зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5701 5702 5703 5704 5705 5706 5707
  • Итгэлт хамбын хувилбар жинхэнэ шүтээн мөн үү?
    2015 оны 10 сарын 30
    Монголчууд шүтээнээ эрэлхийлсэн ард түмэн бололтой. Шүтэж болдог л юм байвал хүний, өөрийн гэж үл ялгана. Дээр үед Их хүрээ орж, Богдод мөргөхөөр морьтой явган зүтгэж ирдэг байсан ард түмэн өнөөдөр шүтээнээ эрж хайж, дэлхийг хэрдэг болсон. Утай, Гүмбум, Энэтхэг, Түвд, Итгэлт хамба гээд монгол сүсэгтнүүдийн цуваа гадагш чиглэн урсдаг.



    Тэгвэл Монголд Итгэлт хамбатай жишихүйц шүтээн илэрч, олны анхаарлыг гойд татаж байна. Энэ нь физик хуулийн хувьд занданшуулж хатаасан шарил боловч шашны үүднээс бол “гүн бясалгалын байдалд шилжсэн амьд гэгээнтэн” юм. Уг дуулиан Их Бри­танийн “Telegraph” сонин “Улаанбаатар хотоос тугалын арьсанд боосон ламын цогцос олдлоо. Лам ховсын аргаар гүн бясалгал хийж байгаа тул бүрмөсөн амьсгал хураагаагүй, амьд хэвээрээ байгаа гэж Буддын шинжээчид үзэж байна” хэмээн нийтэлснээр дэлхийн сонорт хүртэл хүрчээ.



    Монголоос олдсон 200 жилийн настай занданшуулсан шарил жинхэнэ шүтээн мөн, биш эсэх дээр гол маргаан өрнөж байна. Шашны зүтгэлтнүүд “Лам зүүн гараа дэлгэж, баруун гараараа судар айлдах гэж буйг бэлгэдсэн байдалтай олдсон нь эртний Буддын шашны ёс бөгөөд үхээгүйг нотолно” гэж тайлбарласан. Зарим нь “Занданшуулсан гэдэг үгийг энэ тохиолдолд хэрэглэж болохгүй. Нүд нь хараастай, биед нь хүрвэл бүлээн мэдрэгдэнэ. Энэ нь амьд гэдгийн нотолгоо. Бурхны шашин хийгээд шинжлэх ухааны гойд үзэгдэл юм. Энэ бол монголчуудын төдийгүй дэлхийн гайхамшиг” гэж ч сүсэглэж буй. Орчин үеийн шинжлэх ухаанд хүн бие барснаас хойш эд эс нь үхжиж, хамгийн тэсвэртэй яс гэхэд 20 жилийн дараа оргүй алга болдыг тогтоосон. Гэтэл Монголоос олдсон Цорж лам Санжжавын шарил бүв бүтнээрээ 200 жилийг өнгөрөөжээ.



    Ямартай ч, үхэл амьдралын хоорондох замыг гэтлэх “Тукдам” хэмээх гүн бясалгал хийж байгаа лам хүн гэдэг дээр нэгдэж буй бололтой. Яг ийм үзэгдлүүд дэлхий дээр хэр олон юм бол. Анхны олон нийтэд мэдэгдсэн нь 2002 онд ОХУ-ын Буриадад гарч байжээ. Даши-Доржо Итигилов хэмээх ламын занданшуулсан шарилыг газраас ухаж гаргахад өмхийрч, муудсан шинж бараг ажиглагдаагүй юм. Итигилов гэгээнтэн “бүрмөсөн үхээгүй” бөгөөд түүний биеийн температур Улаан Үдийн сүмийн тэмдэглэлт арга хэмжээнүүдийн үеэр нэмэгддэг байна. Түүнийг 1927 онд бясалгал хийж байгаад амьсгал хураахад шавь нар нь очир завилгаар суулган, биеийг нь давсаар боожээ. Энэ бол мөнөөх алдарт Итгэлт хамба бөлгөө.



    Мөн Тайландын Самуй арлын Буддист сүмд хадгалагдаж буй лам багшийн мумми нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Луан Фо Даэн нэртэй лам 79 насандаа бясалгал хийж байгаад өөд болсон юм. Түүнийг нас барсны дараа шавь нар нь шарилыг шилэн хоргонд хийж хадгалан олон нийтийн өмнө дэлгэн тавьжээ. Мөн хар нүдний шил зүүлгэсэн байна. Ламын шарил 1979 оноос хойш өнөөг хүртэл сайтар хадгалагдаж байгаа бөгөөд жуулчид байнга очиж хүндэтгэл үзүүлдэг гэнэ. Гутгаар нь ийнхүү Монголд харьяалагдаж, Архангай аймагт залраад байна.



    Цорж лам Санжжавыг олдсоны дараа гадаад, дотоодын шашны зүтгэлтнүүдээс гадна шинжлэх ухааны төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн. Тэдний хэн нь ч “Цорж лам амьд” гэсэн мэдээллийг 100 хувь үгүйсгээгүй. Санал бодлоо илэрхийлэгсдийн ихэнх нь гүн бясалгал шинжлэх ухаанд нээлттэй сэдэв хэвээр, хүн төрөлхтний энэ талаарх мэдлэг үнэнхүү хомс байгааг хүлээн зөвшөөрсөн байв.



    Харин үнэн байж болно гэсэн мэдэгдлийг нэг бус эрдэмтэн хийжээ. Тухайлбал, бүх буддын шашинтны тэргүүн, оюун санааны удирдагч XIV Далай лам Данзанжамцын эмч, доктор Бэрри Керзин “Монгол лам үхээгүй. Гэгээрсэн хүмүүс ийм байдлаар бясалгалд ордог. Үүнийг тукдам гэж нэрлэдэг. Хэрвээ ийм байдлаар удаан байх аваас будда болох боломжтой” гэсэн байсан юм.



    Чөлөөт нэвтэрхий тольд “Тукдам”-ыг “Зөвхөн агуу мастеруудын л хүрч чаддаг бясалгалын хамгийн дээд зэрэг” хэмээн тодорхойлжээ. Харин бусад шинж тэмдгийн талаарх мэдээллүүд хоорондоо зөрж байна. Хүн төрөлхтний гарал үүслийн талаар цуврал ном бичиж алдаршсан эрдэмтэн Эрнст Мулдашев гүн бясалгалд орсон хүний бие яг л чулуу шиг хатуу, хүйтэн болдог гэсэн бол “Түвдийн үхэл, амьдрал” хэмээх ном бичсэн Согьял Ринчопе “Тукдамд орсон хүн амьсгалахгүй, бодисын солилцоо нь зогсч, яг л амьгүй мэт болох авч царай туяатай, арьс нь уян зөөлөн хэвээрээ үлддэг” гэжээ. Мөн Э.Мулдашев бясалгалыг “Хүмүүний сүнс нь махан бие, бодит ертөнцтэй гагцхүү бодлоороо хүлээстэй байдаг. Хэрвээ хүн 1-5 секунд бодлоосоо ангижирч чадвал амар амгаланг олж, минутаас дээш байвал дээд мэдлэгтэй холбогдож, энэхүү байдлаа илүү удаан хадгалбал самади буюу гүн бясалгалд ордог” гэх маягаар тодорхойлсон байдаг. Түүнийхээр бол бидний хэн нь ч энэ аргаар самадид хүрч чадах аж.



    Тукдамд 14, 21 хоносон баримт цөөнгүй байгаа ч 200, түүнээс дээш жил байсан баримт бараг байхгүйтэй адил аж. Түвдийн Гьюдмед дацангийн лам Ген Лувсан Калден 2012 оны хоёрдугаар сарын 22-нд 85 насандаа жанч халж, 14 хоногийн турш тукдамд байжээ. Харин 15 дахь хоног дээр багшийн хамарнаас цус гарсан байхыг нэгэн шавь нь хараад багшийгаа тукдамаас гарсныг мэдсэн гэсэн байна. Хамраас цус гарах нь тукдамаас гарсныг илтгэх шинж гэнэ.



    АНУ-ын Висконсины их сургуулийн захиргаа 2007 оны арванхоёрдугаар сард “Тукдам”-ыг судлах төсөл эхлүүлж, доктор Ричард Дэвидсоноор ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Түвдийн Гэлүг шашны сургуулийн багш Лувсанням 2009 оны есдүгээр сарын 14-нд нас барж, 18 хоногийн турш тукдамд байсан явдал судалгааны багийнханд маш том олз болсон байна. Эрдэмтэд Далай ламд хүсэлт гарган зөвшөөрөл авч, Лувсаннямын биеийг орчин үеийн технологи ашиглан судалсан ч “Амьд” гэсэн дүгнэлт гаргахаас өөрийг хийж чадаагүй байдаг. Дашрамд, Далай ламын зүгээс тукдамын нууцыг шинжлэх ухааны үүднээс тайлах нь маш ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхийд нэр хүндтэй эрдэмтэд судалгаа шинжилгээ хийх хүсэлт тавьбал татгалзахгүй гэсэн утгатай мэдэгдлийг тухайн үед хийж байжээ.



    Тэгвэл занданшуулсан шүтээнийг хүмүүс шүтэх ёстой юу. Олон зуун жил хэвээр хадгалагдаж чадаж буй нууцыг сүсэгтнүүд ид шид гэж үздэг. Бурхад л ийм төрлийн ид шид үзүүлж чадна гэж хүмүүс итгэдэг. Тийм учраас уг занданшуулсан шарилыг шүтээн маягаар тусгай сүм барьж оршоогоод, хамгаалалттай, эзэнтэй, олон нийт мөргөх боломжтой болгох нь зүйтэй гэх байр суурь олон байна.



    Эсрэг талд зүгээр л занданшуулж, хүйтэн сэрүүн нөхцөлд хадгалагдаж чадсан шарилыг шүтэх нь хэр нийцтэй вэ гэсэн үл итгэх үзэгдэл ч бий. Гэвч занданшуулна гэдэг нь тухайн хүний тархи болон дотор эрхтнийг авч, тусгай аргаар занданшуулдаг гэнэ. Борцолдогтой төстэй юм уу даа. Ийм занданшуулсан шарилыг “муми” гэж нэрлэж заншсан. Тэгвэл Цорж ламын биед тархи хийгээд дотор эрхтэн нь бүгд байгаа нь занданшуулсан шарил биш гэх дүгнэлтэд хүргэж буй аж. Тиймээс л Итгэлт хамбатай эгээ адил гэж тодорхойлж байгаа гэнэ. Орост байгуулагдсан Итгэлт хамбыг судлах институт түүний эд эсээс дээж авч, шинжлээд амьд хүний эд эс байна гэдгийг тогтоосон. Тэрээр 150 жилийн настай, нүд нь аниатай, эрүү нь унжиж суулт өгсөн бол манай Цорж 200 жилийн настай, нүд нь нээлттэй олдсон. Доктор Барри Керзин “Хэрэв бясалгагч хүн ийм байрлалаа удаан хадгалж чадвал Бурхан Будда болдог” гэжээ.



    Итгэлт хамбатай харьцуулах, жишихийн учир нь Цорж ламын шарил олдсоноор бидэнд бий болж буй боломжийн тухай ярих гэснийх. Учир нь өдгөө Итгэлт хамбад мөргөх аяллыг зохион байгуулдаг есөн компани Монголд байна. 2008-2014 оны байдлаар Монгол Улсаас нийт давхардсан тоогоор 160.293 мөргөлч Итгэлт хамбыг зорьсон судалгаа байдаг. Үүнээс бид дотоодоос гадагшаа гарч буй эдийн засгийн урсгалыг олж харж болно. Итгэлт хамбад мөргөх аяллын зардалд нэг хүн хамгийн багадаа 300 мянган төгрөг зарцуулдаг. Түүнийг нийт аялсан хүнийхээ тоотой үржүүлэхэд бидний Итгэлт хамбад сүсэглэж буйн бодит өртөг гарч ирнэ. Тэгвэл олдоод буй Цорж лам тэрхүү өртгийг дотооддоо хадгалж үлдэх боломж гэж харагдаж байна.



    Нөгөөтэйгүүр, дэлхий дээр буддын шашны сүсэгтэн аялагчдын тоо Энэтхэг, Түвд улсуудад жилд дунджаар 60 саяд хүрдэг ажээ. Харин Монгол Улс жилд 5 сая жуулчин хүлээн авдаг болох мөрөөдөлтэй. Жилээс жилд л аялал жуулчлалын тоогоо нэмэгдүүлэх төрөл бүрийн хөтөлбөр зохион байгуулдаг, төсөв мөнгө зардаг. Харамсалтай нь, Итгэлт хамбын хэрээний жуулчдыг ч татаж чаддаггүй нь нууц биш.



    Саяхны жишээ нийслэлээс 560 сая төгрөг зарцуулан зохион байгуулсан шашны даншиг наадмыг нэрлэж болно. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Даншиг наадмаар нэг сая жуулчин хүлээн авахаар тооцоолж байгаа. Зардлаа нөхөөд, ашигтай ажиллах болно” гэж амлаж байсан ч биелээгүй. Жуулчдын анхаарлыг хү­рээ цам хийж, бөх барилдуулснаар татдаггүй юм байна гэдгийг ноён хотын дарга ойлгосон биз ээ. Аялал жуулчлалд ялгаагүй маркетинг, PR л хэрэгтэй. Итгэлт хамбын аялал яагаад жуулчдын анхаарлыг байнга татаж байна вэ гэвэл түүний талаарх элдэв цуу, дам яриа, домог нь байдаг. Энэ хүн 75 насандаа өөд болохдоо “Би 75 жилийн дараа дахин төрж, хүн төрөлхтөн, байгаль дэлхийнхээ төлөө буян үйлдэх болно” хэмээн гэрээслэсэн гэдэг. Түүний шарилыг яг 75 жилийн дараа Иволгын дацанд залсан байдаг. Нас бараад 75 жил болсон ч түүний бие муудаагүй, үс хумс, арьс нь яг амьд хүнийх шиг, шүд нь маш сайн байжээ. Бас бие нь 36 хэмийн дулаан, биеэс нь дулаан ялгардаг, өвөл шилэн хоргонд хийхэд цантдаг гэнэ. Бараг л амьсгалж байдаг гэнэ гэх мэт яриа л сүсэгтэн, жуулчдыг тийш зориход хангалттай сэдэл болдог хэрэг. Тэгвэл Монголоос олдоод буй Цорж ламын шарилыг тийн “пиардаж” болох бус уу. Утай, Гүмбум, Итгэлт хамба руу чиглэсэн гадаадын урсгалыг татаж чаддаггүй юм аа гэхэд дотоодынхоо аялагчдыг тогтоон барих бүрэн боломж нээгдлээ.



    Д.ДАМДИНЖАВ
  • Хайгуулын 538 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ
    2015 оны 10 сарын 30
    Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэ хугацаанд 538 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ.
  • ХҮН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэжээ
    2015 оны 10 сарын 30
    Улсын Дээд шүүх Хөдөлмөрийн Үндэсний намаас ирүүлсэн дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтөө бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр хэлэлцлээ.
  • Төрийн албаны шалгалт ирэх сарын 16-нд болно
    2015 оны 10 сарын 30
    Улсын их хурлын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалт авдаг.
  • Цагдаагийн хэлтсүүдийг оролцуулсан нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулжээ
    2015 оны 10 сарын 30
    Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 06 дугаарт сарын 18-ны өдрийн 1/01 тоот ажил сайжруулах тухай үүргийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дүүргийн прокурорын газраас хамтран “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд удааширсан болон түдгэлзүүлсэн хэргүүдийг шийдвэрлэх аян ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” сэдэвт хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

    Зөвлөгөөнд Сонинохайрхан Дүүргийн Засаг дарга М.Чинболд, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Х.Нямбаатар, Дүүргийн прокурор Д.Отгонбаяр, Дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар, Дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрхэмбаяр, Дүүргийн Прокурорын газрын прокурорууд болон цагдаагийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтан 100 гаруй оролцсон байна.

    Зөвөлгөөнөөр:

    - Түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэх 1 сарын аяныг эхлүүлэн явуулах,

    - Хугацаа сунгасан болон ажиллагаанд шалгагдаж байгаа хэргүүдийг шийдвэрлэх график гаргаж, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга нар хариуцаж ажиллах,

    - Хялбаршуулсан журмаар шийдэх хэргийн тоо хувийг 35 хувьд хүргэх,

    - Шүүх, Прокуророос хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахгүй шийдвэрлүүлэхэд чиглэсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,

    - Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллах талаар нэгдсэн шийдвэр гарган ажиллажээ.
  • “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдэв
    2015 оны 10 сарын 30
    Авлигатай тэмцэх газрын хамт олон өөрсдийн санаачилгаар “25 дугаар суваг” телевизээс зохион байгуулж буй “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдэв. “1000 төгрөг төсөл”-ийн зорилгын дор хамт олноороо нэгдсэн тус байгууллагын ажилтан, албан хаагч сэтгэлийн хандиваа цуглуулж, сайн үйлсийн аяныг зохион байгуулагчдад гардуулан өглөө.

    “Энэ аянд нэгдсэнээр биеэ хамгаалах чадваргүй, асран хамгаалагчийн хараа хяналт алдагдсаны улмаас Түлэнхийн төвд өвчиндөө шаналан, эмчилгээ хийлгэж буй энхрий бяцхан үрсийнхээ ирээдүйд үнэлж баршгүй тус нэмэр хүргэж байгаа юм” хэмээн “1000 төгрөг төсөл”-ийг зохион байгуулагчид хэлээд Авлигатай тэмцэх газрын хамт олонд талархал илэрхийлэв.

    Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, цаашид нийгэмд үүсч бий болсон сэтгэл эмзэглүүлэм асуудлаар сайн үйлсийн аяныг зохион байгуулбал Авлигатай тэмцэх газрын хамт олон зүрх сэтгэлээрээ дэмжин оролцоход бэлэн гэдгээ илэрхийлээд бусад байгууллага, хамт олон, иргэдийг энэхүү аянд нэгдэхийг уриаллаа.
  • ”Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн боллоо
    2015 оны 10 сарын 30
    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо хамтран мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааныг энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан. Тус уралдаан нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн бодит дүр төрхийг гэрэл зурганд буулгаж, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
    Нийслэлийн өдрөөр Улаанбаатар хотын өөрчлөлт шинэчлэлтийг харуулсан 50 гаруй гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, уралдааны дүнг танилцуулж, шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар гардууллаа. Тус уралдааны нэгдүгээр байранд гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнэ, хоёрдугаар байранд Б.Рэнцэндорж, гуравдугаар байранд Д.Хан-Уул орсон бол Х.Түшиг, Н.Цолмон нар тусгай байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн урамшууллаар шагнуулав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Г.Уянга: АТГ-ынхан С.Баярын асуудлаар бичгээр тайлбар өг
    2015 оны 10 сарын 30

    Г.Уянга: АТГ-ынхан С.Баярын асуудлыг яагаад больсноо бичгээр өгөөрэй
    Түгээх
    Share on facebook
    Share on twitter
    2015-10-30 12:10:36 - Шар

    uyanga

    Өчигдөр УИХ-ын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга АТГ-ынхан хэн бэ гэдгээ харуулаад байгаа, АТГ-ынхан С.Баярын асуудлыг ямар үндэслэлээр, яагаад больсон гэдгээ бичгээр өгөөрэй” гэв.

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д худалдаж авсан орон сууцуудын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон билээ. Тэрээр “golomt.org сайтаас энэ мэдээллийг олон нийтэд ил болгоосой гэж надад явуулсан байх. Надаас гадна улс төр судлаач н.Ганхуяг зэрэг олон хүнд энэ мэдээллийг явуулсан байна. Энэ мэдээлэл Оюутолгойн гэрээтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа учраас олон нийтэд мэдээллээ” гэсэн юм.

    С.Баяр АНУ-д өөрийн анхны эхнэр болон охидынхоо нэр дээр өндөр зэрэглэлийн долоон орон сууц худалдан авч, түүнийгээ хэсэг хугацааны дараа эргүүлэн зарсан, түүнчлэн бэлэглэлийн гэрээний дагуу орон сууц бэлэглэж хууль бус мөнгө угаасан хэмээн мэдэгдсэн. Харин дараа нь С.Баяр АТГ-д хандаж өөрийгөө шалгуулах хүсэлтээ тавьснаар энэ хэрэг хэсэгтээ чимээгүй болсон билээ.
  • Өсвөрийн шатарчдын ДАШТ болж байна
    2015 оны 10 сарын 30
    Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Грекийн Порто Каррас хотноо өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэмцээнд Монгол улсаас зургаан насны ангилалд 26 шатарчин оролцож байгаа бөгөөд ирэх сарын 6-ны өдөр тэмцээн өндөрлөнө.

    Тэмцээний таван өргийн дараах байдлаар хөвгүүдийн найман насанд Л.Очирбат 17, 10 насанд С.Чингүүн 11, Е.Төгстөмөр 26, Г.Амартүвшин 36, 12 насанд Э.Баасансүрэн 26, Д.Батсүрэн 36, С.Ган-Эрдэнэ 45, 14 насанд Г.Ганцоож 25, 16 насанд Ү.Агьбилэг 102, 18 насанд С.Билгүүн 25-р байрт тус тус бичигдэж байна. Охидын найман насанд Б.Энхсаран 6, 10 насанд Б.Мөнгөнзул 4, дэлхийн аварга Д.Мөнхзул 5, 12 насанд С.Лхагвадолгор 16, 14 насанд Н.Наран-Эрдэнэ 45, 18 насанд Ү.Үүрийнтуяа 11-р байрт тус тус бичигдэж байна.
  • Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох тогтоолыг хэлэлцэнэ
    2015 оны 10 сарын 30
    Эдийн засгийн байнгын хороо Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжив
    Түгээх
    Share on facebook
    Share on twitter
    2015-10-30 12:26:45 - Улс төр

    ez

    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив. Уул уурхайн сайд Р.Жигжид ”Гацууртын ордын нөхцөл байдалтай хоёр удаа газар дээр нь очиж танилцсан. Алт хууль бусаар олборлогчид ихээр бий болсон байна. Нутгийн иргэд цагдаа болон иргэд хамгаалж чадахгүй, хүчин мөхөсдөж буй учраас төрөөс яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй” гэв.

    Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцэхээр болж байна. Уг асуудлыг үдээс хойш хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
  • Х.Бат-Ялалт:ХЭҮК руу ороход хүйтэн хөндий, уур уцаартай ажилтнууд угтдаг
    2015 оны 10 сарын 30
    Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн зөрчлийн талаар жилдээ 700 гаруй гомдол авдаг гэв. Харин Засгийн газрын 1111 төв өдөртөө л 1000-аас дээш гомдол авдаг гэх. Манай Иргэдийн шударга шүүх гэхэд л өдөртөө 10 гаруй хүний эрхийн зөрчлийн тухай гомдлыг хүлээж авдаг.
    Хүний эрхийн зөрчил газар авч ялангуяа эрх баригчдаас хүний эрхийг зөрчсөн бодлого хэрэгжүүлж байхад ХЭҮК бидний эрхийг хамгаалах, бэхжүүлэх талаар ажиллахгүй юм бол өөр хэн ажиллах юм бэ?
    Дээрээс нь Хүний Эрхийн Үндэсний Комисс руу ороход хүйтэн хөндий, уур уцаартай ажилтнууд угтаж хүлээж авах нь цаанаа л жихүүдэс төрмөөр, итгэл алдмаар, ХАРАМСАЛТАЙ санагдаж байна лээ...
    Миний хувьд прокурор ч юмуу шүүхийн байгууллага руу орж байгаа мэт таагүй сэтгэгдэл төрснөө нуугаад яахав....
  • ”SNOOP DOGG”-той дуулах Монгол авъяастанг тодруулах хэвлэлийн хурал болно
    2015 оны 10 сарын 30
    ”SNOOP DOGG”-той дуулах Монгол авъяастанг тодруулах төслийнхөн хэвлэлийн хурал зарлажээ

    “VTV HD” телевизийн хамт олон “БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ” төслийн хүрээнд Монгол залуусын мөрөөдлийг бодит болгож дэлхийн алдарт од SNOOP DOG-той хамтран дуулах монгол авъяастанг тодруулах томоохон шоу төслийг хэрэгжүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

    Тэгвэл уг шоу төслийг санаачлагч, зохион байгуулагчид өнөөдөр ”Mongol news” мэдээллийн төвд 12:00 цагаас хэвлэлийн хурал хийхээр болжээ. Иймд дэлхийн хэмжээний монгол авъяастныг дэмжигч эрхэм сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан та бүхнийг урьж байна.
  • Хакухогийн хүү сүмо барилдана
    2015 оны 10 сарын 30
    Хакухогийн хүү сүмо барилдана
    Их аварга Хакүхогийн хүү, долоон настай Махото хөвгүүн сүмогоор барилдахаар шийджээ. Түүний оролцох анхны тэмцээн нь ирэх жилийн нэгдүгээр сард Токиод болох “Хакүхо цом”. Хакүхо “Аавынхаа нэрэмжит тэмцээнд оролцох уу, медаль авч чадна даа гэж хэлтэл Махото барилдахаар шийдсэн. Шинэ маваши худалдаж авч өгтөл баярлаад, шууд бэлтгэл хийж эхэлсэн” гэж сэтгүулчдэд ярьжээ. Гэхдээ хүүгээ заавал бөх бол гэж шахахгүй. Алдартай бөхийн удам байх хэцуү, дарамттайг өөрийн биеэр амссан гэдгээ ч Хакухо аварга ярьсан байна. Тэрбээр “Өвөө, аав, хүү гээд гурван үеийн аварга байвал сайхан гэж мөрөөдөөд л суудаг. Хүүгээ бага багаар барилдуулж байтал ирээдүй нь тодрох байх” гэсэн байна.
  • Хөвсгөл рүү онгоц нисэхээ болилоо
    2015 оны 10 сарын 30
    Хөвсгөл рүү онгоц нисэхээ болилоо

    Аймгуудыг авто замаар хол- босноос хойш хүмүүс онгоцонд суух нь цөөрчээ. Тиймээс агаарын тээврийн компаниуд алдагдалд орохгүйн тулд жуулчид ихтэй
    зуны улиралд нь зарим аимаг руу онгоц нисгээд, бусад үед нислэгээ зогсоодог болоод байна. Тухайлбал, Хөвсгөл аймаг руу өнгөрч зун онгоц нисэж байсан бол өнгөрсөн долоо хоногоос зогсчээ. Мөрөн, Улаанбаатарын хооронд өдөр бүр зургаан автобус тогтмол явж байгаа аж. Энэ чиглэлд унтлагын автобус явдаг. Бас Улаанбаатар луу Мөрөнгөөс өглөө эрт автобус явдаг болсон тул зорчигчид авто тээврээр үйлчлүүлэх нь нэмэгджээ.
  • О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам болно
    2015 оны 10 сарын 30
    Төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам болно.
  • Баянхонгорын нинжа нар зэвсэг ашиглан танхайрчээ
    2015 оны 10 сарын 30
    Дорнод аймгийн Матад су- мын хэсгийн төлөөлөгчийг хууль бусаар алт олборлогчид буюу нинжа нар барьцаалсан ту- хай мэдээлэл цагдаагийнхныг түргэн авахуулжээ. Баянхонгор аймгаас “Ланд круйзер” мар- кийн автомашин хөлөглөсөн хэдэн нинжа Матадад очиж газар сэндийчиж эхэлсэн аж. Энэ тухай мэдээллээр сумын
    удирдлага, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар тухайн газарт нь очиход 5-6 нинжа 52-... БНХ дугаартай машинд суун зугтсан гэнэ. Араас нь цагдаа, сумын удирддага хөөхөд нэлээд зуг- таж байснаа гүйцээд очмогц, хүрз, царилаа аваад “ална” гээд буугаад ирсэн аж. Хэсгийн тө- лөөлөгч нь учрыг нь олох гээд бууж очих үед сумын удирд- лага нь машинаа хөлөглөн зуг- таж, улмаар сумын төвдөө очин Дорнодын Цагдаагийн газарт
    дуудлага өгчээ. Ингээд зүүн гурван аймгийн Цагдаагийн га- зар, хэлтсийнхэн түргэн авч, хаалт хийж отоод Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тө- вөөс зүүн тийш 30 гаруй км-т явж байхад нь олж саатуулсан байна. Гэтэл машинд хэсгийн тө- лөөлөгч байгаагүй гэнэ. Ингээд зам шалгалтаар явахад сумын удирдлага хэсгийн төлөелөгчөө орхиод явсан газраас холгүй үлдээсэн байжээ. Өдгөө Баян- хонгорын нинжа нарт Эрүүгийн
    хуулийн 181.3-т заасан Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайр- сан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Сүхбаа- тар сум хил залгаа учраас нэг их холдоогүй баригдсан гэнэ. Хэсгийн төлөөлөгч ямар нэгэн гэмтэл шархгүй, зодуулж цо- хиулаагүй байгаа талаар Ма- тад сумын нэг иргэн бидэнд мэдээллээ.
  • Танхайн хэргүүдийг таслан зогсоолоо
    2015 оны 10 сарын 30
    БГД-20 “Хар хорин захын гадна зодоон болоод байна” гэсэн мэдээллийг
    10-р сарын 29-нд авч шалгахад: СХД-1. хороонд оршин суух Б /эр.21н/-ийг, СХД-30. хороонд оршин суух Ш /эр.24н/ ийн согтуурсан үедээ зодож танхайрсаныг таслан зогсоож БГДЦХ-2 шалгаж байна.
    БГД-20 “ТЭЦ-2 станцын гадна зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд авч шалгахад: ХУД-9 хороонд оршин суух Б /эр.41н/-г, СХД-4. хороонд оршин суух А /эр.30н/ гэгч согтуурсан үедээ зодож танхайрсаныг таслан зогсоож БГДЦХ-2 шалгаж байна.
  • Хашаандаа мод тарьсан иргэдийг урамшууллаа
    2015 оны 10 сарын 30
    Нийслэлийн 376 жилийг ойг тохиолдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үйлсэд нэгдэн амьдарч буй хашаандаа жимсний болон гоёл чимэглэлийн мод сөөг тарьж ургуулсан 570 иргэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас урамшуулал олголоо. 2013 онд 510, 2014 онд 957 айл өрхөд 56 сая төгрөгийн урамшуулал олгосон бөгөөд гурван жилийн хугацаанд 2037 айл өрх энэ урамшуулалд хамрагдан ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, ойр орчмын айл өрхдөө мод тарих арчлах арга ухааныг зааж байгаа юм.
    Энэхүү арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Бусдаас мөнгө нэхэлгүй өөрсдийн хөрөнгөөр хашаандаа мод тарьж нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Та бүхэндээ баярлалаа. Нийслэлээс жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм. Ногоон байгууламжийн арчилгаа тордолгоо, цэцэг тарих ажлыг цаашид үргэлжлүүлэн хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
    Хашаандаа мод тарьсан иргэдийн төлөөлөл “Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян гэдэг.Бид мөнгө олох гэж мод, бут, сөөг тариагүй. Орчноо сайхан харагдуулж, агаарын бохирдлыг багасган, үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэх гэж мод тарьж байна. Бидний тарьсан модыг сүйтгэдэг, инженерийн шугам сүлжээний ажил хийгээд нөхөн сэргээлт хийдэггүй хүмүүсийг харахад үнэхээр хэцүү санагддаг. Хотын төвд нэг наст цэцэг тарилаа гэж шүүмжлэх юм. Цэцэг огт тарихгүй бол хот гундуу өнгө зүсээ алдсан харагдана гэдгийг ойлгож ухаарахгүй байна. Дэлхийн бусад томоохон хотуудын ногоон байгууламж ямар байдаг билээ. Цэцэг тарьж нийслэлийнхээ өнгө үзэмжийг нэмэгдүүлэх нь зөв. Ингэж байж иргэд нүд, сэтгэлийн баясал авч ажлаа сайн хийж амьдралаа дээшлүүлнэ. Та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж байгаа. Мод тарьсан иргэдээ урамшуулж буй нийслэлийнхэндээ баярлалаа” гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төсөл хэрэгжүүлнэ
    2015 оны 10 сарын 30
    Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ өнөөдрийн байдлаар 50-60 жилийн насжилттай байна. Үүнтэй холбоотойгоор зарим асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЦЭЭР”-ийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн системийн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төслийг хэрэгжүүлэхээр төслийн эхний шатны гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа.
    Тус төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хүн амын унд ахуйн ус хангамжийн системийг бага зардалтайгаар нөхөн сэргээж, усны чанарт хуучирсан шугам хоолойноос үзүүлэх нөлөөг арилгах боломжтой болох юм. Мөн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох Австри улсын технологийг Монголд нутагшуулах ноу хауг нэвтрүүлнэ гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.
  • Хулгайн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлж, шалгаж байна
    2015 оны 10 сарын 30
    Улаанбаатар хотын хэмжээнд 10-р сарын 29-ний өдрийн 05:00 цагаас 10-р сарын 30-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4082, удаа холбогдсоноос,
    гэмт хэргийн 162, зөрчлийн 1603, Зам тээврийн ослын 322, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 66-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

    № Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
    гэмт хэрэг Танхай
    гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
    1 2015.10.29 66 33 34 6 7

    БГД-11 “Тэргүүн чансаа ХХК”-д 10-р сарын 28-29-нд шилжих шөнө хулгай орсон байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд авч шалгахад: СБД-3 хороонд оршин суух Э /эр.28н/-ийн барилгын хашаанаас, 5кг зэс утсыг, харуул ажилтай ЧД-8. хороонд оршин суух Н /эр.37н/ гэгч хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-1 шалгаж байна.
    СХД-14 “Цамбагаравын автобусны буудлын орчим эд зүйлээ хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг авч шалгахад: СХД-26. хороонд оршин суух С /эм.16н/-ийн халааснаас “SKY” гар утсыг, Одооогоор тодорхой оршин суух хаяггүй С /эр.22н/ гэгч хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СХДЦХ-3 шалгаж байна.
    ЧД-2 “Компьютер ланд төвийн дохиолол дуугарсан” гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд авч шалгахад: БГД-1 хороонд оршин суух иргэн И /эр.20н/ гэгч нь хаалгыг эвдэж хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн ЧДЦХ-1 шалгаж байна.
5701 5702 5703 5704 5705 5706 5707
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    5 цаг 43 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    17 цаг 16 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    18 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    18 цаг 17 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    18 цаг 32 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 39 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    19 цаг 7 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК