Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5774 5775 5776 5777 5778 5779 5780
  • М.Зоригт: Сайдынхаа суудлыг аваарай
    2015 оны 11 сарын 13


    Сайд М.Зоригт ууртай байна
    29 минутын өмнө

    Зам тээврийн сайд М.Зоригт тойргийнх нь хөрөнгө оруулалт хасагдсанд тун ууртай байгаа аж. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үед ихэд тойргийнх нь хөрөнгө оруулалт хасагдсанд бухимдан, “сайдынхаа суудлыг аваарай. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд орохгүй шүү” гэж хэлээд гарч оджээ.

    Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан түүний дээрх үгийг “УИХ-ын даргад хандан хэллээ шүү нөхөд өө” гээд алхаа цохин төсвийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлсэн байна.

    Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт нэр дэвшин сонгогдсон юм. МАН Засгийн газраас гарснаар Зам тээврийн сайдын суудалд сууж, давхар дээлтэй болсон ч тойргийнх нь асуудал уурыг нь барав бололтой. Сайдын суудлаа аваарай гэж гомдол мэдүүлсэн байна шүү.
  • “Эрдэнэс ТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлөв
    2015 оны 11 сарын 13
    “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлжээ.
  • Дархан хотын багш нар компьютерээ хүлээн авлаа
    2015 оны 11 сарын 13
    Дархан хотын багш нар компьютерээ хүлээн авлаа
  • Дөрвөн хүүхэд угаартжээ
    2015 оны 11 сарын 13
    Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 10 дугаар орцны 1 давхарын айлд гал гарч байна гэсэн дуудлагыг 15:43 цагт өгснөөр Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход иргэн С-ын гал зуухны өрөөнд тавилга, эд зүйл шатаж байсныг унтраасан байна.
    Уг гал түймэрт өртөж иргэн 62 настай, эрэгтэйн баруун гарын шуу хэсгээр, иргэн 32 настай, эмэгтэйн баруун гар шуу хэсгээр тус тус түлэгдэж, 4 давхрын айлын 6-13 насны 4 хүүхэд гал түймрийн утаанд хордож угаартсан байсныг аюулгүй байдлыг хангах арга хэмжээг яаралтай авч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.
  • Ө.Бат-Эрдэнэ: Амьсгалын замын түлэгдэлттэй учраас амь насанд халтай
    2015 оны 11 сарын 13
    С.Эрдэнэ одоо сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Түүний биеийн байдал хүнд байгаа аж. Тодруулбал амьсгалын замын түлэгдэлт бүхий 30-40 хувийн талбай хамарсан, түлэнхийн 1,2,3 дугаар зэргийн түлэгдэлттэй байгаа юм байна. Талбайн хувьд ч амьсгалын замын түлэгдэлттэй учраас амь насанд халтай. Өвчин намдаах, унтуулах тариаг их хэмжээгээр тарьсан байгаа гэдгийг түүний эмчилэгч эмч Ө.Бат-Эрдэнэ хэллээ.
  • Чуулган: Төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа
    2015 оны 11 сарын 13
    Төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

  • С.Эрдэнэ Өргөдлийн байнгын хороонд хандсан байжээ
    2015 оны 11 сарын 13
    Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийв

    Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2015.11.13/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

    Иргэн С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлсэн байна. Уг өргөдөлд “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин 206 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцэлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрх зүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна” хэмээн бичсэн болохыг уншиж танилцуулав. Мөн уг гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг дурдаад, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгуулж өгөх хүсэлт илэрхийлжээ.

    Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т заасны дагуу Өргөдлийн байнгын хороо иргэн С.Эрдэнээс ирүүлсэн өргөдлийг холбогдох хууль, журмын хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлсэн юм. Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • А.Гантулгын санаачилгаар “Зүрх судлалын тасаг”-ийг бүрэн шинэчиллээ
    2015 оны 11 сарын 13
    А.Гантулгын санаачилгаар “Зүрх судлалын тасаг”-ийг бүрэн шинэчиллээ
  • ”Эрдэнэс ТТ” С.Эрдэнийн эмчилгээний зардлыг бүрэн хариуцна
    2015 оны 11 сарын 13
    Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ
    5 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь маш харамсалтай үйлдэл боллоо гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж үүрэг даалгавар өгсөн байна.

    С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө.

    “Мөн үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, улмаар компанийн хуулийн дагуу шинэ гүйцэтгэх удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ Эрдэнэс Тавантолгой хувьцаат комданийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр боллоо” гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11400#sthash.BAjRqekh.dpuf
  • Б.Батзаяа, “Самсунг С&Т” компанийн захирлыг батлан даалтад гаргалаа
    2015 оны 11 сарын 13
    Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан єнгєрсєн баасан гарагт Зам тээврийн яамны Тєрийн нарийн бичгийн дарга асан,“Монголын тємєр зам” ТЄХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг цагдан хорьж баривчилсан байна. Тvvнээс шинэ тємєр замтай холбоотой хэргээр байцаалт авч байгаа талаар баттай эх сурвалж мэдээлж байв. Хэрвээ уншигчид санаж байгаа бол єнгєрсєн оны тавдугаар сарын 06-ны єдєр АН-ын хэсэг нєхєд “Шинэ тємєр зам” тєслийг нэр бvхий хэд, хэдэн хуулийн байгууллагад шалгуулахаар зэхэж байсан юм. Учир нь тємєр замын бодлогын хvрээнд хэрэгжvvлж буй шинэ тємєр замынхаа царигийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхийг зарим нэг эрх баригчид нэхэж, шахаж эхлээд байгаа билээ. Тиймээс тємєр замын царигийг шийдвэрлэж шинэ шугам барих тухай тогтоолын тєслийг Засгийн газар єнгєрсєн оны дєрєвдvгээр сарын сvvлээр УИХ-д єргєн барьсан нь нэлээд асуудал дагуулах болсон юм. Угтаа бол царигийн асуудлыг хєндєж эхэлснээр “Шинэ тємєр зам” тєсєлд зориулан гаргасан баримт бичгvvд нь хоорондоо зєрчилдєж ашиг сонирхлын элдэв маргаан дагуулах болсон. Єєрєєр хэлбэл, энэхvv тєслийг хэрэгжvvлэхийн тулд эхлээд техник эдийн засгийн vндэслэлийг нь боловсруулах ажлыг “Монголын тємєр зам” компани хариуцан гvйцэтгэсэн аж.
  • ”Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд С.Эрдэнийг эргэлээ
    2015 оны 11 сарын 13
    Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тийм зүйл байхгүй. Ташаа мэдээлэл” гэх тайлбарыг өгч байна. Харин яг одоо Эрдэнэс-Таван Толгой компанийн удирдлагууд С.Эрдэнийг эмнэлэгт эргэж байгаа юм. Улмаар 17.00 цагаас мэдээлэл хийхээр болсон билээ.
  • ЦЕГ: Өөрийгөө шатаасан ажилтан нас бараагүй
    2015 оны 11 сарын 13
    “Эрдэнэс-Таван Толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн хурал хийж байх үеэрээ өөрийгөө шатаасан. Тэрбээр компанийнх нь удирдлагууд ажилчдаа шилжүүлэх гэрээг дур мэдэн хийж, олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн. Мөн 200 гаруй ажилтанаа шилжүүлэх нэрийдлээр цомхотгох байгааг эсэргүүцэн ийнхүү өөрийгөө шатаасан юм.

    Тэгвэл жиргээчид С.Эрдэнийг нас барсан хэмээн жиргэж эхэллээ.

    Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тийм зүйл байхгүй. Ташаа мэдээлэл” гэх тайлбарыг өгч байна. Харин яг одоо Эрдэнэс-Таван Толгой компанийн удирдлагууд С.Эрдэнийг эмнэлэгт эргэж байгаа юм. Улмаар 17.00 цагаас мэдээлэл хийхээр болсон билээ.
  • Амиа хорлоход хүргэсэн гэдгээр “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэх үү?
    2015 оны 11 сарын 13
    Амиа хорлоход хүргэсэн гэдгээр “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэх үү?
    “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж олныг сэрдхийлгэв. Хэдийгээр түүний энэ үйлдэл амь наснаас нь холуур өнгөрсөн ч тэрбээр биедээ түлэнхийн бэртэлтэйгээр эмнэлгийн байгууллагад хүргэгдэв.
    Түүний энэхүү үйлдлийг хүн бүр янз бүрээр ойлгож, үзэл бодлоо илэрхийлж байна.
    Зарим иргэдийн хувьд энэ хүнд үүнээс өөр тэмцэх арга зам байсангүй мэтээр ярьж байгаа бол нөгөө хэсэг нь хэтэрхий “тэнэглэл” хэмээн үзэл бодлоо цахим ертөнцөд илэрхийлсээр байна.
    Юутай ч түүний энэ үйлдлээс болж багагүй асуудал дэгдэх нь ойлгомжтой болоод байна. Магадгүй энэ асуудлаас улбаалж манай улсын хуулийн гажуудал ч илэрхий харагдаж байгааг хэлэх нь зүйтэй биз ээ.
    Тухайлбал, амиа хорлохыг завдсан хийгээд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийн газар үзэл бодлоо тулган шаардсан дээрх үйлдэлд хүлээлгэх хариуцлагын талаар хуулинд тусгаж өгөөгүй байгаа юм.
    Харин бусдыг амиа хорлоход хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн 95.1-д зааснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой болж байна.
    Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гэгч зааснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн гэж хэлж болно.
    Мөн цаашлаад ийм асуудал дахин давтагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Гэтэл цагдаагийн алба хаагчид иргэдийн амгалан тайванг алдагдуулахгүй, хамгаалах үүрэгтэй улс. Тэгэхээр тэд хэвлэлийн хурал бүр дээр очиж хамгаалалтанд гарч, хурал зохион байгуулагч хийгээд сэтгүүлчдийг нэгжиж шалгаж оруулж байх ёстой юу.
    Эрх үүргийнхээ дагуу хэвлэлийн хурлын аюулгүй байдалд анхаарч ажиллалаа гэхэд өнөөх үг хэлээ чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх гэх мэт хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх бус уу.
    Энэ мэт асуудлууд урган гарч буйг учир мэдэх хүмүүс хэлж байна. Ер нь үзэл бодлоо илэрхийлж болно. Гагцхүү ингэж гэмт хэргийн чанараар буюу өөрийн үзэл бодлыг хүчээр тулган шаардах замаар илэрхийлж байгаа нь зөв үү?
    Юутай ч өнөөдрийн энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдахын хувьд шалгагдаж байна. С.Эрдэнийн хамт мэдээлэл хийсэн хоёр иргэнээс байцаалт аваад эхэлсэн аж. Гагцхүү хуулийн ямар зүйл заалтаар шалгагдах нь тодорхойгүй байгаа юм.
  • “Нарны орон” тоглолтод урьж байна
    2015 оны 11 сарын 13
    Дорнод аймгийн Алтан гадас одонт “Хөгжимт жүжгийн театр”, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театруудын нэгдсэн “Нарны орон” тоглолт 11-р сарын 26, 27-нд Дорнод аймагт, 11 сарын 29-нд Улаанбаатар хотод, 12 сарын 01-нд Сүхбаатар аймагт тус тус тоглогдох гэж байгаа билээ. Энэхүү тоглолтонд тус театруудын шилдэг 90 гаруй уран бүтээлчид оролцох юм.
  • Чуулган: Мөнгөний бодлогыг баталлаа
    2015 оны 11 сарын 13
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнээр баталлаа.

    Уг бодлого батлагдсанаар ирэх онд зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах үүргийг Засгийн газар, Монголбанк хүлээгээд байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж зээлийн хүүг бууруулах ёстой. Энэ асуудлыг эдийн засгийн аргаар бууруулах бололцоогүй, тодорхой үүрэг өгч ажиллах ёстой гэж үзсэнийг гишүүд дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулахад мөн олонхийн дэмжлэг хүлээсэн юм.

    Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төсөл түүнтэй холбоотой төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.
  • Ц.Элбэгдорж: Монголчууд өөрсдөөрөө бахархах хэрэгтэй
    2015 оны 11 сарын 13
    Ц.Элбэгдорж: Монголчууд өөрсдөөрөө бахархах хэрэгтэй
  • АСЕМ-ийн ажлын хэсэг Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллана
    2015 оны 11 сарын 13
    АСЕМ-ийн ажлын хэсэг Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллана
  • Төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
    2015 оны 11 сарын 13
    Төсвийн байнгын хороо 2016 оны нэгдсэн төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.13/ хуралдаан 12 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

    Тус байнгын хорооны дарга Ч.Улаан хуралдааны эхэнд, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу 2016 оны нэгдсэн төсвийн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад гарсан бүх саналуудыг тусгаад төслийг эцсийн хувилбараар нийт гишүүдэд тараасан гээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед зарчмын зөрүүтэй зарим саналууд дэмжигдсэн тул санал хураалт явуулах талаар мэдэгдсэн.

    Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2016 онд ”6,981.4” гэснийг ”7,013.9” гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2016 онд ”7,883.0” гэснийг ”7,954.4” гэж, ДНБ-нд эзлэх хувь ”28.6” гэснийг ”28.8 ” гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2016 онд ”45.5” гэснийг ”701.1” гэж, 2017 онд ”761.9” гэснийг ”833.4” гэж, ДНБ-нд эзлэх хувь ”-2.4” гэснийг ”-2.7” гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2016 онд ”-901.5” гэснийг ”-940.5” гэж, ДНБ-нд эзлэх хувь ”-3.3” гэснийг ”-3.4” гэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2016 онд ”2,016.4” гэснийг ”1,930.5” гэж өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар шийдвэрлэлээ.

    Үүний дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг, уг хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий гишүүдээс Үндэсний статистикийн хороог Улсын Их Хурлын харьяанд үлдээх тухай горимын санал гаргаж санал хураалгасан ч хуралдааны дараа саналаа татаж авснаар уг санал хүчингүйд тооцогдсон юм.

    Хуралдааны төгсгөлд Засгийн газраас дахин өргөн барьсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулав.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • ”Шударга ёс” эвслийнхэн Сонгуулийн хуулийн төсөл өргөн барив
    2015 оны 11 сарын 13
    Хуулийн төсөл өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.13/ Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

    2011 онд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ч өнгөрсөн хугацаанд хуулийн зорилт бүрэн биелэгдэхгүй, нийгмийн шинэ харилцааг бүрэн дүүрэн зохицуулж чадахгүй байна хэмээн үзжээ. Тиймээс сонгуулийн системийг зөв тогтоож, энэ үндсэн дээр Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний “ сонгох, сонгогдох эрх”, Улсын Их Хурлын гишүүнийг “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийг бодитойгоор эдлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Улаанбаатар нэгтгэл 410 тонн давс бодисын нөөцтэй байна
    2015 оны 11 сарын 13
    ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс өвлийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.
5774 5775 5776 5777 5778 5779 5780
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    13 цаг 33 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    13 цаг 41 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    15 цаг 23 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    17 цаг 6 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    18 цаг 43 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    18 цаг 46 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    18 цаг 51 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    18 цаг 56 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    19 цаг 25 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    19 цаг 41 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    19 цаг 50 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Уржигдар 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2026-04-03
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    2026-04-03
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    2026-04-03
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    2026-04-03
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК