-
2015 оны 4 сарын 23
Өөрсдийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр эх орноо гадаадад сурталчилж буй баялаг бүтээгчдийн хүрээ өдрөөс өдөрт өргөжин нэмэгдсээр байна.
-
2015 оны 4 сарын 23
75 согтуу жолоочийг журамлалаа
-
2015 оны 4 сарын 23
ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 23
Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу толгой” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол аймгийн төв Даланзадгад суманд боллоо.
-
2015 оны 4 сарын 23
ҮАБЗ Тавантолгойн асуудлаар хуралдаж зөвшилцөлд хүрчээ
-
2015 оны 4 сарын 23
92 сургуулийн хашаанд чоно явж байжээ
-
2015 оны 4 сарын 23
Улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН-ынхан сүүлийн үед нэг зүйлээрээ ихэд ялгарах болов. Чухам юу тэднийг ялгаатай харагдуулж байгааг 24VS24 онцолж байна.
-
2015 оны 4 сарын 23
Төв аймгийн Зуунмод хотод өнгөрөгч гуравдугаар сард Б гэгч нь төрсөн дүү Т-ийн амь насыг хохироон, өөрийн эхнэр Э-ийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.
-
2015 оны 4 сарын 23
Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/313 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар боллоо. Дээр дурьдсан орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэх юм.
-
2015 оны 4 сарын 23
Үнэхээр “Эвлэрлийн гэрээ” хийгдэж, талууд зарим маргаантай асуудлаа шийдсэн байна гэдгийг Рио Тинто баталлаа. Тус компани өчигдөр Оюутолгой жил бүр таван сая ам.долларыг олборлолт явуулж буй нутгийн малчдын ундны ус болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах болсноо олон улсад зарлав.
-
2015 оны 4 сарын 23
УИХ-ын тогтоолын төслийг хүргүүллээ
15 цаг 57 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт ”Төсөл өргөн мэдүүлэх хугацааг” товлох тухай албан бичгийг дахин хүргүүллээ.
2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Улсын Их Хурлын Тамгын газарт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хүргүүлсэн ч тогтоолын төслийн бүрдэлд зарим баримт бичиг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар УИХ-ын Тамгын газар буцаасан.
Өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүргүүлсэн УИХ-ын тогтоолын төсөлд:
· “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг холбогдох материалын хамт
· “Хөрөнгө оруулалтын гэрээ” түүний хавсралтууд
· Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын тооцоо
· Төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн санал
· Компанийн тухай хуульд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцлийг их хэмжээний хэлцэлд тооцох тухай асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол
· УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны тогтоолд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан боловч хувьцааны төлбөр авч чадаагүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдэд хувьцааг буцаан эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол багтжээ.
“Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх, мөн “Хөрөнгө оруулалтын гэрээг” хэлэлцүүлэхтэй холбогдуулан “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ” болон “Хамтран ажиллах гэрээ”-г танилцуулахаар тус тус хүргүүллээ. УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлож өгөхийг тус бичигт дурдсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/9489#sthash.TDuDTBEU.dpuf
-
2015 оны 4 сарын 23
Д.Дорлигжав мэдээлэл хийнэ
-
2015 оны 4 сарын 23
Өнөөдрөөс эхлэн автобусны шинэ чиглэл явж эхэллээ
-
2015 оны 4 сарын 23
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
-
2015 оны 4 сарын 23
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
-
2015 оны 4 сарын 23
Өвөрмонгол иргэнийг өмнөө сөхрүүлсэн гэж багагүй хэл аманд өртөж, ард иргэдээр задарсан, бадарсанаараа дуудуулсан “Босоо хөх монгол” хөдөлгөөнийхөн дахин хэрэг тарьжээ. Олон нийтийн зүгээс ийм төрлийн бүлгэмүүдийг дэмжих хүмүүс байхад дэмжихгүй, эрс эсэргүүцдэг хүмүүс ч бий. Учир нь тэднийг эх орныхоо төлөө гэх нэрийдлээр өөрсдөө ашиг хонжоо хайж, бусдыг шантаажилдаг гэж үзэх хүмүүс цөөнгүй. Тэгвэл “олны яриа оргүй” гэдэг шиг тэд бусдыг дарамталж, шантаажилсаныхаа төлөө хуулийн байгууллагаар шалгуулж эхэлжээ.
-
2015 оны 4 сарын 23
Монголд 13 сая евротой ирээд сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн 60 настай Максимлян Лёонхард Клойбер өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 17-нд нас барсан талаар бид мэдээлсэн. Хэргийн газар цагдаа, шүүхийнхэн ажиллаж, хэрэг шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Талийгаачийн цогцсыг Шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлж байгаа бөгөөд үхлийн шалтгаан багагүй хугацааны дараа тодорхой болох талаар эх сурвалж хэллээ.
Уг хэрэгт одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газар шалгаж байгаа юм. Уг газар нь мэргэжлийн түвшний мөрдөн байцаагчидтай онц хүнд гэмт хэрэгт шалгалтын ажиллагаа явуулдаг газар гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Урт удаан хугацааны турш сураггүй, мөн Интерполоор хайж байсан иргэн гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдвол хэрэг шал өөрөөр эргэж болзошгүй юм. Харин золгүй байдлаар амиа алдсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар хэрэг үүсэж шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болох магадлалтай байгаа юм.
-
2015 оны 4 сарын 23
22.00 цагаас эхлэн тус байрны оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж дуусаад 22.55 цагийн үед тус байрны тог цахилгааныг таслан цагдаагийнханд хамгаалалтанд авлаа.
-
2015 оны 4 сарын 23
Ирэх долоо хоногоос нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэнэ
-
2015 оны 4 сарын 23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.04.23.Пүрэв гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
2.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.ЛХАГВАА танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
4.Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.ДАШДОРЖ танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.
5.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.
6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.
7.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.
8.“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.
9.Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
10.Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.
11.Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.
12.Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.