-
2015 оны 5 сарын 06
Татвар төлөгчдөө дарамталж биш дэмжих ёстойг анхаарууллаа
-
2015 оны 5 сарын 06
”Хөршийн хяналтын холбоо” ЧД-ийн 12 дугаар хорооноос эхэллээ
-
2015 оны 5 сарын 06
Хүн амины хэргээр ял эдэлж байгаад шоронгоос оргосон гэмт этгээдийг 50 жилийн дараа баривчилсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ром хотын дарга Игнацио Мариногийн урилгаар 2015 оны 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Ром хотод айлчилж байна. Засаг дарга Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд Ром хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Аялал жуулчлал, олон улсын харилцааны комиссын дарга Валинтина Гриппотой уулзаж, хотууд хоорондын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Талууд Ром хотод “Монголын аялал жуулчлалын төв”, Улаанбаатар хотод “Италийн аялал жуулчлалын төв”-ийг нээх талаар харилцан тохиролцов.
-
2015 оны 5 сарын 06
”Нэг нь нийтийн төлөө” гэдэг үг байдаг даа. Тэгвэл Монголчууд маань өвчтэй зовлонтой байгаа хүмүүстээ тусалж янз бүрийн зүйлс санаачилдаг болжээ. Тухайлбал, хандивын данс нээж, уриалга гаргаж, хандивын сан хүртэл байгуулдаг болсоныг энд дурдах нь зүйтэй биз.
-
2015 оны 5 сарын 06
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/0lKex66xBgw” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 5 сарын 06
Сааль, сүүнийхээ буянаар ижий, аав минь яс сайтай, бие бөхтэй явсныг санаж хүүхдүүддээ байгалийн амьд чанараа гээгээгүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглүүлэх ёстойг ухаарч байна. Хамгийн гол нь байгаль эхийн амьд чанараараа байгаа энэ сүү балчир үрсийн минь ирээдүйг эрүүл өнгөөр гоёно. Ингэж чадвал эзэгтэй миний чин зүрхний мөрөөдөл биелж байна гэсэн үг.
-
2015 оны 5 сарын 06
“Хүй долоон худаг” энэ зун их хөлд дарагдана
-
2015 оны 5 сарын 06
Балбын аймшигт газар хөдлөлтөөс амьд гарсан эмэгтэйчүүд дахин аюулд өртсөн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал тэдгээр азтай бүсгүйчүүд аврах багийнхны дүрд хувирсан хүний наймаачдын бай болж байгаа аж.
-
2015 оны 5 сарын 06
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/h7TXx3PN9SE” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 5 сарын 06
”Эрүүл хөрс - Эрүүл хүнс” аяны нээлт болжээ
-
2015 оны 5 сарын 06
“Оюутан мисс 2015” тэмцээний бүртгэл эхэлжээ. Тэгвэл өнөөдөр тус тэмцээний хэвлэлийн хурал боллоо.
-
2015 оны 5 сарын 06
С.Чинзориг: Барилгын гаднах орчинд гарсан ослыг ажил олгогч хариуцна
-
2015 оны 5 сарын 06
БСШУ-ны яам СУИС-тай хамтран ”Бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулга уулзалтыг энэ сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Уг чуулганд боловсрол, соёлын салбарын төлөөллүүдээс гадна бизнесийн байгууллагынхан, үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөллийнхөн оролцох юм байна. Мөн Их Британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани, Малайзын судлаач, шинжээч нийлсэн 200 гаруй төлөөлөгч оролцож санал, бодлоо солилцоно.
Чуулганы үеэр дизайны болон киноны салбарын бүтээлч үйлдвэрлэлийг хөндсөн салбар хуралдаанууд болох аж. Эдгээр салбаруудыг төлөөлж загвар зохион бүтээгч Ариунаа Сури болон “Babies” киногоороо монголчуудад танигдсан найруулагч Томас Балмес, Загварын бизнесийн Солонгосын нийгэмлэгийн ерөнхийлөгч Пэ Сү Жон, Шанхайн Театрын академийн профессор, Хятадын нэрт кино найруулагч Шервуд Ху нар оролцож илтгэл тавих юм байна.
Харин тус салбарын тэргүүлэх мэргэжилтэн Том Флеминг “Дэлхий дахийн бүтээлч болон соёлын эдийн засгийн чиг хандлага, Монгол Улсын өмнө нээгдэж буй боломж, гарц” сэдвээр илтгэл тавих юм байна.
Бүтээлч үйлдвэрлэл нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3-4 хувийг дангаараа эзэлж байгаа гэх мэдээлэл бий. Энэ нь 1,3 их наяд доллараар хэмжигдэж байгаа юм. Бүтээлч үйлдвэрлэлийн дундаж өсөлт нь Африкт 13,9 хувь, Өмнөд Америкт 11,9 хувь, Ойрхи Дорнодод 17,6 хувь, Азид 9,7 хувь, далайн орнуудад 6,9 хувь, Хойд болон Төв Америкт 4,3 хувь байна.
Т.Энхэлээ
-
2015 оны 5 сарын 06
Баярын үеэр Оросын Батлан хамгаалах салбарын сүр хүчийг Улаан талбай дахь цэргийн сүрт жагсаал, тэнгисийн болон агаарын цэргийн үзүүлбэрүүдээр дэлхий дахинд үзүүлэхийг зорьж байгаа.
-
2015 оны 5 сарын 06
Хүүхэд дайрч амийг нь хөнөөсөн цагдаад 4 жилийн хорих ял оноолоо
-
2015 оны 5 сарын 06
З.Энхболд ”20 жилийн дараа авах 2500 төгрөг Монголчуудад хэрэггүй ”
-
2015 оны 5 сарын 06
БНХАУ олон улсад ажиллах хуульчдын баг бэлдэж байгаа тухай “South China Morning Post” сайт мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 06
Хууль бус Оюутолгойн гэрээг ил болгохыг шаардаж байгаа гэв
-
2015 оны 5 сарын 06
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.05.06.Лхагва гараг/ хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс төслийн малчдын хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэсэг, тэр дундаа хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртвэл хэрхэн авч үзэх талаар гаргаж байсан саналыг байнгын хороо анхны хэлэлцүүлгийн явцад орхигдуулсан байна гэсэн яриа өрнөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хортой, хүнд, онцгой нөхцөлтэй холбоотой асуудалд анхаарах, хөндөгдөөгүй орхигдсон зарим асуудлыг авч үзэж хуулийн төслийг ойлгомжтой болгох үүднээс байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Иймээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж дахин нягтлахаар тогтсон юм. Энэ дагуу тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төсөлд заасан дээрх асуудалтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртэх асуудлын талаар гаргасан гишүүдийн асуултад Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хариулахдаа , унаач хүүхдүүдтэй холбоотой асуудал үйлдвэрлэлийн болон ахуйн осол гэмтэл биш тул энэ хуулиар зохицуулагдахгүй гэсэн тайлбарыг өглөө. Мөн малчдын хувьд мэргэжлээс шалтгаалах өвчлөл их гарч байгаа. Иймд яамны зүгээс энэхүү мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулж байх зорилгоор “малчин” гэсэн нэр томьёог төсөлд тусгаж оруулсан гэсэн юм.
Дээрх нэр томьёог хасах, эсэх талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын “хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн” гэсний дараа “малчин” гэж заасныг хасах Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Төсвийн байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ ирүүлж амжаагүй байгаа учир асуудлыг энэ удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасч хойшуулах саналыг гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.