-
2016 оны 5 сарын 05
БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөний Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр /2016.05.05/ эхэлж байна. Тэрбээр Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаанд оролцох . Засгийн газар хоорондын хуралдаан 10:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
Харин 12:00 цагт тус хуралдааны протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болох ажээ.
-
2016 оны 5 сарын 05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2016.05.05.Пүрэв гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна;
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.
2.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.
3.“Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.
4.Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
5.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл/Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
6.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
7.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг
Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
8.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.
9.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЦОГ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.
10.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.
11.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.
12.Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.
13.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/:
-Үндсэн чиглэлийн биелэтийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.
14.Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна;
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
15.Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсох:
-Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх nмэдээллийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
16.Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
-
2016 оны 5 сарын 05
Исламын үхуулга сурталчилгаа явуулж байсан 4 этгээдийг баривчилжээ
-
2016 оны 5 сарын 05
Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан Де Мистура, ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавровтой мягмар гаригт Москва хотноо Сирийн асуудлаар уулзаад байна. Энэ үеэр тэрээр энэ тавдугаар сар Сирийн хувьд маш чухал сар болж өнгөрөхийг дурьдсан байна. Өчигдрийн уулзалтын гол сэдэв Сирийн гал зогсоох гэрээ зөрчигдсөөр байгаа асуудлыг зохицуулах тухай байлаа. ОХУ-ын ГХ Сайд С.Лавровын хувьд АНУ болон ОХУ хамтран Сири дэх гал зогсоох гэрээ зөрчигдөж байгаа эсэхийг хянах төвийг Женев хотноо үүсгэхээр зорьж байгаа гэдгийг энэ үеэр хэллээ. Уг төвийг ойрын өдрүүдэд ажиллуулж эхлэх болно гэж С.Лавров мэдэгдлээ. Синхрон: Сергей Лавров, ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд “Хоёр улсын Батлан хамгаалах яамд энэхүү асуудлаар өдөр бүр холбогдож байгаа. Видео холбоо ашиглан ярилцаж байгаа энэхүү ярианы үр дүнд Сирийн гал зогсоох гэрээг зөрчигдөж байгаа явдлыг хянах Орос-Америкийн хамтарсан хяналтын төвийг ойрын өдрүүдэд Женев хотноо ажиллуулж эхлэхээр болоод байна.
-
2016 оны 5 сарын 05
МИАТ-ыг тойрсон балаг дуусахгүй нь. Байсхийгээд л ослын буулт хийж, зорчигчдынхоо зүрхийг амаар нь гаргах шахдаг тус компанийхан нэг хэсэг дарга цэрэггүй хээл хахуулийн хэрэгт холбогдон ороогдож байсан ч өнгөрсөн жилээс энэхүү асуудал нь бага зэрэг намжсан.
-
2016 оны 5 сарын 05
өнөөдөр
-
2016 оны 5 сарын 05
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
10:30-17:30 цагт: 9-р хороо Шар хадны 2-39, 50-60, 61, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А,Б байр, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал, Монополь ХХК-ууд, 3-р цэцэрлэг, Дусал ХЭАА, Нийслэлийн байгаль хамгаалах газар, БХЯ, Дөрвөн өлзий, Бэс сервис, Альбатросс, Эс Пи сервис, Мануул трейвел ХХК, Дэлхийн зөн ОУБ, Уурын зуух, 11-р хороо 62-р байр, 41, 45-р гудамж, ЛБНТ номын хийд, Бадрах зам ХХК, 79-р сургууль, СЭМҮТ болон эдгээрийн ойр орчмоор,
Сүхбаатар дүүрэг
10:30-17:30 цагт: 7, 8-р хороо 11-р хороолол 3А, 4, 5, 5А, 6, 11, 21, 36/1, Эрхүүгийн 2, 6-р байр, Хэл, иргэншлийн ДС, Монгол шуудан-20, 2-р сургууль, Сувилахуйн сургууль, Чингис хаан ДС болон эдгээрийн ойр орчмоор,
Баянгол дүүрэг
10:30-18:00 цагт: 5, 6-р хороо 10-р хороолол 89-3, 91, 113-р байр, Буянт Сетунари эмнэлэг, Эрэлт импекс ХХК болон эдгээрийн ойр орчмоор,
Хан-Уул дүүрэг
10:30-17:00 цагт: 15-р хороо Рапид харш 25,26,27-р байр, Гандигийн 8-р байр орчмоор,
Налайх дүүрэг
10:00-18:00 цагт: 2-р хороо 16-18, 20-22-р байр, Дулааны станцын контор, Хас банк, Сод-Ирээдүй цэцэрлэг, Татварын алба, Халамж, ОСНАА, Тайхар ЗГ, ЭМН-ийн гараж, УЗН, Бурам, Цоглог хангай зах, Төрийн банк,
Төв аймаг
09:30-18:00 цагт: Баянцагаан сум Менерал палас ХХК.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
2016 оны 5 сарын 05
2016 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
6-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 8-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 6-нд Алтайн уулсаар, 7,8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
-
2016 оны 5 сарын 05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ
-
2016 оны 5 сарын 05
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө хүйтэрч Хөвсгөл, Хангайн уулархаг нутаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи зүүн хойноос секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, зүүн хэсгээр 1-6 градус, өдөртөө эрс сэрүүсч бүх нутгаар 3-8 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орж салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд18-20 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар эрс сэрүүсч 1-6 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө хүйтэрч 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 04
Олимпийн галт бамбар өчигдөр РИО 2016 зуны Олимпийн наадмыг зохион байгуулагч Бразил улсад хүрэлцэн ирлээ. Бразилын Олимпийн Хорооны Тэргүүн Карлос Нузман галт бамбарыг барьсаар нисэх онгоцноос бууж ирсэн байна. Галт бамбарыг нийслэл Бразилиа хотноо байрлах Планальто ерөнхийлөгчийн ордонд Ерөнхийлөгч Дилма Руссеффт гардуулсан байна. Дилма Руссефф Бразил улсыг тойрох галт бамбарын аялал эхэлж байгааг зарлан, галт бамбарыг барьж гүйх эхний тамирчин болох 2008 болон 2012 оны Олимпийн эмэгтэйчүүдийн воллейболын алтан медальт Фабиана Клаудинод гардуулсан байна. Галт бамбарын аялалд оролцох хүн бүр 200 метрийн зайд гүйх бөгөөд Фабиана Клаудиногийн дараа Бразилын нэрт математикч Артур Авила Кордейро де Мело бамбарыг барьж гүйхээр болжээ. 8 дугаар сарын 5-ны өдөр эхлэх Олимпийн нээлтээс өмнө галт бамбарыг 12000 хүн тус улсын 329 хотуудаар аялуулах юм байна.
-
2016 оны 5 сарын 04
Мексикийн нийслэл Мехико хотын захиргааны зүгээс агаарын бохирдлыг онцгой байдлыг мягмар гаригт зарлаад байна. Хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 1.5 дахин ихэссэн тул онцгой байдал зарлаад байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулах үүднээс хотын нийт автомашины 40 хувийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна. Ирэх 6 дугаар сарыг дуустал үргэлжлэх энэхүү дүрмийн дагуу тус хотын 5 автомашин тутмын нэг нь дугаарын хязгаарлалтын зачрмаар замын хөдөлгөөнд оролцохгүй болж байгаа юм. Ийнхүү Мехико хотноо нэг сарын хугацаанд хоёр дахь удаагаа онцгой байдал зарлаад байна. Хотын эрх баригчдын зүгээс агаарын бохирдлыг бууруулах талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч мэдэгдэхүйц үр дүн ажиглагдахгүй байгаа тул цаашдаа автомашинуудын агаар бохирдуулах хэмжээг шалган тооцож, уг шалгалтад тэнцээгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг нь хориглох хатуу арга хэмжээг авч эхлэх болно хэмээн мэдэгджээ.
-
2016 оны 5 сарын 04
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолоор аймгийн Засаг дарга Л.Одсэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалтын дагуу огцруулжээ.
-
2016 оны 5 сарын 04
Хүүхэд хамгааллын сарын аян эхэллээ
-
2016 оны 5 сарын 04
Өнөө шөнө Завхан, Архангайн нутаг, Хөвсгөлийн өмнөд хэсэг, маргааш өдөр Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.
-
2016 оны 5 сарын 04
Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
-
2016 оны 5 сарын 04
Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр шатаж амиа алдсан хүний цогцос олджээ. Дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
-
2016 оны 5 сарын 04
АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
-
2016 оны 5 сарын 04
АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
-
2016 оны 5 сарын 04
Жүжигчин Б.Амарсайханы ”Би юу хийчих вэ” бичлэг цацагдсаны дараа олон нийтийн анхаарлын төвд ороод байсан. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгуулах гомдол гаргаснаа мэдэгдсэн. Өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханы энэ үйлдэл нь сонгуулийг будлиантуулж, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаа зорилго агуулж байгаа тул 15-20 жилийн ялтай хэмээн хэвлэлд ярилцлага өгөөд байсан. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст жүжигчин Б.Амарсайханыг дуудаж, байцаалт авчээ. Тэрбээр энэ тухай ярихдаа ”Миний хэлсэн ярьсанд худлаа зүйл байхгүй” гэлээ.