиолчдод гардуулдаг уг нэр хүндтэй, томоохон шагналыг 5 сая шведын крон дагалддаг байна.
  • УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дуусчээ
    2016 оны 6 сарын 02
    Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дуусчээ. УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус хүлээлгэн өгсөн байна. Одоо Сонгуулийн ерөнхий хорооноос гарсан ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдлээр нь нягтлан шалгах юм. Үүний дараа буюу энэ сарын 6-ны дотор шийдвэрлэж тогтоол гаргаж УИХ-д нэр дэвшичгдийг эцсийн байдлаар зарлах юм.
  • Автомашингүй өдөр 6 сарын 4-нд болно
    2016 оны 6 сарын 02
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ”Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт маргааш буюу энэ сарын 04-ний өдөр Чингис хааны нэрэмжит талбайд болно.



    Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна. Марафоны 5000 метрийн гүйлт нь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Энх тайвны өргөн чөлөө - Цэцэг төв- Зоос гоёл - МУИС – Бээжингийн гудамж-Чингис зочид буудал – Бөхийн өргөө- Энхтайвны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС- Дуурь бүжгийн эрдмийн театр - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршуртаар гүйх бол, 10000 метрийн гүйлт нь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -”Hope” шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө-СЭЗДС-МУБИС-ДБЭТ-Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршуртаар гүйнэ.



    Энэ өдөр марафон гүйх замууд болон Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08:00-18:00 цагийн хугацаанд автомашингүй бүс байх аж.
  • Тэнэгүүдийг хагацуулах хялбар, эвлүүлэх бэрх
    2016 оны 6 сарын 02
    ”Тэнэгүүдийг хагацуулах хялбар
    Эвлүүлэх бэрх
    Мэргэдийг хагацуулах бэрх
    Эвлүүлэх хялбар”
    хэмээн хуучин сударт сургажээ. Бидний байдал өнөөдөр хагацахдаа хялбар, эвлэхдээ бэрх болжээ. Эвлэх шалтгаан уул мэт цаана нь дүнхийсээр буй атал наана нь буй өргөс мэт өчүүхэн өөнөөс үүдэн нэг нэг өөдөө ноцон асах нь намрын өвсний түймэр мэт. Бархиран дайрах нь улай үзсэн хэрээ мэт. Бид хэн болчихоо вэ? Юунаас үүднэ вэ? Нэг л юм буруу болчихож... Буруу эхлүүлчихэж.
    Бид хэзээнээс ийм эрлийз мэт ойрхон харж, зуурхан үйлддэг болоо вэ? Язгуураасаа л хувьд ийм байсангүй шиг билээ.
    ”Уудам сул жаргая гэвээс эеэ хичээ” гэж өвгөд сурганам. Уг нь бид бүгдээрээ л уудам сул жаргахсан гэж тэмүүлэн хүсэх атлаа эеэ хичээх тухайд ер сэтгэх, санах нь огт үгүй.
    ”Хоёр хүн эв үгүй бол хөндлөнгийн хүний идэш болно” гэдгийг бид мэдсээр атлаа л хөндлөнгийн хүний идэш болох нь. Хамаг сайхан орд баялгаа алдахдаа тулж, газар нутгаа барьцаалахдаа хүрчээ. Нэг л юм болохгүй байна даа...
    Энэ яваа насныхаа утга учирыг идэж уух, эдэлж хэрэглэх төдийгөөр хязгаарлан хардаг нь олон болчихоор тийм байх шиг. Сэцэн ярьж, охор бодож, түргэн шийддэг хүмүүс нь олон болчихоор тийм байх шиг. Зарчимыг бус ашгийг эрхэмлэх нь ихэнх болчихоор тийм байх шиг.
    Үгүй ядаж жаахан эрүүл сэтгэж, эргэцүүлж боддогчууд нь нэгдэж, эвлэн санаачилгыг гартаа авмаар санагдах...
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 6 сарын 02
    Нийслэлийн Иргэний танхим

    09.00 цагт: Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтануудад архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Архивын газар хамтран зохион байгуулна. Утас: 91172424
    Туушин зочид буудал

    09.30 цагт: Европын холбооны Switch-Asia төслийн хүрээнд “Төрийн бус оролцогчдын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт болно. Уулзалтад БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг, Европын холбооноос БНХАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Ронан Пэшиор болон гадаад дотоодын 20 гаруй төлөөлөгчид оролцоно.
    Соёлын сургууль

    10.00 цагт: Олон улсын Цуурын наадмын нээлтийн арга хэмжээ болно. Утас: 99086706
    ”Монгол Ньюс” Мэдээллийн төв

    11.00 цагт: Захиргааны хэргийн шүүхээс “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, энэ нь төрийн буруу болохыг тогтоосон шийдвэр гаргасантай холбогдуулж тус ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.
    ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

    11.00 цагт: Автомашингүй өдрийг зохион байгуулах талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.
    Шангри-Ла зочид буудал

    11.00 цагт: БСШУЯ төрийн байгууллагуудаас анх удаа ”Чанарын удирдлагын олон улсын стандарт ISO 9001” болзолыг хангаж, батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно. Утас: 98119897
    СХД-ийн 6 дугаар хороо

    11.40 цагт: Хотын хэт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг НИТХ-аас гаргасантай холбогдуулан “Глобал Бридж олон улсын консорциум” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барих Хотын захиргааны шинэ цогцолборын барилгын ажлын нээлт болно. Утас: 88781218, 325044
    АСЕМ-ын мэдээллийн төв

    12.00 цагт: АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлууд болон “АСЕМ Вилла” хотхоны бүтээн байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090339, 99235150
    Корпорэйт конвеншин төв

    12.00 цагт: МУГЖ, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д. Алтанхуяг зургаадугаар сарын 4-нд д болох ”Night off ballet” тоглолтынхоо тухай хэвлэлийн бага хурал хийнэ.
    Хангарди ордон

    13.00 цагт: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотод тодорхойлох, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд шаардагдах урт хугацааны бодлогын баримт бичиг болон хөгжлийн зорилтуудад хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улаанбаатар хот хамтран ажиллах санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар гарын үсэг зурна. Утас: 99666553
    Монголын банкны холбоо

    14.00 цагт: Банкны салбарын ажилтны өдөрт зориулсан ”Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт панел хэлэлцүүлэг болно. Утас: 312939
    Төв цэнгэлдэх хүрээлэн

    17.00 цагт: Оюутны байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол болно. Тэмцээнд 23 орны 250 орчим тамирчид оролцож байна.
  • Нумынханы хувьд хайр дурлалын адал явдалд тааламжгүй өдөр
    2016 оны 6 сарын 02
    Хонь - (3/21-4/19)
    Бухимдал, санал зөрөлдөөн бусадтай харилцахад тухгүй байдлыг үүсгэнэ. Эргэн тойрондох хүмүүсээ буруутгах хэрэггүй. Ажил мэргэжлийн зорилго бодит байдлаас холдож уран төсөөллийн шинжтэй болсон юм шиг санагдаж мэднэ. Та зорилгынхоо төлөө бага багаар урагшил. Хичнээн хүрч чадамгүй өндөр зорилго ч бага багаар ойртох болно.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 02
    Үхэр - (4/20-5/20)
    Өнөөдөр харилцаа холбооноосоо сайхан боломж бий болгоно. Таны гэрлэхээр шийдсэн хүн тань таны “хувь тавилан” гэдэгт итгэж болно. Ирээдүйтэй шинэ төлөвлөгөө таны ажлын хэв маягийг өөрчилнө. Эсвэл та хамтарсан төсөлд оролцох санал хүлээж авна. Энэ нь багагүй мөнгөн орлого авчирахгүйг үгүйсгэхгүй. Өнөөдөр таны хувийн амьдрал мэргэжлийн үйл ажиллгаанд тань нөлөөлж хайрттайгаа харьцах харилцаанд асуудал үүсгэж магадгүйг анхаар.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 02
    Ихэр - (5/21-6/21)
    Зун болж байгаа тул аль болох олон төрлийн хувцас авч өмс. Гэр бүлийнхэнтэйгээ хамт зусланд амрангаа нарны эрч хүчийг мэдэрч Д аминдэм шингээж ав. Гадуур алхаж, хөршүүдтэйгээ танилц. Зарын самбараас комиссын бараа бүтээгдэхүүн хаана зардгийг мөн сонирхолтой уулзалт, клуб дамжаа хаана байгааг мэдэж ав. Эцэг эх болохоор бэлдэж байгаа бол зөв амьсгалах, хүүхдээ хэрхэн бойжуулах талаар сайн суралцаж, сэтгэл санаагаа тайван байлга.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 02
    Мэлхий - (6/22-7/22)
    Таны хувьд чөлөөт цагаараа амралт зугаалга, наргиж цэнгэхэд дуртай байдагт тань таагүй ханддаг хүмүүс байна. Та байнга мэндэлж, байнга уулзаж нэг л зүйлийн тухай ярьдаг залхуутай байдлаас жаахан ч гэсэн ангижрахыг хүсэж байгаа нь илт байна. Та өөрөө төрөлхийн ийм мэрдэмжтэй байж ч болох юм. Харилцаа сайтай буд гараг таны нууц ба дотоод ухамсарын гэр ихрийн ордод айлчилж байгаа тул мэлхийн ордынхон хэрэггүй яриа, хов живэнд оролцохгүй, нуугдмал байхыг илүүд үзнэ.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 02
    Арслан - (7/23-8/22)
    Өчигдөр уригдсан үдэшлэгт очих төлөвлөгөө өнөөдрийн ажлын жагсаалтад багтжээ. Гэхдээ та гэр бүлтэйгээ хамт, эсвэл бүр ганцаараа байхыг илүүд үзэж болох юм. Уг нь өнөөдөр олны дунд хөгжилдөх өдөр . Гэрээ хэлэлцээрээ хянаж, санхүүгээ татан төвлөрүүл. Зохиолч Арслангуудын оюун цэлмэг бөгөөд шинэ санаа сэдлээр дүүрэн байна. Та шинэ эд хогшил хайж байгаа бол түүнээ ав.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 02
    Охин - (8/23-9/22)
    Хүнд байдалд орсон найз нөхөд тань танаас зөвлөгөө авахыг хүснэ. Хэрэв хамаатан садантайгаа хамт байгаа бол ямар нэг таагүй үг хэлэхээс болгоомжил. Зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол ахмад настан болон ах эгчээсээ зөвлөгөө авч тэднээс тусламж ав. Найз нөхөдтэйгээ элдвийг хөөрөлдөн оройг хөгжилтэй өнгөрүүл.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 02
    Жинлүүр - (9/23-10/22)
    Хэр бага санаа гаргана тэр хэрээр хөнгөн байх болно. Хэрвээ хэн нэгэн маргалдах гэвэл нэг их амжилт олохгүй л байх. Бухимдал сэтгэл зовинолоо бясалгал, амьсгалын дасгал хийж багасга. Хөдөө агаар салхинд гарч амар. Хайртай хүнтэйгээ хамт гадуур зугаал. Бусдын амжилтаас суралцах нь таны санхүүгийн чадварыг нэмэгдүүлнэ.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 02
    Хилэнц - (10/23-11/21)
    Хилэнцүүд бол бусад ордтой харьцуулахад хамгийн сэтгэл татам, хүмүүсийг өөртөө татах увидастай. Эдгээр шинж чанар одоо улам өсөн нэмэгдэнэ, яагаад гэвэл Cap таны хувийн зан чанарыг илтгэдэг 1-р гэр болох орд руу шилжин оржээ. Шинэ авъяас чадвараа нээн хөгжүүлэхэд яг тохирсон цаг. Уужим сэтгэлтэй, буянтай хүмүүс танд шинэ боломж харамгүй өгөх байх. Өөрийн чадлаар амжилтын тавцанд гарч санхүүгийн аюулгүй байдалд хүрсэн хүний туршлага хувийн бизнесээ эхлэх хүмүүст их урам өгнө.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 02
    Нум - (11/22-12/21)
    Гэр бүлийн харилцаа болон хайр дурлалын адал явдалд тааламжгүй өдөр. Эрсдэлтэй, аз туршсан үйл явдалд дурламтгай зан таны таагүй зүйлд хөтлөж болзошгүй. Гэхдээ зөв тооцоо, хүмүүсийн мэдлэг чадвар үүнээс үүдэн гарах эрсдлийг багасгахад тусална. Од эрхэс таныг зоригтой байж, ямар ч үед өөрийн гэсэн байр суурийг хадгалахыг зөвлөж байна.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 02
    Матар - (12/22-1/19)
    Хилэнцийн ордны cap таны найз нөхдийн харилцаанд анхаарч, нийгмийн хүрээллийг тэлнэ. Хамтран зүтгэгчид туйлбаргүй байж, зөрчилдөх бөгөөд дотоод тэмцэл эхлэнэ. Та гаднаа инээх ч дотроо шатна. Өөрийн амьдралыг өөрчлөхийн тулд од эрхэсийн хандлагыг ашигла. Таны сэтгэлийн тэнхээтэй тул муу зуршлаа хаян сөрөг байдлаа эерэг болгон өөрийгөө өөрчил. Илчлэг ихтэй хоол хүнс, архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 02
    Загас - (2/19-3/20)
    Өглөөний чиг хандлага, эерэг үйл хөдлөл, хамгийн гайхалтай боломж болохыг илтгэж байна. Мөн урт аялалаар явах, хүмүүстэй үзэл бодлын маргалдаан хийхэд, эсвэл боловсролтой холбоотой төлөвлөгөө зохиох зэрэгт таарсан сайхан цаг. Өдрийн сүүлээр шийдэх шаардлагатай чухал асуудлуудаа анхааралдаа авах хэрэгтэй. Энэ сард маш олон гараг Загасны ордыг ивээх учир, та гэртээ сайхан байх, хайртай хүн болон найзуудаа гайхалтай уур амьсгалаараа дайлан зочлох болно.
  • Шадар сайд Ц.Оюунбаатар үзэг тараажээ
    2016 оны 6 сарын 02
    Шадар сайд Ц.Оюунбаатар сонгуулийн хууль зөрчиж үзэг тараажээ
  • О.Хулангоо: Йог анагааж, эрүүлжүүлж, залуужуулах увидастай
    2016 оны 6 сарын 02

    Йог нь энэ цаг мөчид дэлхий даяар ид эрч хүчээ авч байна. Техник технологижсон энэ эрин хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах болсон учраас гол төлөв эмэгтэйчүүд дотоод сэтгэлийнхээ амар амгаланг олохын хамт биеэ эрүүл чийрэг болгохоор йогийг сонгон хичээллэх болжээ. Манайд ч мөн йог хийх сонирхолтой олон эмэгтэйчүүд бий болж, үүнийгээ дагасан олон йогийн төв ажиллаж буй. Энэ дундаас олон жил тогтвортой ажилласан хийгээд олон эмэгтэйчүүдийг йогтой танилцуулсан “Rivadi Goo Yoga” йогийн багш О.Хулангоог энэ удаагийн “Гоо танил” буландаа онцоллоо. Йогоор 14 жил тууштай хичээллэж, үр шимийг нь амссаар байгаа Хулангоогийн гоо сайхных нь ертөнцөд нэвтрэхийн хамт йогийн талаарх түүний зөвлөгөөг хүргэж байна. О.Хулангоогийн йогийн төвтэй илүү танилцахыг хүсвэл фэйсбүүк дэх “Йог хийж сурах Women’s yoga” хуудсаар зочлох боломжтой.



    “Би йогийн гайхамшгийг биеэрээ мэдэрсэн...”



    Өнөөдөр йогийн гайхамшгийг олонд түгээж, олон охид бүсгүйчүүдийн эрүүл мэнд, гоо сайхны төлөө тууштай зүтгэж яваа О.Хулангаа жин хасах гэж, эсвэл гоо сайхандаа анхаарах гэж анх йогоор хичээллээгүй ажээ. Түүнд йогоор хичээллэх болсон ганцхан шалтгаан байсан нь амьдрах итгэл найдвар өгөх болов уу гэсэн горьдлоготойгоор анх йог сурч эхэлжээ. Учир нь, тэрээр арван жилийн сурагч охин байхдаа хоолойн ангина нь хүндэрснээс үе мөчний үрэвсэлтэй болж, улмаар зүрхэнд нь нөлөөлж, цусаар дамжин хавдар хэмээх аймшигт өвчинтэй нүүр тулсан байна. Олон удаа хагалгаанд орж, бие нь бүхэлдээ мэдээгүй болсон гээд сүүлдээ эмч нар хүртэл найдлагагүй хэмээн онош тавьж байхад Хулангоо шүд зүүн, эцсийн найдвараа йогт тавьж, үүгээр эрчимтэй хичээллэж эхэлжээ. Хичээллэж эхлээд 3 сарын дараа бие нь эрүүл болж, үүндээ урамшин йогт улам илүү дурлах болсон гэнэ.

    Хүнд өвчнөөр өвдөж байсных нь ул мөр буюу сав, өндгөвчний үйл ажиллагаа алдагдсанаас хүүхэд тээх боломжгүй байжээ. Харин йогоор тасралтгүй 7 жил хичээллэсний үр дүнд хүүхэдтэй болж, хүү нь одоо 3 настай том залуу болсон байна. Олон хүнд үеийг йогийн хүчинд давсаны эцэст үе мөчний үрэвсэл, нурууны өвдөлт, суулт болон үргүйдлийг йог баттай эмчилж чаддаг гэдгийн амьд жишээ нь тэр өөрөө юм.



    ТУРШЛАГА ДЭЭР СУУРИЛСАН ЙОГ

    Аливаа зүйлийн үр дүнг нь биеэрээ мэдэрчихээд хүмүүст зааж зөвлөх нь илүү өгөөжтэй байдаг. Хулангоогийн хувьд йогийн гайхамшгийг биеэрээ мэдэрсэн учраас үүнийгээ бусадтай хуваалцахаар шийдэж, улмаар эмэгтэйчүүдийн үргүйдлийн эсрэг, суугаа ажилтай хүмүүст нуруу, аарцагны яс засдаг эмчилгээний йогийн хичээлээ явуулдаг байна. Өөрөө жимэрсний йог хийн хүүхэдтэй болсон учир энэхүү йогоо олон хүнд хуваалцаж, улмаар олон жил хүүхэд олохгүй аргаа барсан бүсгүйчүүд уг йогоор хичээллэн ихэнх нь хөл хүнд болж байжээ. Тиймээс ч жирэмсний йогоор тууштай хичээллэвэл хөл хүнд болох боломжтой гэдгийг Хулангоо ам бардам хэлдэг байна.

    Түүнчлэн Хулангоо хүүгээ төрүүлсний дараа хөхөндөө сүү оруулах гэж бусдын зөвлөснөөр гурилан хүнс маш их идэж байсан нь өөрийн жин дээрээ 30 гаруй кг-ийг нэмэхэд хүргэжээ. Гэхдээ эргээд 3-хан сарын дотор хэвийн жиндээ орж чадсан нь ч йогийн ач тус гэнэ.



    ЙОГ ГОО САЙХНЫГ ГЭРЭЛТҮҮЛДЭГ

    Хулангоогийн толигор, гэрэлтсэн арьсных нь нууц мөн л йогтой салшгүй холбоотой. Гоо сайхны салонд орж, үнэтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй ч арьс нь хэдэн насаар залуу мэт харагддаг нь йогийг амьдралынхаа нэгэн хэвшил болгосонтой холбоотой гэнэ. Хулангоогоор йог заалгасан шавь нарын царай төрх 10 хоногийн хичээлдээ суусны дараа илүү гэрэлтэн туяарч, маш их өөрчлөлт гардаг тухай тэрээр ярьсан юм. Йог нь гүйх, дугуй унах, усанд сэлэх, фитнессээр хичээллэх зэрэг ажиллагаанд ордоггүй нуугдмал булчин, шөрмөсүүдийг тэжээж өгдөг, биеийн бүх хэсгийн нарийн судас, шөрмөсрүүдийг сэргээж, ажиллагаанд оруулж өгдөг учраас биед маш олон эерэг өөрчлөлтүүд гарахаас гадна царай төрх өөрийн эрхгүй гэрэлтэж эхэлдэг байна.



    “Би брэнд гэхээсээ илүү органик арчилгааг илүүд үздэг...”



    Хуурай, эмзэг арьстай учраас хамаагүй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэж болдоггүй ажээ. Тиймээс гар доорх материалаа ашиглан, үс болон арьсаа арчилчихдаг гэнэ.

    ПИВО: Хулангоо намирсан урт үстэй. Байнга будуулдаг хэдий ч үс нь гэмтэлгүй эрүүл байгаагийн нууцаа тэрээр пиво гэсэн юм. Тэрээр үсэндээ байнга пивоор массаж хийдэг аж. Энэ нь үсний өнгийг сэргээж, тэжээл өгдөг гэнэ.

    ӨНДӨГ, ТАРАГ: Үндэсний үйлдвэрлэлийнхээ өндөг, тараг зэргээр нүүрэндээ байнга маск тавьж, массаж хийдэг байна. Органик энэ мэт аргаар арьсаа арчлах нь түүний эмзэг, мэдрэмтгий арьсанд илүү таарч тохирдог гэнэ.



    “Би спортоор өөрийнхөө залуу насыг удаан хадгалахыг хичээдэг...”

    Хулангоо йогоос гадна дугуй унаж, ууланд алхах, хаданд авирах зэрэг спортыг амьдралынхаа нэгэн хэвшил болгож чаджээ. Спортод тун элэгтэй, тууштай хичээллэдэг нь түүний залуу харагдах бас нэгэн нууц байх. Өөрөө ч спортоор залуу насаа удаан хугацаанд хадгалахыг эрмэлздэг гэнэ лээ.



    ЙОГИЙГ ЭРҮҮЛ ХООЛЛОЛТТОЙ ХОРШУУЛБАЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ

    Хулангоо өглөөнөөс эхлээд үдшийн бүрий хүртэл ногоон цай болон цэвэр устай найзладаг гэнэ. Мөн хайрч хуурсан, өөх тос ихтэй хоол хүнснээс татгалзаж, төрөл бүрийн ногоо ихтэй хоол идэхийг чухалчилдаг. Хоёрдугаар хоолноос илүү шөлтэй хоолонд дуртай нь түүний хөнгөн шингэн, цовоо сэргэлэн биеийнх нь нэг нууц байх. Ер нь, йогоор хичээллэж буй хүмүүс илүү үр дүнг мэдрэхийг хүсвэл эрүүл хооллож эхлэх хэрэгтэйг Хулангоо зөвлөлөө. Мөн нэг цагийн хөлсөө гаргасан йогийг нэг аяга кофе үгүй хийдэг учраас кофеныхоо хэрэглээг бага багаар багасгах хэрэгтэйг ч мөн зөвлөсөн юм.



    О.ХУЛАНГОО ЗӨВЛӨЖ БАЙНА:

    “Йог нь анагаах талаасаа №1 гэж хэлж болно. Нурууны өвчтэй хүмүүс хүнд гантил өргөж болохгүй гэдэг бол йогийн хувьд нурууны өвчтэй л бол заавал хийх ёстой байдаг. Бүсэлхийнээс доош мэдрэлийн судас дарагдсан, нурууны дискнүүд гарсан хүмүүс болон жирэмсэн болохгүй байгаа эмэгтэйчүүд йогийн тусламжтай өөрсдийгөө анагаах боломжтой. Би өөрөө өвдөж, йогийн тусламжтайгаар эрүүлжсэн учраас энд өвчнөөр жишээ аваад байгаа юм шүү. Йог нь таван цул эрхтэн, булчин шөрмөс зэрэг бүхэлд нь хүрч чаддаг, гадна гоо сайхан талаасаа ч илт залуужиж эхэлдэг. Тиймээс хүмүүсийг өдөрт ганц цаг ч болтугай йог хийгээрэй гэж уриалмаар байна. Үр дүнг нь та маргаашнаас л бие тань хөнгөн шингэн болж, цаанаасаа сэтгэл санаа өөдрөг сайхан болсон байхыг мэдрэх болно.”
  • Үс үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
    2016 оны 6 сарын 02
    Аргын тооллын 6 сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 27, Шийдэм одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
    2016 оны 6 сарын 02
    2016 оны зургаадугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
    Өнөө маргаашдаа Орхон-Сэлэнгийн сав газраар халуун, хуурай байхыг анхааруулж байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 28-30 хэм дулаан байна.

    2016 оны зургаадугаар сарын 02-ноос зургаадугаар сарын 06-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    2-нд говийн ихэнх нутаг, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо, 3-нд төв болон говийн нутгаар, 4-нд төв, говийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи 2-нд нутгийн баруун хэсгээр, 3, 4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. 2, 3-нд нутгийн өмнөд хэсгээр, 4, 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голыг хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
  • Улаанбурхангүй хүүхдийн баяр: Өвчнөөс сэргийлэх хооллолт
    2016 оны 6 сарын 01
    2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 9655 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд.

  • Япончуудын хүүхдээ залхуугаас ангижруулдаг 5 дүрэм
    2016 оны 6 сарын 01
    Хүмүүс ямарваа нэг зүйл хийх ёстой ч түүнийгээ хийхээс нэг л зайлсхийгээд залхуу хүрэх тохиолдол байдаг. Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ. Энэ бол зөвхөн чамаас л шалтгаалах асуудал. Ингээд залхуугаас гарч өөрсдийгөө зоригжуулахад урагшаа.



    1. Сэтэглийн хүч чиний хөдөлгөөнөөс

    Энэ нь чи ямар нэг зүйл хийхээс залхуу чинь хүрээд байвал өөрийгөө зоригжуулах ямарваа нэг үгийг чи өөртөө хэл жишээ нь ”би чаднаа” гэж. Гэхдээ энэ үгийг чи зүгээр хэлэх биш өөрийгөө зоригжуулахаар хүчтэй бөгөөд чангаар хэлхэд чамд маш их энерги хуримтлагдах болно.

    2. Ямарваа нэг сайхан зүйлийн талаар бод

    Ямар нэг баяртай зүлийн талаар бод. Урд нь ямар нэг бодсон зүйлээ хийж дуусгаад ямар амжилтанд хүрч байсан үеээ дурса, толгойгоо сэргээ. Ингэхэд л цаанаасаа чиний хийх хүсэл чинь ундраад л гараа ирнэ.

    3. Хийх гэж байгаа зүйлээ хийснээр төсөөл

    Энэ нь чи хийх гэж байгаа зүйлээ амжилттай хийснээр өөрийгөө төсөөл. Ургуулан бод.

    4. Хэн нэгний амжилтанд хүрсэн түүхийг цаг завараа байнга уншиж байх.

    Ингэснээр мэдээж чм тэр хүний амжилтанд бага зэрэг атаархаж өөрийгөө түүнтэй харьцуулж бодож эхэлдэг ба чамд ч бас амжилтанд хүрэх арга зам байгааг чи мэдрэх болно.

    Хамгийн сүүлд нь хэлэхэд энгийн боловч амьдралд маш том нөлөө үзүүлэх ”5 сайн” зарчмыг та бүхэнд хүргэе.

    Энэ 5 сайн зарчмыг япончууд цэцэрлэгийн наснаасаа л мөрдөж эхэлдэг гэнэ шүү. Бид яагаад болохгүй гэж.

    1. Сайн нягт нямбай байх
    2. Сайн цэвэрлэж цэмцийлгэх
    3. Сайн зохион байгуулалттай байх
    4. Сайн хэвшүүлэх
    5. Сайн сахилага баттай байх.
  • Ханын зурган чимэглэлийг 2000 м2 талбайд хийнэ
    2016 оны 6 сарын 01
    Нийслэлийн 2016 оны хот тохижилтын ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 9364.73 м2 явган хүний замын хавтанг шинээр тавих, 36593м2 хавтанг нөхөн сэргээж будах, 12400м2 талбайд унадаг дугуйн зам хийх, 12405 м2 сул шороон даланг эко хавтангаар хучих ажил хийгээд байна.
  • Япончууд жилд гурван удаа Хүүхдийн баяр тэмдэглэдэг
    2016 оны 6 сарын 01
    Дэлхийн өнцөг булан бүрт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өөр өөрсдийн онцлогтой тэмдэглэдэг.
  • Хүүхдийн баярын бэлгэнд хуучирч муудсан, хугацаа дууссан бүтээгдэхүүн байгаа эсэхийг шалга
    2016 оны 6 сарын 01
    Хуучирч муудсан бүтээгдэхүүн авахгүй байцгаая
  • Хүүхэддээ хэзээ ч хэлж болохгүй үгс
    2016 оны 6 сарын 01
    Эцэг эхчүүдийн наана цаанахыг бодолгүй хэлдэг үгс үр хүүхдэд нь “өргөс” ч болж магадгүй. Эцэг эхчүүдийн хувьд “Ингэж хэллээ гээд юун буруу байна” гэж өөрсдийгөө өмөөрч болох ч, хүүхдийн хувьд энэ нь үл тоомсорлогдох, дарамт үзүүлж, хүсэл эрмэлзлийг нь мохоодог.
  • Дэлхийн улсууд Хүүхдийн баярыг хэзээ тэмдэглэдэг вэ?
    2016 оны 6 сарын 01
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий даяар 1950 оноос хойш тэмдэглэдэг болжээ.

    Гэвч улс орон бүрт хүүхдийн баярын өдөр харилцан адилгүй байдаг.

    Дэлхийн улс орнуудад хүүхдийн баярыг хэзээ тэмдэглэдэг вэ?


    Аргентин – Наймдугаар сарын хоёр дахь ням гарагт

    Австрали – Аравдугаар сарын сүүлчийн долоо хоног

    Бразил – Аравдугаар сарын 12-нд

    Болгар – Зургадугаар сарын 1-нд, хүүхдүүдэд бэлэг өгч, жолооч нар автомашины гэрлээ асаадаг.

    Канад – Арваннэгдүгээр сарын 20-нд

    БНХАУ – Зургадугаар сарын 1-нд

    Куба – Долдугаар сарын гурав дахь ням гарагт

    Чех – Зургадугаар сарын 1

    Египет – Арван нэгдүгээр сарын 20

    Унгар – Тавдугаар сарын сүүлчийн ням гараг

    Хонконг – Дөрөвдүгээр сарын 4

    Энэтхэг – Арван нэгдүгээр сарын 14

    Япон – Тавдугаар сарын 5

    Казахстан – Зургадугаар сарын 1

    Умард Солонгос – Зургадугаар сарын 2

    Өмнөд Солонгос – Тавдугаар сарын 5

    Мексик – Дөрөвдүгээр сарын 30

    Норвеги – Тавдугаар сарын 17

    Польш – Зургадугаар сарын 1

    ОХУ – Зургадугаар сарын 1

    Испани – Тавдугаар сарын хоёр дахь ням гарагт

    Швед – Аравдугаар сарын эхний даваа гарагт

    Турк – Дөрөвдүгээр сарын 23

    АНУ – Ээжүүд ба Аавуудын өдөр гэж тэмдэглэдэг байна.

    Г.Үжин
  • Өнөөдөр архи зардаггүй өдөр
    2016 оны 6 сарын 01
    өдөр нийслэл хот дахь баар цэнгээний газар болон хүнсний дэлгүүрт согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхгүй байх захирамжийг гаргасан билээ. Энэ өдөр архи, согтууруулах ундаа зарж борлуулдаггүй учраас хот харьцангуй тайван өнждөг байна
  • Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
    2016 оны 6 сарын 01
    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг.
  • ”Mixx” пиццагаа захиалаад тоглоомын төвд үнэгүй тоглох эрхээ аваарай
    2016 оны 6 сарын 01
    Хэрэглэгчдийн итгэмжит байгууллага болох ”Mixx pizza” -ийн хамт олон Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бяцхан үрсдээ өвөрмөц бэлэг бариж байна. Тодруулбал, өнөөдөр буюу Хүүхдийн баярын өдөр захиалсан бүтээгдээхүүн тус бүрт ”Jungle Kids” тоглоомын төвд нэг цаг үнэгүй тоглох эрхийн бичгийг бэлэглэж байна.
5342 5343 5344 5345 5346 5347 5348
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    9 цаг 58 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    12 цаг 8 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 11 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    18 цаг 20 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    18 цаг 29 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    18 цаг 40 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК