Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5700 5701 5702 5703 5704 5705 5706
  • МАН-ын Бага хурал түр завсарлалаа
    2015 оны 12 сарын 12
    МАН-ын Бага хурал завсарлалаа
    Улс төр Намууд

    Тусгаар тогтнолын ордноо болж буй МАН-ын Бага хурал түр завсарлалаа. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар илтгэл тавьсан билээ. Үдээс хойно үргэлжлэх хуралдааны үеэр гишүүдийн асуулт хариултаар үргэлжлэх юм.

    Дашрамд, тус хуралдаанаар намын дүрмэнд болоод хүний нөөцийн бүрдүүлэлтийн асуудлыг хэлэлцэж, баримталдаг дүрэм журманд өөрчлөлт оруулна. Мөн санхүүжилтийн журманд өөрчлөлт оруулах юм. Орон нутгийн болоод УИХ-ын сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийг хэрхэн сонгох журманд хэлэлцэн батлах юм.
  • Шүүх шинжилгээний хариу: Дагзны яс нь хугарснаас болж нас барсан
    2015 оны 12 сарын 12
    Задлан шинжилгээний хариу гарчээ
    Түгээх
    Share on facebook
    Share on twitter
    2015-12-12 13:30:56 - Нийслэл

    bolormaa“Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өнгөрөгч сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачид хийсэн задлан шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээний хариу түүний дагзны яс хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж гарсан байна.

    Талийгаачийг урьдчилсан байдлаар харвалтын улмаас нас барсан гэж дүгнээд байсан юм. Дагзны яс хугарах гэмтэл нь савж унахад эсвэл гаднын нөлөөллөөс үүсдэг гэж мэргэжлийн эмч хэлсэн. Хэргийн учрыг тодруулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоо цагдаагийнхан түүний нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
  • М.Зоригт сайд өөрийг нь дуурайж зураг авахуулсан хүүхдүүдэд бэлэг тараав
    2015 оны 12 сарын 12
    Зам тээврийн сайд М.Зоригт саяхан өөрийн цахим хуудсанд усны шил, үстэй малгайтай арван жилийн охид шиг авахуулсан сельфигээ оруулсан нь олон хүний анхаарлыг татсан билээ. Тус зургийг харсан зарим нь төрийн сайд хүн ийм байх зохимжгүй гэсэн сэтгэгдэл бичиж байсан бол зарим нь энгийн эгэл нэгэн шүү гэх тодорхойлолтыг өгч байсан. Ямартаа ч түүний сельфиг маш олон дуурайж зургаа авахуулсны ихэнх нь сурагчид болжээ. Тиймээс түүнийг даган дуурайсан багачуудад М.Зоригг сайд шинэ жилийн бэлгээр мялаахаа амалсан, Өдгөө түүний энэ аянд 1000 гаруй хүүхэд нэгджээ.



    Эрхэм сайд М.Зоригттой адилхан болж сельфидсэн хүүхдүүдийн зургийг нэгтгэж байгаад хүүхэд бүрт бэлэг гардуулахаар болжээ.
  • Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлж даваа гарагт эхэлнэ
    2015 оны 12 сарын 12
    Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлж даваа гарагт эхэлнэ
  • “Цөмөөхэй” балет нээлтээ хийнэ
    2015 оны 12 сарын 12
    “Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ
  • Монголд 22-хон үлдсэн дэлхийд ховор мазаалайн тухай 24 баримт
    2015 оны 12 сарын 12
    Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримтыг хүргэе.
  • Сэтгүүлзүйн салбарын шилдгүүд тодорлоо
    2015 оны 12 сарын 12
    Сэтгүүлзүйн салбарын шилдгүүд тодорлоо
  • Халзанбүргэдэй-Солонготын давааны замын нээлт боллоо
    2015 оны 12 сарын 12
    Халзанбүргэдэй-Солонготын даваа Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо
  • М.Энхболд: МАН-ын нэр хүнд 22.3 хувиас 36.3 хувь болж өслөө
    2015 оны 12 сарын 12
    Өнөө өглөө Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн МАН-ын бага хурал нийгмийн анхаарлыг татаж байна. МАН-ын дүрмийн дагуу Бага хурал нь жилд нэг удаа болох ёстой аж. Дүрмийн энэхүү заалтын дагуу Бага хурал болж байгааг эх сурвалж мэдээлэв. Бага хурал 60 гаруй хувийн ирцтэй эхэлжээ.
  • Цасан шуурга шуурна
    2015 оны 12 сарын 12
    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

    Өнөөдөр нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
  • Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
    2015 оны 12 сарын 12
    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
  • Балжиннямтай өдөр
    2015 оны 12 сарын 12

    2015.12.12, Бямба гараг / Билгийн тооллын: 1
    Өвлийн дунд шар хулгана сар
    Хар нохой өдөр

    Аргын тооллын: 2015.12.12, Бямба гараг
    Наран ургах шингэх: 08.43-17.07
    Үс засуулбал: Нас ахар болно
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

    Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, эд хураах, номын өглөг хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Зүүн нүд татвал хувцас олдоно, баруун бол элчтэй учирна. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно. Балжиннямтай өдөр.
  • Улаанбаатарт 9 хэмийн хүйтэн байна
    2015 оны 12 сарын 12
    Нутгийн баруун хагаст үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, зүүн болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.
  • “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн нээлт боллоо
    2015 оны 12 сарын 11

    “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн нээлт боллоо
  • ХЭҮК-оос гаргасан номын дээж гардууллаа
    2015 оны 12 сарын 11
    2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан УЕПГ, ЦЕГ, ШШГЕГ, Тахарын Ерөнхий Газрын дарга нарт ХЭҮК-оос эмхлэн гаргасан номнуудынхаа дээжээс гардуулан өглөө.

    ХЭҮК-ын гишүүн П. Оюунчимэг ”2016 оныг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас ”Бидний эрх, Бидний эрх чөлөө, Цаг ямагт” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалж, дэлхийн Үндсэн хууль гэгддэг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын олон улсын пактыг хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тиймээс ХЭҮК-оос санаачлан Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүд, хүний эрхийн боловсролын талаар орчуулгын хэвлэл, хүний эрхийн зөрчлүүдийг шалгах талаар гаргасан гарын авлага гэх хэвлэлүүдийг шинээр хэвлүүлсний дээжийг хамтран ажиллагч хууль хяналтын байгууллагуудад хүргэж бaйна. Та бүхэн өөрсдийн чиг үүргээ хэрэгжүүлэх, хүний эрхийн сургалт сурталчилгаа явуулахдаа олон улсын гэрээ конвенцуудын эдгээр номуудыг ашиглахыг хүсье” гэв.

    Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан: Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан нь хүний эрхийг хамгаалах, эдлүүлэх, хөхиүлэн дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж би боддог. Бид бүхэн хүний эрхийг хамгаалах үйлст танай байгууллагатай хамтарч ажиллахдаа ямагт таатай байдаг. Та бүхний өгсөн энэхүү гэрээ конвенцуудыг өдөр тутмынүйл ажиллагаа болонсургалт сурталчилгаандаа ашиглаж хэвшүүлнэ гэв.

    Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, тэргүүн Комиссар Р.Чингис: Бид бүхний үйл ажиллагааны үндсэн зорилго нь эцсийн эцэст хүний эрхийг хамгаалах, хэв журмыг сахиулах, айх аюулгүй амар тайван орчныг бий болгоход чиглэдэг. ХЭҮК-оос бэлэглэсэн хүний эрхийн эмхтгэл, номуудыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэвшүүлэн ажиллахаа илэрхийллээ.

    ШШГЕГ-ындэд дарга, ХурандааГ.Туулхүү: ШШГЕГ-ынхамт олны зүгээс та бүхэнд олон улсын хүний эрхийн өдрийн мэнд хүргэе. Манай байгууллага цаашид шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ олон улсын хүний эрхийн биллийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахын зэрэгцээтанай байгууллагатай санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахболногэв.

    Тахарын Ерөнхий Газрын дарга Ц.Азбаяр: Хүний эрхийн Үндэсний Комиссоос биднийг хүндэтгэн ирж шинээр хэвлэсэн номтовхимлынхоо дээжээс гардуулсанд маш их баярлалаа. Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, гэрч хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэж, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцуудыг шударгаар сахин биелүүлж ажиллахаа илэрхийллээ.
  • Хонины мах 2000 төгрөг болжээ
    2015 оны 12 сарын 11
    Хонины мах килограмм нь 2000 төгрөгт хүрч буурлаа. Энэ жилийн тухайд зуншлага тааруу байснаас өвөлжилтийн нөхцөл байдал хүнд, малын хорогдол ихсэх хандлагатай байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээллээд буй. Тэгвэл энэ байдлыг дагаад махны үнэ шалдаа хүртэл буугаад байна.

    Тодруулбал, өвөлжилт хүндрэх сургаар ченжүүд малчдын гар дээрээс малын махыг хамгийн хямдаар буюу нас бие гүйцсэн эр хонийг 30 мянгаар, адууг 350 мянган төгрөгөөр авч нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж байгаа.
  • Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьлаа
    2015 оны 12 сарын 11
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр /2015.12.11/ өргөн барилаа.

    Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, шүүн таслах ажиллагаанд тавих олон нийтийн хяналтын эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан билээ.

    Гэвч хуулийн “амин сүнс” болсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгчийн нэгэн адил шүүн таслах эрхтэй оролцох асуудлыг зохицуулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3 болон бусад заалтыг Үндсэн хуулийн цэц 2014 оны 1 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон нь тус хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа аж.

    Иймд эдгээр болон бусад асуудлыг нэг мөр шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэд хэрхэн ач холбогдол өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэр, шийтгэх, цагаатгах, шүүхийн тогтоолд заавал тусгаж, түүнийг үнэлж, дүгнэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд нарийвчлан тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • МАН Л.Эрхэмбаярыг шүүхэд өгнө гэлээ
    2015 оны 12 сарын 11
    Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөөр шуугих болсон ипотекийн 8 хувийн зээлийг 20 хувьд шилжүүлэхтэй холбоотой асуудлаар МАН мэдэгдэл хийлээ.

    МЭДЭГДЭЛ

    Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд ”МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх нэгхэн хоногийн дараа үнэнд няцаагдсан цуурхал, гүтгэлгийн чанартай, бусдын нэр төрд халдсан мэдээллийг түгээж эхэлсэн.

    Иргэн А.Базарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан “8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авахаар хуульчилсан нь иргэний хувийн өмчийн үндсэн эрхэнд халдсан байна” гэх агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сар 9-ний өдөр Их суудлаар хуралдан хэлэлцэж барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэсэн шийдвэр гаргажээ.

    АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын зохион байгуулсан энэхүү үйлдлийг:

    1. Орон сууцны зээлтэй иргэдийг МАН руу турхирч, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн;

    2. Банк, санхүүгийн байгууллага, иргэдийн хооронд үл итгэлцлийг дэвэргэсэн;

    3. МАН-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж гүтгэсэн санаатай үйлдэл гэж дүгнэж байна.

    Монгол Ардын нам нь орон сууцны зээлийн 6 хувийн хүүг санаачлан эхлүүлж байсан ба иргэдээ урт хугацаанд бага хүүтэй зээлийн хөтөлбөрт хамруулж, орон сууцаар хангах бодлогыг санаачлагч, дэмжин хэрэгжүүлэгч байж ирснийг Монголын ард түмэн мэднэ.

    АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн тараасан гүтгэлгээ твиттер хуудсаараа дамжуулан “андуурал болсон байна” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

    Иймд түүнийг МАН-аас нэн даруй уучлал эрж, залруулга гаргахыг шаардаж байна.

    Эдийн засгийг хямрааж, ард иргэдийн амьдрал, бизнес, санхүүгийн орчныг самарсан хариуцлагыг өөрсдөөсөө займчуулах гэсэн бусармаг санаархлаа олон нийтийг төөрөгдүүлэх, турхирах, бусдын нэр төрд халдах замаар хийж буй Л.Эрхэмбаярын хууль бус үйлдлийг шалгуулахаар шүүх, хуулийн байгууллагад хандах болсноо мэдэгдье.

    МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
  • Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа их хэмжээний мөнгө завшсан гэв
    2015 оны 12 сарын 11
    Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа захиран зарцуулж байжээ. Тодруулбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/ гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн баримтад шалгалт хийсэн байна.

    Тус шалгалтаар дээрх зөрчил илэрчээ. Ш.Хажидмаа дарга өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая нийт 71.5 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо данс руу оруулан завшиж байсан гэж МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар мэдэгдлээ. Улмаар энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон салбарын яамд нь МЭМАҮЭХ-ноос албан шаардлага хүргүүлсэн байна. Хуулиараа дээрх 71.5 сая төгрөгийг эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулах ёстой байжээ.
  • Цагдаагийнхан хулгайчийг үйлдэл дээр нь баривчлалаа
    2015 оны 12 сарын 11
    Сүхбаатар дүүрэгт “Баянгол” зочид буудлын ойролцоох орон сууцад гаднын этгээд айл ухаж байна гэсэн дуудлага өнөөдөр 11.00 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын дагуу Улаанбаатар хотын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид очиж, гэмт этгээдийг үйлдэл дээр баривчилсан байна. Гэмт этгээд нь тусгай багажаар тухайн айлын хаалганы цоожийг онгойлгож, дотроосоо түгжсэн байжээ. Иймээс цагдаагийнхан тухайн айлын хаалгыг онгойлгохын тулд Тусгай хүчнийхэнд хандсан байна. Улмаар тусгайгийнхан ирж хулгайд өртсөн айлын хаалгыг онгойлгож, гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
5700 5701 5702 5703 5704 5705 5706
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    6 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    6 цаг 41 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    9 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    9 цаг 42 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    9 цаг 49 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 25 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    10 цаг 54 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    11 цаг 5 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    11 цаг 24 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    11 цаг 49 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    12 цаг 0 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    12 цаг 22 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    12 цаг 26 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    12 цаг 44 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    13 цаг 6 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    13 цаг 13 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    13 цаг 38 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    13 цаг 45 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    13 цаг 51 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    13 цаг 55 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК