-
2016 оны 3 сарын 24
Халдлага үйлдсэн этгээдийн тухай Бельгид анхааруулж байжээ
-
2016 оны 3 сарын 24
Энэ сараас эхлэн 20-25 орчим насны үл таних эрэгтэй өөрийгөө “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах эмч зүйч Д.Энхтүвшин” гэж танилцуулан, хуурамч үнэмлэх үзүүлж, шалгалтаар явж байна гэх нэрийдлээр нэр бүхий эмийн сангуудаас тодорхой хэмжээний мөнгийг залилан мэхэлж авчээ.
-
2016 оны 3 сарын 24
Солонгос, Монголын хамтарсан хуралдаан өнөөдөр Сөүл хотод болно
-
2016 оны 3 сарын 24
Зуслангийн газрыг ирэх сард өмчлүүлнэ
-
2016 оны 3 сарын 24
Нийслэлийн статистикийн газраас долоо хоногийн /2016.03.23/ үнийн танилцуулгыг мэдээллээ.
-
2016 оны 3 сарын 24
ШӨХТГ-өөс 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож, их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд зарлахыг зөвлөж байна.
-
2016 оны 3 сарын 24
Энэ сарын 26-ны 02:00 цагаас эхлэн галт тэрэгний хөдөлгөөний зуны цагийн хуваарьт шилжихээр болжээ.
-
2016 оны 3 сарын 24
Монгол туургатан миссүүд II амаржих газрыг тохижуулна
-
2016 оны 3 сарын 24
Ромын пап Бельгийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв
-
2016 оны 3 сарын 24
Г.Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлгийг дахин хөтөлнө
-
2016 оны 3 сарын 24
Нэрээ янз бүрээр сольж, залилангийн гэмт хэрэг үйлддэг олон удаагийн үйлдэлтэй этгээдийг цагдаагийн алба хаагчид барьжээ.
-
2016 оны 3 сарын 24
Р.Эрдоган:Бид Бельгийн талд болзошгүй аюулыг сануулж байсан
-
2016 оны 3 сарын 24
Сангийн сайд Б.Болор улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-
2016 оны 3 сарын 24
Харвын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын дарга ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгавар гаргажээ.
-
2016 оны 3 сарын 24
“Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцлоо
-
2016 оны 3 сарын 24
Монголбанк 2050.05 төгрөгийн нэг ханшаар 7.2 сая ам.доллар, 314.55 төгрөгийн хаалтын ханштайгаар 12.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
-
2016 оны 3 сарын 24
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-нд гэрээс нь баривчилж, саатуулсан билээ.
-
2016 оны 3 сарын 24
Улсын санхүү, эдийн засгийн цаг үеийн асуудлаар Сангийн сайд Б.Болор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд гадаад зах зээлээс таван жилийн хугацаатай босгосон 250 сая ам.долларыг юунд зарцуулах талаар мэдээллийг өглөө. Өнгөрсөн долоо хоногийн эхээр 250 сая ам.доллар манай улсын дансанд орсон бөгөөд эл мөнгөөр Засгийн газар дотоодоос өндөр хүүтэй зээлсэн зээлийн эргэн төлөхөд зарцуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар гадаад зах зээлээс 7.2 хүүтэй мөнгө зээлж эргээд дотоодоос 16-20 хүүтэй авсан зээлээ төлөх бөгөөд өрийг өрөөр дарах менежментийг хийж байгаа юм байна. Төсөвт орлого болгож авахгүй бөгөөд төсвийн орлогын гүйцэтгэл өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй сайн байгаа учраас цалин тэтгэвэр тавихад 250 сая долларыг ашиглахгүр! гэдгийг мэдэгдлээ. Засгийн газар гаднаас болсгосон эх үүсвэрээрээ олон жил үргэлжилж байгаа дотоодын зээлийг хааж, эргээд мөнгөн урсгалыг нэмэгдүүлнэ гэж Сангийн сайд Б.Болор хэлэв. Харин Канадын ”Хан ресурс” компанид төлөх 70 сая ам.долларыг төсвийн орлогоос төлөхөөр төлөвлөж байгаагаа энэ үеэр хэллээ.
Засгийн газар гаднаас таван жилийн хугацаатай зээлсэн 250 сая ам.долларыг эхний гурван жилийн хугацаанд үндсэн төлбөр төлөхгүй, хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэй юм байна. Харин сүүлийн хоёр жил үндсэн төлбөрийг, хүүгийн төлбөртэй хамт хувааж төлөх хуваарьтай юм байна.
Сэтгүүлчдийн цаг үеийн эдийн засгийн асуултад хариулсан мэдээллийг удахгүй хүргэх болно.
-
2016 оны 3 сарын 24
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2016 оны 3 сарын 24
Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, бусдад зарж борлуулж ашиг олж байгаа зохион байгуулалттай бүлэг этгээдийг хэд хэдэн удаагийн ажиллагаагаар илрүүлэн баривчилсан байна.
Тухайлбал: 2016 оны 03 дугаар сарын эхээр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын 3 иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, шавар гэх бодисыг нууцаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн бол өчигдөр мөн Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын 4 иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, кокайн гэх бодисуудыг бүлэглэн зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс илрүүлэн тухайн этгээдийг хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.
Сүүлийн үед хар тамхийг улсын хилээр тээвэрлэж нэвтрүүлдэг, жижиглэнгээр худалдаалдаг, захиалан авчруулдаг зэрэг сүлжээ үүссэн байна.