-
2015 оны 4 сарын 29
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагаа болон Туркийн соёлын өдрийг зохион байгуулах талаар санал солилцов.
-
2015 оны 4 сарын 29
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/VWyWP95sDv4” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 4 сарын 29
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат 29 настай эрэгтэй боомоор өвчилсөн байж болзошгүй тул сорьцын шинжилгээ илгээн шинжлүүлэхэд боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, боомын арьсны хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдсан байна.
-
2015 оны 4 сарын 29
Энэ сарын 10-нд буцалсан халуун усанд бүтэн биеийнх нь 50 хувь түлэгдсэн Г.Чинтэнгис хүүд туслах хандивын аян үргэлжилж байна. Г.Чинтэнгис хүү ой гарантай бөгөөд Монголд эмчлүүлэх боломжгүй гэсэн оноштойгоор БНСУ руу яаралтай хагалгаанд явах шаардлагатай болсон юм. Тиймээс эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард түмнээсээ тусламж гуйсан.
-
2015 оны 4 сарын 29
Өчигдрийн байдлаар 15 аймгийн 58 суманд 109 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Түймэр байгаль экологи, иргэн, аж ахуйн нэгжид асар их хэмжээний хохирол учруулсан гамшигт үзэгдэл болж байгаа. Өнгөрсөн жил хур тунадас бага орсон мөн иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан гал гарсан ОБЕГ-аас Засгийн газарт танилцуулжээ.
-
2015 оны 4 сарын 29
УДЭТ 04 дүгээр сарын 23-наас 05 дугаар сарын03-ныг дуустал хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийж байгаа. Тэгвэл өнөөдөр УДЭТ-ын уран бүтээлчид Дархан хотод тоглох гэж байгаа бөгөөд тоглолтонд үзэгчдийн сэтгэлд хамгийн их нийцсэн Н.Ганхуягийн зохиол ”Бүүвэй” уянгын драмын жүжиг, Ардын жүжигчин Очирбатын зохиол ”Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг, Нобелийн шагналт зохиолч Дарио Фогийн зохиол ”Чөлөөт хос” хайрын жүжгүүд тус тус тоглогдоно.
-
2015 оны 4 сарын 29
Энэтхэгийн Дели хотын захиргаанаас өнгөрсөн ням гарагт ажиллагаанд оруулсан авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага хүлээн авсан байна.
-
2015 оны 4 сарын 29
Ши Зиньпиний тэргүүлж буй авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд авлигын хэрэгт холбогдсон хамгийн сүүлийн өндөр түвшний албан тушаалтнаар Нанжин хотын дарга асан Жи Жианьэ тодроод байна. Түүнийг авлигын хэрэгт буруутай болохыг тогтоож, шүүхээс 15 жилийн хорих ял оногдуулав.
-
2015 оны 4 сарын 29
Ерөнхий сайд Стивен Харперын туслах асан Майк Даффигийн хээл хахууль, залилангийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Телевизийн нэвтрүүлэгч байсан Майк Даффийг Эрүүгийн хуулийн 31 зүйлээр буруутгаж байна.
-
2015 оны 4 сарын 29
АТГ-аас “Монгол шуудан” ТӨХК-ийг шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад “Монгол шуудан”-гийн гүйцэтгэх захирлаар Ц.Батсайханаас өмнө ажиллаж байсан Г.Чинзориг нартай холбоотой тэрбум төгрөгийн тендерээр машин авсан асуудал гарч ирсэн талаар эх сурвалж мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 29
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь /2015.04.30.Пүрэв гараг/
09.00 цагаас:
1.“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:
2.Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТЦЭРЭГ танилцуулна.
3.Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.
4.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.
5.Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
7.Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.
8.Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.
9.Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.
-
2015 оны 4 сарын 29
Олон улсын автотээврийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
-
2015 оны 4 сарын 29
Хуурамч диплом ашиглан төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ
-
2015 оны 4 сарын 29
Монгол Улсын хууль сахиулах салбарт сэтгэл зүйчид ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж, салбарын хэмжээнд нэлээдгүй туршлага хуримтлуулсан. Хууль сахиулахын их сургуулиас санаачлан практик байгууллагуудтай хамтран ажиллах сургалтын ажлын хүрээнд “Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.
-
2015 оны 4 сарын 29
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнөөдөр байгуулсан байна.
-
2015 оны 4 сарын 29
М.Энхсайханыг огцруулах шаардлага ирүүлжээ
-
2015 оны 4 сарын 29
Тавантолгойн гэрээний төслийн асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Батзандан болон аж ахуйн нэгжүүдийн нэгдлээс сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.
Тодруулбал, УИХ-д Тавантолгойн гэрээний төсөл гэх ард түмний болон 500 гаруй аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчсөн хуулийн төсөл өргөн барьсан. Уг хөрөнгө оруулалтын гэрээ алдаатай болсон гэж үзэж байгаа аж.
-
2015 оны 4 сарын 29
Киви хамтлагийн Ц.Намуун анхны цомгоо танилцууллаа
-
2015 оны 4 сарын 29
Хаврын улиралд иргэд болоод мал амьтны төв мэдрэлийн системийг гэмтээж, амь насанд хүртэл аюул учруулдаг хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийнхэн санууллаа.
-
2015 оны 4 сарын 29
Ерөнхий сайдын өрөөнд лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранбат, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа нар оролцлоо.