Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6 7 8 9 10 11 12
  • ”Солиорсон” хэрэглээ
    2017 оны 12 сарын 01
    …Гайхамшигтай энэ ертѳнцѳд ХҮН болж тѳрсѳн бодьгалийн хэрэглээ уг нь бага л даа. Ѳмсѳх зүүх, уух идэх, эдлэх хѳрѳнгѳ нь хувь заяанаас нь хамаараад ѳѳр ѳѳрийн хэмжээтэй байдаг юм гэсэн. Бусадтай заавал адил байх, эсвэл түүнээс ч илүү байх адбиш хүслийг ШУНАЛ хэмээн нэрлэдэг.
  • Цуст цэнгэлдэхэд эхлээд Элбэгээг...
    2017 оны 11 сарын 30
    Ер нь бүгдээрээ ингэж тойрч давхиад яадаг юм. Ромын эзэнт гүрнийх шиг нэг сайхан цэнгэлдэх хүрээлэнтэй болчихъё. Гол талбайд нь цаазын тавцан босгоё. Тэгээд бусармаг хэрэг үйлдсэн нөхдийн толгойг авъя. Баттулга эрхий хуруугаа гозойлгон доош харуулаад л гүйцээ. Ард нийтээрээ түрхрэн дэмжиж, цус үзээд хашгиралдан цэнгэе. Ерөнхийлөгчийн 27 зөвлөх хамгийн ганган хээнцэр хувцсаа өмсөн төв суудалд тухлаг.
  • Юун Баттулга, цаана чинь банкны засаглалын булчин томроод...
    2017 оны 11 сарын 27
    Ардчилсан парламент цаашаа болсон. Ерөнхийлөгчийн засаглал ч будаа. Цаана чинь БАНКНЫ ЗАСАГЛАЛ бүрэн утгаараа ноёрхож, нийгмээрээ банк хэмээх хэдэн бирдийн шунал хүслийн торонд тарчилж суух болов. Ядаж байхад нөгөө хүсэл шунал нь бухан бярууных шиг ханахаа мэдэхгүй, цадахаа ойлгохгүй.
  • “Мангар бацаан”-ууд
    2017 оны 11 сарын 26
    МАНГАР БАЦААН ажил хийдэггүй мѳртлѳѳ уулзсан хүн болгондоо том том юм ярина. Удахгүй уул уурхайн орд авч мѳнгийг цѳм цѳм хийх тухай, улсын байгууллагад ажилладаг “хуурай” ах нь ашигтай санал тавьсан тухай, урагшаа гарч бараа татан “шахаа” хийж баяжих тухай ярингаа нүд нүд нь гѳлѳн гѳлѳн дальдчих нь энэ яриандаа ѳѳрѳѳ ч үнэмшихгүй байгаагийн илрэл.
  • Норвеги ба бидний Монгол
    2017 оны 11 сарын 24
    Норвеги далай ашиглах давуу талтайгаар биднийг атаархуулж байна. Гэвч асар том зах зээл,тэнцвэртэй төмөр замыг байгуулан ажиллах боломж бидний давуу тал. Манай хамгийн том бэрхшээл бол баян ядуугийн туйлшрал, улс төржилт байлаа. Үүнийг тас цохих эр зориг,механизм бол монголын ТУЛГАМДСАН АСУУДАЛ.
  • У.Хүрэлсүхэд эвдрэх эрх байхгүй
    2017 оны 11 сарын 23
    Хүнийг эвдэж, хэн ч биш болгохдоо гарамгай улс төрийн хүчин бол МАН. Хамгийн гашуун жишээ нь Н.Энхбаяр. Хамгийн урамгүй баримт нь С.Баяр. Сү.Батболд ч бас энэ жагсаалтыг үргэлжлүүлсэн. Өр тэглэсэн үндэсний баатар Энхбаяр, Атрын гуравдугаар аяны ардын баатар Баяр, Кембриж Батболд гээд л эл цуваа үргэлжилнэ.
  • Монголын тагнуулын мандал буурал
    2017 оны 11 сарын 21
    Өнөөдөр Б.Хурцын асуудал монголчуудын “амны зугаа” болж байна. “Мэддэг хүн” байхгүй хэрнээ бүгдээрээ Тагнуулын байгууллагаар өвчилж, шударга ёсыг тэндээс нэхэж байна. Б.Хурцын асуудал, түүгээр дамжин сөхөгдөж буй Тагнуулын асуудал бол Монголын бохир заваан улс төртэй холбоотой системийн дампуурал нуралтын асуудал мөн. Энэ тухай товч өгүүлсү…
  • Бидний ”дампуурсан” сэтгэлгээ
    2017 оны 11 сарын 20
    “Бид нар харж ухаараад байхад улстѳрчид тэнэгтэж зѳрүүдлээд байна” хэмээн халаглаж харамсаад байх хэрнээ, бурууг нь ѳѳрѳѳсѳѳ биш, бусдаас хайдаг бидний сэтгэлгээ хэвээрээ. Яаж ч бодсон биднээс асар илүү мэдээлэл дунд байгаа, сайн муу боломжуудыг мэдэрч буй тэд, биднээс тэнэг мунхаг байна гэж байхгүй.
  • Хүүдээ учирлаж хэлэх үг
    2017 оны 11 сарын 16
    Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг харж суугаа бардамхан үр минээ. Алганд минь багтаж асан бие тань сүрлэг уулс шиг ханхайж, амандаа хүлхэхэд минь багтаж асан хѳл тань дэлхийн хѳрсийг тамгалж яваа хүү минь анхаарч аавыгаа сонс, хэлэх үг байна.

    Тѳрѳхѳд чинь тосч авсан хѳрст шороо хатуухан, ѳсѳхѳд тань ивээж байсан наран дулаахан, ѳтлѳхѳд нь ухааныг тань тэлэх учирлууд зѳѳлхѳн, энэ амьдралын цаг хугацаа дэндүү богинохон. Ухаарч амжаагүй байхад тань, гомдож дуусаагүй байхад тань, учирлаж хэлээгүй байхад тань энэ амьдрал зогсох тохиолдол зѳндѳѳ. Тэгэхээр ѳнѳѳдѳр чамд наран мэт гэрэлтэн ирж буй энэ амьдралд, ѳглѳѳ нь суниан босч, үдэш нь мишээн зүүдлэх амьдралын хором мѳч бүхэнд хайртай бай. Ѳнѳѳдѳр амьдраад маргааш үхэж магадгүй энэ амьдралд шунан дурла. Сэтгэлийн чанадаасаа чамтай хамт байгаа бүх хүмүүст баярлан талархаж бай, тэднийг баярлуул, гомдоосон бол уучлал гуй, гомдсон бол уучил, зүгээр л тэдэнтэй хамт байсан мѳч бүхнийхээ тѳлѳѳ тэдэнд таларх. Учир нь тэдэнтэй маргааш, эсвэл хэзээ ч уулзахгүй байж мэднэ. Дэндүү олон хүн тѳрж, дэндүү олон хүн энэ хорвоогоос явж байгаа болохоор учрал болгон тохиолдлынх биш. Зѳвхѳн чамтай учрах гэж энэ хорвоод ирсэн ч юм бил үү, хэн мэдлээ.

    Миний бууралтсан үсийг харж хааяадаа ѳрѳвдѳх, чамайг тѳрѳхѳд энэ л янзаараа байсан юм шиг тоомжиргүйхэн анзаарах үр минээ. Ѳѳрийнхѳѳ үрийг харахдаа сэтгэлийн хайланг эдэлж, ѳвдѳхѳд нь түнэр харанхуйд сэтгэлдээ гэрэл асааж, жаргал зовлонгийн дэнсийг ѳѳрийн сэтгэлийн багтаамжаар хэмжиж яваа хүү минь аавыгаа анхаарч сонс, хэлэх үг байна.

    Чамайг энэ ертѳнцѳд мэндлэхэд аав нь яг л чам шиг хайрлан үярч байсан юм шүү. Ѳвдѳхѳд тань хамтдаа ѳвдѳж, ѳрѳѳл бусдаас ѳндгѳѳ харамласан бүргэд шиг догширч, ѳѳрийн тань нулимсыг зүрхээ шархируулан байж арчдаг байсаан. Яг л ѳнѳѳдрийн чам шиг. Хайр гэдгийг сэтгэлээ дэврээн байж, цусаа буцалган байж, зүрхээ сугалан байж ѳѳрѳѳ мэдэрдэг байсан үе зѳндѳѳ. Хүү минь энэ амьдралд бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж бай. Бүсгүй заяаных нь ѳмнѳ сѳгдѳн сууж, эрхлэх аашных нь ирийг даран байж, гагц чинийх л байх тавилангийнх нь тѳлѳѳ аргадан учирлан хайрлаж бай. Заримдаа тэсгэл алдан хашгирмаар байвч үгээ залгиж, хааяадаа алгадаад авмаар тэвчээр алдавч гараа атган буулгаж, зүгээр л нүд рүү нь харж байгаад нулимсыг нь хурууныхаа ѳндгѳѳр арчиж, бачимдаж мэгшсэн сэтгэлийг нь цээжиндээ тэврэн аргадаж бай. Үүний тѳлѳѳ чи дотроо багтравч, амьдрал үүний тѳлѳѳ чамайг хязгааргүй их хайраар шагнадаг юм. Тэвчээр алдан тасалсан нэгэн чагтага чиний амьдралыг үүрдийн харамсалд хүлэх нь бий.

    Зүгээр л энэ амьдралыг амархан юм шиг санаж, чамайг бүтээсэн биднийгээ ѳрѳвдѳнгүй харцаар харж, заримдаа биднээс тѳвѳгшѳѳж, хааяахандаа биднийгээ сургамжлан учирлах үр минээ. Ид залуу нас эрхэмсэг гоо үзэсгэлэн, ир бяр, ид хав бүхэндээ бардамнан яваа хүү минь аавыгаа сонс, чамд хэлэх үг байна.

    Чиний энэ бардамхан насан дээр бид яг л чам шиг явсан юм аа. Сайхан залуу насаараа гоёж, сархадын халуунд агсамнаж, бүсгүйчүүдийг уяраан нэгэн нэгэн шѳнийн жаргалд тэчъяадаж, дур голохгүй залуу насыг дуу хуур шиг эгшиглүүлж явсан үе зѳндѳѳ. Гэхдээ л нэгэн цагт эдийн шунал, мунхаг тачаал, эдлэх хѳрѳнгѳ, эрх мэдлийн сагсуурал бүхэн ѳѳрийн гэсэн хэм хэмжээтэй болохыг ойлгодог юм. Зүгээр л эгэл жирийн байж болох амьдралыг хэм хэмжээнээс давсан шунал тачаалаас болж зовлон болгон хувиргадагийг мэднэ. Зовлон бүхэн тарчлаааныг авч ирнэ. Тарчилсан дотоод сэтгэлийн хашгирааныг хэн ч үл сонсоно. Чи хичнээн хашгирлаа гээд цаг хугацаа чамайг уучилдаггүй. Тэр их хѳрѳнгѳ, шунал тачаалыг хэн ч авсандаа аваад орж чаддаггүй болохоор чиний амьдрал ямар ч утга учиргүй байсныг чи зѳвхѳн үхэхийнхээ ѳмнѳ л ойлгон харамсана. Гэтэл чи юуг ч ѳѳрчлѳх боломжгүй. чи юу ч хийж чадахгүй, чи хэнд ч юу ч гэж учирлаад нэмэргүй болох цагт чиний амьдрал ямар ч утга учиргүй, хов хоосон зүйл байсныг ойлгоно, гэхдээ чиний ухаарал хожимдсон байна.

    Миний энэ л амьдралын гэрч бас үргэлжлэл болох хүү минээ. Амьдралд тань оролцмооргүй байна, чамайг ѳмѳѳрч, эсвэл гомдоомооргүй байна. Энэ амьдралын эзэн нь чи ѳѳрѳѳ. Чамтай хамт байж сайн муу бүхнийг тань эдэлж, чиний ѳмнѳѳс шийдвэр гарган алдаа оноо бүхний тань шалтаг нь болмооргүй байна. Чамайг хѳлд ороход тань тэврэлгүй “Аавын хүү алхаарай алхаарай” хэмээн гараа сунган холдоод байсан шиг холдоод л баймаар байна. Бүдчиж уначихаад над руу гараа сунган уйлалгүй, ѳѳрѳѳ босоод дахиад алхахыг тань хармаар байна. Яагаад гэвэл чи миний хүү. Чиний судсанд миний цус гүйж байгаа болохоор аав нь хүүдээ итгэж байгаа. Чиний амьдралын жолоо зѳвхѳн чиний гарт л байгаа. Хэрхэн жолоодохыг чамаас ѳѳр хэн ч мэдэхгүй. Аав нь энэ ертѳнцѳд бардам амьдарсан шиг миний хүү тэгж амьдраасай хэмээн би хүсч байна. Тэгж гэмээ нь би авсанд орохдоо үл мэдэг инээмсэглэх болноо. Харин хүү минь үйлж болохгүй. Нулимсаа залгиад хэцийн ѳндрѳѳс дүүлэн нисэх бүргэд рүү хараарай. Тэнд хязгааргүй бас бардам оршихуй байдаг юм даа.


    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
  • Прокурорууд лиценз зарж баяжсан 30 айлын асуудлыг ”хаах”-аар хөдлөв үү
    2017 оны 11 сарын 11
    Нийслэлийн Прокурорынхон Лиценз зарж баяжсан 30 айлын асуудлыг шалгаж, нэг тийш нь болгоно гэнэ ээ. Нэг тийш нь гэдэг нь угаасаа ойлгомжтой юм. Ерөнхий Прокурор Энх-Амгалан бол Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сү.Батболд, С.Баяр нарын бүлэглэлийн шийдвэрээр томилогдсон хүн гэж бараг болох байх.
  • АНУ, Европ ШХАБ-ыг ирээдүйд аюул учруулах цэргийн эвсэл гэж үздэг
    2017 оны 11 сарын 08
    Хүннү улс нь эхний үедээ одоогийн Монгол шиг багавтар улс байжээ. Гэтэл дундаж Азид байсан жижиг улсуудыг эзлэн авснаар Хүннү улсын арилжаа худалдааны орон зай нь тэлж, эдийн засаг нь түргэн хөгжиж, хятадын Хан улсыг сүрээр дарсан их гүрэн болсон байна. Хүннү гүрэн нь хятадын Хан улсыг хэдэн зуун жил айлган сүрдүүлж алба татвар авдаг байсан аж.
  • Уйлахгүй...
    2017 оны 11 сарын 07
    Уйлахгүй. Гэхдээ уйлна. Санахгүй. Гэхдээ санана. Дурсахгүй. Гэхдээ дурсана. Яагаад гэвэл тэдний үхэл зүрхийг минь нэгэн хором зогсоож, тэдний үлдээсэн гуниг сэтгэлийг минь нэг бус удаа сэмлэв. Яагаад гэвэл тэдний эр зориг цусыг минь нэгэн хором шатааж, тэдний хүсэл тэмүүлэл оюун санааг минь нэг бус удаа эзлэв.
  • Хайрлаж болоогүй юм уу?
    2017 оны 11 сарын 03
    Хэвлэлийн салбарт хагас зуун жил ажиллаж амьдарсан энэ эрхэмтэй нэг жилийн дотор гурван удаа уулзжээ. Ах нь ТВ8-д тоймч хийж байгаа гээд хүүхэд шиг хөөрчихсөн явж байсныг нь мэдэх юм. Харин өнгөрсөн хавар хүнсний дэлгүүрийн үүдэнд тааралдаад ”Сэтгүүлзүйн салбарт 50 жил ажилласныхаа ойг тэмдэглэнэ, үзэсгэлэн гаргана, ирээрэй” хэмээгээд урилга гардуулав. Угийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, романтик хүн, нас дээр гараад улам л цайлган, хөөрүү болчихсон ч юм шиг.
  • Үхэр мөөрөх цагаар...
    2017 оны 10 сарын 30
    Иргэд албан хаагчдынхаа цалинг нэмэх үү, үгүй юу гэдгийг Монголын Засгийн газар мэдэхгүй. Тэд мэдэлгүй болсон. Парламент ч мэдэхгүй. Бас л мэдэлгүй. Толгойгүй Засгийн газар, тархигүй парламент гэсэг үг. Тэгээд Монголын төрийг хэн барьдаг вэ?
  • Дэгээ үмхсэн алтан загасыг Хүрэлсүх гэдэг...
    2017 оны 10 сарын 27
    Сульдсан эдийн засаг, цуцсан ард түмэн, эзэнгүйдсэн төрийн хүлээлт өвөрлөн, хамгийн олон дэмжигчтэйгээр гарч ирсэн Ерөнхий сайд бол С.Баяр байлаа. Энүүхэндээ гэхэд яг түүнтэй адил уур амьсгал дунд, олон нийтийн хүлээлтийг өвөрлөн, итгэл найдварыг үүрэн сонгогдсон отгон Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо.
  • Н.Багабанди, С.Баяр нарын улс төрийн арга барил юу байв
    2017 оны 10 сарын 26
    Н.Багабанди, С.Баяр нар нь ерөнхийдөө хүчирхийллээр асуудлыг шийдэх арга барилтай хүмүүс юм. 1998-онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг өөрийн хувийн өмч мэт зарцуулж, уг үйлдвэрийн хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг хувьчлаж авах гэж байсан Ш.Отгонбилэгийн хэрэг илчлэгдэж, ЗГ шүүхэд шилжүүлсэн байв. Ш.Отгонбилэгийг шүүх дээр Алтанхуяг (хожим нь Е-Прокурор болсон), Ганбат(ерөнхий шүүгч болсон) нар өмгөөлж байв.
  • МАНАН сарнихын даваан дээр
    2017 оны 10 сарын 24
    Шинэ Засгийн Газар байгуулагдаж олон хүний “санаа амрав”. Одоохондоо Засгийн Газрын гишүүдийн сайн муу, сайхан муухай, хөөрхөн муухайг ярьцгааж байна. Олон хүн “зүгээр” л Засгийн Газар солигдсон “жирийн нэг” үйл явдал гэж ойлгож буй боловч түүний цаана маш олон үйл явц өрнөж байна.
  • Шаварт унасан шарын эзэн...
    2017 оны 10 сарын 19
    Эргэлт буцалтгүй хоёр хуваагдсан МАН-ынхны дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх үүрэг парламент дахь АН-ын есөн гишүүнд оногдоод байгаа. Тэдэнгүйгээр УИХ-аас шийдвэр гарахад хэцүү болж, МАН дотоод хагарлаа даван туулахад нэн шинэдэх байв.
  • Монгол бол цаазаар авах ял хэрэглэх маш их үндэслэлтэй орон
    2017 оны 10 сарын 17
    хилэгнэсэн монголчууд цаазаар авах ялыг сэргээхийг шаардах, төр нь хүчгүй, хууль цааз хэрэгжүүлэгч нь худалдагдасныг засуулах, төв азийн энэ үндэстэн тохирсон засаглалын тэнцвэр бий болгохыг шаардаж, стандарт бус сонгууль хийж, цунами дэгдээлээ
  • Хулсан ташуур нь байгаасай даа...
    2017 оны 10 сарын 13
    Хуруундаа өлгөөд явах юмсан даа...гээд л аялчихмаар мэдээнүүд ар араасаа хөврөх юм даа. Хад нь өндөр боловч хажуугаар нь гардаг замтай даа.Халх Монголын үр садтай хамтраад амьдрахыг бодсон юмсан даа, ай хүү минь ээ хө... гэж энэ дуу үргэлжилдэг юм билээ...Айсуй Засгийн газрын сайд нар бүгд давхар дээлтэй гэдгийг сонсоод эхлээд урам хугарав. Ганц би ч биш, бүх хүн л хэсэгтээ гацаанд орох байх.
6 7 8 9 10 11 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Ганмаа: Шаардлагатай бол Харвардын Анагаах ухааны их сургуулиар шалгуулж болно
    7 цаг 32 мин
  • Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
    8 цаг 10 мин
  • Өнөөдөр орой ЦУСАН УЛААН сар гарна
    8 цаг 29 мин
  • Монгол залуусыг олон улсын түвшинд гаргах "Grow with google" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
    9 цаг 15 мин
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    9 цаг 18 мин
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
    10 цаг 8 мин
  • АНУ-Израилын Ирантай хийж буй дайны хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    10 цаг 46 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
    11 цаг 41 мин
  • О.Номинчимэг: Дандаа хууль батлаад байх биш, хуулийн хэрэгжилтэд анхаарах цаг болсон
    11 цаг 55 мин
  • World Hearing Day 2026: Дэлхийн сонсголоо хамгаалах өдөр
    12 цаг 15 мин
  • ҮРЭХ ТУСАМ ҮРЖДЭГ ХАДГАЛАМЖ
    12 цаг 35 мин
  • Умайн хүзүүний хавдар огцом нэмэгдсэнд  улстөржилт буруутай
    12 цаг 42 мин
  • Франц улс цөмийн зэвсгээ нэмэгдүүлж, Европын холбоотнуудаа хамгаалах арга хэмжээ авна
    12 цаг 46 мин
  • Мөсөн дээгүүр явах болон автомашинаар зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
    12 цаг 57 мин
  • АН-ын Аймаг, дүүрэгт ажиллах нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан зөвлөгөөн болж байна
    13 цаг 1 мин
  • Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
    13 цаг 16 мин
  • Франц дарсны “үнэн төрх”
    13 цаг 28 мин
  • Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ
    13 цаг 40 мин
  • ФОТО: "Хөх сувд 2026" мөсний баяраас ОНЦЛОХ гэрэл зургууд...
    13 цаг 42 мин
  • Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
    13 цаг 44 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Шинэ мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан цэргийн онгоц осолдож, 15 хүн амиа алджээ
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны ШИЙДВЭРҮҮД
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
  • Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Оросууд дайны талбарт "өөрийн цэргүүдээ цаазалдаг" тухай ноцтой баримтууд
  • BTS хамтлаг гурван жилийн дараа шинэ бүрэн хэмжээний “ARIRANG” цомгоо танилцууллаа
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Нэг Монгол” хөдөлгөөний гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Гуравдугаар сард бөхийн өргөөнд болох ЕСӨН барилдаан
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай босголоо
  • ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • “Эх орны цэрэг” яруу найргийн наадам зарлагдлаа
  • Баянхонгор аймгийн золголтод зориулсан барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • А.Бямбажаргал: Ёс зүйн хувьсгал хийе гэж энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан
  • Н.Учрал: Авлига бол монгол хүн бүрийн аваагүй цалин, идээгүй талх, эдлээгүй боломж, бүгдээрээ өртсөн хохирол
24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК