-
2016 оны 6 сарын 21
о
-
2016 оны 6 сарын 21
МАН-ыг “царцааны нүүдэл”-ээ зогсоож, шударгаар өрсөлдөхийг уриалав
-
2016 оны 6 сарын 21
ОХУ-ын Тува улсын Овярский, Увс нуурын орчимд шувууны томуу өвчний H5 вирусээр үүсгэгдсэн халдвар энэ сарын 17-нд бүртгэгджээ. Энэ тухай ДАЭМБ-д мэдээлсэн байна.
-
2016 оны 6 сарын 21
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛ ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭМЖЭНЭЭС 25 ДАХИН ИХ БАЙНА
-
2016 оны 6 сарын 21
Э.Бат-Үүлийн багийг хамт ”хуулъя”
-
2016 оны 6 сарын 21
ЗАМЫГ ТАВЬЖ, ИРГЭДЭЭ ЗАЛЖ ЯВАА Ж.ГАНХУЯГТАА БАЯРЛАЛАА
Нийслэлийн хамгийн сайхан тохижилттой дүүрэг бол яах аргагүй Хан-Уул. Хан-Уул дүүргийн иргэд хөгжлийн замдаа аль хэдийн гараад их бүтээн байгуулалт, дэд бүтцийг зогсолтгүй хийж байгаа нь нүдний өмнө илхэн байна. Тэгвэл Хан-Уул дүүрэгт урагшлах уу, ухрах уу гэсэн шийдвэрлэх мөч ирээд байгаа энэ үед Хан-Уулынхан дуу нэгтэйгээр дүүргийнхээ хүү Ж.Ганхуягаа дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид дундаа өрнөж, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн аль хэдийнэ дэнсэлж, санал өгөх хүнээ ч товлочихож. Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Ж.Ганхуягийн иргэдтэй хийсэн уулзалт бүр амжилттай болж, иргэд ч дуу нэгтэйгээр Засаг даргаа дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Дүүргээ хэнээс ч илүү сайн мэддэг, хийсэн ажилтай хэлэх үгтэй Ж.Ганхуягийн сурталчилгааны ажиллагаанд Хан-Уул дүүргийн АН-ын зуу зуун мянган гишүүн, дэмжигч цуглан уухайлан дэмжиж байна.
Үнэндээ Хан-Уулын хөгжил, бүтээн байгуулалт нэр дэвшигч Ж.Ганхуяггүйгээр төсөөлөгдөхөөргүй болжээ. Өнгөрсөн хугацаанд тус дүүрэгт хийгдсэн шинэ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт бүр Ж.Ганхуяг даргатай салшгүй холбоотой учраас тэр шүү дээ. Тиймдээ ч Хан-Уулын сонгогчид нэр дэвшигч Ж.Ганхуягийг шинэ үеийн удирдагч хэмээн хүндэлж, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан их бүтээн байгуулалтыг Хан-Уулдаа авчирч чадах хүн хэмээн илтгэл хүлээлгэж, дэмжихээ илэрхийлсээр байна.
-
2016 оны 6 сарын 21
Гацууртын ордод ашигт малтмал олборлох тухай УИХ-ын зарим гишүүн, нөлөө бүхий хүмүүс зөвтгөж, байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж байсан бол нөгөө хэсэг нь ашиглавал хүнцлээр байгаль орчин бохирдоно, түүх соёлын үнэт зүйлс устана гэсэн эцэс төгсгөлгүй маргаан саяхныг хүртэл өрнөсөн. Энэ маргааны эхлэл “Сентерра гоулд” компанийн дөрвөн тусгай зөвшөөрлөөс үүдэлтэй.
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Гацууртын орд дахь тус компанийн лицензүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийг өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд гаргасан юм. Тэд “Сентерра гоулд” компанийг Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин орон нутгийн иргэдийн саналыг авсан гэх хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, бас зарим баримтыг хууль бусаар цуглуулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй. Уг нэхэмжлэлдээ Ашигт малтмалын газрыг албан ёсоор хариуцагчаар татсан. Шаардлагатай бол Засгийн газрыг ч татах үндэслэлтэй гэж мэдэгдэж байв. Энэ тухай өмгөөлөгч Г.Батбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Бидний нэхэмжлэлийг үндэслэлтэй, маргааныг шүүхээр шийдье гэсэн шүүгчийн захирамжийг хүлээн авлаа. Гацууртын ордтой холбоотой эцэс төгсгөлгүй маргаанд Засгийн газар шүүгчийн үүргийг гүйцэтгэж шийдвэрлэсэн. Засгийн газар мөнгө төгрөгтэй эрх мэдэлтэй талд нь үйлчиллээ гэсэн хардлага олон түмний дунд бий болсон. Тиймээс энэ бүх маргааныг шүүх дээр шударгаар шийдүүлэх боломжтой. Үнэхээр байгаль орчин хордох гээд байна уу, эсвэл лицензийг хууль бусаар авсан уу, баялгаа ашиглах нь Монгол Улсад ашигтай юу, олон улсын гэрээг зөрчихгүй байна уу гэх зэргээр талууд эрх тэгш, нотлох баримттай гаргаж ирсний үндсэн дээр хуульд зааснаар мэтгэлцэх боломжтой болсон. Ингэвэл ард түмэнд эргэлзээ байхгүй болно” гэж байв.
Ноён уулан дахь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэхийг магадлах шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Шүүх бүрэлдэхүүн “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгосон. Харин хариуцагч тал болох Ашигт малтмалын газар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сард болж талуудыг хэргийн материалаа дахин бүрдүүлэхийг даалгав. Ингэснээр тун удахгүй Гацууртын ордод олборлолт явуулах эсэхийг шүүх дахиад эхнээс нь хэлэлцэнэ. Хэдийгээр “Сентерра гоулд” компани хайгуул, олборлолтын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй ч лиценз нь албан ёсоор хүчингүй болчихоогүй байна.
Иргэний нийгмийн байгууллага, Сэлэнгийн Мандал сумын ард иргэд Ноён ууланд олборлолт явуулбал эртний түүх дурсгал өртөх эрсдэлтэй хэмээн эсэргүүцэж байгаа. Харин тус компанид тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрынхан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. Наанаа бол хуулийн дагуу зөвшөөрөл олгосон хэмээн маргаж байгаа. Харин цаана нь монголчуудын эрх ашиг хөндөгдөж, бүх нийтийн эсэргүүцэлтэй тулж байгааг тэд ойлгосонгүй бололтой. Эсвэл ойлгосон ч үл тоож байна уу.
Гацууртын ордын асуудал анхнаасаа улстөржиж, бүлэг хүмүүсийн эрх ашиг бий болсон нь илт байгаа билээ. Гэтэл АМГ-ынхан ард түмний эсэргүүцлээс зөрж тэдний талд зогсож байгаа нь цаанаа ямар нэгэн далд санаа агуулж байгаа ч байж болох.
Б.ЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
-
2016 оны 6 сарын 21
УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль 2016 оны 6 дугаар сарын 29-нд болно. Сонгуулийн санал авах өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Тус захирамжийн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Б. Түвшинтөгсөөс тодрууллаа.
-
2016 оны 6 сарын 21
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөнөөр 2016 оны хот тохижилтын ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.
-
2016 оны 6 сарын 21
Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хурал боллоо. Хуралд нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүд, дүүргүүдийн Сонгуулийн хорооны дарга нар болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд оролцов. Хурлаар Сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил, санал авах байрны бэлэн байдал, сонгуулийн зохион байгуулалтын талаар санал солилцож, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун үүрэг даалгавар өглөө.
-
2016 оны 6 сарын 21
Н.Энхбаярын гомдолд ЦЕГ-ыг хариуцагчаар татна
-
2016 оны 6 сарын 21
Гэхдээ УИХ, ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног, улс төрчид сурталчилгаагаа хийгээд ид завгүй байх үеэр чуулган хуралдаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Хийх ажилгүй үедээ хуралдаа ирж суудаггүй гишүүд сонгуулийн сурталчилгааны үеэр ажилдаа ирэх нь юу л бол. Ямартай ч УИХ-ын тамгын газрынхан байнгын хороод, чуулган хуралдах бэлтгэл ажлыг хангасан байна. Чуулган хуралдах долоо хоногийн эхэнд УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороод хуралддаг ёстой. Энэ дагуу өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй учир хойшлуулсан байна. Яг энэ жишгээр явбал хаврын чуулган үргэлжлэн хуралдах нь үлгэр болох бололтой.
-
2016 оны 6 сарын 21
БЗД - ийн нутаг 13 дугаар хороолол. Дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагч нар. Хулгайд хамгийн ихээр алдагддаг автомашины толин дээр улсын дугаарыг нь бичиж өгөх ажлыг анх удаагаа эхлүүлж байна. Мундаг залуустаа амжилт хүсье. Цаг өөр болж, цагдаа таны төлөө улам ихийг хийнэ.
-
2016 оны 6 сарын 21
БНСУ-ын Чежүгийн Аялал жуулчлалын газар болон нийслэлийн Аялал жуулчлалын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хот орчмын амралт, аялал жуулчлалын 2 бүсэд явган аяллын зам тохижуулах төслийн гэрээ байгууллаа. “Олле трэйл” стандартаар тавигдах эдгээр аяллын зам нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн багатайд тооцогддог бөгөөд одоогоор Япон, БНСУ-ын 21 чиглэлд 422 км зам ашиглагдаж байна.
Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/254 дүгээр тушаалын дагуу эхний ээлжид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Чингис уул орчмын 6 км зам, Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амаас Хүрэлтогоот хүртэлх 14 км замыг хамгаалалтын захиргаадаас тогтоосон чиглэлийн дагуу тохижуулна. Энэхүү төслийн санхүүжилтийг Чежүгийн аялал жуулчлалын газраас гаргах ба 2017 оны 07 дугаар сард нээхээр төлөвлөөд байна. гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ
-
2016 оны 6 сарын 21
Жил бүр ЭЕШ-тай холбоотой маргаан дэгддэг ч тэгэсхийгээд л намждаг. Харин энэ жил байдал улам хурцдаж, зарим эцэг эх, багш сурагчид “ЭЕШ-ын материал задарсан, дахин явуулах шаардлагатай” гэдгийг олон нийтэд мэдээлж бухимдаж байгаа. Харин энэхүү мэдээллийг мэргэжлийн байгууллагаас үгүйсгэж, шалгалтын материал задрах ямар ч боломж байхгүй гэдгийг хэлсээр байгаа юм. Тэгвэл ЭЕШ-тай холбоотой байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.
-
2016 оны 6 сарын 21
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болж хуралдаанаар Баяхошуу, Сэлбэ дэд төвийн ажлын явцыг танилцуулж, төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх байршлын тухай хэлэлцлээ. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 8 дэд төвтэй байхаар тусгасан бөгөөд Баянхошуу, Долоон буудал орчим эхний ээлжийн дэд төвүүдийг байгуулахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож эхний шатанд Долоон буудал орчим буюу Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж Сэлбэ дэд төв, СХД-ийн 7,8,9,10,28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн Баянхошуу дэд төв болгон хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эхний ээлжид дэд төвүүдийг хүн амын нягтаршил өндөр, гэр хорооллын бүсэд байгуулах нь зөв гэж үзсэн учраас Баянхошуу, Долоон буудлыг сонгосон. Энэ төвүүдийг газар зүйн байрлалаас шалтгаалан хооронд нь авто замаар холбох бүрэн боломжтой. Баянхошуу , Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил 2014 оноос эхэлсэн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээний цогцолборын нарийвчилсан зураг төсөл гарсан гэдгийг тэрээр хэллээ.
Мөн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14-р хороо болон Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд иргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын 2 орон сууцыг барьж, улсын комисс бүрэн ашиглалтад хүлээн авсан. Одоо Европын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлэн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бохирын шугамыг татах ажил үргэлжилж байгаа бөгөөд 11 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэсэн юм.
Баянхошуу дэд төвд тавих бохирын гол шугам нь СХД-ийн 4,5,7,18,26 дугаар хороо буюу Баянхошууны тойргийн уулзвараас Таван шар, Мах импексийн уулзвар хүртэл 6,3 км үргэлжилэх бол Сэлбэ дэд төвийн бохирын гол шугам нь Долоон буудлын эцсээс 17-р сургуулийн уулзвар хүртэл буюу Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны нутаг дэвсгэрээр нийт 2,1 км үргэлжилж байгаа юм байна.
Бохир усны шугамын зурваст нийт 145 нэгж талбар өртөж байгаагаас эхний ээлжинд 23 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөр иргэдтэй гэрээ хийжээ. Дэд төвүүдийн дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлөөр тендер зарлахаар бэлдэж эхэлжээ. Харин төслийн хоёрдугаар шатыг Дэнжийн 1000 орчмын 81,98 га талбайд, Дамбадаржаа орчмын 66,75 га талбайд хэрэгжүүлэхээр байршлыг сонгосон байна. Дэд төвүүдийг байгуулснаар гэр хороололд төрийн үйлчилгээ болон дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Ингэснээр иргэд заавал хотын төв рүү ирж төрийн үйлчилгээ авах шаардлагагүй, айл өрхүүдэд дэд бүтэц ойртуулж өгснөөр иргэд байшин барих уу, хамтаараа нийлж орон сууц барих уу, “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах уу гэсэн шийдлээ өөрсдөө гаргах боломжийг бүрдүүлж өгөх болно гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 21
Хонь - (3/21-4/19)
Бүхнийг гэрэлтүүлэгч нар Мэлхийн ордод оршин орон гэр, гэр бүлд хайрын гэрлээ цацруулна. Хэрвээ одоо амьдарч буй байр тань давчуу, хангалтгүй санагдаж байвал засвар хийх юмуу нүүх талаар бодох цаг болжээ. Хайрын харилцаанд стресс үүсч магадгүй, бие биедээ уураа гаргахгүй байхыг хичээ. Мэргэжлийн хүнтэй уулзах нь аль алины хувьд өөрчлөлт хийх талаар ярилцах боломж олгоно.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 06 сарын 21
Үхэр - (4/20-5/20)
Харилцаа холбоо тогтоох, сурч боловсроход таатай өдөр. Мөн ирэх долоо хоногоос гадаад хэл сурч эхэлнэ. Энэ таньд сайнаар нөлөөлж та амжилттай суралцна. Сарны энерги танд дотнын хүнтэйгээ харилцаагаа шинээр эхлэх цаг хугацааг өгнө. Асуудалтай байгаа харилцаагаа сайжруулах зүтгэл гаргаснаар амжилт олно. Дотно хүнтэйгээ цагийг өнгөрөөж, хайр сэтгэлийнхээ үр шимийг хүрт. Хэрвээ та онцгой төлөвлөгөөтэйгөө урагшлах тохиромжтой үеийг хүлээж байгаа бол түр хойшлуулах нь дээр. Ирэх хоёр долоо хоногт таатай цаг ирнэ. Тэр үед бэлтгэж эхэл.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 06 сарын 21
Ихэр - (5/21-6/21)
Од эрхэс таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлнэ. Хэдийгээр таны бизнес тийм ч амжилттай биш байгаа ч та хэн нэгэнд их хэмжээний мөнгө зээлдүүлэх бололтой. Таны мэдрэмтгий байдал бусдын юу хүсч байгааг ойлгоход туслах болно. Таны урлагийн мэдрэмж маш өндөр байгаа хэдий ч та өөртөө хангалттай авъяас байгаа гэж үзэхгүй байгаа бололтой. Хөгжим сонсож, зураг зурж, дуртай ажлаа хийж урлагийн мэдрэмжээ сэргээ.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 06 сарын 21
Мэлхий - (6/22-7/22)
Ухаалаг Буд гараг ба өөртөө итгэлтэй Ангараг гараг хоёр жаргалтайгаар нэгдэж байгаа тул таныг бусдтай харьцахад сэргээж туслах болно. Мэлхийн урам зориг, энерги улам нэмэгдэж, энэ өдрийн халуун уур амьсгал танд нөлөөлөх болно. Цаашдын амжилтанд таны хурц сэргэлэн ухаан их тус болно. Санасан зүйл чинь ажил болж хэрэгжих боломжтой. Худалдааны тайлан, олон нийтэд хандаж хэлэх үг үзэгчдээс талархал хүлээнэ.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 06 сарын 21
Арслан - (7/23-8/22)
Зарим нэг үерхэл нөхөрлөл таны амьдралын хэв маягт таарахгүй байж мэдэх юм. Танд хийх хэрэгтэй зүйл өчнөөн байхад найзууд танаас тусламж хүсэх байх. Хүмүүст тусалж, талархал хүлээхээс илүүтэйгээр өөрийн ажлыг эхэнд тавиарай. Энэ нь ч танд дээр байх болно. Таныг доройтуулж байгаа хүмүүс, эд зүйлс, хувийн хэвшлийн талаар сайн бодолхийлээд үзээрэй. Энэ дөрвөн долоо хоногийн хугацаанд шинэ ажил, төсөл хэрэгжүүлэх гэсний хэрэггүй. Түүний оронд өөрийгөө цэнэглээд ав. Сайхан зүйлийг хүсч мөрөөд. Хувийн хэрэгтээ бүх анхаарлаа төвлөрүүлээрэй.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 06 сарын 21
Охин - (8/23-9/22)
Таны ажил бүтэмжтэй байх болно. Та ажилдаа амжилт гаргахаас гадна нэр хүнд тань өснө. Өөрийн үзэл бодолдоо итгэлтэй бай. Хэрвээ та тушаал ахиж, цалингаа нэмүүлэх юмуу нэмэлт шагнал урамшуулал авахыг хүсч байгаа бол энэ зорилгынхоо хойноос итгэлтэй явж бусдад өөрийгөө таниулахыг хичээ. Та эхэлсэн ажлаа ойрын өдрүүдэд ямар ч саадгүйгээр дуусгаж чадна. Бусдын анхаарлын төвд байх бөгөөд олон гайхалтай хүмүүс таныг өөрийн танилын хүрээндээ багтаахыг хүснэ.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 06 сарын 21
Жинлүүр - (9/23-10/22)
Дараагийн дөрвөн долоо хоногийн турш амьдралын төлөөх сэтгэл хөдлөл, эрүүл ухаан хослох болно. Амьдралынхаа талаар бодоход тохиромжтой. Нийгэмд гүйцэтгэх үүргээ болон нийгэмд эзлэх байр сууриа тунгаа. Жилийн бусад үеэс илүү анхаарлын төвд байна. Өөрийгөө ямар шудрага, үнэнч гэдгээ харуулахад тохирсон цаг. Шинэ зүйл хийхдээ айдсаасаа болж бүү татгалз. Туршлагатай хүнтэй ярилцаж зөвлөгөө ав.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 06 сарын 21
Хилэнц - (10/23-11/21)
Аливаа асуудлыг гүнзгий ухаж, шийдэх чадвар өснө. Хэрсүү Буд гараг, амьдралыг тань удирдагч Ангараг гарагтай баяр хөөртэй холбогдоход та гүйлгээ ухаан, хүчирхэг оюунаар гайхуулах бололтой. Маргаан, хэлэлцүүлэг өрнүүлсэн уулзалт, цугларалт энэ өдрийг хамгийн завгүй болгож мэднэ. Таны зохиосон төлөвлөгөө бусдын дэмжлэг туслалцаа, хөрөнгө мөнгө авч ирнэ. Чөлөөт цагаараа инээд баясал бэлэглэх хуучны хоббигоо оролд.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 06 сарын 21
Нум - (11/22-12/21)
Хуулийн салбарт ажиллагсад өнөөдөр зарга, маргаан шийдвэрлэхэд таатай байна. Өөрийн баримталдаг зарчимаасаа ухрах, бусдын эрхшээлд орох, хэн нэгнээс л хамааралтай байх нь бусадтай үл ойлголцолд хүргэх шалтгаан болж болзошгүй. Эрүүл мэндэдээ анхаар. Нумуудын илэн далангуй, шударга шулуун зан чанар үргэлж өөрт нь хэрэг болдог гэдгийг санаарай.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 06 сарын 21
Матар - (12/22-1/19)
Нар мэлхийн ордонд ороход таны өрсөлдөх чадвар эрчимжиж, амжилт авчрах агуу боломж өөрөө ирнэ. Сайн найзтайгаа хайрттайгаа болон хайрладаг хүмүүстэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд таатай цаг үе. Хамтдаа байж сэтгэл санаагаа хуваалцан, хоёр биенийхээ зорилго, үзэл бодол, ажил төрлийг ярилцах нь таны мэдрэмж, тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ. Үг болон үйл хөдлөлөөрөө хайртай хүндээ магтуул.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 06 сарын 21
Бумба - (1/20-2/18)
Түргэн хийж дуусгах ёстой ажлаас болж хүндрэл үүснэ. Өөрийнхөө юу хүсч байгааг хамтран ажиллагсаддаа тайван тайлбарла. Ажлаа амархан болгохын тулд аливаа зөвлөгөөг анхааралтай сонсох хэрэгтэй. Хамт ажилладаг хүний гэр бүлд асуудал гарч, тантай ярилцахыг хүсч магадгүй. Албан харилцаагаа авч үлдэх нь хүнд байх болно. Магадгүй түүнийг зөвлөгөө өгөх дуртай хүн рүү явуулж болно.
Дэлгэрэнгүй
Мягмар, 2016 оны 06 сарын 21
Загас - (2/19-3/20)
Өнгөрсөн шөнө ирсэн cap буцаад явсан бөгөөд одоо Мэлхийн орд, таны бүтээлч байдал, хайр дурлалыг тань илтгэдэг тавдугаар гэрт орох болно. Мөн эдгээр бүх зүйлс дараагийн дөрвөн долоо хоногийн турш өлзийтэй, таатай ордны доор байна. Энэ үед танд үдэшлэг зохиох зөвшөөрөл сансраас өгөх болно. Хэрвээ та хайртай хүнтэй бол аялалаар явах тухай бодоод үзээрэй. Ганц бие хүмүүс ижлээ олно гэдгийг сана.
-
2016 оны 6 сарын 21
09:00 цагт Централ тауэрын 412 тоотот МАХН-ын мөрийн хөтөлбөрийн талаар эрдэмтэд судлаачид хэлэлцүүлэг зохион байгуулна.
-
2016 оны 6 сарын 21
Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ.
-
2016 оны 6 сарын 21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ