-
2015 оны 4 сарын 14
Жижиг дунд бизнес эрхлэгчид төрд үгээ хүргэхээр чуулж байна
-
2015 оны 4 сарын 14
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/245 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд 83 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа.
-
2015 оны 4 сарын 14
Хэнтий аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн Чингис хотод боллоо.
-
2015 оны 4 сарын 14
Хүмүүс өөрийнхөө амьдардаг орны талаар олон зүйл ярьж чадна. Харин бусад улс орны тухай ихэвчлэн огт өөр ойлголттой байдаг нь нийтлэг зүйл. Тиймээс бидний өмнөд хөрш Хятадын тухай доорхи баримтууд байж болошгүй мэт санагдаж магадгүй гэдгийг хэлэх байна.
-
2015 оны 4 сарын 14
Баянзүрх дүүргийн 17-р хорооны гуравдугаар цэцэрлэгийн харьяанд 40 хүүхдийн багтаамжтай гэр цэцэрлэг байгуулжээ.
-
2015 оны 4 сарын 14
Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт дараах авто замуудыг шинэчлэж, засварлахаар болсон байна. Тодруулбал, Дамбадаржаагийн уулзвар - Шарга морьтын төмөр бетон гүүр- Хандгайтын чиглэлийн 16.35 км авто зам, Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын авто зам, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км авто зам, Монел орчмын 0.8 км авто замыг засах юм байна.
-
2015 оны 4 сарын 14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/265 дугаар захирамж гаргалаа.
-
2015 оны 4 сарын 14
Өнгөрсөн ням гарагт Малайзын Куала-Лумпур хотод монгол эмэгтэй 29 давхар орон сууцны барилгын зургаан давхраас унаж амиа алдсан тухай мэдээлсэн. Энэхүү хэрэгт гурван монгол эмэгтэйг сэжиглэн байцааж байгаа.
www.24tsag.mn сайт хэргийн тухай Малайзын цагдаагийн газраас тодруулахад дараах хариултыг өглөө.
-
2015 оны 4 сарын 14
ХУГАЦАА АЛДВАЛ БҮХНИЙГ АЛДАНА
-
2015 оны 4 сарын 14
Согтуугаар жолоо барьсан 69 жолоочийг өнгөрсөн шөнө журамласан байна.
-
2015 оны 4 сарын 14
Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах ажлыг зохион байгуулах” захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан.
-
2015 оны 4 сарын 14
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан талаар Монгол банкнаас мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 14
Малайзад амиа алдсан эмэгтэйн үхэлд гурван монгол эмэгтэйг саатуулан шалгаж байна
-
2015 оны 4 сарын 14
Гэр хорооллыг хөгжүүлэх хүрээнд хэлцэл хийх Ажлын хэсэг байгууллаа
-
2015 оны 4 сарын 14
Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.04.14/
БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 14-ны Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулга;
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлт;
Бусад.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
“Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/, /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/, /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/, /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
“Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тухай 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/;
Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/;
Бусад.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;
Үндэсний аудитын газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан;
Концессын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан;
Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан.
4.Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Дэд хорооноос 2015 оны 2-4 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай.
-
2015 оны 4 сарын 14
Нийтийн үйлчилгээний салбарынхан тохилог ажлын байртай боллоо
-
2015 оны 4 сарын 14
Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа УИХ-д танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд тавьсан тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд сохирхосон асуултандаа хариулт авсан билээ.
-
2015 оны 4 сарын 14
Америкийн тагнуулын онгоцонд Оросын сөнөөгч онгоц хэт ойртлоо хэмээн тус улсын албаныхан шүүмжилж байна.
-
2015 оны 4 сарын 14
Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам 25 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ үеэр тус намын дарга З.Энхболд АН-ыг фракцгүй болсныг зарлаж олныг гайхашруулсан билээ.
-
2015 оны 4 сарын 14
Монгол түмний хайртай дуучин МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар тэртээх 23 жилийн өмнө ”Сэтгэлийн үг” хэмээх дуугаа амьдруулж хит болгон эгшиглүүлж байсан бол өдгөө энэ дуугаараа нэрлэсэн тоглолтыг энэ сарын 15-ны өдөр 19:00 цагт ”Монгол бөхийн өргөө”-нөө хийхээр болсон билээ.