зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4376 4377 4378 4379 4380 4381 4382
  • Ц.Нямдорж: О.Баасанхүү юмыг сүр бадруулж ярьдгаа болих хэрэгтэй
    2017 оны 4 сарын 21
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

  • О.Баасанхүү: Ц.Нямдорж Ерөнхийлөгч болгоныг унахаар дандаа бөөрнөөс нь шаадаг зангаа болих хэрэгтэй
    2017 оны 4 сарын 21
    О.Баасанхүү: Ц.Нямдорж гуай та Ерөнхийлөгч болгоныг унахаар дандаа бөөрнөөс нь шаадаг зангаа болих хэрэгтэй
  • Фото: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ЗДТГ-ын байр шатлаа
    2017 оны 4 сарын 21
    Өчигдөр буюу 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын Тамгын газрын байр шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Хатгал тосгон нь аймгийн төвөөс 101 км-ын зайтай юм.
  • Шуурхай: Монголын дипломатч их хэмжээний тамхи тээвэрлэж яваад баригджээ
    2017 оны 4 сарын 21
    Монголын дипломатч хар тамхины хэрэгт холбогдсон байж болзошгүй байна. Учир нь Австри дахь Монголын дипломат албанд ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан
  • Талийгаач ахлагч Б.Ариунболд амиа егүүтгэх гэж гранат дэлбэлсэн үү, зохион байгуулалттай хэрэг үү гэдгийг шалгаж байна
    2017 оны 4 сарын 21
    Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн Очиртолгой гэх газарт гранат дэлбэрч Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн хоёр алба хаагч амь насаа алдаж, найман цэрэг хүнд, хөнгөн гэмтэл авсан хэрэг энэ сарын 11-нд гарсан билээ.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    2017 оны 4 сарын 21
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
  • “1000 эргүүл” арга хэмжээний хүрээнд онц хүнд гэмт хэргийг шуурхай илрүүлэв
    2017 оны 4 сарын 21
    “1000 эргүүл” арга хэмжээний хүрээнд онц хүнд гэмт хэргийг шуурхай илрүүлэв
  • ”Лалын улс”-ын удирдлага халдлага хийсэн этгээдийн нэрийг зарлажээ
    2017 оны 4 сарын 21
    “Лалын улс” террорист бүлэглэл Парис хотын төв дэх Елисейн өргөн чөлөөний орчимд өчигдөр гарсан террорист халдлагын хариуцлагыг өөртөө хүлээжээ.
  • Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа
    2017 оны 4 сарын 21
    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар
  • АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд Н.Алтанхуяг, Л.Болд, Г.Цагаан, Х.Баттулга нарын 10 хүн өрсөлдөх нь
    2017 оны 4 сарын 21
    Тэнгэрийн дуу ойртож, Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ улам чангарсаар. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах гэж хэрэндээ л дотроо зодоон өрнүүлж, зарим нэг нь намынхаа анхан шатны байгууллагын хүнээс эхлээд хурган дарга, цэрэг нартаа юу хэлж, юу ярихыг нь хүртэл нарийвчлан зааж байгаа сурагтай.
  • Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
    2017 оны 4 сарын 21
    чуулган
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 4 сарын 21
    09.00 цагт: АШУҮИС-ийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь АНУ-ын Рочестрийн Их Сургуулийн Анагаах Ухааны төвтэй хамтарч “
  • “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлийн автобус маргаашаас үйлчилгээнд гарна
    2017 оны 4 сарын 21
    Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон хоёр хувааж дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр болсон байна.

  • ”Сургууль минь” дуу бүтсэн түүх
    2017 оны 4 сарын 21
    Эрлийн жигүүр хайрласан
    Эрдмийн өргөө сургууль минь
    1985-1986 оны хичээлийн жилийн сүүлээр буюу 1986 оны хавар Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургууль дээр Монголын Радио, Телевизийн Газраас \МРТВ\ орон даяар зохион байгуулж явуулдаг ”Залуу нас-Мөнхийн дуудлага” нэртэй радио нэвтрүүлгийн багийнхан ирсэн юм. Тэр багийг ахалж, ”25-р суваг” ТВ-ээрээ алдаршсан Авирмэд асан ирж байсныг санаж байна. Тэр үеийн Монголын залуусыг уриалан дуудсан энэ нэвтрүүлэгт тухайн үедээ улс орны хэмжээнд ”шилдэг” гэж дүгнэдэг байгууллагын залуусыг оролцуулдаг байсан юм. Бидний ажиллаж байсан Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургууль ”Улсын Тэргүүний Сургууль” ийн болзлыг ханган олон жил хамгаалж, аймагтаа төдийгүй Улсын хэмжээнд ”Шилдэг” т тооцогддог байсан болохоор ийнхүү сонгосон байх. Ийм түвшинд энэ сургуулийг удирдан авч явж байсан захирал Ж.Нацаг, хичээлийн эрхлэгч Д. Пүрэвдорж нарын гавьяа байсан юм шүү. Энэ удирдлагууд залуу багш биднийг ”хатуу гар”аар ажиллуулж сургахдаа, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, бие биенээсээ суралцдаг, ажлын их ачааллыг даах чадварыг төлөвшүүлснээр, одоо хэр нь мундаг багш, сургуулийн удирдах ажилтан болцгоож, боловсролын салбарт сайн ажиллаж байгаад нь бахархаж байдаг. Хэрвээ надад жаахан ч атугай сайн чанар байдаг бол, энэ сургуульд ажиллаж байсан он жилүүдийн үр шим хэмээн би одоо ч талархан боддог юм даа.
    Хоногийн тоогоор бие минь өсч
    Хонхны дуугаар сэтгэл сэргэсэн
    Хонгорхон насаа азтай үдсэн
    Ховорхон заяах сургууль минь
    Эрлийн жигүүр хайрласан
    Эрдмийн өргөө сургууль минь
    Нэвтрүүлэгт оролцох гэж залуу багш нар орой болгон цуглаж, нэвтрүүлгийн багийнхантай санал бодлоо хуваалцана. Монголын боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг баримттайгаар хөндөж, шийдэлд нь залуу багш нарын саналыг тусгах чиглэлээр хийж байсан нэвтрүүлэг юм. Хөдөөгийн сургуулиудад сургалтад хэрэглэх техник хэрэгслэл дутмаг байдаг тухай, байгаа техник хэрэгслэл нь эвдрэхээр сэлбэг олддоггүй тухай, хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуу багш нарын нийгмийн асуудал болоод мэргэжлийн ур чадварын талаар асуудал хөндөж байсан санагдаж байна. Нэвтрүүлэг үндсэндээ дуусч байх үед ”Ер нь энэ нэвтрүүлэгтэй холбогдуулан сургуулийн тухай дуу шинээр зохиож оруулбал яасан юм бэ?” гэсэн санал гарчээ. Тэр үед Тосонцэнгэлийн 8 жилийн сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Чимэдгочоо, манай сургуулийн орос хэлний багш Г. Гүнчинсүрэн зэрэг багш нар цуглан сууж байгаад үгийг нь зохиосон гэдэг. ОХУ-ын Свердловскийн Хөгжмийн Сургууль төгсөж ирээд Тосонцэнгэлийн ”Соёлын Ордон”-ы даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан \одоо ”МУУГЗ”, нэрт хөгжмийн зохиолч\ аялгууг нь зохиож, ”Соёлын Ордон” ы ”сайн дурын уран сайханч” МБК-ын ажилчин Отгонбаяр дуулсан юм. Тэр үед Монголын радиогоор дуулагдах шинэ дуу болон уран бүтээлийг урьдчилан хянаж, албан ёсны зөвшөөрөл өгдөг МАХН-ы үзэл суртал хариуцсан байгууллагад Авирмэд хандаж зөвшөөрөл авсан гэж хожим нь сонсож байв. Анх сонссон болоод тэр үү, Отгонбаярын дуулсан дуу миний сэтгэлд их ойр санагддаг юм.
    Сурагчийн ширээнд тохой мөртэй
    Сурлагын дэвтэрт нэр минь бичээстэй
    Амьдрах хүслийн учгийг атгуулсан
    Ачлан дээдлэх сургууль минь
    Эрлийн жигүүр хайрласан
    Эрдмийн өргөө сургууль минь
    1986 онд ”Залуу нас-Мөнхийн дуудлага” радио нэвтрүүлгээр зохиогдсон энэ дууг хожим нь МУГЖ С.Батсүх, МУГЖ У.Далантай нар дуулж олны хүртээл болголоо. МУГЖ У.Далантай энэ дууг зохиогдох үед Завханы Тосонцэнгэлийн сургуульд сурч байв. Пионер сурагчдын ”Урлагийн үзлэг”т түрүүлж байсан У.Далантай, энэ сургуулийг төгсөгч гэдгээрээ сэтгэлд их ойр дуулдаг юм. Одоо хэр нь энэ дууг сонсохоор залуу насны омог бардам араншингаар нөхөрлөн, сайдаж муудалцах хэрнээ зовлон жаргалаа хамтдаа л хуваалцаж явсан олон багш нар, хүүхэд насны гэнэн томоогүй зангаараа загнуулж зэмлүүлж, амжилт сурлагаараа баярлуулан бахдуулж байсан олон шавь нар, чандманалан баригдсан хичээлийн 3 барилга нүдэнд харагддаг юм. Тэр цаг үеийн дүрс энэ дуунд шингэж үлдсэн юм шүү дээ. Яг л кино шиг. 1991-1998 онд Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ”Сургууль минь” нэртэй энэ дууг сургуулийнхаа ”сүлд дуу” хэмээн тооцож, хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр, төгсөлтийн ”Хонхны баяр” дээр сургуулийн хамт олноороо дуулдаг болгож хэвшүүлсэн сэн. Одоо ингэж дуулж байгаа болов уу? хэмээн хааяадаа санаашрангуй бодох.
    Холын газраас сэтгэлд тодхон
    Хаяаны эндээс нүдэнд илхэн
    Насны замыг ашид гийгүүлсэн
    Нандин хайртай сургууль минь
    Эрлийн жигүүр хайрласан
    Эрдмийн өргөө сургууль минь
    Энэ дуу бүтээд 30 жил өнгөрчээ. Цалин буусан үед шил архи аваад сургуулийн хашааны буланд хувааж уунгаа зовлон жаргал, хүсэл мөрөөдлөө хүүрнэж асан, хагас сайны орой нэгнийдээ цуглан ”таван гарын муушиг” тоглонгоо цуйван идэж өглөө болгож асан, спортын зааландаа хөлсөө асгартал тоглон хөгжилдөж асан, хотын урлагийн үзлэгт концерт тоглох гэж шөнө дөл хүртэл үүрэглэн сууж асан, намар хадлан хадах гэж хөдөө майханд шөнөжингөө онигоо ярьж хөхрөлдсөн, аймаг руу семинарт явах гэж ”Зил-130” машины тэвшин дээр дуулалдаж асан, сайхан сургуулийнхаа бахдам нэрийн дор хамтдаа онгиролдож асан он жилүүд цаг хугацааны урсгалд урсан оджээ. Зөндөө олон найзууд минь ”Бурханы оронд” одсон сураг сонсох бүрт зүрхэнд минь нулимс урсаж, чимээгүйхэн мэгшинэ. 2000 -аад оны эхээр Насанбуян маань санаачилсан ”Тосонцэнгэлийн сургуулиудын багш нарын уулзалт” Улаанбаатар хотноо жил болгон зохион байгуулагдаж, уламжлал болон хэвшиж байгаа нь юутай сайхан. Тэр үед хамт ажиллаж байсан нэгэн багш маань нүүрномоор энэ дууны 30 жилийн дурдатгалыг сануулсан юм. Энэ дурдатгал сэтгэлийн чанадад хадгалагдсан гэгээн сайхан дусамжуудыг минь сэргээв. Энэ дуугаар Тосонцэнгэлийн 10 жилийн сургуулийн тэр үеийн удирдлагууд болон багш нарыг оролцуулаад клип хийхсэн хэмээн хүсч байсан мөрөөдлийг минь бас сэргээв. Энэ сургуульд суралцаж төгссөн олон олон шавь нар минь энэ дууг дуулж байгаасай хэмээн хүсэв. Сайн дуу түүхийн гэрч болон үлддэг аж.
    Эрлийн жигүүр хайрласан
    Эрдмийн өргөө сургууль минь
    https://www.youtube.com/watch?v=vV0aJXoSwW4
    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
    www.galbadrakh.com 2017-04-20
  • Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
    2017 оны 4 сарын 21
    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийнэ. Тодруулбал
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
    2017 оны 4 сарын 21
    2017.4.21, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

    ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
    НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

    Аргын тооллын: 2017.4.21, Баасан гараг
    Наран ургах шингэх: 05.52-19.50
    Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой
  • Улаанбаатарт 12 хэмийн дулаан байна
    2017 оны 4 сарын 21
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
  • Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгуульд намайг нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна
    2017 оны 4 сарын 21
    Энэ бол миний санаа зовох асуудал биш. Ж.Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад 20 жил болж байна. Энэ хэргийг Тагнуулын байгууллага өөрөө шалгаж, 2004 онд шүүх хурал болж Ж.Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан.
  • Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх бэлтгэл хангах шуурхай Ажлын хэсэг байгууллаа
    2017 оны 4 сарын 20
    Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх бэлтгэл хангах шуурхай Ажлын хэсэг байгууллаа
  • Ой тогтоолтын 7 дахь удаагийн УАШТ амжилттай боллоо
    2017 оны 4 сарын 20
    Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 7 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж улсын аваргуудаа тодрууллаа.
    Урьдчилсан шалгаруулалт энэ сарын 4-нд явагдаж 6-60 насны нийт 110 тамирчин өрсөлдсөнөөс сүүлийн шатны тэмцээнд нийт 56 тамирчин шалгарч бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.
    Тус тэмцээнд ОУ-ын Их Мастер 5, Их Мастер 1, ОУ-ын Мастер 6 тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болголоо. Ингээд хоёр өдөр үргэлжилсан тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Б.Хангал (3969 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (7453 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртсэн бол нийт оролцсон тамирчдаас Улсын аваргаар дунд насны ангилалд өрсөлдсөн Монголын Оюун Ухааны Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор шалгарч 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж Монгол болон Азийн чансаанд 1-т, дэлхийн чансаанд 5-т бичигдлээ. Ихэр тамирчид болох ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо), ОУ-ын Их Мастер Н.Энхшүр (7045 оноо) нар хоёр, гуравдугаар байрт орж 750 мянга, 500 мянган төгрөгийн шагнал тус тус хүртлээ.
    Мөн бүх насны ангилалд маш олон улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тухайлбал, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 10 минутад 9.5 багц хөзөр буюу 493 ширхэг хөзөр, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 5 минутад 1125 цифр, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 5 минутад 297 зураг тогтоон алдаагүй санаснаар дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилт тогтоолоо.
    Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул, Орхон, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудаас тамирчид оролцож медаль хүртэн улсын болон дэлхийн дээд амжилт тогтоож байгаа нь ой тогтоолтын спорт орон нутагт маш сайн хөгжиж байгааг харуулсан үйл явдал боллоо.
    Тэмцээний зорилго нь тогтоох чадвараа хөгжүүлж сурах арга барилыг эзэмшсэн оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулахад оршино.
    Дашрамд дурдахад манай байгууллага өнөөг хүртэл дотооддоо оюуны спортын 68 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 4700 гаруй тамирчдыг хамруулсан ба Америк, Англи, Хятад, Энэтхэг, Филиппин, Швед зэрэг олон улсын чанартай 43 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 612 медаль хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.
    Тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа баяр хүргээд цаашдын хичээл ном, ажил үйлст нь өндөр амжилт хүсье. Мөн сурагчдаа гайхалтай түвшинд бэлдэж амжилтынх нь үндэс болсон сурган хүмүүжүүлэгч багш нар болон эцэг эхчүүдэд нь талархсанаа илэрхийлье!
4376 4377 4378 4379 4380 4381 4382
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    8 цаг 4 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    8 цаг 10 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    8 цаг 32 мин
  • Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    9 цаг 3 мин
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    9 цаг 17 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    9 цаг 31 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 43 мин
  • Зарим нутагт бороо орно
    10 цаг 3 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    Өчигдөр 18 цаг 22 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    Өчигдөр 14 цаг 25 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК