-
2015 оны 11 сарын 02
Буруу даварсан цагдаа бухын хүзүүнээс хатуу
-
2015 оны 11 сарын 02
Б.Саранчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Саранчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр 2009 оноос өнөөдрийг хүртэл тус газрын даргаар ажилласан юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар түүнийг амралттай байх үед нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өнгөрсөн сард өргөн барьсан. Хуульд зааснаар ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурсан тохиолдолд хэлэлцэх ёстой байсан ч МАН-ын бүлгийн төлөөгчдийн тоо энэхүү шаардлагыг хангаагүй байдаг. Харин ощруулах саналд Б.Сарангэрэл гарын үсэг зурсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон бололтой.
-
2015 оны 11 сарын 02
Д.Ганбат: Өршөөлд хамрагдсан хүмүүс хохирлоо барагдуулах ёстой
-
2015 оны 11 сарын 02
Даргыгаа егүүтгэсэн ахлагчийг прокурорт шилжүүлэв
Эрүүгийн цагдаагийн газрынхан өнгөрсөн сарын эхээр салхинд гарч, нэгнийхээ аминд хүрснээр тэдний зугаалга өндөрлөсөн талаар хэвлэлээр нэг хэсэг шуугисан. Тус газрын ажилтан, ахлах ахлагч Б.Өлзийбуян газрынхаа Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ажилтан, хошууч Х-тэй маргалдаж, улмаар гар зөрүүлсгоэр даргъшхаа амийг егүүтгэсэн юм. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Тусгай субъектийн хэргийг мөрдөх хэлстээс шалгаж дуусаад өнгөрсөн баасан гарагт прокурорын хяналтад ялын дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Эх сурвалжийн өгүүлснээр гар зөрүүлсэн ахлах ахлагч, хошууч хоёрт ямар нэг өс хонзон байхгүй бөгөөд үл ялих зүйлээс маргалдсан байна. Ахлах ахлагч Б.Өлзийбуянд хүний биед гэмтэл учруулж, амийг нь егүүтгэсэн хэргээр ял төлөвлөөд байгаа юм байна.
-
2015 оны 11 сарын 02
Нийслэлийн засаг даргын А980 тоот захирамжийн дагуу авто худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж байсан долоон захыг хүчээр татан буулгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд вокзалын ард байрлах “Мянган машины авто худалдаа”-г УБТЗ -ын хамгаалалтын албаны цэрэгжилтийн зохион байгуулалттай алба хаагчид хүчээр буулгаж, захыг битүүмжилсэн аж. Харин ням гаригийн орой цагдаагийн албан хаагчид ”Цирк”-ийн хажуу дахь автомашин худалдаалагчдыг хүчээр тараажээ. Эдгээр авто худалдаа эрхлэгчид яг одоо вокзалын хойно байрлах 1000 машины зогсоолд эсэргүүцлээ илэрхийлэн жагсч эхэлжээ.
-
2015 оны 11 сарын 02
УИХ-ын чуулганы өнгөрсөн долдоо хоногийн хуралдаанаар төсвийн тодотголын гурав болон дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Өөрөөр хэлбэл, тус хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав ба дөрөв дэх хэлэлцүүлгийг хийн батлав.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан Монгол Улсын 2015 оны хүлээж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс нэг их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүссэн. Иймд төсвийн орлогыг бодитойгоор тооцох, баталсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгах шаардлага үүссэн тул энэхүү хуулийг Засгийн газар энэ сарын 6-нд УИХ-д өргөн мэдүүлснийг ийн шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэхүү хуулийн өмнө хэлэлцэн баталсан. Тус хуулинд төсвийн тодотголын хууль батлагдсан өдрөөс дэд сайдын орон тоог цомхотгохоор заасан юм. Ийнхүү төсвийн тодотголыг баталснаар буюу өнөөдрөөс эхлэн Засгийн газар дэд сайдгүй ажиллах болж байна.
-
2015 оны 11 сарын 02
Монголын залуус дэлхийн оддын авъяас билиг, ур чадварыг дэргэдээс нь үздэг болоод удаж байгаа. Гэтэл тун удахгүй дэлхийн алдарт одтой Монголын нэгэн авъяаслаг залуу хамтран дуулж дэлхийн энтэй уран бүтээлч болох нь ээ. Энэ тухай уг төслийг хэрэгжүүлж буй багийнхан хэвлэлийн хурал хийж мэдээлэл хүргэсэн билээ.
-
2015 оны 11 сарын 02
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёог “Ардын эрх” сонин “Онцлох зочин”-оороо урьж ярилцлаа. Түүнд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг гардуулах болсноо Ерөнхийлөгчийн Тамгын газраас баасан гаригт зарласан билээ. Энэхүү эрхэм хүндтэй дээд шагнал, тэргүүн зэргийн одонг энэ сарын 12-нд тохиох эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдрөөр гардуулах юм.
-
2015 оны 11 сарын 02
үймрийн улмаас угаартаж нас баржээ. Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн “Богины ам” задгайн ... тоотод, байшин шатаж байна гэсэн дуудлага өнгөрөгч сарын 31-ний өглөөний 08:50 цагт хүлээн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 9 алба хаагч 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
Уг гал түймэрт иргэн Ш /63 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
-
2015 оны 11 сарын 02
...Жамухын сүүлчийн нүх нь АХХ гэсэн бодол л өөрийн эрхгүй төрж байна. Даанч эрх мэдэл, эд хөрөнгө дээр суурилсан нөхөрлөл нэг их уддаггүй жамтай. Тийм хүмүүс ч дэлүү шиг наалдаж явах, дээрэмдэж хулгайлахаа чухалчлахаас бус булхай луйвар, худал хуурмагийн хэдэн давхраас доош унахыг үл мэднэ, үл тооно...
-
2015 оны 11 сарын 02
Хэнтий аймгийн цагдаагийн газраас аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, аймгийн Шүүх, Прокурорын газартай хамтран “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь“ сэдэвт зөвлөгөөнийг сумдаа 5 бүсэд хувааж зохион байгууллаа.
Бүс бүрт харъяа сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сум, багуудын Засаг дарга нар, малчдын төлөөллийг оролцуулж, урд бүсийн зөвлөгөөнийг Баянмөнх, баруун бүсийн зөвлөгөөнийг Жаргалтхаан, зүүн бүсийн зөвлөгөөнийг Батноров, хойд бүсийн зөвлөгөөнийг Биндэр, төвийн бүсийн зөвлөгөөнийг Хэрлэн суманд тус тус зохион байгуулж нийт 389 албан тушаалтан, малчдыг хамруулсан байна.
Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу цагдаагийн газраас “Мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх ажил”, Хууль зүйн хэлтсээс “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг төрөөс хэрхэн дэмжиж байгаа тухай”, аймгийн прокурорын газраас “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил”, аймгийн шүүхээс “Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж байгаа ялын бодлого” сэдвээр тус тус мэдээлэл хийж, сумдын мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохио байгуулж байгаа ажлын талаар сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын мэдээллийг сонсож, санал зөвлөмж хэлэлцэв.
Зөвлөгөөнөөс “Малын хулгайгүй аймаг, малын хулгайгүй сум, малын хулгайгүй баг болох” уриалгыг гаргаж,
1. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг идэвхжүүлж, малчид, төрийн байгууллагууд хууль, журмаар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх;
2. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Албан даалгавар”-ын дагуу бод малыг зурагжуулах ажлыг орон нутагтаа бүрэн хэрэгжүүлэх;
3. “Малчдын бүлэг холбоо”-г идэвхжүүлэх, зарим багт шинээр зохион байгуулж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулах;
4. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалахад малчид, төрийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх гэсэн чиглэлийг гаргаж баталжээ.
Мөн хүйтэн сэрүүний улирал эхэлж, идэш хоолны цаг болж байгаатай холбоотойгоор мал хулгайлах гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа анхааруулж, малаа байнгын хариулга маллагаатай байлгах, багийн Засаг дарга нарыг эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж гарал үүслийн бичиг олгох ажилд туйлын хянамгай байж, гарал үүслийн бичиг засвар, зөрчилтэй, малын тоо зөрүүтэй тээвэрлэсэн, тууварласан бол тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу хурааж, улсын орлого болгож шийдвэрлэх тухай мэдээллийг өглөө.
Энэ үеэр малын гарал үүслийн гэрчилгээг малчны тамгаар орлуулах, Хэрлэн сумын 8 дугаар багт цагдаагийн ажилтан ажиллуулах, Баянхутаг сумын 1 дүгээр багийн малчдад гарал үүслийн бичгийг аймгийн төвд баталгаажуулах зэрэг саналыг малчид, багийн Засаг дарга нар гаргасан байна.
Зөвлөгөөний үеэр цагдаагийн газраас Баянмөнх, Жаргалтхаан, Батноров сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны эхний 9 сард гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгчээ.
-
2015 оны 11 сарын 02
Үндэсний өгөх өдрийн хүрээнд “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ынхан Тархины сааны холбоо, Сэргээн засах эмчилгээний “Таны инээмсэглэл” төвтэй хамтран “Энэ Бол Би” нэртэй үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулах гэж байна.
Тархины саажилттай хүүхдүүд болон том хүмүүсийн зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудыг дэлгэн харуулах уг үзэсгэлэнд дэлгэн тавих юм. Өөрөөр хэлбэл, тархины саатай хүүхдүүд хөдөлгөөний сааталтай байдаг ч оюун ухааны хувьд эрүүл саруул бөгөөд хүн өөрийгөө дайчилж чадвал юуг ч хийж чадна гэдгийг өөрсдийн бүтээлээр харуулахыг зорьж байгаа аж.
-
2015 оны 11 сарын 02
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/846 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлыг удирдлагаар хангаж, ажлын явцад төрийн байгууллагуудаас санал, зөвлөмж, зөвшөөрөл авах, хяналт тавих үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа ажиллах юм.
Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 02
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврын хэрэгжилтийн байдал, анхаарах асуудлын талаар 2 дахь удаагийн сургалт зөвлөгөөнийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явуулжээ. Сургалтыг орлогч прокурор А.Турдыбек явуулж аймгийн прокурорын газрын прокуроруудаас гадна Цагдаагийн газрын удирдлагууд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий нийт 32 албан тушаалтан хамрагдсан байна.
Түүнчлэн 8 буюу түүнээс дээш удаа хугацаа сунган шалгагдсан, давхар хяналтанд орсон хэргүүдийн талаар Прокурор, Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг оролцуулан хэлэлцэж эдгээр хэргүүдийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх бүх талын арга хэмжээ авч ажиллах талаар мөрдөн байцаагч, прокуроруудад үүрэг чиглэл өглөө. Сургалтаар аргачилсан зааврын заалт тус бүрээр ярилцлага явуулсан нь уг зааврыг нэг мөр ойлгон хэрэгжүүлэхэд үр дүнтэй болжээ.
-
2015 оны 11 сарын 02
Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх сэдэвчилсэн уралдаан зарлав.
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг таниулах, шударга ёсыг төлөвшүүлэх, олон нийтийг авлигаас ангид нийгэмд уриалан дуудах үзэл санааг урлагийн бүтээлээр оновчтой, сонирхолтой байдлаар илэрхийлж, авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг уран бүтээлчид, фото зураг сонирхогчдын дунд зохион байгуулах юм байна.
-
2015 оны 11 сарын 02
Авлигатай тэмцэх газар нэр бүхий иргэдээс ирүүлсэн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу ажиллаж, тус сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Зөвлөмж хүргүүлсэн билээ.
Уг Зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Авлигатай тэмцэх газарт ирүүлжээ. Тухайлбал, Ахлах сургуулийн тухайн жилийн батлагдсан төсөв, хууль тогтоомжид заасан үнийн дүн бүхий худалдан авалт, ажил үйлчилгээтэй холбоотой мэдээлийг ШУТИС-ийн цахим хуудсанд байршуулжээ. Түүнчлэн ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөс ахлах сургуультай холбогдуулан гаргаж байгаа аливаа дүрэм, журам, шийдвэрийг сургуулийн мэдээллийн самбар болон цахим хуудсанд байршуулан иргэдэд ил тод, нээлттэй мэдээлдэг болжээ.
ШУТИС-ийн ректорын зөвлөлөөс үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох тал дээр цаашид тогтмол анхаарч ажиллах зөвлөмжийг Ахлах сургуулийн захирал Г.Адьяахүүд өгч, хэрэгжилтийг тухай бүр дүгнэн ажиллахыг үүрэг болгосон байна.
-
2015 оны 11 сарын 02
Амралтын өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол нь нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Гэтэл зам тээврийн осол хэрэг, гаргаж буй зарим жолооч нар нь осол хэрэг үйлдээд тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхиж явах, осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэлгүй орхиж явснаараа өөрийнхөө үйлдсэн ослыг хүндрүүлдэг. Осол хэний ч анхаарал болгоомжгүй, буруутай үйлдлээс гарч болох тул иргэн та үүргээ биелүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдэн эд юмсыг ослын газраас хөдлөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг ямагт санаж явах хэрэгтэй. ЗХАБТХ-ийн 12.2.3.зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах; 34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. гэж заасан байгаа тул Иргэн та хуулиа биелүүлж бусаддаа хүндэтгэлтэй хандаарай.
Тухайлбал, БЗД-ийн нутаг Доржийн гудамж Мянган оюутны байрны баруун хойд замд H.Mightu маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 15 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.
-
2015 оны 11 сарын 02
СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21-р хорооллын Мираж зочид буудлын урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 35-40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж гэмтээжээ.
Хөдөө орон нутагт -Говьсүмбэр аймгийн Баянмандал сумын 1 дүгээр багийн нутагт Т. Aliion маркийн М жолоотой авто машин онхолдож зорчигч 54 настай эмэгтэй О нас барсан байна.
-
2015 оны 11 сарын 02
2015 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 704 авснаас зам тээврийн ослын 522 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17 бүртгэгдэж 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 5 хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 115 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
-
2015 оны 11 сарын 02
Л.ПҮРЭВСҮРЭН: МОНГОЛ УЛС ОЛОН УЛС ОРНЫ ИТГЭЛ ДААЖ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛЭЭ [PDF] [Хэвлэх] [И-мэйл]